2020 оны 2-р сарын 4
8 цаг 20 минут

Ц.Дашдондог: Бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжвэл төр оролцохгүй, иргэд эрсдэлээ өөрсдөө хариуцна

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй юу. Одоогийн тогтолцооны давуу тал. Бусад тогтолцоо одоогийнхоос юугаараа давуу болон сул талтай талаар судлаач, доктор, профессор Ц.Дашдондогтой ярилцаа. 

-Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага байна гэж амтай болгон ярих боллоо. Та энэ чиглэлд судалгаа хийдэг хүний хувьд яаж шинэчилсэн нь зөв гэж үздэг вэ?

-Монгол Улсын тэтгэврийн шинэ тогтолцоо 1995 оноос хойш хэрэгжээд 25 жил болчихлоо. 2017 онд Улаанбаатар хотод "Нийгмийн даатгалын шинэчлэл, цаашдын чиг хандлага" гэсэн сэдэвт олон улсын форум болсон юм. Тэр форумын үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн орны төлөөлөгч "Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголын нийгмийн даатгалын тогтолцоог дэлхийн сайн жишиг болохуйц гэж үздэг" хэмээн ярьж байсан юм. Тийм учраас өнөөдрийг хүртэл энэ тогтолцоо зохих үүргээ хэрэгжүүлж ирсэн. 25 жилийн хугацаанд хоёр ч удаа бодлогын баримт бичиг гаргасан. Нэгдүгээрт, 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлого гэж гаргасан. Энэ бодлогын гол асуудал нь тэтгэвэр бодох аргыг өөрчлөх байсан юм. 

Одоо бодож байгаа аргачлал нь 20 жил ажиллаад авсан цалингын дунджийг 45 хувиар тооцоод, тогтоож байгаа. Үүнийг нэрийн дансны хийсвэр тогтолцоо буюу нийт хэдэн жил шимтгэл төлөв.  Түүнийг нь хэдэн жил тэтгэвэр авах вэ гэдэг хугацаанд нь хуваах замаар тэтгэврээ тогтоодог шинэ аргыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ бол 1960 оноос хойш төрсөн иргэдэд хамаарахаар тогтолцоо. 2015 онд энэ тогтолцооны явцыг үнэлж үзээд, цаашид энэ тэтгэврийн шинэчлэлийг зах зээлийнхий жишгийн дагуу хийх нь зөв гэж үзсэн. Улмаар 2015 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Энэ бодлогын гол чиглэл, зарчим нь өнөөгийн байгаа нэг давхаргатай тогтолцоог гурван давхаргатай болгох байсан. 

-Гурван давхарга гэдэг нь ямар учиртай билээ?

Тодорхой хэлбэл, нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмад настанд суурь тэтгэвэр гэж олгоно. Хоёрдугаарт, ажиллагсдын даатгал буюу төрийн даатгалын тогтолцоо хэвээрээ үргэлжилж, цаашаа явна. Шимтгэл төлсөнд суурилсан. Гуравдугаарт, хувийн нэмэлт даатгалын тогтолцоог хэрэгжүүлнэ гэсэн чиглэл тавьсан юм. Үүний дагуу 1960 оноос өмнө төрсөн иргэд хуваарилалтын буюу уламжлалт тогтолцоогоороо тэтгэврээ тогтоолгоно. 1960-1979 онд төрсөн иргэдийн хувьд уламжлалт болон нэрийн дансны арга гэсэн хоёр аргаар тэтгэврийг нь бодож үзээд, аль өөрт нь ашигтай байгааг нь сонгож болохоор зохицуулсан. 1979 оноос хойш төрсөн иргэдийн хувьд цэвэр нэрийн дансны аргаар тэтгэврийг нь тогтооно. 2030 оноос хойш хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоо руу орно гэдэг зорилт дэвшүүлчихсэн. 

-Дэлхийн нийтэд тэтгэврийн тогтолцоо нь ямар байдаг юм бэ. Жишиг гэж бий байх?

-Дэлхийн жишгийг харахад, тэтгэврийн гурван тогтолцоо байгаа. Нэгдүгээрт, хуваарилалтын буюу эв санааны нэгдлийн тогтолцоо. Яг одоо манайд байгаа тогтолцоо шүү дээ. Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь энэ тогтолцоогоор явдаг.  150-160 орон энэ тогтолцоог хэрэглэдэг гэсэн үг. Хөгжиж байгаа болон дунд хөгжилтэй орнуудад тохиромжтой байдаг тогтолцоо юм билээ. Хоёр дахь нь хуримтлалын тогтолцоо. Өндөр хөгжилтэй, эдийн засаг, банк санхүүгийн тогтолцоо хөгжчихсөн, хөрөнгө оруулалтыг оруулаад явахад тухайн хүнд өгөөж нь өндөр, эрсдэл гарахгүй байх нөхцлийг бүрэн хангасан улсуудад хэрэглэдэг. Гурав дахь нь, хагас хуримтлалын тогтолцоо. Хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны хосолсон хэлбэр. Миний хувьд 2030 оноос эхлээд залуусын хүсээд байгаа хуримтлалын тогтолцоо орох нь зүйтэй гэдэгтэй санал нэг байдаг. Заавал орох л ёстой тогтолцоо гэж хардаг.

