"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарлаа хэмээн нэгэн иргэн хэвлэлийнхэнд хандсан билээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу "Улаанбаатар гурил" ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.
"Улаанбаатар гурил" ХХК-ийн агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас нийт 10 дээж, гэрээт борлуулагч иргэний агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас 4 дээж, иргэний худалдан авсан гурилнаас тус бүр дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ үнэн шүү уб гурил битгий ав.хүмүүс аваад нөгөөдүүл нь бүүр давраад бна.дээр энэ гурилаас үс гарсан шүү.тухайн үедээ ажилтай бсан болохоор цааш нь ярьж чадаагүй.хогийн муу гурил
gurilan dotor hulganii baas bn gj yu bhv dee zahiin aguulah ym uu uuruu gertee hulganatai l bsn ym bgz undesnii mundag uildveruudiin ner hundiig ingej batalgaagui irgenii helsen ugeer ug hiij gutaaj bolohgui shde. Uneheer baas garaagui ni togtoogdvol ter irgeniig ner hunded haldsn geed shuuhed uguh heregtei Hen durtai ni ingej uilderuudeer togloj bolohgui shdee
Энэ тохиолдол арай л байна. олон жил хэрэглэж ирсэн ээ нэг л шуудайд байдаг амьтан хүртэл боловсон болж бна уу Цаг хугацаа харуулнаа хүмүүс ээ
агуулах бол дүүрэн хулгана шүү дээ