2020 оны 2-р сарын 7
9 цаг 30 минут

Ч.Эрдэнэбаатар: Гарч буй төмөр хулгана жил эгэл ардад ээлтэй байна

Очирваань дуганы тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай Ургаж буй хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн өнгийн талаар ярилцлаа.

-Тун удахгүй хаврын тэр­гүүн сарын шинийн нэгэн тохиож, төмөр хулгана жил гарах гэж байна. Ирэх жилийн өнгө ямар байх та­лаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцаны ”Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа “Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд “Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй” хэмээн тодорхойлсон байна. Гарч буй жилийг сонжихдоо тухайн жилийн байр байдлаас гадна тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодож тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

 Хамгийн нөлөөтэй эрхсийг тэр жилийн эзэн од гэдэг. Таван гаргийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэр дундаа пүрэв гаргийн байрлалыг тухайн жилийн хонины ордонд орж буй өдөр ямар одтой тохиож байгааг тогтоож, тухайн тохиож буй одыг жилийн эзэн од гэдэг. Энэ жил яруу эгшигт од нэртэй эзэн од тохиосон. Жилийн эзэн яруу эгшигт одны үр нь жилийн байр байдал нийтдээ тэгш сайн боловч морь, малдаа анхаарамжтай хандууштай гэжээ. Дараагийн нэг нөлөөтэй эрхэс бол хаан гараг. Энэ жилийн хувьд хаан гараг нь Адьяа гараг байгаа. Гал махбодтой гараг учраас түймэр, галаас өдөөгдсөн өвчин, ер нь галын шинж чанартай сөрөг зүйлс гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй. Жилийн хаан гараг Адьяагийн (Ням) үр нь; Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид дэвжинэ. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй. Жилийн эзэн гараг Ангаргийн (Мягмар) үр; Галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэрэмжлүүштэй. Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шаардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Төрийн өндөр суудалтнууд, сайд дарга нар ард иргэдээ амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй. Мөн Гал махбодтой гараг бөгөөд монголчууд хүчтэй зүйлийг галаар дүрсэлдэг. Тиймээс дэлхий дахины хүрээнд цэрэг хөдлөх, хямрал тохиох зэрэг зүйлс гарч болзошгүй.

 Хаан гараг байгаатай адил түшмэл гараг гэж бий. Энэ жилийн хувьд хаан гаргаа дагадаг, түшмэл гараг нь буд гараг. Жилийн түшмэл гараг будын (Лхагва) үр; Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн номын явдлыг эдэлнэ. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн ард иргэдэд хүндлэгдэнэ хэмээн зурхайд буусан.

-Жилийн өнгийг мөн “Шороон үхрийн шинж”-ээр шинждэг уламжлалтай шүү дээ?

-Тийм л дээ. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой” хэмээх ном зохиож, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амьжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ.Төмөр хулгана жилийн өнгийг “Шороон үхэр”-ийн зурлагаар тодорхойлбол; Үхрийн тухайд толгойн хэсэг нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хэсэг хөх, эвэр, чих, сүүл хэсэг улаан, дөрвөн шийр, ходоод, ногт хэсэг шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай байна. Үхэр хариулаачийн царай хэсэг шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан. Хөх өнгийн гутлаа өмсч, мяндсаар томсон, бургасан, улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд дүртэй. Үхрийн өмнө сандрангуй гүйж байгаагаар дүрслэгдсэн байна. Нялхаст (түмэн олон) ээлтэй, настанд (өндөр суудалтан) ширүүвтэр, залууст (дунд суудалтан) ширүүн байх нигууртай ажээ. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Жилийн эхэн, улирлуудын эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. Зургаа, долдугаар сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадлалтай. Эрүүл мэндэд илүүтэй анхаарвал зохино.

-Ард иргэд хийгээд төрийн түшээдэд ямар жил байх вэ?

