2020 оны 2-р сарын 12
8 цаг 30 минут

Г.Соёлгэрэл:  Зохиолч гэж хэлүүлэх арай болоогүй, илүү хөгжиж, чанартай бүтээл туурвих ёстой гэж боддог

Сүүлийн үед “Өстний өвөрт”, “Гаслант усан дусал”, “Сахиусан тэнгэрийн нулимс” тууж,  “Тэргүүн хатагтай” романаар адал явдалт зохиолд дурлагсдын танил болоод байгаа зохиолч Г.Соёлгэрэлтэй ярилцлаа.  Тэрбээр “Эрвээхэй дэвсэн зун”, “Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн” зэрэг өгүүлэг, зохиолын ном гаргаж байсан билээ.

-Хэзээнээс эхэлж зохиол оролдож эхэлсэн бэ?

-Би Дарханд өссөн юм. Хүүхэд байхаасаа эхлээд шүлэг, яруу найраг сонирхож, өөрөө бичдэг байлаа.  Зарим нэг шүлгээ сонинд хүртэл нийтлүүлж, бөөн баяр болж явсан.  Сүүлдээ өгүүллэг сонирхож, оролдож, бичиж эхэлсэн л дээ.  Өгүүлэгээсээ долоо хоног тутмын “TV Zone” зэрэг сэтгүүлүүдэд явуулдаг байлаа. Нэг өдөр үсчинд сууж байтал миний өгүүллэг сэтгүүлд гарчихаж. Өөрийнхөө өгүүллэгийг хараад баярлаж байгаа юм чинь. Урам ч их орсон. Дахиад өнөөх сэтгүүлүүд рүүгээ явуулсан. Долоо хоног болгон л хэвлэгддэг болсон доо. Би фэйсбүүкт их орой нэгдсэн байдаг юм. 2015 онд. Саяхан фэйсбүүктэй болсон байгаа биз.

Фэйсбүүктэй болсныхоо дараа өөрийнхөө өгүүллэг, зохиолуудыг нийтэлдэг боллоо. Уншдаг хүн ч цөөнгүй болж нэмэгдсэн. Уншигчдаас номоо хэвлээч гэсэн санал ч багагүй ирж эхэлсэн юм. Тэгээд л хамгийн анхны номоо хэвлэж байлаа даа. Анх бичиж байсан өгүүллэгүүдээ эмхэтгээд “Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн” гэдэг ном гаргасан. 

-Өөрийнхөө сонирхлоор л бичиж эхэлсэн байх нь уу. Утга зохиолын чиглэлийн сургууль төгсөөгүй юу?

-Би багшийн мэргэжилтэй. Түүнээс биш утга зохиолын сургууль төгсөөгүй. Өөрийнхөө сонирхлоор л бичиж эхэлсэн. Цаанаасаа л бичих дуртай, байнга л бичдэг. Фэйсбүүктэй болсноос хойш өгүүллэгээ нийтлээд, маш их урам авч байсан. Цаашид үргэлжлүүлж бичих урмыг тэндээс авсан. Ер нь фэйсбүүкээс амжилтынхаа эхлэлийг тавьсан хүмүүс маш олон байдаг. Би тэдэнтэй адилхан эхэлсэн. Миний уншигчид фэйсбүүк хуудаст их байдаг. Ном гаргахаар ч гэсэн уншигчид маань их авдаг юм.

-Үргэлжилсэн үгийн зохиол гэдэг санаанаас эхтэй. Санаагаа яаж олж авдаг вэ. Шинэ, сонирхолтой санаа хайдаг уу?

-Хүмүүс янз бүрийн л юм асуудаг. Ном гаргахаар, энэ чиний амьдрал уу. Эсвэл хэн нэгний амьдрал уу гэж их асуудаг. Сүүлийн үед тэгж асуусан хүмүүст “Амьдралаа бичдэг бол зохиолч байгаад яах вэ дээ” гэж хариулдаг болсон.  Би олох гээд ядаад байдаггүй. Сонирхолтой санаанууд аяндаа л ороод ирдэг юм.