2030 он гэхэд Монгол Улсын хөгжил илүү нэмэгдэж, эдийн засаг сайжирна гэж боддог.  Тиймээс хуримтлалын тогтолцоо руу ороход болохгүй зүйлгүй. Харин өнөөдөр Нийгмийн даатгалын байгууллага орших уу, эс орших уу гэдгийг тодорхойлдог нэг л үзүүлэлт бий. Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт. Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь шимтгэл. Шимтгэлийн орлого тооцдог гол үзүүлэлт нь шимтгэл тооцох хувь хэмжээ.

-Сая цалингаас тооцох нийгмийн даатгалын хувь хэмжээг нэхэ гэж байсныг болиулсан. Иргэд дуртай биш байсан?

-Хүмүүс нэлээд дургүйцсэн. Ихэнх нь нэмэгдлээ гэж бухимдаж хандсан. Миний хувьд бодоход, 1995 оноос эхлээд 5 төрлийн даатгал хэрэгжиж эхэлсэн. Тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгал гэсэн 5 төрөлд ажилтан, ажил олгогч 29 хувиар шимтгэл төлдөг байсан. 2007 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан.  Тухайн үед улстөрийн шийдэл гаргасан гэж би хардаг. Өөрөөр хэлбэл, тэр үед дөрвөн 10-ын бодлого гэж гаргасан. Гаалийн, онцгой, хүн амын орлогын, нийгмийн даатгалын шимтгэлийн татвар 10, 10 хувь байна гэсэн байдлаар буулгачихсан. Ингээд 19 хувь байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг 14 болгож, 5 функтээр буулгасан.  2008 он хүртэл орлогоороо зарлагаа нөхөөд, хэвийн явж байсан сангийн гол орлого бүрдүүлдэг шимтгэлийнх нь хувь хэмжээг бууруулахаар мөнгө дутна биз дээ.

 Ингээд л санд хуримтлагдсан орлого, улсын төсвийн татаасаар 10 гаруй жил явж ирлээ. Харин 2018 оноос шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар өөрчлөх шийдвэр гарсан. Өнөөдөр 14 хувьтай байсан шимтгэл 17 болж өссөн. Тоон утгаар нь аваад үзвэл өссөн юм шиг. Гэвч 1995 оныхоос 5 функтээр буурсан гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэтгэврийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгал 2 хувиар буурсан. Ажилгүйдлийн даатгалын хэмжээ 0.6 функтээр буурчихаад байна. Ажил олгогч 19 хувь байсан ачааллыг өнөөдөр 11.5 болгоод, 7.5 функтээр буулгачихсан. Уг нь  ажил  энэ чөлөөлөгдөж байгаа орлогоороо ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх ёстой.

-Та тэгээд нэмэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа хэрэг үү.  Ажил олгогчдын дарамт нэмэгдэж, ажилчдаа цомхотгох шаардлага үүсэх юм биш үү?

 -Яг шууд тэгж ойлгож болохгүй. Энэ харьцангуй ойлголт. Тэтгэврийн даатгалын хувьд хуучин байсан 19 хувь руугаа аваачих ёстой л гэж байгаа юм. Бусад нь яах вэ, хэвээрээ байна биз. Сая нэмэх гэж байснаа хойшлуулаад, 2021 оноос нэмэгдүүлэх юм шиг байна. Сая тэтгэврийн даатгалын хувь хэмжээ нэмэгдүүлэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр өсгөлөө. Уг нь сая төгрөгийн цалинтай хүнд 1 хувь гэдэг 10 мянган төгрөг. 500 мянган төгрөгийн цалинтай бол 5000 төгрөг л хувь хүний халааснаас гарах байсан юм.  Одоо бол ажил олгогчийн ачааллыг бууруулчихсан. Тиймээс ажил олгогч ажилчдынхаа цалинг тэр хэмжээгээр өсгөх ёстой байхгүй юу.  Гэтэл цалинг нь нэмэхгүй байна. Бусад улс орнуудтай харьцуулахад, манай шимтгэлийн хэмжээ тийм ч өндөр биш. Унгар гэхэд л хоёр талаасаа нийлээд 34 хувь байдаг. Манайх 17 хувь гэхээр бараг л хоёр дахин бага гэсэн үг. Тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ шүү.  Би тэтгэврийн даатгалын шимтгэл хуучин 19 хувь байсан. Одоо тэр хэмжээнд нь хүргэхээр оролдож байгаа гэдгийг л тайлбарлаад байна.  Түүнээс биш бүх шимтгэлийг нэмэх гээд байгаа юм биш.  400 гаруй ахмадуудын тэтгэврийг тавиад, тодорхой хэмжээнд нэмээд явж байна, төр засгаас. 