-Нялхсын цаана нийт зон ард олныг боддог болохоор ард түмэн олон нийтэд эерэг нөлөө гарах талаар зурхайд буусан. Настанд ширүүн гэдгийн цаана төрийн өндөр суудалд сууж байгаа буюу хуучин ёсоор яривал ноёдыг хэлж байна. Одоогоор бол төрийн гурван өндөрлөг гэж ойлгож болно. Идэр залуусын цаана буюу их хурлын гишүүд, нутаг хошууны захирагч, дарга нар зэрэг улсад ихээхэн ширүүн байж болзошгүй. Шим ертөнцөөс нь ярих юм бол тачаал, урин, мунхаг гэсэн гурван муу сэтгэлээс үндэс авч ургадаг өвчнүүд бий. Бадгана өвчин гэдэг нь мунхаг сэтгэлээс үүссэн өвчин. Тийм өвчин хавар цагт өчүүхэн гарч магадгүй. Тэгэхээр мунхаг сэтгэлээ сайн дарж аливаа зүйлд ухаалаг хандууштай. Энэ жилийн хувьд хумх, хонь, хамтатгах, хилэнцийн ордод нар байрлах үед хур ус цагтаа бууна. Эд агуурс элбэг шинэ, ихэс дээдэс буянаар тэтгэх ба хүмүүсийн сэдсэн аливаа ажил үйлс тэгширч сайхан байна. Загас, үхэр, мэлхий, охин, жинлүүр, нумын ордод байрлаж байгаа үед сайн муугийн ялгал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Матрын ордод нар байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштай. Энэ хугацааг өвөл гэж бодвол цасан шуурга шуурах магадлалтай.

-Гарч байгаа жилд ямар жилтнүүд онцгой анхаарвал зохилтой вэ?

-Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсэдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг. Нэгдүгээрт: 13, 73-ны жил орсон иргэдийн хувьд нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул. 25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ. 37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө. 49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул. 61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шуламсын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн. Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулна. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед “Нанжад”, “Дашзэвгэ” ном уншуулж, жил гарахын өмнө, хойно заслаа хийлгэнэ. Хоёрдугаарт: Дүнсэр буюу их харш жил буюу морь жилтнүүд харш жилтэй учирч байгаа тул Догсүн, Базарсад, Банзрагч, Сэдэд, Дүнсүрийн засал, Чойжилын дүгжү уншуул. Гуравдугаарт: Шишид буюу бага харш жилтнүүд. ТУУЛАЙ, ТАХИА жилтнүүд Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул. Дөрөвдүгээрт: 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул Жанаггагдог, Нанжид, Цагаан шүхэрт, Базарсад уншуулж дом хийнэ.Тавдугаарт: Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэвэл зохилтой. Харин 1988 оны ЛУУ жилтэн мөчлөг засах дом хийлгэ. Заслын найман ном, Догсүн уншуулбал зохилтой.