-Манай өгүүллэг, тууж бичдэг зохиолчдын чансааг тодорхой хэмжээнд шалгадаг нэг шалгуур нь “Утгын чимэг”.  Хүмүүс энэ наадамд шалгарч, оролцож байгаа зохиолчийг арай өөр нүдээр харж эхэлдэг юм шиг санагддаг. Та энэ наадамд өрсөлдөж, бүтээлээ өгч үзэж байв уу?

-Эхлээд зохиолчдын эвлэлд элсэх хэрэгтэй юм шиг байна билээ.  Би хараахан элсээгүй л байгаа. Найзууд элс гээд л зөвлөөд байдаг юм. Зохиолчдын эвлэлд нэгдсэн зохиолчид тэр наадамд голдуу ордог юм болов уу гэж боддог. Зохиолдчын эвлэлд элсэхгүй байгаа нь өөртөө шалгуур тавьсных. Би зохиолч гэж хэлүүлэх арай болоогүй гэж боддог. Илүү хөгжиж, гоё бүтээл туурвих ёстой гэж боддог.

“Утгын чимэг”-т өгүүлэг өгч үзэж байсан үе бий. Гэхдээ цааш шалгарч чадаагүй. Ер нь яваандаа идэвхтэй болъё л гэж бодож байгаа. Зохиолчдын эвлэлд элсэе. Янз бүрийн уралдаан, тэмцээнд орж үзье гэж боддог болсон. 

-Манай уншигчид богино өгүүлэг гэхээр С.Эрдэнэ, Ж.Лхагва, Д.Батбаяр зэрэг сор болсон зохиолчдын бүтээлээр л төсөөлдөг.  Өгүүллэг бичвэл тийм ч стандарттай, чанартай, мэдрэмжтэй байх ёстой гэдэг талаас нь хандаад байх шиг санагддаг. Угтаа нийгэм өөрчлөгдөж байгаагийн хэрээр зохиол бүтээл ч дагаад өөрчлөгдөх ёстой юм шиг санагддаг. Та юу гэж боддог вэ?

-Богино өгүүллэгийн мастеруудын зиндаанд хүрч бичих зохиолч одоо тун цөөн байна. Үүнд шүүмжлэлтэй хандах нь зөв гэж би боддог.  Гэхдээ сүүлийн үед зохиол, бүтээл бичиж байгаа хүмүүсийг хэтэрхий шүүмжилж, цензурдаж байна.  Мэдээж тэд сайжрах, илүү сайн бичих шаардлагатай л байх. Гэхдээ дэлхийн сонгодгуудтай зохиолыг нь жишээд л, муучлаад байдаг. Надад энэ дарамттай санагддаг. Түүнээс болоод Зохиолчдын эвлэлд элсэх, өөрийгөө зохиолч гэж хэлэхээс эмээдэг тал бий. Би арай болоогүй юм болов уу ч гэж бодогддог шүү. Утга зохиол шүүмжлэгчид “Энэ муу эхлэн бичигчид” гээд л хэтэрхий муулдаг. Уг нь хүн бүр л өөрийн гэсэн бичлэгийн хэлбэртэй, түүгээрээ бичиж болно биз дээ. Түүнийг үгүйсгээд байдаг нь надад сонин санагддаг. 

-Өөрийгөө арай болоогүй байна гэж шалгуур тавьдаг гэсэн. Шүүмжлэгчдээс тодорхой хэмжээнд болдог юм байна. Мөн бусад зохиолчдын бичсэн өгүүллэг, роман, туужийг уншаад, харьцуулж үзээд, өөртөө цензур тавьдаг уу?

