УИХ-ын гишүүн асан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Дүрзээгийн Одхүүтэй ярилцлаа.
МАН орон нутаг руу илүү мандат хуваарилаад нэмэргүй л болов уу
-Сонгууль болох дөхөж байна. Саяхан сонгуулийн тойрог, мандатыг хуваариллаа. Нийслэлийн 4 мандатыг орон нутаг руу татсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд хүн ам, газар нутаг гээд олон зүйлийг харгалзаж сонгуулийн тойргийг байгуулах ба мандатын тоог тогтооно гэсэн зарчим тусгагдсан. Гэтэл тэр олон зүйлээс зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт дээр нь тулгуурлаж тойрог байгуулаад, түүндээ тааруулж мандат хуваарилаад байгаа нь буруу, өрөөсгөл юм. Энгийн логикоор бол УИХ-ын гишүүн нь нутаг дэвсгэрийн төлөөлөл хийж байгаа мэт харагдаж байна. Уг нь тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүсийн төлөөлөл. Харамсалтай нь эрхэм гишүүд энэ энгийн логикоо дутуу ойлгож, тойрог, мандатаа хуваарилсан гэж харагдахаар хууль баталчихлаа. Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан иргэдийнхээ сонгох эрхэнд халдахгүй байх зарчмаа барьж, сонгогчдын тоонд тэнцүүлэн тойрог байгуулж мандат хуваарилах нь зөв байсан.
Гэтэл тэгсэнгүй, шударга бус хуваарилалт хийчихлээ. Үндсэн хуулийн хамгийн суурь зарчим шударга ёсыг хангах. Шударга байх ёстой юм бол иргэдийн төлөөллөө сонгох, саналаа өгөх эрхийг нь зөв хангах байсан. Гэтэл иргэдэд өөрсдийгөө төлөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг нь хасчихлаа. Энэ логикоор харвал нийслэлийн иргэдийн өөрсдийгөө төлөөлүүлэх эрхийг зөрчсөн сонгуулийн хууль баталчихлаа. Өөрөөр хэлбэл,нийслэлийн хүн олонтой тойргуудад зарим аймгуудтай харьцуулбал, 3 дахин олон иргэд сонгогчид УИХ-д гишүүн сонгох болох нь. Угтаа бол тэр дүүргийг ганцхан биш 3 гишүүн төлөөлж байж шударга зарчим хангагдана гэсэн үг. Тэхээр уг дүүргийн иргэдийн эрх ашгийг төлөөлөх чадвар 3 дахин багасчихлаа. Энэ чинь л шударга бус зүйл.
-МАН орон нутгаас олон санал авна гэж тооцож л ийм хуваарилалт хийлээ гээд бичээд байна?
-Тэр яахав, улстөрийн гаргалгаа маягтай яриа. Тэгэж хардах эрх зарим талаар бий. Гэхдээ эрх баригчид буруу тооцоолоод байна. Яс юман дээрээ өнгөрсөн 4 жилд МАН-ын УИХ дахь хэт олонхи, Засгийн газар орон нутагт амьдарч, ажиллаж буй иргэдийг дэмжсэн дорвитой шийдвэр үйл ажиллагаа хийгээгүй, иргэдийн амьдрал улам хүндрэлтэй болсон гэдгийг хүн бүр л ярьж байна. Тэгэхээр орон нутаг руу илүү мандат хуваарилаад ч нэмэргүй л болов уу. Энэ асуудалд цэвэр хүний үндсэн эрх гэдэг талаас нь нам, улс төрийн ашиг сонирхолоос ангид шударга хандах ёстой.
Тэв тэнцүү болгож чадахгүй юм гэхэд дунджаас холгүй байх хэрэгтэй. Баянзүрх, Сонгинохайрхан гээд олон хүн амтай дүүргээс сонгогдсон гишүүн 60 мянган сонгогчийг төлөөлөн 1 л кноп дарж 1 саналын эрхтэй байгаа. Гэтэл зарим нэг цөөн хүнтэй аймгийн гишүүн нь 20 мянган сонгогчийг төлөөлөн мөн адил 1 л саналын эрхтэй байх жишээтэй. Ардчиллын үндсэн зарчим, шударга ёсоор хандах ёстой гэвэл 60 мянган хүн 3 гишүүнээр өөрсдийгөө төлөөлүүлж 3 кнопоор эрх ашгаа хамгаалах эрхтэй. Одоо болохоор тийм биш болоод байна. Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн эрх ашгийн төлөө АН-ын дарга, УИХын гишүүн С.Эрдэнэ хатуу үг чуулган дээр хэлснийг хүн бүр харсан. Ярьж байгаа үндэслэл нь яах аргагүй үнэн.
Бага зэргийн зөрчил, мэтгэлцээн, олон ургалч үзэл нь АН-ыг ялзрахгүй, эрүүл байлгах дархлаа юм
-Сонгууль өдөр ирэх тусам ойртож байна. Гэтэл АН-ын дотоод нөхцөл байдал ороо бусгаа байна уу даа. Энэ байдал нь сонгуульд оролцоход нь нөлөөлөх вий гэж хараад байна?