-Бурхны шашинд цагийн байдал гэж юуг хэлдэг юм бол. Энэ жилийн төгсгөлд дэлхий даяар коронавирус дэлгэрээд байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Монголчууд эрт үеэсээ амны билгээс ашдын билиг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн монголчууд бид ямар цаг үед амьдарч байгаагаа эхлээд нэг харах нь зөв юм. Яалт ч үгүй бид таван цөвүүн цагийн нүүрийг үзэж, муу цаг дор амьдарч байгаагаа мэдрэх хэрэгтэй. Тийм учираас бид хамгийн сайн үгийг хэлэлцэж, цагаан энергийг хуримтлуулах нь зүйтэй. Муу үг модон улаатай гэж ярьдаг. Бие биенээ муулах гүтгэх доромжлох тухай хангалттай ярьж бичлээ. Одоо харин сайн үгийг харамгүй хэлж, болохгүй байсан ч болж бүтэх талаас нь илүү ярих л дутагдаад байна. Нийгэм гэдэг нэг хүнээс эхэлж нэжгээд хүмүүсийг хэлдэг байх. Нийгэм амгалан бол Монгол амар амгалан байх нь дамжиггүй. Өнөөдөр гэхэд өвчин тахлын тухай ямар их цуурч нийгэмд цаашилбал хүмүүний сэтгэл санаанд ямар их үймээн дэгдээж тогтворгүй байдал үүсгэнэ вэ. Анхааран авч сэргийлэн хамгаалах нь туйлын зөв боловч гал дээр тос нэмэх нь буруу. Үнэг яараагүй байхад хад яарав гэгчээр өвчин хижиг дэлгэрсэн Хятад гүрэн нийгмээ айлгаж цочоохгүй байх талаас нь илүү анхаарч шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Харин өвчин гараагүй манай Монгол ямар их дэвэргэж ард түмнээ талцуулж худал мэдээлэл цацаж цочирдуулна вэ. “Хүссэн юм хүзүү орооно” гэж үг байдаг. Хүсээд байхаар өвчин биш шүү. Гахайн мөр гадуур өнгөрөх болтугай гэж залбирч уул усандаа дээжээ өргөж, гал голомтоо ариулж байх л хэрэгтэй болоод байна. Монголчууд бид тэнгэр заяатай, буян ихтэй, амны хишигтэй ард түмэн учраас сүжиг орно гэхээс биш хижиг олно гэж байхгүй шүү. Тэгээд ч энэ муу өвчин чинь сарьсан багваахай идсэнээс халдаж тархсан халуун дулаан орны өвчин гэж мэдээлэгдэж байна. Манай орон шиг өндөрлөг хүйтэн, эрс тэрс уур амьсгалтай газар амьдарч чадахгүй өвчин гэдэгт итгэх хэрэгтэй. Богдын бошго гэрээслэлд энэ талаар зөндөө бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Төмөр гахай, төмөр хулгана жилд нэр нь үл мэдэгдэх өвчин тахал өмнө зүгт дэлгэрнэ тэр цагт амаа хичээж, буяныг дэлгэрүүлж “ Э МА ХО УМА ПАНИ ПАНИ СУУХАА” тарнийг хүн бүхэн амны уншлага болго тэгвээс гэтлэх нь дамжиггүй гэсэн байдаг. Коронавирус гэдэг нь титэмлэг хэлбэрт нян байна гэсэн үг бололтой. Бодвол шинжлэх ухаанаар судалж гаргасан үг хэллэг байх. Монголчууд өвчин тахлыг нэрээр нь дуудахыг цээрлэдэг миний бодлоор учиргүй алдаршуулан дуудах нь тийм сайн биш байх. Арай өөр өнцгөөс нь нэрлэж болно. Хэцүү нэрт гэж хэлэх заншил байдаг. Мөн гэтэлгэгч эх ногоон дарь эхийн судар тарнийг машид олноор урин залж шүтвээс, уншваас сайн болно гэж Дээрхийн гэгээнтэн багш айлдсан. Ум дари дүдарий дүрий суухаа зүрхэн тарнийг машид шүтэж унших нь тус болох юм. Хүчирхэг Хятад улс орон мэдээж энэ өвчинтэй тууштай тэмцэж таараа. Тиймээс бид хөрш зэргэлдээ оронд хүнд аюултай өвчинд нэрвэгдэж байгааг хүний нинжин сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Тусалж чадахгүй юм аа гэхэд хурдан түргэн дарагдаасай гэж ерөөлтэй үг хэлэлцэж сэтгэлийн дэм нэмэрлэх нь чухал байна. Оюунлаг монголчууд бид ямар ч үед уужуу тайван сэтгэлээр хүлээцтэй хүндлэлтэй байж чадвал сайныг бүтээж чадна. Хүнсний хомсдолд орохгүй, өвчинд нэрвэгдэхгүй.

-Таныг мөргөлөөр эрүүлжих тухай ном бичсэн гэж дуулсан. Мөн мөргөлийн тоогоо бум хүргэсэн гэсэн. Мөргөлийн ач тусын талаар товч дурдвал?

-“Сэтгэл үүсгэ, бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий. Бурхны шашны нэг төрөл, зан үйл болох мөргөлийг амьдралд хэвшүүлж хэрэгжүүлж хүнд тустай болох талаас нь судалж, ном болгож түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санаагаар “Мөргөл” номыг бичсэн. Ингэхдээ юуны өмнө өөр дээрээ туршин хэрэгжүүлж сунах мөргөлийг буман тоонд хүргэх явцдаа номоо бүтээсэн. Бум гэдэг нь зуун мянган тоонд хүргэсэн гэсэн үг. Өдөр бүр 108 сунах мөргөлийг алдалгүй хийвээс буман тоонд хүргэхэд гурван жилийн хугацаа орно. Нэг дэх бэрхшээлийг давахгүй бол хоёр дахь саадыг яаж давах вэ. Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг.