-Би бичихээс айдаггүй. Хэнээс ч айхгүй. Муу ч бичиж болно, сайн ч бас бичнэ. Би хулгай, алаан хядаан, хайр сэтгэл, араар тавилт гээд юу ч бичиж болно, энэ миний эрх. Бичихээс би айдаггүй.  Гэхдээ хүнд  өөртөө тавих шалгуур байх хэрэгтэй. Тэр хэрээрээ өөрийгөө хөгжүүлнэ. Дөнгөж ганцхан ном гаргасан мөртлөө фэйсбүүк хуудастаа өөрийгөө зохиолч тэр гээд биччихсэн байхыг нь хараад өмнөөс нь ичээд байдаг юм. Тийм байж болохгүй ээ.

-Хэзээ зохиолч гэж дуудуулах эрхтэй болно гэж боддог вэ, та?

-Зохиолч гэдэг нэрийг уншигчид өгдөг гэдэгтэй санал нийлдэг. Тийм учраас би зохиолч гэж хэлүүлэх, нэр төр олох гэж хөөцөлддөггүй. Залуучууд хэтэрхий яараад л Зохиолчдын эвлэлд бүртгүүлээд.  Яаран өөрийгөө зохиолч гэж өргөмжлөөд байх шиг санагддаг. Би зүгээр л зохиолоо бичих, хийж бүтээх ёстой юм байна гэж л боддог.  Нэр төр хөөцөлдөөд яваад байдаг хүмүүсийн өмнөөс ичээд байдаг юм. Өөрөө би хэнэггүй төрлийн хүн болоод ч тэр үү, жаахан дургүй. Уншигчид намайг зохиолч Г.Соёлгэрэл гээд л ярьдаг. Би өөрийгөө  одоохондоо “Зохиолч Г.Соёлгэрэл байна” гэж хэлж чадахгүй.

-Өөрийгөө зохиолч гэж хэлэхгүй гээд байгаа хүн хэдэн ном гаргаж, ямар зохиол бичсэнийг сонирхмоор байна. Би сүүлийн үед таны зарим адал явдалт зохиолыг уншиж байгаа. Бусад зохиолуудыг чинь уншиж үзээгүй юм байна?

-Өгүүллэгийн хоёр, туужийн гурван номтой болсон. Хүүхдийн зохиолын хоёр ном гаргасан. Мөн нэг роман хэвлүүлээд байгаа. Нийтдээ 8 ном гаргасан. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй ээж. Хүүхдүүдээ хараад, тэдэндээ зориулж хөөрхөн зохиол бичнэ дээ гэж боддог байсан юм. Манай бага хоёр, гуравхан настай байсан үе. Тэгээд хүүхдийн, адал явдалт цуврал ном гаргасан.  “Айкугийн илбэ”, “Нисдэг айку” гэсэн хоёр зурагтай ном гаргачихаад байгаа. Дахиад биччихсэн, хэвлэхэд бэлэн ном уг нь байгаа. Би хүүхдийн зохиол бичихийг илүү их сонирхож байсан.  Тиймдээ ч ганц хоёр ном бэлтгэчихсэн. Гэхдээ маш өндөр өртөгтэй хэвлэгддэг. Тэгсэн мөртлөө борлуулалт жаахан удаантай.  Тэгээд л хүүхдийн номоо хэвлүүлэхээ хойшлуулаад байж байна. Түүнээс биш бэлэн болчихсон, бүр зургийг нь хүртэл зуруулчихсан. Багадаа шүлэг бичдэг байсан болохоор хүүхдийн зохиол бичих авьяас байна гэж бодоод байгаа юм.

Хүүхдийн зохиолоо яг л орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд зориулж бичдэг. “Нисдэг айку” гэхэд л компьютер сонирхдог хүүхдийн тухай юм. Аав, ээж нь Японд амьдарч байгаад ирсэн гээд яг л орчин үеийн хүүхдийн амьдралыг л харуулсан. Дээр үеийн үлгэр шиг биш гэсэн үг. Тэгж бичиж угаасаа чадахгүй байх. Энэ номыг маань уншсан хүүхдүүд их дуртай байдаг юм.  Одоо бэлтгэчихсэн байгаа зохиол эмээ, өвөөгийн тухай. Өвөө, эмээ нар яаж хүүхдээ асардаг, сэтгэл гаргадаг вэ гэдгийг харуулсан зохиол юм.

