Монгол Улсын гавьяат тамирчин, олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга Н.Төгсцогттой маргааш мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гари Рассельтэй хүч үзнэ.
Түүний өрсөлдөгч "хатуу самар" гэгддэг бөгөөд АНУ хамгийн шилдэг мэргэжлийн боксчдын нэг юм. Гарри Рассель нь аваргын бүсээ удаа хамгаалж буй бөгөөд сүүлийн жилүүдэд жилд ганц тоглолт хийсээр байгаа юм. Мөн түүний энэ үйлдлийг WBO холбооны зүгээс төдийлөн сайшаадаггүй билээ. Ингээд "King Tug" хочит гавьяат тамирчин Н.Төгсцогттой маргааш мэргэжлийн боксын рингнээ "гал" гарсан тулаан хийх түүний өрсөлдөгч Гари Расселийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
- Гари Рассель 1988 оны зургадугаар сарын 05-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод төрсөн.
- Гари Рассель Кэпитол Хэйтсд амьдардаг олон хүүхэдтэй айлд мэндэлжээ.
- 31 тулаан хийж, 30-д нь ялж, 1 ялагдаж байсан.
- Нийт ялалтынх нь 18 нь нокаут байв.
- Гари мэргэжлийн боксын дэлхийн аварга цолыг дөрвөн удаа хамгаалж байсан.
- Гари Рассель аавынхаа удирдлаганд долоон настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн.
- Гари Рассель АНУ-ын аварга болон "Golden Gloves" тэмцээнд 17 насандаа түрүүлж байсан.
- Энэ үзүүлэлт нь АНУ-ын түүхэн дэх дээрх хоёр тамирчин болгож байв.
- 2005 оны БНХАУ-ын Мианянг хотод боксын ДАШТ-д тэрээр Германы боксчинд ялагдаж, хүрэл медаль хүртэж байсан.
- Тэрбээр "USA BOXING Athlete of the year 2005" шагналыг хүртэж байв.
- Жингээ огцом хасч, хэт их гүйсэн Гари Рассель 2008 оны олимпын наадамд хувцас солих өрөөнд ухаан алдсанаар олимпын наадмаа өндөрлүүлж байв.
- 2009 оны нэгдүгээр сарын 16-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа Антонио Рейес хийж ялалт байгуулсан.
- Тэрбээр жилийн хугацаанд 13 удаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан байсан аж.
- Түүний солгой гарын шулуун цохилт нь хамгийн алдартай бөгөөд олон тамирчинг нэрийн хуудас болсон цохилтоороо буулган авч байв.
- 2015 оноос хойш жилд нэг тулаан л хийдэг.
- 58 кг жинтэй, 164 см өндөртэй.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сэтгэгдэлийг уншаад юу вэ тоглоогүй байхад сэтгэлээр уначихсан явж байхын харж л байя. Цолоо хамгаална гэдэг сэтгэл зүйн дарамт их байгаа .Манай Төгсөө хатуу самар шүү.
Manai hvn arai barahgvi bha ghde nas zaluu bna ireh jilees ahiad vzeh bolomj garaad ireh bha
аймаар амитан байна даа үзэж чадахнуу ер нь
Эвгүй л нөхөр байна. Гэхдээ тулаан хийгээгүй удсан болохоор ерөнхийдөө суларсан л байгаа л даа. Төгсцогтын хувьд яг ** үедээ байгаа болохоор бэлтгэл сайтай байх нь ойлгомжтой. Тэгээд ч аварга болно гэсэн хүсэл ч байгаа. Нөгөө нөхөр сүүлийн хэдэн жил тэмцээнд ороогүй г харахад сэтгэл нь ханачихсан нөхөр байх. Одоо бол аргагүй эрхэнд тулалдаж байгаа бололтой. За тэгээд тэмцээн удахгүй болох болохоор үг илүү биз