Миний хувьд 108 мөргөлийг өдөрт 2-3 удаа хийдэг байсан. Жил зургаан сарын хугацаанд зуун мянган мөргөлийг туулж тоонд нь хүргэж чадсан. Сунах мөргөл нь эрүүлжих, саруулжих, залуужих гурван ухаанд суралцуулдаг. Судар номын аймагт мөргөлийн найман ач тусыг тодорхой заасан байдаг. Хүн өөртөө итгэлтэй, зорилготойгоор мөргөлийг эхлүүлж чадвал маш олон ач тусыг хүртэх юм. Мөргөл хийхэд насны хязгаар байхгүй. Хүний биед байгаа хурд, хүчийг идэвхжүүлж, авьяас билгийг хөгжүүлэх, ой санамжийг сайжруулах, биеийн дархлааг нэмэгдүүлэх, өөрийгөө эмчлэх, архаг хууч өвчнийг засах, муу зуршлыг арилгах, уургүй хүлээцтэй болгох зэрэг ач тусыг бий болгоно. Эхний үед гурван cap тасралтгүй мөргөхөд тухайн хүнд өөрчлөлт мэдэгдэж, цааш мөргөл хийх сонирхолтой болно. Үүнийг дагаад итгэл бишрэл нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, хүний биед дасал, хэвшил болно гэсэн үг. Хамгийн багадаа гурван буман тоонд хүргэж байж сая төгс болохын эхний шатанд хүрэх болов уу. Нэг насаараа мөргөл хийж чадвал төгс гэгээрэхийн оргилд хүрнэ. Буян үйлдэхэд их бага хэмжээ тогтоогоогүй. Нэг нас дуусахад энэ хорвоогоос юу ч авч явж чадахгүй. Харин хийсэн, үйлдсэн буян таныг дагаж явна гэж ухаарах нь зөв юм. Сэтгэлээр баян байх нь тунгалаг болор лугаа үнэ цэнтэй.

-Мөргөл нь буян үйлдэх нэг хэлбэр гэж дуулсан?

-Хүний явдал мөр нь үйлийн үртэй байдаг. Юу тарьж ургуулна, түүнийгээ л хураана гэсэн зарчимтай. Үйлийн үр нь хүний бодлоос ирдэг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр гэж бас байна. Өдөр болгон цаг мөч бүрт хүн санаатай, санаандгүй нүгэл үйлдэж байдаг. Бие, хэл, сэтгэл гурваар нүгэл үйлддэг гэж бурхны номд үздэг. Харин түүнийгээ наминчлан гэмшиж, засч залруулж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй юм. Тэгвэл бие, хэл, сэтгэл гурваар буян хийж болдог. Энэ нь мөргөлд бүгд багтсан. Өдөр болгон сунах мөргөл хийж чадсанаар биеийн нүглээ арилгана.

Мөргөл хийх явцдаа ямар нэгэн сайн үрийг хүсч гуйж хэлэх, аль нэгэн тарнийг амны уншлага болгох зэрэг нь хэлний нүглийг арилгана. Мөргөл хийх явцад зөв сэтгэл үүсгэж бодож бясалгах нь сэтгэлийн нүглийг арилгаж, эргэж буцалтгүйгээр нэг сэтгэлээр шүтвэл аз жаргалд хүрэх юм. Бурхны шашинтай ард түмнүүд “Хэмжээтэй хүсээд, сэтгэл хангалуун явахыг аз жаргал гэнэ. Хэмжээнээсээ хэтэрвэл зовлон болно” гэж хэлэлцдэг. Тэгвэл мөргөл нь өөрт хэрэгтэй өрөөлд тустай буян болж чадна.

62
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

62 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

166.137.244.85Зочин   • 2020, 4 сарын 13. 12 цаг 11 минут

Ойдов Гунчин Туваан Доржэ Чан🙏🏼🙏🏼🙏🏼

166.137.244.85Зочин   • 2020, 4 сарын 13. 12 цаг 06 минут

Аяа чин зоригт, эх оронч, эрдэмт мэргэд лам нар минь та нарынхаа захиас сургаалийг заавал санаж явнаа ард олон бид нар. Та нартаа маш их хайртай. Та нарийн минь хуссэн болгон сэтгэлчилэн бутэх болтугай!🙏🏼🙏🏼🙏🏼

166.137.244.85Зочин   • 2020, 4 сарын 13. 11 цаг 57 минут

Ард олон бидэндээ учир шалгааныг тайлж тайлбарлаж бичсэн танд их гялаалаа. Халхын Богд минь энэ цагт ямар явдалаар явах тухай бидэнд анхааруулж захьсан байдаг. Аяа сайхан эрдэмт лам нар минь ард олон нь та нартаа их баярлаж байнаа. Ум сайн амгалан болтугай! 🙏🏼🙏🏼🙏🏼