-Хүмүүст тэгж харагдаж байгаа байх. АН-ын ерөнхий суурь зарчмыг ойлгох хэрэгтэй. Энэ нам анх байгуулагдсанаасаа эхлээд л Ардчилалын үнэт зүйл, мөн чанарыг авч яваа. АН-д ардчилалын суурь зарчим дээр нэгдсэн хүмүүс байгаа. Энэ хүмүүс улс орноо хөгжүүлэх арга замын талаар янз бүрийн байр суурьтай байдаг. Бас монгол хүний сайн болон муу чанар АН дотор жинхэнэ утгаараа ил задгай байдаг гэж боддог. Зангидагдаж, удирдуулж сураагүй зан ч гэдэг ч юм уу. Чингис хааныхаа үеэс удирдуулаад сурчихсан л баймаар юм. Гэтэл бид баг болж ажиллаж сайн сураагүй л байна. Ямар сайндаа л багийн спорт хөгждөггүй гэх маягийн шог үгтэй байхав дээ. Хэдийдээ ч ийм болчихсон юм бид. Энэ мэтээр олон зан чанартай хүмүүс нэгдэж ажиллах гэж оролдож байгаа жишээ нь АН. Тийм ч учраас АН-д үеийн үед л олон ургалч үзэл ил тод байсан.Үүнийг гаднаас нь харахад, хагаралтай юм шиг харагддаг байх. Дотроо үрэлцээн, мэтгэлцээн, зарим талаар хэрүүл маргаан тасардаггүй нь үнэн. Тасрах ч ёсгүй юм.
Энэ том үндэсний хэмжээний нам битгий хэл нэг эцэг, эхтэй үр хүүхдүүдтэй өрх гэр бүл хүртэл ийм л байдаг биз дээ. Энэ бол улс төрийн намын эрүүл байгаагийн нэг шинж тэмдэг. Харин үүнийгээ хиймлээр нууж, эв нэгдэлтэй мэт харагдаж олон жил явсан эрх баригч МАН өнгөрсөн 4 жилд бүүр бие биеэ үзэн ядах түвшинд хүртлээ хагарлаа. Аливаа муу зүйлээ ил тод байлгаж, тухай бүрт нь шийдэж явахгүй худлаа нуун дарагдуулах нь юунд хүргэдгийн тод жишээ болж байна даа. Хүнээр жиших юм бол өвдөж, эдгэрч л амьдарч байна л гэсэн үг. Нөгөө талаар, шороон дээр тоглож өссөн хүүхэд дархлаа сайтай болдог. Түүнтэй адил энэ бага зэргийн зөрчил, мэтгэлцээн, олон ургалч үзэл нь АН-ыг ялзрахгүй, эрүүл байлгах дархлаа юм. Хэрвээ бүгдээрээ нижигнэтэл алга ташаад л, Хойд Солонгос шиг болчихвол эрх баригч МАН шиг л хувь заяа угтана. Хэдэн янзын хүн, лидер байна, тэдэн янзын бодол, үзэл санаа байх л ёстой. Тиймээс үүнийг гайхаад, үүнд эмзэглээд байх хэрэггүй. Гэхдээ энэ нь эв эегүй байгаа гэсэн үг биш шүү. Ардчиллын үнэт зүйл,үндсэн зарчим, ойлголт бүгд АН дотор байгаа. Харин лидерүүдийнх нь араншин, ардчиллын зарчмаа хэрэгжүүлэх арга зам нь өөр өөр байр сууринаас илэрхийлэгдэж байнаа л гэсэн үг.
Мэдээж АН дотор сайн, муу хүн олон бий, тэдний хийсэн, хийж байгаа муу сайн “юм” ч ил явж л байна. Одоо сонгууль дөхсөн учраас түүнийг нь Пиардаа ашиглах ажиллагаа идэвхжиж байгаа нь ч ойлгомжтой. Эрх баригч болон бусад намууд яаж зүгээр суухав. АН-ыг муухай харагдуулах зүйл гарч ирвэл хөөрөгдөнө. 200-гаад мянган гишүүнтэй намд сайн, муу, сайхан, муухай байж л таараа. Тэр дундаас буруу зүйл хийж, нугалаа гаргаж буй хүмүүсийн үйлдлийг хөөрөгдүүлээд байгаа ч зүйл бий. Гэхдээ энэ хар Пиат иргэд хууртахгүй ээ. Юу амлаж, яаж хэт олонхи болсноо мартаж, 4 жил амласныхаа эсрэг юм хийсэн эрх баригчид одоо иргэдээр дүнгээ тавиулна даа.
-Намын дарга С.Эрдэнэтэйгээ зарим нэг нь таарахгүй байх шиг. Муулах маягтай л байгаа шүү дээ?
