2020 оны 2-р сарын 7
8 цаг 20 минут

Б.Ертөнц: Хүмүүс маскгүй хэцүү байгаадаа гэж бодоод цуглуулсан мөнгөөрөө 400 ширхэг маск авсан

      БНСУ-д сурдаг зургаан настай Б.Ертөнц хүү өөрийн цуглуулсан мөнгөөрөө 400 ширхэг хүүхдийн амны хаалт авч эх орондоо илгээсэн нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байна. Тэрбээр 400 ширхэг амны хаалтныхаа 200 ширхэгийг нь ЭМЯ-нд хандивлаж, улмаар ЭМЯ-наас талархсан сэтгэгдлээ өөрсдийн пэйж хуудсаар илэрхийлсэн юм. Тиймээс бид БНСУ-д сурдаг Б.Ертөнц хүүтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа. 

-Юуны өмнө Монгол хүүхдүүддээ амны хаалт илгээсэн чамд маш их баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу? 

-Намайг Бүрэнбатын Ертөнц гэдэг. Би зургаан настай. Манай аавыг Бүрэнбат, ээжийг маань Уянга гэдэг. 

-БНСУ-д хэр удаан амьдарч байгаа вэ. Ямар сургуульд суралцдаг вэ? 

-Би Солонгост ирээд гурван жил болж байна. Солонгос дахь Монгол сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. 

-Гурван жилийн хугацаанд Монголдоо хэдэн удаа ирсэн бэ? 

-Зун аав, ээжтэйгээ очдог. Монголдоо очих сайхан байдаг. 

-Чи цуглуулж байсан хуримтлалын мөнгөөрөө Монгол хүүхдүүддээ амны хаалт бэлэглэсэн байна. Яагаад амны хаалт бэлэглэх санаа төрсөн бэ? 

-Аав ээж хоёр Монгол руу явчихсан байсан. Тэгээд эмээтэй утсаар ярихдаа "Энд хүмүүс маскгүй болчихсон байна, маск олдохгүй байна" гээд яриад байсан. Тэгээд маскгүй хүмүүст хэцүү байгаа байхдаа гэж бодоод цуглуулж байгаа мөнгөөрөө хүүхдүүдэд маск авч өгье гэдгээ эмээдээ хэлсэн. Тэгсэн чинь эмээ инээгээд "Ухаантай мундаг хүү" шүү гэсэн. 

-400 ширхэг амны хаалтны 200 ширхэгийг нь ЭМЯ-нд хандивласан байна. Үлдсэн 200 ширхэгийг нь хэнд өгсөн бэ? 

-Миний цуглуулсан мөнгө 400 ширхэг маск авч хүрсэн. Тэгээд 200 ширхэгийг нь эмнэлгийн яаманд /ЭМЯ/ хандивлаад, үлдсэн 150 ширхэгийг нь эгч маань Налайх дүүргийн гэр хороололд амьдардаг маскгүй явж байгаа хүүхдүүдэд тараасан гэсэн. Харин 50 ширхэгийг нь хамаатны хүүхдүүддээ өгсөн. 

-Ёстой мундаг юмаа. Ер нь чи байнга мөнгө цуглуулдаг уу. Цуглуулсан мөнгөөрөө юу авна гэж бодож байсан бэ? 

-Би байнга мөнгө цуглуулдаг. Энэ удаа мөнгө цуглуулаад, мөнгөөрөө гоё "РОБОТ" авна гэж бодоод зөндөө их мөнгө цуглуулсан байсан.

-Хуримтлалаа яаж бий болгодог вэ?

-Энэ юу гэсэн үг вэ?

-Хаанаас яаж мөнгө цуглуулдаг вэ?

-Аав, ээж, эмээ, өвөө надад мөнгө өгдөг. Бас ёлкон дээр тавьсан мөнгөө цуглуулдаг.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ? 

-Би монголдоо пуужин хийнэ. Бас робот зохиогч болно. 

-Монголд байгаа хүүхдүүддээ юу гэж захимаар байна?

-Хүүхдүүдээ маскаа сайн зүүгээрэй. Гараа сайн угаагаарай. Бас бээлийгээ сайн өмсөөрэй. Хичээлээ сайн хийгээрэй. Аав ээжийнхээ үгэнд сайн ороорой. Сайн хүүхдүүд болоорой. Би та нарт итгэж байна шүү. Та нар чадна шүү.

Б.Аз

Энэхүү зураг нь 10 гаруй хүүхдээс шалгараад сургуулийнхаа нээлтэд үг хэлж байжээ. Энэ үеэрээ "Монгол эх орноо хамгаалсан, хайрласан Ерөнхийлөгч болно оо. Амлаж байна" гэж хэлснийг эмээ нь бидэнд хуучиллаа. 

 

 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.134Зочин   • 2020, 2 сарын 8. 18 цаг 58 минут

Батзангиагийн эхнэр Отгонтуяа болон охин Уянгаа урангоо нарын хүүхэд байна.

66.181.168.81би бат   • 2020, 2 сарын 7. 14 цаг 25 минут

Сайхан хүү байна, баярлалаа.Дансаа бичвэл агаа нь робот авахад нь мөнгө хандивлана шүү,хүүдээ баярласанаа дахин илэрхийлэе, өвөө, эмээдээ урт нас ерөөгөрэй.

202.179.25.205Зочин   • 2020, 2 сарын 7. 11 цаг 53 минут

Зөв л хүн болж бгаа хүү бна амьдралд нь сайн сайхныг хүсье

202.179.25.155Зочин   • 2020, 2 сарын 7. 11 цаг 33 минут

наасан хөөхөн юм. мааш их баярлалаа хө. хөөхнөөдөө сурлагын их амжилт хүсье

66.181.186.145НАРМАНДАХ М   • 2020, 2 сарын 7. 11 цаг 08 минут

үр хүүхдээ эх оронч зөв хүмүүжилтэй хүн болох суурийгчиглүүлж өгсөн өвөө эмээаав ээж нарт нь талархал илэрхиййлэе монгол улсаа зөв аваад явах ерөнхийлөгч болоорой гэж ерөөе

758.171.74.74Зочин   • 2020, 2 сарын 7. 10 цаг 36 минут

хүүхдээ ухаантай хүмүүсийг хайрлах сэтгэлтэй өсгөж байгаа аав ээжид талархая

85.111.68.74Зочин   • 2020, 2 сарын 7. 10 цаг 35 минут

Монголын ирээдүй гэрэлтэж байна.

103.111.68.3zochin   • 2020, 2 сарын 7. 9 цаг 36 минут

Mundag sain .uhaantai huud bayrlalaa

66.181.161.107Ариука   • 2020, 2 сарын 7. 9 цаг 22 минут

Яасан мундаг хүү вээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.