202.72.245.122ө   • 2020, 3 сарын 10. 16 цаг 31 минут

эмэгтэйн уринм эрийн тачаангуй Мунхаг гурав нийлвэл муу үүснэ Энэ бол шимийн үүдэлтйэ хор Сэтгэлдээ сар хорыг арилгах дасгал үйлдэж Дадал үүсгэ гэж мөн мундаг хэлжээ

202.72.245.122р   • 2020, 3 сарын 10. 14 цаг 22 минут

нарийн зүйлүүд их байна энэ зурхайд

202.55.191.194Зочин   • 2020, 3 сарын 9. 15 цаг 49 минут

нохойн баас

202.72.245.122ч   • 2020, 3 сарын 9. 10 цаг 38 минут

Урин тачаангуйд хүлээцтэй хандаж 3сар дасгавал зөв хандлага тогтно гэж сургаж бас ховор зөв сургааль

202.72.245.122ч   • 2020, 3 сарын 9. 10 цаг 37 минут

Энэ зурхайд бичигдсэн Шим хүслээс үүдэлтэй урин тачаангуй мунхаг гурав нийлбэл хаврын улиралд маш муу нигруутай сэрэмжил гэж зөв хэлж,Эмэгтэйн хэт урин Эрийн тачаангуй хүмүүжилгүй мунхаг нийлбэл будаа гэж

90.255.47.122bolderdene   • 2020, 3 сарын 7. 6 цаг 22 минут

Lam gesen luivarchid bas yadaj baihad humuusiin halaasiig hoosloh umdaa. 37 onii huvisgal dahiad neg bolj ene hediig jaahan tsuuluh umsan.

166.137.244.85bolderdened   • 2020, 4 сарын 13. 10 цаг 19 минут

Чиний бичсэн муу үгс чамайг үргэлж отож гай барцадыг нь чи ямагт тээж явах болж дээ.

202.72.245.122ч   • 2020, 3 сарын 4. 9 цаг 40 минут

Лам гэдэг субьектийн үүргийг тодорхой болгох ёстой.Түвд хэл бол хятадын бага ястангуудын Хэл болсон.Төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж Эх монгол хэл дээр утагчлах үүргээ Ла нарын оюуны ажиллуулаач, Христыхэн Монгол хэл дээр Ном уншиж нэгдүүлээд уйлуулаад итгүүлээд байна.

202.72.245.122ё   • 2020, 3 сарын 2. 8 цаг 12 минут

Монголчууд түвд хэл дээр Ном уншихаар Цуглан суусан хүн бүрт тус тусдаа юм бодоод гарч байна Шашин шүтлэш бол ойлгомжтой хэл дээр Зорилго журмаа цэгцлээд сэтгэлээ цэвэршүүлдэг газар,Харийн хэл дээр ном уншиж буй болд тархины Гучь орчим хувь ажиллааад бусад нь хөлдүү үлддэг гэсэн судалгаа байдаг.Хүний төлөө юм бодож уншдаг юу л бол

202.126.89.71Зочин   • 2020, 3 сарын 1. 8 цаг 27 минут

Залуу хүнд хатуу гэчихээд хэдэн мөрний дор сайн гээд энэ ер нь эхэлж ярьсанаа мартаад байна уу. Заалгасан ном нь 2 үзүүртэй юм хэлээд байдаг хөгийн юм байна уу

182.160.35.239Зочин   • 2020, 2 сарын 27. 14 цаг 50 минут

Хуцаа, дандаа худлаа таамгаар шаана

150.129.140.46Зочин   • 2020, 2 сарын 26. 21 цаг 21 минут

Сайхан бүлтрэх юм даа

64.119.16.25Зочин   • 2020, 2 сарын 24. 18 цаг 37 минут

Bult userhees tsaashgui lam nar

202.9.40.98jeep   • 2020, 2 сарын 22. 9 цаг 56 минут

shaa chi

202.72.245.122б   • 2020, 2 сарын 19. 10 цаг 50 минут

Тангадууд чинь өөрийн хүслэээс өөрийн чухалчилдаггүй Буддын шашныг хэсэг бүлэг хүмүүс амьдрах арга хэлбэр болгосон,төвд саяхан боолын нийгэмтэй ,поталагын дор тамлдаг багаж хэрэгслэл их байсныг еюроп оросын түүхчид их бичиж байна.Чадахгүй мэдэхгүй зүйлээ Нүгэл муу зүйл гж байнгөа ухуулна,Монголдч харгислалын аргаар тогтсоныг кинонд үзүүлдэг.

