Дэлхийд алдартай "The Voice" шоуны 2020 оны нэгдүгээр сарын шилдгийн шилдэг оролцогчдыг шалгаруулжээ. 2020 оны нэгдүгээр сарын шилдэг 10 оролцогчоор Украин, Голланд, Литва, Турк, Германы "дуучид" шалгарчээ. Харин Монголоос шилдэг 10-т Б.Алунгоо шалгарсан байна.
2019 оны эхэнд "The Voice" шоуны оролцогчдаас Ц.Энгүүн дэлхийн дахины шилдэг оролцогчдын тоонд багтаж байсан билээ. Тэгвэл энэ удаад Б.Алунгоо дэлхийн хөгжим сонирхогчдын шимтэн үздэг "The Voice" шоуны шилдэг 10-ын нэг болж чадлаа. Тэрбээр эхний шатанд Little Mix хамтлагийн "Secret love song" дууг гайхалтай дуулж, 4 шүүгчийг дөрвүүлэг нь эргүүлж харуулж чадсан.
Улмаар дуучин Д.Болдын багийг сонгож орсон юм. 2019 онд Б.Алунгоо "The Voice" шоунд оролцож, эхний шатыг даван, Ука шүүгчийн багт орж байсан билээ. Дуучин Д.Уламбаяр ганцаараа эргэж харснаар түүнийг багтаа авч байсан юм. Улмаар the battle шатанд ялагч Ц.Энгүүнтэй таарч, хасагдсан. Гэвч тэрбээр дахин эргэн ирж, ямар хэмжээнд өсч, дэвшсэнээ харуулж чадсан юм.
Б.Алунгоо өнгөрсөн жилийн "The Voice" шоуны эхний шатанд "Underneath your clothes" дууг дуулж оролцсон. Ука шүүгч ганцаараа эргэж харсан юм.
Өнгөрсөн жил Б.Алунгоо The Battle шатанд Ц.Энгүүн, н.Даваажаргал нартай хоршин дуулж, хасагдаж байсан юм.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шүүгчид нь чадварлаг шинэ дуу хоолойг биш бэлэн болчихсон нугалаа маяг сурчихсан хүн л авах гээд байх юм. Уг нь дуу хоолойг сонгож үндэс суурийг нь зөв тавьж гайхамшигтай дуулдаг болгох нь л шүүгч хийж буй нөхдийг үүрэг баймаар. Гэтэл мэргэжлийн дуучинг хайгаад байгаамуу нэг юм дутуу ч гэх шиг. Та нар чадварлаг болгохыг л харах гээд байгаа ш дээ. Ука зүгээр л алиа салбадай болж шоуг хөгжөөж байгаа юмуу_ Ядаж байхад Болдоос ч илүү гуншаа юмаа даа. Уучлаарай. Миний л бодол шүү
Alungoo Enguuniig barku ee
Haha tegeed delhii sonsoj bgaamuu.
дөнгөж эхэлж байгаа шоу биз дээ.. дуусчихсан юм уу