-“С.Эрдэнэ гэдэг их муу хүн. Ийм муу хүн АН-ыг удирдаж байгаа учраас энэ нам муу байна. Түүнийг сольчихвол л АН сайн болчих гээл байна.Тэгвэл л би дэмжинэ” гэж ярьдаг хүмүүс бий. Зүгээр л сэтгэл хөдлөл, туйлшралаа орхиод бодит байдлыг харъя. Үнэхээр юм ойлгох гэж оролдоод, түүхээс харах юм бол АН нэг хүнээс гэхээсээ илүү нүүр царай нь болсон лидерээсээ,тэдний байр суурь ямар байхаас хамаарч ирсэн. Энэ нь АН-ын гайхалтай сайн, бас сул тал нь. АН-ын нүүр царай болж байсан үе үеийн дарга нар янз бүр л байсан. Өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнийн сайн чанар нь намын үзэл баримтлалыг маш тодорхой ойлгомжтой болгож, тэр зарчмуудаасаа няцахгүй хатуу, тууштай зогсож байгаа. Магадгүй тийм ч учраас нам дотроо болон гаднаа дайсан ихтэй байдаг байх. Өөрийн байр сууриа бодлоо илэрхийлэхдээ боловсон гоё үгээр бус шулуухан заримдаа хатуу хөтүү хэлдэг. Тэр нь зарим хүмүүст таалагдахгүй, буруу харагддаг зүйл ч бий.
С.Эрдэнийг нэг их намбатай, сул үг хэлдэггүй, ярвагар, гоё дарга болгож харагдуулах боломж байгаа л байх. Тийм Пиар ч хийж болно. Эргэн тойрныхон нь бүгдээрээ эв нэгдэлтэй гэсэн дүр эсгэсэн, тал зассан, толгой дохисон, нижигнэтэл алга ташсан болгож харагдуулах тийм ч хэцүү зүйл биш. Тэгээд АН ийм болсон гээд төсөөлдөө. Бууж байна уу. Надад л лав буухгүй байна. Шударга байна гэдэг чинь дүр эсгэхгүй, байгаагаараа байх гэж л би ойлгодог. Өмнө нь ч байсан, одоо ч байгаа байдал бол АН хэвийн байгааг л харуулж байгаа хэрэг.
Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр хоёр маань нуруутай улстөрчид гэдгээ харуулаад намтайгаа явж байна
-Саяхан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэлээ?
-Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 жилийг хараад үзвэл улс,нийгэм маань маш их өөрчлөгдсөн. Оросын бөөрөнд наалдаж явсан, социалист,коммунист үзэл суртал дэглэмтэй улс байсан. Та бид ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол, чөлөөт зах зээлийг сонгож, Азийн зүрхэн дэх ардчиллын арал гэж нэрлэгдтэлээ өөрчлөгдсөн. Ямар байснаа бид мартах ёсгүй. Ардчиллын 30 жилийг эргэж харахад, алдсан, оносон зүйл их бий. Гэхдээ хамгийн гол зарчмын шийдвэрийг, голлох ажлуудыг хэн санаачилж, хийсэн бэ гэдэг жагсаалтыг гаргаад тавиарай. АН-ынхны санаачилж, хийсэн ажлыг. Нөгөө талд нь МАН-ын санаачилсан, хийсэн ажлыг жагсаагаарай. Их л том зөрүүтэй жагсаалт гарна даа. Яагаад гэвэл энэ хугацаанд та бидний хийсэн бүтээсэн олон чухал ажлыг АН санаачилж, манлайлж хийсэн учраас тэр. Муу, сайн, алдаа мадагтай хийсэн байж болно. Гэхдээ алдаатай ч гэсэн ХИЙНЭ гэдэг чинь л чухал. Өмч хувьчлалыг АН-ынхан хийсэн. Алдсан уу, алдсан. Муу юм байсан уу, байсан. Гэхдээ ямар ч улсад нийтийн өмчийг задлаад, хувийн өмч болгох үйл явцад алдаа, нугалаа гаргаагүй тохиолдол байгаагүй. Байх ч үгүй.
Бусад улс орнуудын хувьчлалын түүх, туршлагыг манайхтай харьцуулахад, харьцангуй бага алдсан, боломжийн шударга хийгдсэн хувьчлал гэж олон улсад үнэлдэг юм билээ, манайхыг. Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболдын гараа дэлгэж зогсоод “найраа байхгүй шүү” гэж хэлсэн үг өмч хувьчлалын зарчим байлаа. Бид энэ зарчмаа хатуу баримталсан учраас өөрсөддөө ч , ах дүү хамаатан садандаа ч хувьчлалаас “хувь хишиг” хүртээлгүй шударга байж чадсан. Тийм ч учраас элдэв муу зүйлд холбогдолгүй өдий хүрлээ. Монголд 1996-2000 оны хувьчлал шударга, жигд боломжоор хангагдаж хийгдсэн учраас маргаан багатай ил тод болсон. Харамсалтай нь түүнээс хойшхи эдийн засгийн хөгжлийн бодлого, процессын алдаанаас болж баян, хоосны ялгаа ихсэн баялгийн шударга бус хуваарилалт өнөөгийн түвшинд хүрлээ. Та бид энэ байдлыг засахгүй бол цаашид улс орны хувь заяанд буруугаар нөлөөлж, нийгмийн шударга бус байдал ноёлох нь.