166.137.244.85б-д   • 2020, 4 сарын 13. 10 цаг 46 минут

Кино үзэж боловсрол олсон чи хүний адаг болж байгаагаа олонд гайхуулж боловсрол гэдгийг умартсан өмхий амаа нээж амьтаны доог болоод ичдэггүй юм байхдаа? Наад бичсэн санаатай хэлхээтэй хэд чинь ямарч дүрэм байхгүй, цэг таслал, эхлэл гэх адгийн наад захын 9 настай хүүхдийн ч чинээтэй бичгийн боловсролгүй байна даа! Аяндаа чи. Тэнэг мунхагаа олонд ингэж гайхуулж явах ч гэж дээ чи. Чааваас чамайг гаргасан эх чамайг гаргасандаа их гутаж явдаг байх даа.

182.160.0.229Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 35 минут

yag unen uu

202.72.245.122ч   • 2020, 2 сарын 17. 15 цаг 00 минут

Цагаан сар хтадаас зөрж хийдэг Маш зөв шүү

66.181.160.12Зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 48 минут

Шар хувалзнууд

66.181.165.88bi   • 2020, 2 сарын 15. 14 цаг 02 минут

Sain bna uu ih saihan medee bna. Daanch dor muuhai setgegdel bichij bui humuusiin setgeg;liig unshaad ene humuus yana daa l gej bodoh yum muu humuus holuur baig

202.179.31.29Зочин   • 2020, 2 сарын 13. 15 цаг 31 минут

Дарга нар нам дагсан хуваз нар шиг энэ лам нар худалдаа бас ярих нь

202.179.31.29Зочин   • 2020, 2 сарын 13. 15 цаг 30 минут

Эгэл ард үгүй бол энэ дарга дээдэс байх уу

202.72.245.123ч   • 2020, 2 сарын 13. 8 цаг 06 минут

Лам нар хуучин номоор худлаа ярьдаг ч түүнийгээ мэддэггүй Их хурлын гишүүд худлаа ярьж байгаагаа мэддэг ч тоохгүй худлаа ярьдаг

64.119.17.166Зочин   • 2020, 2 сарын 12. 16 цаг 44 минут

лам явсан газар хуудуу худал ноёлох. Зовлон хэн нэгэнд байвал худалч хувраг баярлах...

114.30.17.110tsetsegmaa   • 2020, 2 сарын 11. 15 цаг 27 минут

um dari dudaarii duurii suuhai e ma ho uma pani pani suuhaa mongol tumniig mine eruul enh bailgaarai burhan mine.

59.153.87.167Зочин   • 2020, 2 сарын 11. 12 цаг 41 минут

ЗУД БОЛОХОД НОХОЙ ТАРГАЛНА, ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ТАРГАЛНА

166.137.244.85Зочинд   • 2020, 4 сарын 13. 10 цаг 25 минут

Буян хийхэд Чи сэжэглэнэ! Бузар явдвлд Чи улайрна!

202.72.245.123б   • 2020, 2 сарын 11. 11 цаг 33 минут

амьддаа бөөсний идэш нас бараад нохойны идэш болж байсан хуучин цагын номоо харж уншиж чухал царайлж амьдрах чинь зөв үү

166.137.244.85б-д   • 2020, 4 сарын 13. 10 цаг 30 минут

Бөөснөөс чи гарч бөөсний хоол идэж өсчихөөд чамлаад байвал далд орж болноо та.

66.181.161.19Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 09 минут

Saihan sh....j baina daa

103.111.68.3lrgen   • 2020, 2 сарын 10. 14 цаг 54 минут

Terbifh terguutei zurhai ch nar AZIIN ornuudaas 1 sar zoruulg tsagaan saraa togtooloo mongol delhiigees oor nar sartai ym uu TERBIFH ee odor sariin zurhia l oor baimaar

203.98.76.100Лам багшдаа мөргөсөн тэмбүү   • 2020, 2 сарын 10. 12 цаг 13 минут

Ном уншаад дарагдчихдаг өвчин мөн үү? Өнөөдөр 21-р зуун болохоос 19, 20-р зуун биш шүү. Лам багшдаа мөргөөд ном уншаад уншаад хэдэн мянгаараа тэмбүүтэж байсан биз дээ.