-Энэ тогтолцоонд сөрөг зүйл их байна гэж шүүмжилдэг. 60 настай тэтгэвэрт гарах гэж байгаа хүн гэнэтийн байдлаар нас бардаг. Насаараа шимтгэл төлчихөөд ганц ч төгрөг авч чадахгүй өнгөрдөг гэсэн үг. Гэх мэтээр ярьвал дутагдалтай тал их байна?

-Тэтгэврийн даатгалын 3 тогтолцоо байна. Манайх шиг хөгжиж байгаа орны хувьд эхнийх нь буюу хуаарилалтын тогтолцоог сонгохоос өөр аргагүй юм билээ. Хуваарилалтын тогтолцоо Германаас үүдэлтэй. 1880 хэдэн оноос эхлээд л энэ тогтолцоог ашигласан. Одоо хүртэл тэр тогтолцоогоор явдаг. Ийм уламжлалтай, дэлхий нийтээрээ ашиглаж байгаа тогтолцоог буруутгах хэцүү. Хуваарилалтын тогтолцоо бол олонхиос цуглуулсан мөнгөөрөө л цөөнхөд тохиолдсон асуудлыг шийддэг. Сая хүн ажиллаад, мөнгөө төлчихнө. Тэгээд хэнд нь эрсдэл тохиолдов. Өндөр насанд хүрсэн, танай аав, ээжид хүртэл чиний төлсөн мөнгөнөөс олгож байгаа. Бэртгээд, гэмтээд, эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа хүний эмчилгээний зардал бидний мөнгөнөөс гарч байдаг. Энэ бол үе үеэрээ мөнгөө хуримтлуулдаг тогтолцоо. Сайн дураараа эвлэлдэн нэгдэх тогтолцоо гэсэн үг. Ямар ч хүний, төрийн төлөвөлж болдоггүй юм гэж байна.

Бид хэзээ юм идэх, ямар хувцас авах вэ гэдгээ төлөвлөж чадах байх. Харин хэзээ өвдөх вэ гэдгээ төлөвлөж чадахгүй. Хүмүүс мөнхийн эрүүл байх юм шиг энэ тогтолцоонд хандаж болохгүй. Ирээдүйд эрсдэл тохиолдвол тэр мөнгөө авна гэж тооцоод, мөнгөө төлж л байх ёстой тогтолцоо шүү дээ. Өнөөдөр 58, 59-тэй нас барлаа гэхэд тэр хүний үр хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Үгүй юм гэхэд, тэр хүний төлсөн шимтгэл Дорж гуайн тэтгэвэрт зарцуулагдаад л явдаг тогтолцоо. Би нэг тооцоо хийж үзсэн юм. 1995 оноос авахуулаад, дундаж цалингаасаа хувь хүн шимтгэл төлөөд явсан гэж бодъё. Тэгвэл ажилтан, ажил олгогчтой нийлээд 16 сая төгрөгийн л шимтгэл цуглуулах юм билээ. 25 жилд энэ хэмжээний мөнгө гэсэн үг. Тэр мөнгийг бид ямар хугацаанд буцааж авах билээ. Тэтгэврийн доод хэмжээ сая 310 мянга боллоо. Энэ хэмжээгээр тооцож авахад жилдээ 3.6 сая төгрөг авна. Ингэж тооцохоор хоёр, гуравхан жилийн дотор өөрийнхөө халааснаас төлсөн мөнгөө буцаагаад авчихна гэсэн үг. 

Ийм нөхцөлд тэтгэвэрт дөнгөж ороод л нас барсан. Мөнгөө авч чадаагүй гэх мэтээр үр хүүхдэд нь өвлүүлэх боломжгүй. Тийм ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Харин 2030 оноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу орчихвол үр хүүхэддээ мөнгөө өвлүүлж болно. Тэр рүү хүрэх гэж хичээж байна уу гэвэл хичээж байгаа.

-Бүрэн хуримтлалын тогтолцоо гэдгийг л хүмүүс яриад байна. Хуваарилалтын тогтолцооноос юугаараа давуу талтай юм бэ?