-Миний сонирхож уншсан зохиол бол “Өстний өвөрт” гэдэг тууж.  Маш зоригтой шийдэл  шиг санагдсан. Туужийг уншиж үзчихээд, зохиолчийнх нь тухай сонирхож үзтэл эмэгтэй хүн байсанд жаахан гайхсан шүү?

-Би саяхан “Сонор мялаах цаг” группын нэг жилийн ойн уулзалтад очсон юм.  Тэгэхэд олон уншигчид надад “Би “Өстний өвөрт”-ийг уншчихаад зохиолч нь эмэгтэй гэхээр гайхсан шүү” гэж  хэлсэн. Фэйсбүүкээр ч гэсэн “Манай зохиолч эмэгтэй байсан юм уу” гэсэн сэтгэгдэл их бичдэг юм.  Нэлээд ширүүн дүрслэлтэй адал явдал бичдэг учраас хүмүүс их асууна.   Яг шоронд байсан юм шиг, хүчирхийллийн дэргэд байсан мэт,  мөн эротик хэсгийг нүдэнд харагдтал бодит мэт дүрсэлдэг гэж гайхаж их асуудаг.  Харин би “Уншигчдыг итгэтэл,  үнэмштэл бичнэ гэдэг чинь зохиолч хүн шүү дээ” гэж хэлдэг юм.  Би тууж бичихээрээ адал явдалтай, эсэргүү маягаар бичдэг. Яагаад заавал бүх зүйл нууц байх ёстой гэж. Зүгээр л нэг илж таалаад, үнсэлцээд л өнгөрөх ёстой юм. Би эротик хэсгүүдийг бүр аймар бичнэ дээ л гэж бодсон. Яг л тэгж бичсэн. Нөгөө талаар “Баярлалаа” гэдэг фэйсбүүк группээ идэвхжүүлэх, уншигчдаа татах зорилго ч давхар байсан болохоор зоригтой бичсэн юм. 

-Энэ зохиолын санааг хэрхэн олсон бэ. Бас л сонирхолтой сэдэв байсан?

-Би чамд нууцгүй ярих уу. Ер нь би шууд л зохиолоо бичээд эхэлдэг. “Өстний өвөрт” туужийг бичихдээ, группээ идэвхжүүлэх зорилгоор ийм зохиол эхэллээ гээд л 3-4 хуудсыг шууд бичээд оруулчихсан. Эротик хэсгээр шууд эхэлнэ дээ гэж бодоод л бичсэн. Сүүлдээ зузаан ном болохоор хэмжээний том тууж болсон. Тэр бүх үйл явдлууд бичих тоолонд л өөрөө хөвөрч орж ирээд байсан. Зохиол өөрөө хөтлөөд, дүр нь амилаад явдаг гэдэг үнэн. Энэ зохиолыг яг л тэгж бичсэн. Ер нь би бүх зохиолоо л тэгж бичдэг. Хүн хүний онцлог өөр. Зарим зохиолчид зохиолын төлөвлөгөөгөө гаргаад, дүрийнхээ нэрийг зоогоод явдаг.  Би тийм төлөвлөгөө харж л байлаа. Миний хувьд тэгж бичиж ёстой чадахгүй юм билээ. Шууд шууд л бичээд явдаг. Зарим хүмүс бичиж байх явцад бүх үйл явдал өрнөдөг, дүрүүд амилдаг гэхээр ойлгодоггүй л юм.

-Шууд бичээд явахаар үйл явдал зөрөх гэх мэт механик алдаа гарна биз дээ?

-Мэдээж гарна, фэйсбүүк групп дээр зохиол бичиж байхдаа хүртэл алдаа гаргачихсан байсан. Сүүлд редакторлахдаа зассан. “Өстний өвөрт” зохиолд гардаг өмгөөлөгч хорих анги руу галт тэргээр явдаг юм. Гэтэл дараа нь онгоцоор явсан болгож алдаа гаргах. Нэг ойрхон, эсвэл хол газар гээд л биччих тохиолдол бий. Тэр болгонд мэдээж анхаарч ажиллана.