166.137.244.85Зовлонтод   • 2020, 4 сарын 13. 11 цаг 36 минут

Тэмбүү гээд л бичээд байхыг бодоход чи тэр тэмбүү гэдгийг нь тусчихаад боож үхэх гээд байгаа юм биш үү? Ямар сэжгийн амьтан бэ чи?

202.72.245.123б   • 2020, 2 сарын 10. 8 цаг 08 минут

Хотын хог тоос, хуучин автобус өр шир гээд ээлгүй амьдрал З0 жил үргэлжиллээ.

202.72.245.123б   • 2020, 2 сарын 10. 8 цаг 07 минут

худал тайвшруулж Болохгүй болж байга гэж Дээдсийн талд ухуулга хийдэг шиг болохгүй зүйл их байна.Ингэж бйагад Төвд ард түмнээ хтядын гар өгсөн

202.21.108.198Зочин   • 2020, 2 сарын 10. 2 цаг 24 минут

хуцдаг халтар вэ. шар хувалзнуудын мэддэг юм гэж юу байхав дээ

202.9.46.18ЭРҮҮЛ САРУУД МОНГОЛ УХААН !   • 2020, 2 сарын 9. 16 цаг 37 минут

КОРОНА ВИРУС ГАРНА ГЭЖ НӨГӨӨ ШААДАГ ГАРУУДААС АЛЬ НЬ ХЭЛСЭН БЭЭЭ ХА ХА ХА , ШАШНУУД , БӨӨНҮҮД ҮЙЛИЙН ҮР НЬ ГЭЭД Л ТАВЛААД СУУЦГААЖ БН ДАА , ЯМАР Ч НЭМЭР БАЙХГҮЙ , НЭГ ЛАМ ГАНДАНГИЙН ХАШААНДАА 5 МАСК ТАРААГААД , ЗУРГАА 5000 УДАА ТАРААЖЭЭ !

168.235.194.211Зочин   • 2020, 2 сарын 9. 9 цаг 54 минут

ЛАМ НАР ДАНДАА ХУДЛАА ЯРИНА ДАА.

89.2.74.61Зочин   • 2020, 2 сарын 8. 22 цаг 58 минут

Гарч буй жил эгэл ардад ээлтэй, өөрсдийгөө ихэс дээдэс гэж боддог төрд шургалсан хулгайч нарт гай барцадтай

103.229.120.227ЗОЧИН   • 2020, 2 сарын 8. 13 цаг 21 минут

САЙХАН ҮГ ХЭЛЖ ЗӨВЛӨСӨНД ИХ БАЯРЛАЛАА. ЗУРХАЙ НЬ МАШ ОНОВЧТОЙ БАЙНА.

122.201.24.185Зочин   • 2020, 2 сарын 8. 12 цаг 52 минут

Мунхаг , шар дээлний гол минь чамд одоо хууртах хүн үлдсэн гэж бодоо юу ????

66.181.161.98Зочин   • 2020, 2 сарын 8. 23 цаг 07 минут

Өөрөө тэгээд их ухаалаг хүн болж байна уу? эхлээд өөрийгөө хараач.

122.201.24.185Зочин   • 2020, 2 сарын 8. 12 цаг 50 минут

Хөөрхий энэ төөрсөн хүнд бас хүмүүст хэлэх зүйл байдаг байх нээ. Лам бөөв хүний зовлонг мөнгө гэж хардаг мунхагуудад бүү итгэ

192.82.71.203зочин   • 2020, 2 сарын 7. 17 цаг 12 минут

Мухар ,сүсэг манжийн үед яагаад ,оргилдоо ,хүрэв. Том ,толгой ,лам ,нар ,ямарч ,хариу ,хийхгүй ,алуулав. Шарын шашин ,шүтэгч үр ,хүүхэдгүй ,авгайгүй байдаг. Улааны шашин ,авгайтай байх ,гээд ,сонин.зорилго ,байгаа ,биз. Номоо ,уншаад Түвдүүд Короновирусыг дарсангүй. ШУ технологоо ,шүт.Бясалгал бол өөр байж болно.