Шударга, тэнцвэртэй хөгжлийн бодлогыг АН тодорхойлох ёстой гэдэг үүрэг ухамсарлагдаж байна гэсэн үг. Алдаа оноогоо харж дүгнэх нь зүй боловч Төрийн бодлогын гол зорилго бол одоогийн нийгэмд байгаа шударга бус, тэнцвэргүй байдлыг арилгаж, амьдралын түвшин, чанарын зөрүүг багасгах, чинээлэг дундаж амьдралтай хүмүүс, гэр бүлийг олон болгох замаар улс нийгмээ хөгжүүлэхэд чиглэх ёстой. “Та нар ардчиллыг битгий өмчлөөд бай” гэж биднийг загнадаг моод сүүлийн үед дэлгэрлээ. Бид өмчлөөгүй. Бид ард түмнийхээ дэмжлэгээр,ХАМТДАА ардчилсан хувьсгал, өөрчлөлтийг хийсэн. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд хоёр талд хоёуланд нь бэлэг барьдаг хачиг Луузан шиг нөхөд,надад ашиггүй бол надад хамаагүй гэж боддог, ханддаг байсан хүмүүс ардчилалын партизануудад энэ үгийг хэлдэг болсон нь гутамшиг.
-Сонгуулиар танай нам яаж оролцох нь их сонирхол татаад байна. Э.Бат-Үүл баатар нь нэг юм яриад л байх юм. Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс нь тусдаа ч юм шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талын хүмүүс “өрх тусгаарлаад” ч байх шиг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намынхаа эсрэг ч юм шиг байдалтай болчихлоо. Тусдаа сонгуульд оролцох гээд байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч намаасаа татгалздаг хуультай.Тиймээс Ерөнхийлөгчийг шууд АН-ын нэг хэсгийг ахлаад, тусдаа бодлого явуулж байна гэх яриа байхгүй. Харин намынхаа бодлогоос өөр юм ярьж буй лидерүүдийг асуудалд хандаж байгаа хандлагаасаа болоод зарим нэг үл ойлголцолд хүрээд байна уу гэж харж байна. Энэ нь даамжирвал тус тусдаа сонгуульд оролцож магадгүй нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Өөр өөр юм яриад яваад байна гэдэг чинь өөрсдийг нь дагадаг,дэмждэг хэсэг байна аа л гэсэн үг. Тэр хүмүүсийг би хувьдаа ойлгож байгаа. Гэхдээ нэг л чухал зүйлийг эргэцүүлнэ үү гэж гуйх байна.
Хэрэв та бүхний олон жил тэмцсэн, зүтгэсэн, үнэнч байсан Ардчиллын үнэт зүйл чинь үнэтэй хэвээрээ бол. Туган доороо нэгдэх үнэхээр боломжгүй бол ядаж санал хувааж ялагдалд хүргэх үйлдэлд битгий оролцоорой. Ардчиллын хувь заяа яг 30 жилийн өмнөх шиг дахиад Таны өмнө ирлээ. Шийдвэрээ зөв гаргана гэдэгт итгэж байна. Аар саархан гомдол хорслоос болж сонгуульд салж ороод, бүгд ялагдаж байсан түүх бидэнд бий. Зангидсан гар шиг нэгдэж сонгуульд оролцоод ялсан сайхан үе ч бий. Сарвайсан хуруу шиг сонгуульд орвол эрх баригчдад буюу МАН-д л ашигтай. Тиймээс ардчиллыг дэмжигчид, иргэд та бүхэн саналаа өгөхдөө өнгөрсөн 4 жил та бүхэн юу хүлээсэн, эрх баригч МАН та бидэнд юу амласан, тэрийгээ хэрхэн биелүүлсэн гэдэгт л дүнг нь тавина гэж итгэж байна. Хуурагдахгүй л байя даа.
-АН шинэчлэл хийнэ гээд, дотоод сонгууль явуулж, даргаа сонгосон. 5 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Багцалсан сум бариад л, хамтарч ажиллахаа илэрхийлээд. Даргаар сонгогдсон хүнээ бусад нь дэмжиж ажиллана гэж тангаргын бичиг хүртэл үйлдсэн. Гэвч тангаргаа дагаж, дэмжиж ажиллаж байгаа хүн байна уу. Нөгөө талаас атгасан гар шиг байлгах бодлогыг намын дарга хийх ёстой юм биш үү?
-Намын даргын сунгааны үеэр багцалсан сум бариад явсан. Энэ чинь багцлагдаад л, нэгийгээ юу ч хийсэн алга ташаад, эсвэл чимээгүй суугаад байхын нэр биш. Багцалсан сум нь нэг чиг рүү харсан, нэг зорилгын төлөө явж байгаа шүү гэдэг л санаа. Би тэгж ойлгодог. С.Эрдэнэ даргыг ялсны дараа хамгийн түрүүнд баяр хүргээд, хажууд нь зогсч байсан хүн нь Ж.Батзандан гишүүн. Одоо ШИНЭ нам байгуулаад дарга нь болчихсон явж байна. Таны хэлсэн логикоор бол тангаргаасаа няцаад, бүүр эрх баригчдад ашигтай юм хийгээд АНынхаа саналыг хуваах гээд явж байна. Н.Алтанхуяг самбар барьчихаад хичээл шиг юм энд тэнд яриад л яваа харагдах. Харин Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр хоёр маань нуруутай улстөрчид гэдгээ харуулаад намтайгаа явж байна.