-Өмнө нь эротик, адал явдалт зохиол бичиж байв уу?

-Эротик зохиол бичиж байгаагүй.  “Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн” өгүүллэгийн номыг маань уншсан хүмүүс “Өстний өвөрт”-ийг уншаад гайхах байх. Миний өгүүллэгүүд уянгын, гэгээлэг байдаг. Эмэгтэй хүн яаж гуньдаг, дурладаг гээд дотоод ертөнцийг харуулсан байх жишээтэй. Гэтэл туужууд маань адал явдалтай, өрнөл ихтэй. “Сахиусан тэнгэрийн нулимс” гэхэд л хорих ангид байгаа хүүхнүүдийн тухай. Дараа нь “Гаслант усан дусал” гээд хар тамхины хэргээр Хятадад баригдсан бүсгүйн тухай байх жишээтэй.  Тэгээд “Өстний өвөрт” туужийг бичсэн.  Эхнээсээ л эротик хэсгийг нэлээд дүрслэл сайтай бичнэ дээ гэж төлөвлөж байсан. Тэгж ч бичсэн.

-Ойрын үед гаргахаар төлөвлөж байгаа ном, уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

-“Рекет” гээд адал явдалт зохиол бичээд, хэвлэхэд бэлэн болчихсон байна. Сүүлийн үед адал явдалт зохиол их бичиж байгаа. Мөн “Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн” гэдэг ном шигээ бүсгүйчүүдэд зориулсан, хөнгөн гунигтай, гэгээлэг зохиолууд ч бичихээр төлөвлөсөн юм бий. Гэхдээ адал явдалт зохиол бичих сонирхол илүү их бий. Яагаад гэвэл бичиж байх явцад үйл явдал нь маш хурдтай өрнөж болдог. Тэр нь өөрөө маш сонирхолтой байдаг.  Би оюутан байхдаа гадаадын адал явдалт зохиолчдын номыг маш их уншдаг байсан. Тэр дундаа Чейзийн зохиолуудыг их уншиж байлаа. Жеймс Хедли Чейз шиг зохиолууд бичих юмсан гэж их боддог. Сүүлийн үед Японы адал явдалт зохиол бичдэг зохиолчид нь маш гоё ном гаргадаг болчихсон. Яаж сэтгэж байна аа гэмээр. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.236Зочин   • 2020, 2 сарын 12. 12 цаг 22 минут

Миний дүү энэ эрчээрээ цааш улам хөгжиж Монголын шилдэг ард түмний хайртай зохиолчдын нэг болоорой. Мундаг байна .

64.119.19.149M   • 2020, 2 сарын 12. 11 цаг 51 минут

тэр тусмаа зохиол бичигч бичээч их бичгийн хүмүүнүүд Б.Ринчен гуайн зохиолууд мөн тэр үеийн хуучны ном зохиолуудаа босоо Монгол бичгээр нь тольдож байвал нэн дэмтэй. Зохиолчид эх үндсэн хэлээ мэдэхгүй бол нийтийн оюун санаа гацаанд орж хүмүүс сэтгэж бодох нь хязгаарлагдмал болно. тиймээс үндэс хэлээ сурах нь нэн чухал. алдартай сайхан бүтээлүүд туйрвиж яваарай. түмэн олныхоо оюуныг тэтгэж яваарай охин минь

64.119.17.207Зочин   • 2020, 2 сарын 12. 10 цаг 06 минут

Manai darkhaniih,bagaasaa l shuleg bichij, ytga hugjim togoldog, idevhtei okhin bsan...

202.72.245.123ё   • 2020, 2 сарын 12. 9 цаг 33 минут

Зохиолчыдн эвлэл чинь худал нөхдүүд зөндөө ,холхон байсан дээр Нэр олвол өөрсдөө гуйгаад урина

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.