202.72.245.123б   • 2020, 2 сарын 7. 16 цаг 53 минут

Сайн зүлийн бус дандаа айлгасан зүйлийг зөгнөл нэрээр бичих юм Дээр үед чинь унтах дэвсгэргүй амьддаа бөөс тэжээсэнна бармагц нохойны тэжээл болдог байж.

103.26.195.5Зочин   • 2020, 2 сарын 7. 16 цаг 36 минут

Hund heregtei ajil olj hii ene huvalznuud

66.181.161.98Зочин   • 2020, 2 сарын 8. 23 цаг 10 минут

Та хүнд хэрэгтэй ямар ажил хийдэг болоод ингээд хүн доромжлоод байдаг юм бэ? Өөрийгөө тодорхой бичвэл эд нар очиж зөвлөгөө авах ч юм билүү? Хүн хүссэн ажлаа хийх эрхтэй. Харин таалагдахгүй бол тэр хүн танд гай болоогүй бол зүгээр л тайван байж үзээч

202.21.108.198Зочин   • 2020, 2 сарын 10. 2 цаг 26 минут

чам шиг ийм мухар тэнэгүүд олон байхаар шар хувалзнууд оршсоор байна даа

166.137.244.85Зочин-д   • 2020, 4 сарын 13. 11 цаг 00 минут

Чи их ухаантай болоод ганц өгүүлбэр бичихдээ дүрмийн 4 алдаа гаргаж бичиж байна уу? Шившиг минь? Хүний адаг болж яваадаа ичээч. Амьдрал чинь их уруудаж, буруудаж яваа юм байна даа.

43.242.243.188lamhai   • 2020, 2 сарын 7. 14 цаг 49 минут

shaadag garuud

202.9.40.74Зочин   • 2020, 2 сарын 7. 12 цаг 36 минут

Ажил хөдөлмөр хийгүй.Бурханы нэр барьсан луйварчингууд

124.158.111.52Зочин   • 2020, 2 сарын 7. 12 цаг 26 минут

МУУ ХУВАЛЗНУУД ШААЖ ӨГЧ БНА Ш ДЭЭ

202.9.40.74Зочин   • 2020, 2 сарын 7. 11 цаг 49 минут

Битгий хуц.Бүх лам нарыг буудаж алах хэрэгтэй

166.137.244.85Зочин-д   • 2020, 4 сарын 13. 11 цаг 08 минут

Та Сайншандад байж байгаарай таныг олж цагдаад туршаах амархан!

166.137.244.85Зочин-д   • 2020, 4 сарын 13. 11 цаг 04 минут

Чамайг хүний амийг хороохоор занал хийсэн учир цагдаагийн бүртгэлд авлаа алуурчин минь!

202.55.188.39Зочин   • 2020, 2 сарын 7. 10 цаг 40 минут

За би ч зурхайд нээх итгэдэггүй, уншчихаад л мартчихдаг байсан. Тэгсэн сүүлийн 3-н жил хавар нь тэгнэ ингэнэ хөгшин настанд хэцүү энэ тэр гэж хэлсэнүүд нь яг таараад байхаар нь сонирхдог болоод байгаа. Хөгшин хүмүүст хэцүү гэсэн жил нээрээ л олны танил сайхан настайчууд тэнгэрт морилсон доо, бас хур ихтэй гэсэн жил зунжингаа бороо орсооооор байгаад таарсан. Энэ жил тэр бадганы өвчин дэлгэрнэ гэсэн нь яг ямаршуу өвчин юм бэ? Тайлбарлаад хэлээд бас яаж сэргийлэхийг хэлчихвэл их л сайн байх юм даа зурхайчаа.

69.139.72.137Зочинд   • 2020, 4 сарын 15. 8 цаг 48 минут

Сайн тайлбарлаад сэргийлэх аргыг нь бичээд, зураад, биеэрээ хийснээ үлгэрлээд тавьсаныг нь та ойлгох саруул ухаангүй бол танд мэдрэлийн талын асуудал байгаа байхаа. Мэдэрлийн эмч бараадсан нь дээр байхаа та!

182.160.35.239Зочин   • 2020, 2 сарын 27. 14 цаг 54 минут

коронавирусыг ёрлож байгаа нь тэр дээ.

98.253.30.34Tenegteerei   • 2020, 2 сарын 7. 10 цаг 18 минут

Ehes deedes d iveel jil n hezee gargiin bol huleegeed l...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.