Би энэ бүхнийг сумаар биш тугаар төсөөлүүлье. Намирч байгаа тугийн тухай биш, харин тухайн улс төрийн хүчний үнэт зүйл, зарчмыг ярьж байна шүү. Туг гэдэг нь энэ үнэт зүйл, зарчим. Тэр туг руу хэн нэгэн нь бусдыгаа зангидаж, хөтөлж, базаж аваачиж болохгүй. Хүмүүс тугаа хараад, өөрсдөө очиж нэгддэг. Тэр туг нь одоо ч гэсэн хэвэндээ,байдгаараа л байна. Ардчиллын үнэт зүйлс хэвээрээ байна. АН бол баруун төвийн нам. Ардчиллын болоод бусад бүх үнэт зүйлээ үндсэн дүрмэндээ заачихсан. Энэ намын тугийг үе үед өөр өөр хүмүүс барьж байсан. Өнөөдөр дүрмийн дагуу барьж байгаа хүн нь С.Эрдэнэ. Туг нь маань намирч л байна. Тиймээс зөвхөн намын дарга болохоор өрсөлдсөн таван гишүүн ч биш, намын бүх гишүүд, дэмжигчид маань туган доороо очиж нэгдэх цаг нь болсон. Тэгж байж л улс төрийн нам болдог. Туган доороо нэгдэж чадах юм бол тугны ишийг хэн барих нь гол зүйл биш, тугтайгаа хамт явж ялах нь чухал. Гэхдээ олон ургалч үзлээ хадгалж яв гэж л хэлье дээ.
86 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголын бүх мөнгөтэй олигархи баячууд бүгд МАН-н гишүүд ,юм билээ, МАН-ынхантай харьцуулахад АН-д мөнгөтэй баян тарган хүн маш ховор юм билээ, ажнай Батэрдэнэ, ерөнхийлөгч Баттулга, нарыг эс тооцвол сагачихсан баячууд хуруу дарам цөөхөн, Олигархуудтай тэмций гэвэл МАН-н олигархуудтай тэмцэж цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай , Харин АН -н ОЛИГАРХУУДТАЙ ТЭМЦИЙ ГЭВЭЛ бараг байхгүй олдохгүй Баярцогт, л байх боловуу гэхдээ энэ хүн АН-аас хөөгдчихсөн Ер нь АН-нхан бүгд шахуу ядуу
odhuu amitai baigaa yumuu songuuli dohood nogooduulee doloogood ehellee ichdeggui l hujaa yumdaa
Ардчилсан нам гэж баигаа юм уу би амьдралдаа энэ намын гишүүн гээд үнэн сэтгэлээсээ үзэл бодлоо хамгаалж ,хожил харахгүи зүтгэж баигаа жириин хүн харсангүи сонгууль дөхөхөөр сэжгиин хүитэн цараитаи юмнууд гараад ирэх юм өөрсдиигөө юу чгэж боддог юм ичиг ичиг
МАН-аас мөн л олигтой удирдагч гарсангүй.Хувиа хичээсэн бэртэгчин,түмэн олонд таалагдах,нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй ийм л ерөнхийлөгчид гарлаа,
АН-аас ер олигтой удирдагч гарахгүй юм.Ц.Элбэгдоржийг хар шал тэнэг,тэгээд бас болоогүй бузар булай нь одоо бүрэн эхээрээ дэлгэгдэж байна.Х.Баттулга харин Элбэгдоржоосоо арай дээр юм шиг байсан чинь тэтгэвэрийн зээл тэглэж байна гээд тэнэгтээд тэнэг шийдвэр гаргачихлаа.
Ene muuu sevseee unjuulsan pizdaaa erdeneteees songogdchihoood yu ch hiigeegui gahaishd
АН зохион байгуулалттай ГОК-г улсын мөнгөөр авах шахсан, баригдаад юуч болоогүй ийм шиг явна...Хятадын коммунист намаас АН санхүү авна гээд үнэн ийм бол хэнч АН-д санал өгөхгүй
Зүгэр л тэдний яриаг сонсохгүй, бичиж байгааг нь хайрхахгүй орхичих. Хэнд ч хэрэггүй, дэмий юмаар уураг тархиа дүүргээд хэрэггүй ш дээ. Өөрийгөө нэг их ухаантанд тооцсон мулгуучуудаа монголчууд таньдаг болсон доо.
Улаан цагаан луйварчингаар удирдуулсан АН хэзээ ч ялахгүй
Одхүү Эрдэнэтэд нэр дэвшвэл члах магадлал их өндөр шүү?!?!?!
Эгийн гол УЦС төслөөс ч мөн овоо цусалсан гар даа.
Одхүү чи Эрдэнэтээс ууж идсэнээ чимээгүй шиг дараад даруухан шиг явахгүй бол шоронгийн хаалга татна шүү.
