2020 оны 2-р сарын 10
8 цаг 10 минут

Т.Баярхүү: 95 сая ам.доллартай тэнцэх мөнгийг оффшор бүсэд угаагаад, эдийн засагт оруулж ирснийг шалгаж байна

Оффшор бүсээс Монголд 300-гаад  тэрбум төгрөг орж ирсэн гэсэн мэдээлэл ойрын үед онцлох сэдэв болж хувираад байна. Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд ч АТГ-аас асуулт нэхэж, жагссан. Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс оффшор бүсээс орж ирсэн гэх мөнгөтэй холбоотой тайлбар тодруулга авлаа.

-Оффшор бүсээс 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон асуудал. Одоогоор энэ хэрэгтэй холбоотой зарим асуудлыг мөрдөн шалгаж байгаа учраас нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тоон мэдээллийн тухайд, 2018 онд нийтдээ 74.9 сая. 2019 онд нэмээд 20 орчим сая ам.доллар Монголд орж ирснийг тогтоосон. Нийтдээ 95 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө, мөнгөний асуудал яригдаж байна. Гэхдээ энэ бол эцсийн тоо биш.

Тодорхой хэмжээнд албан тушаалаа урвуулж ашигласан, хахуульд авсан мөнгөө оффшор бүсээр дамжуулаад, эргээд Монгол Улсад оруулж ирсэн. Үндсэндээ угаагдаад, эргээд хөрөнгө оруулалт, байшин барилга, тоног төхөөрөмж гэх мэт хэлбэрээр орж ирээд, эдийн засгийн эргэлтэд орчихсон байна гэсэн үг. Үүнийг нь бид тогтооно. Зарим хөрөнгүүдийг битүүмжлээд, хамгаалчихсан байгаа. Хэрэг шүүхээр шийдэгдвэл ийм хэмжээний хөрөнгө хураагдах магадлалтай гэсэн асуудал яригдаж байна.

-Ихэнхдээ аль улсаар дамжуулж угаасан мөнгө юм бол. Энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон гэдгийг тогтоосон уу.  Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

- Яг аль улсаар мөнгөө дамжуулсан, ямар хэрэгтэй холбоотой, хэн гэдэг хүн холбогдсон зэрэг нь одоохондоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгийг улсад хурааж авах ажил нааштай байгаа гэсэн мэдээлэл бас гарсан.  Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа эд хөрөнгө, барилга байшинг хурааж, улсын орлого болгоно. Түүнээс бэлэн мөнгө хэлбэрээр орж ирсэн асуудал биш гэдгийг дахиад хэлье. Харин оффшор бүсэд нийтийн албан тушаалтнууд данс эзэмшихийг хориглосон хууль гарсан даа. Энэ хууль, журамтай холбоотойгоор тухайн үед бэлэн мөнгөө оффшор бүсээс татсан нийтийн албан тушаалтнуудын асуудал тусдаа. Харин гэмт хэргийн замаар олсон мөнгө оффшор бүсэд угаагдаад, манайд эргээд ямар нэг байдлаар эдийн засгийн эргэлтэд орж ирснийг шалгаж байгаа гэсэн үг.

-Бизнесээсээ олсон орлогоо оффшор бүсэд аваачиж хадгалж болно, хамаагүй гэж зарим нь яриад. Зарим нь болохоор оффшор бүс л бол тэнд хэн ч байлаа гэсэн мөнгөө аваачиж хадгалж болохгүй гээд байх юм. Та зөв ойлголт, мэдээлэл өгөөч?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулаад хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Уг хуулиар оффшор бүс нутагт хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг Засгийн газар тогтоож өгөхөөр зохицуулсан. Тэрнээс өмнө оффшор бүс нутаг гэж юуг ойлгох талаар дотоодын хуулийн зохицуулалт байгаагүй. Хуульд өөрчлөлт ороод Засгийн газраас тогтоосон, оффшор бүс гэж зарлагдсан улс орнуудад байгаа дансаа хааж, компани, хуулийн этгээд байгуулсан бол татан буулгах, тэнд байршиж байгаа хөрөнгөө эргүүлж татах, мэдэгдэх гэх мэт үүргийг хуульд зааж өгсөн.

Хэрвээ нийтийн албан тушаалтан энэ хуулийг зөрчвөл албан тушаалаас нь эгүүлэн татах үндэслэл болохоор байгаа. Мөн хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг оффшор бүсээр дамжуулаад угаагаад, буцааж эдийн засагт оруулж ирж байгаа асуудал нь бол гэмт хэрэг. Түүнээс биш оффшор бүс гэхээр л тэнд хэн ч бизнес хийж болохгүй гэж ойлгож болохгүй. Хувийн компаниудын хувьд татварын хөнгөлөлттэй орчинд хууль ёсны  бизнесийн үйл ажиллагаа явуулах нь асуудал бол тусдаа асуудал.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.164.68.125Зочин   • 2020, 2 сарын 10. 12 цаг 44 минут

Aluurchin elbegdorj ba tyynii bogsiig doloogch manangiin hulgai luivarchid mafiin shaaruud bygd gadaad ulsuudaar mongolchuudaas husaj hulgailsan allagiinmongoo offshort hadgalj, baishin cav, ord harsh, yildvertei bolcon. Edgeer hulgaichdiin hulgai horongiig oruulj irne y,unshigch

202.179.25.31ЗОЧИН   • 2020, 2 сарын 10. 10 цаг 59 минут

ОДОО ОФФШОРТ МӨНГӨ НУУСАН ХҮМҮҮСИЙГ АГНАХ АЖИЛЛАГАА ДЭЛХИЙД ТАРХАЖ БАЙГАА ГЭСЭН.ТЭДНИЙГ ХЭН Ч ӨМГӨӨЛӨХГҮЙ.ХУЛГАЙН МӨНГИЙГ АМИАР НЬ СОЛЬЖ АВДАГ АРГА ДЭЛГЭРЧ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ.ГЭР БҮЛДЭЭ ТОМ ГАЙ ДУУДАЖ БАЙГАА.

193.34.232.12Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 24 минут

naad pizdaanuudaa buudchixaach,vxsenees ni aisan yum,iljignvvd,,,

150.129.141.69иргэн   • 2020, 2 сарын 10. 9 цаг 59 минут

Баярцогтын оффшор таг чиг болжээ.Одоо бараг 4 жил боллоо.

202.9.46.132Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 34 минут

дулэгнээ д байхаар нэр устайни хэлээд ард тумний хурэнгийг хохирлгуй болгоод хурдан ажиллаач ийм юм ырисаар олон жил боллооо ымарч арга хэмжээ авахгуй л ыриаад байх юм

182.160.36.191Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 14 минут

элбэгдорж ба түүний хамсаатан элчин сайд байсан баттөр ганхуяг хар пүрэвсүрэн гээд гэмт хэрэгтнүүд байгаа

202.131.229.34зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 12 минут

Орж ирсэн, оруулж ирснийг дэмж, гаргаад байгаад хатуу шийтгэл өг

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.