-Бүрэн хуримтлалын тогтолцооны гол агуулга нь эрсдэлээ өөрөө хүлээнэ гэсэн үг. Таны мөнгө байлаа гэж бодоход түүнийг арвижуулж, өгөөж хүртэхийн тулд нэг байгууллагатай гэрээ байгуулж таарна даа. Засгийн газрын бонд худалдаж авахад, өсөлт нь 5 хувь байна гэдэг ч юм уу. Өөр олон газрын хувьцаа, бондыг авч, мөнгөө арвижуулахын төлөө өөрөө хичээж болно. Гол нь эрсдэлээ өөрөө даах ёстой. Засгийн газрын бонд авлаа гэхэд эрсдэл багатай байх. Яагаад гэвэл цаана нь төр байгаа учраас. Гэтэл өөр газрын хувьцаа, бондыг авахад эрсдэл ихтэй байж болно. Түүнийгээ та өөрөө л даана. Өнөөдрийн хуваарилалтын тогтолцооны цаана төр байдаг. Хэзээ ч энэ тогтолцоо дампуурахгүй. Төр байгаа цагт энэ нийгмийн даатгалын болон тэтгэврийн даатгалын тогтолцоо нөхцөл байдлыг муутгахгүй, цааш нь аваад явах боломжтой.

Бүрэн хуримтлалын тогтолцоо руу орвол төр оролцохгүй. Хувь хүн өөрөө хариуцлагаа хүлээнэ. Мөнгөө арвижуулах гээд явлаа. Хөрөнгө оруулсан компани татан буугдах, эрсдэлд орвол яах билээ. Тэгвэл төлсөн мөнгө чинь бас л эрсдэлд орно гэсэн үг. Тийм учраас хуримтлалын тогтолцоог оруулж ирэхдээ нарийн сайн судалж, иргэдээ эрсдэлд оруулахгүй байхын төлөө зохицуулалт хийдэг юм билээ. Дампуурахгүй, эрсдэл даах чадвартай компаниудаа сонгож, иргэд нь түүнд хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өсгөдөг байх жишээтэй. Харин Монголд тийм компани хэд байгаа билээ. Иргэдийн оруулсан хөрөнгийг өсгөөд, эрсдэл даагаад явах боломж бий бил үү. Гэх мэтээр маш сайн судалгаатай л байхгүй бол шууд дэлхийд тийм тогтолцоо байна гээд сэтгэлийн хөөрлөөр орчихож бас болохгүй.

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.203зочин   • 2020, 2 сарын 7. 11 цаг 00 минут

Капитал ,банк ,шиг , алга ,балвол ,яах ,юм. Жирийн ,хүмүүс ,амьдралаараа ,хохирно. Жирийн ,хүмүүс ,сайн ,байгуулага ,гэж ,яаж ,мэдэх ,юм. Улс төрчид Чинзориг ,мэтийн ,сайд ,нар ,малчнб ,тэтгэвэрийг наашлуулна,нөхөн ,олгоно ,гээд ,сонгогдохоо ,бодоод ,нөгөө ,дансыг ,цөлмөөд ,нүгэл ,хийгээд ,явж ,байна. Гарамжав С.Эрдэнэ ,гишүүн ,мөн ,адил.

87.97.112.149Эрдэнээ Н   • 2020, 2 сарын 4. 22 цаг 52 минут

Улсад ажил хийж татвар тололгуй 5 жил дээд хэмжээгээр нийгмийн даатгал толоод сая саяын тэтгэвэр авдаг дэлхийн гайхамшигтай орон бол МОНГОЛ !!!!!!!!!!

103.57.94.77Зочин   • 2020, 2 сарын 4. 16 цаг 38 минут

mash zuv ajil bainaa.

202.179.31.116Зочин   • 2020, 2 сарын 4. 14 цаг 30 минут

Эрсдлээ өөрөө хүлээнэ гэж битгий айлга Насаараа шимтгэл 7 шимж амьдарчихаад тэтгэвэрт гарсан хойноо үлгэр яриад яахав. Ажиллаж байхдаа энэ үлгэрээ хэрэгжүүлэхгүй яасын судлаач гуай

202.179.31.116Зочин   • 2020, 2 сарын 4. 14 цаг 25 минут

НДын байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй

202.179.31.116Зочин   • 2020, 2 сарын 4. 13 цаг 56 минут

Энэ нөхөр бол монголоор дүүрэн байгаа эрдэмгүй докторуудын 1 ажээ бас проф р гэчихжээ

122.201.26.168зочин   • 2020, 2 сарын 4. 9 цаг 04 минут

Маш зөв зүйл бичжээ. Аргагүй л судлаач хүний үг яриа байна.

66.181.176.130Зочин   • 2020, 2 сарын 4. 8 цаг 57 минут

Төр оролцохгүй төрийн албан хаагч эрх мэдэлтнүүд иргэдийн мөнгийг хусахад оролцоно доо

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.