Сонгууль дөхсөн юм байх даа . Энд тэнд нээх аймаар ухаантай толгойнууд шовс шовсхийгээд л цухуйгаад эхлэх чинь
Ардчилал гэж юу байдагаа мэдэхгүй байж, их одон юм ярьж бүү солиор,Монголоо Эба тай нийлж АНУ-ын заавраар Худалдах,Луйвардах,Хулгайлах Г,М-ээр Өмч хувьчлал, мөн ГОК-ийг Малын бага эмч,Увсынхан,Ч.Бямбаа нартай нийлж их л идээд байсан дүлзэн шүү дээ.Та нар шиг ЭХ ОРНО гадныхантай нийлж заавраар байдаг хүмүүс АРДЧЛАЛ,УЛС ТӨР ярьдаггүй юм, Одоо больж үз, С.Эр-тэйгээ хамт
zaa envvnii hajuud Altanhuyag ni deer bailgvi yahab..
энэ эрдэнэтийн луйварчин юугаа мэдэхэв дээ
Altantuya novshin psda Nyemka bolon MANgaruudaas munge avaad AN-g shorootoi hutgaj bna.mun popuud boloh batsandan,lu nar MANgaruudaas poporsoni tuluu munguur ugjuulj bna.edgeer urvagch novshnuudig humuus tanidag bolsoon.
bugs odhuu ajlaa ug.chamaig hench sonsohgui
Энэ бид 2 хэнд хэрэгтэй юм.Бүү сонго
тархины хэмжээ харагдлаа сонгуульд нэр дэвших бодолтой байх шүү хөөрхий
SALAAVCH ODKHUU
sain udirdagch nam daguuldag yuma xulgaich bish xvn xulgai xiigeegui xvn nam udirddag yuma deerei xulgaaichuud baival dooroi yu bolox ve
Biee biee bodo ulstir yahuu
Мэдрэл муутай гахай амьд байсан юм уу.Их асуудалтай нөхөр шүү Одбаяр чинь.Мэдлэгийн хувьд Алтанхуяг илүү илүү.ГОК-ийн мөнгөөр сайхан тоглосон нөхөр
ИЙ-ИЙ-ИЙ ЭНЭ ЗОМБИ ЧИНЬ ХААНААС ГЭНЭТ ГАРААД ИРЭВ ЭЭ??? АА, БАС ЭРДЭНЭДЭЭ ДОЛИГНОЖ, ХЭДЭН ГАЙГҮЙ ГЭСЭН ХҮНИЙГ НЬ МЯАЛЖ, ГАНТӨМӨР, ХАЛЗАН ЭРДЭНЭБАТ ГЭСЭН ХӨГИЙН ЮМНУУДЫН НЬ САЙШААЖ СУУДАЛ ГУЙЖ АРГАДАХ НЬ. ИХ ЗОМБИ!
Амьд уу. Гэнэт хаанаас ирэв
Алтанхуяаг шиг шуналтай, ичих нүүрээ элгэндээ наасан, зальны хүүдий, өөрөө шоронд байх ёстой атал өрөөлийг шоронд хийдэг тийм муухай хог **** Монголд маш цөөн. Алтанхуяг та сонгуульд өрсөлдөх гээд нүүр амандаа гоо сайханы мэс засал хийлгээд байна уу. Яасан олон хийлгэдэг юм бэ.Одоо улс төр, гоо сайханы мэсээс хол тайван амар, Тэтгэвэртээ суух чинь аль эрт болсон шүү дээ.
ХҮН ЭНДҮҮРЭЭД БАЙНАА ХӨ, ЧИ ЦААД ХУЛГАЙЧ ОДОО ОРГОН ЗАЙЛААД БАЙГАА ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ХОЧТОЙ ЭЛБЭГДОРЖОО ЯРИХ ГЭЭД ХЭЛ ЧИНЬ ХАЛТИРААД БН. ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ БОЛ ЯГ ТИЙМ ЮУН НАРАНД БАЙХ НАРСАНД ХАТАЖ БАЙХ ЁСТОЙ ЭТГЭЭД
Алтанхуяг хамгийн их ажил хийсэ ерөнхий сайд байлаа Одхүү мэтийн дүлзэнгүүд пялдагдахдаал сайн
хоёулаа л хулгайч адгийн шаарнууд...та хоёрт гялайж гйлтайх зүйл ю у ч үгүй...ялангуяа Норовын Алтанхуяг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллахдаа ямар ч төлөвлөгөө судалгаагүй 1,5 тэрбум долларын Чингис бонд гаргаж дураараа дургисан хүн...
Harin tiim. Uls orniig urund jivuulsen hulgaichuud.
Алтанхуяг үнэхээр сайн Ерөнхий сайд байсан
хэ. хэ. самбар барих нь ч бариад яваад байгаа юм аа
Chana's rede needs neg Sudan avchih geed erg eyed Erne zuudag ....
нэг цүнх баригч уу
Одхүү мэтийн хоосон толгойтнууд төрд гарч Монгол төрийн босгыг намсгасан даа
одхүү чамаас 1000.% илүү.жинхэнэ улс тѳрч хүн шүү Н.Алтанхуяг
Аль дээр устаж үгүй болсон намын нэг луйварчин амилаа юу.Юу болох нь энэ вэ.
Harin tiim. Songuuli bolohoor l iim zalitai hulgaichuud uurneesee icheeneesee genet garaad irehiim.
Наад улс төрөө боль юун улс төр Кроно вирус улсын үүд тогшоод суугаад байхад. Тэнэг юм уу хаашаа юм. Одхүү гуай цагаа олж улс төрөө хийгээрээ.
Төрийн өмчийн хороо соцдэкүүдээс бүрдэж байсан
taarsan baasnuud baasaa l umuurnu. ed bariig turuus zailuulj shirond xiisen tsagt mongol uls xugjinu
Altanhuyg tiim tsever hun bish. Gehdee chamaig bodvol niigmiin bolohgui bugshsan mafijsan zuiliig tovch todorhoi zaagaad tailbarlaad bga shuu.chi yu hiisen yum.
za chi l lav bish shvv ardchilaliin buyanaar yazartlaa targalsan muu huvalz hanilgaa bhgvi huvia hicheegch shalihgvi guilagchin
ЗА ЧИ ОДОО Ч ГАВИХГҮЙ БАЙХДАА. НЭР ДЭВШСЭН ГАЗРАА ОЧСООД ОВОО ХЭДЭН ТӨГРӨГ ЦАЦААД ҮЗДЭЭ ҮР ДҮН НЬ ХАРАГДАНА ДАА ХҮҮ МИНЬ
Уул уурхайн инженер , эдийн засагч доктор С.Авирмэд агсан 2012 онд " Үндэсний шуудан сонин"-д өгсөн ярилцлагадаа : -Ашигт Малтмалын Тухай Хуулийг (АМТХ) сайжруулах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Д.Одхүү , тухайн үед УИХ-ын ЭЗБХ дарга Лу.Гантөмөр нар Ц.Нямдоржын АМТХ-ын 150-иад зүйл заалтыг өөрчилж засварласан хуулийг буцааж засалгүйгээр 2006-06-13 нд ЭЗБХ-оор оруулж батлаад наадмын өмнө 07-09 нд нь УИХ-аар оруулж батлуулсан нь 1997 оны АМТХ-ыг маш дордуулсан хууль болсон юм . Монгол улсад маш хорлонтой хууль батлуулсандаа гэж
сонгууль дөхөхөөр цус сорогч /вампир/ шиг бүгд гараад ирэх юм...хуульгүй бол бүгдийг чинь устгах юмсан...
ene neg yavdag jorlon, oendiitlee targalaad. TUriin umchiin horoond gazriin darga baihdaa baahan ulsiin hurungu Zikatai niilj husaj idcheed gadaadad ehner huuhdee gargachaal tom tom baaj yavdag gar. Denduu hudlaa daa hudlaa chi.
Нэг хүн юм хэлэхээр жижиг тархиныхаа хэмжээгээр талцуулаад хачин юм.бичээд эхэлдэг өнөөхөө дагаад бүгдээрээ ч юм уу үгийг нь урд хойно нь оруулаад муулж туйлшрах юм.МАН-намд бүлэг дээрэмчин шиг оюуны хоосролтой хэсэг баг эсрэг бичээд байна уу.МАН 4жил дангаараа гишүүн суулаа. Юу хийв амлалт яаж биелэв гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой байхаа.Түүнээс бишАН-нам яасан байх .сонин биш.Өөр тийш хандуулаад МАН-намынхан булай шүү.хэн нь хэн бэ.хэн яасанг ард иргэд мэдэж байгаа байхаа
чи тэд нараас долоон дор ш тээ
ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨНӨӨС ШИМЭГЧЛЭЭД АМТАШЧИХСАН СУРЦАН ГАХАЙ ЮУ ,
Ene altanhuyg, odhyy ene ter gesen ulig bolson hymyys odoo boloo shyydee. Ed nar urid ni uls eh orondoo uy byteesen uym be odoo dahij bitgii gai boltsgoo
Pendiisen gahai yu gd bnaa altanhuyg chamaig bodhod hiisen ymtai heleh ugtei hun shuu
Гахай чи юу горьдоод бна сонгууль дөхсөн чинь
ЭРДЭНЭТЧүүдийн хөгжлийн эхлэлийг тавьсан хүн гэж ойлгодог
та нарыг сонгох хүн Монголд үлдсэн болов уу Үгүй л болов уу хэдхэн идээчин уугаачингууд л гэдсээ дээхгүй цэндийгээ биз дээ Бусад ардчиллыг дэмжигчид бахь байдгаараа байгаа бус уу
Алтанхуяг бол энэ нөхрийн дэргэд нуруутай улс төрч.дээр нь ард түмэнд үнэлэгдсэн хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн.Энэ хүн яг юу хийсэн ямар хүн бэ.Өөрөө өөртөө оноо авчих гэсэн паразит
Ene nuhur songuulid devshih geed l yadaj yavaa yam bn ug ni bol Altanhuyagiin jinhene ui zaigui naiz baisan yam getel saidiin suudal uguuguigees bolood odoo 180 gradus ergeed daisan ni bolchihson yavj bn erunhii said baihad ni dolignood l guigeed baisan odoo uurt ni ogt hamaagui bolson l doo ih hurald devshihiin tuld heniig dagahaa sain medej baigaa bh tegj yarival Erdene gedeg huniig shuluun shudarga yaridag gej humuus durguitseegui idej uusan oligarhi gej l humuus durguitsej baigaa yam chi mun dolignoh yamaa olov oo
Энэ ярилцлагыг сайн тогтож уншаад тунгааж бод, ерөнхий ноён нуруу нь зөв л гарсан байна.
Алтанхуяг чиний дэргэд л хамаагүй дээр улс төрч бүх талаараа.
ЗАЙЛУУЛ ДАХИЖ УЛС ТӨРД ОРОХЫГ САНААРХАЖ.
Ih uhaantai tseverhen hun, nam yum shig baina
Эд нар оорсдоо битгий хэруул хийгээд бай даа ардын намыг ярьж л байгаа муу ажилласан юм чинь дээ
Jinhene hulgaich horlogch shunaltan haanaas garaad irvee.ene shalgagdah estoi hun shu.
Ene gahai Orhon aimaggas dahij gargaj bolohgui shu !!! Hovdogin GAI
хэрүүлээр дүүрэн газар эрүүл байхуу
Энэ шалхайсан Увс нохор Зи. Энхболдын татаас тулхээсээр Торийн омчийн Хороонд байхдаа Отгонбилжгийн хаалгыг эвдсэнээс хойш Улам оодорч одоо Хулгайч нарын булэглэл, гэмт хэргийн уурхай АН гэгчээ довийлгочихсэн аахилж явна уу, Монголчууд чамайг бараг гадарлана даа, Хаана байж байгаад гэнт Хуцав энэ, чи муу баас тэр Увсдаа очиж дэвшээрэй, Монголчуудад чиний хэрэг байхгуй
сонгуулийн сургаар вируснүүд идэвхжиж эхэллээ, болгоомжлоорой хүмүүс ээ
ха ха гоё шсан
bitgii shaa ta nar bi baga idsen, chi ix udsen l gej xerelddeg biz dee,
ene ovchtei nohor taliigaach otgon bilegiin oroond orood soliorch baisan erguu uher mon bizdee.odoo ene gahain horongiig shalgah heregtei beltregtei niilj toriin omchiin horoond baihaasaa ehlej idej uusandaa
Юун эрүүл энэ тэр. Тэнэг минь, АН устаад 4 жил болж байна.
Сонгууль дөхсөн чинь үхдэлүүд гэнэт гэнэт амилж гарч ирээд айлгах юмаа.
АН нам чинь Эрдэнэ вөнгийн гараар ороод МАНАН дунд арилсан шүү дээ. Та нар одоо ард түмэнд юу ч гэж яриад юу ч гэж худлаа шааааагааад нэмэргүй болсон. Муу луйварчид намын нрний цаанаа нугдсан
Одахуй болио эг уцс ийг сөнөөсөн
Ийм улиг болсон худлаа юм аа байнга ярихын , больж үз.
Ер нь бол ийм гахайнуудыг өөгшүүлж байгаа бидний буруу. Тэдэнд буруу байхгүй. Гахай, хулгайч нарт ямар ч буруу байхгүй шүү
Manai Nam cham shig huwalznuudaar buzarladsanaas oodloogui har Berd mini ! Dongosdog gazraa ochij unga !
Ene songuulid ardchilsan namd ymar ch oron zai baikhgui. Erthen zamaa bod
ene gahai genet huzwaa gej !!!
Jinhene hulgaich haanasa garaad irvee
mash zov bichij amjilt
бага солиорь ь Эрдэнэ дарга байгаа цагт АН члах ямар ч боломжгүй...............Хүн алсан хүн, нас барсан хүний мөнгийг хулуусан хүн танай АН-н толгойд байхад өөдлөхгүй шүү. Харин 2012 онд ялуулсан намын дарга Алтанхуяг бол жинхэнэ лидэр , хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч шүү.
Зайл лалараа наад суртал ухуулаг чинь хоцрогдсон
ҮГҮЙ ЕРӨӨ ЕР БИТГИЙ ХУЦ СОЛИОР ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ ЭРҮҮЛ БАЙДЫН ХЭН НЬ ХЭНЭЭСЭЭ ИЛҮҮ ИХ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ ҮҮ? ГЭЭД Л АЛАЛЦАЖ ТАЛАЛЦАЖ БАЙХАД ЧИНЬ ОДОО НААД НЭГ БАЛАЙ СУРТАЛД ЧИНЬ ХЭН Ч ИТГЭХЭЭ БАЙСААН МУУ АНАРХИСТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИНЬ. ЭНЭ УЛАС ОРОН ЯМАР БОЛЧООД БАЙГААГ ХАРАХГҮЙ НӨГӨӨ ХУУЧИН БАЛАЙГАА ЯРИАД ДОЛИЙЖ БАЙХЫГ БОДОХОД МОНГОЛД БАЙГААГҮЙ УДАЖДЭЭ МУУ ӨМХИЙ ЛУЙВАРЧИН ЧИНЬ
ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