2020 оны 2-р сарын 13
15 цаг 00 минут

Ч.Чимидбат: Хүүхдийн амь аврахаар сэтгэл гарган бидэнтэй холбогдсон ХӨСҮТ-ийн эмч нар мундаг

Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай хүнд өвчтэй хүүхдийн амийг аварсан талаарх мэдээ өчигдөр коронавирус гэх аюулт өвчний талаарх хар бараан мэдээллийн хажуугаар чимэг болов. Тодруулбал, “Сонгинохайрхан дүүгийн захын гэр хорооллоос ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг. Тус дүүргээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж,  охиныг 13 минутын дотор ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт авчирснаар  амь насыг аварч чадсан юм.

-ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ ЦАХИЛГААН МЕНИНГИТ ӨВЧНӨӨР ӨВДСӨН БАЙЖЭЭ-

Хүүгийн аав А.Шинэцаг хэлэхдээ "Миний хүү 134-р сургуулийн 1б ангийн сурагч 6 настай Шинэбаяр маань 2020.02.11-ний өглөө 7 цагаас эхэлж гэнэт халуураад 10 цагаас эхлэн улаан тууралтууд гарсан юм. Би ажил дээрээ байсан болохоор эхнэр залгахаар нь чөлөө аваад түгжирч явсаар орой 4:30 гэж гэртээ харьсан. Ингээд хүүгээ аваад СХД-н 22-р хорооны "Одонт Манал" өрхийн эмнэлэгт очиход хүү маань шоконд ороод анхны тусламжийг өрхийн эмч н.Уянга болон тэдний хамт олон шуурхай үзүүлсэн.  дараа нь ХӨСҮТ-рүү цахилгаан менингит гэсэн оноштой яаралтай тусламж дуудсан. Түргэн ирэх хооронд хүү маань үнэхээр хүнд байсан ба цаг гарны дараа түргэн ирээд авч явсан ч замдаа амин үзүүлэлт нь муудаж зүрх нь зогсинги байдалд орсон учраас замдаа ойрхон СХД-н хүүхдийн эмнэлэгт авч очин 2 цаг гаран эрчимт эмчилгээ хийсэн. Гэвч биеийн байдал нь сайжраагүй. Ингээд зайлшгүй ХӨСҮТ-н тусгай зориулалт бүхий эмчилгээнд амжиж оруулахын тулд түргэн тусламжийн эмч удирдлага руу ярьж тэд нар нь тээврийн цагдаагаас тусламж хүссэний үндсэн дээр зам чөлөөлөн өгч миний хүүг маш хурдан ХӨСҮТ-н сэхээний тасагт хүргэж ирж амжсан. Үхэл амьдралын зааг дээр энд ирсэн хүү маань одоо бага багаар сайжирч байна. Бид 2 бага насны хүүхэдтэй залуу гэр бүл байгаа юм. Төрийн минь сүлд өршөөж бидний амьдралын гэгээ болсон бяцхан хүүгийн минь амийг аварч өгсөн Тээврийн цагдаагийн газрын хамт олонд, алтан гартай эмч нартаа маш их талархаж буйгаа илэрхийлье." гэсэн юм. 

Бид болсон явдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Зургаан настай хүүхдийн амь нас аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Тээврийн цагдаагийнханд талархал илэрхийлэх хүмүүс их байна. Тухайн үед ХӨСҮТ-ээс тантай анх холбогдсон гэсэн үү?

-Уржигдар орой /2020.02.11/  21:10 минутын үед ХӨСҮТ-ээс надтай утсаар холбогдсон. “Сонгинохайрхан дүүргийн "Хилчин" хотхоны ойролцоо зургаан настай хүүхэд маш хүнд өвчтэй, амь нас нь минутаар хэмжигдэж байна. Маш яаралтай эмнэлэгт авчрахгүй бол болохгүй нь. Одоо түр өрхийн эмнэлэг дээр очсон байгаа юм байна. ХӨСҮТ-ээс хүүхдийг авахаар хиймэл амьсгалын аппараттай машин "Хилчин" хотхон руу явж байгаа юм. Гэтэл замын ачаалал маш их байна. 20-иод минутанд амжуулахгүй бол бидэнд амь насыг нь аврах цаг хомс байна” гээд ярьсан.

-Тэгээд шууд л замын хөдөлгөөндөө зохицуулалт хийж эхэлсэн үү?

-Танай машин хаана явж байгаа вэ гэхэд “одоохон эргээ яръя” гээд тасалсан. Энэ хооронд нь би Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү холбогдож, ахмад М.Мөнгөнтулгатай ярьсан. Ингээд “ХӨСҮТ-ээс эмч холбогдоно. Жолооч нь машин барьж яваа учраас хажууд нь яваа эмчтэй утсаар холбогдоод,  утсыг нь салгахгүйгээр яриад бүх бололцоот арга хэмжээг ав.  Гэрэл дохио болон цагдаагийн албан хаагчийн биет зохицуулалтаар зохицуулаад,  тэр машиныг хурдан шуурхай "Хилчин" хотхонд аваачаад, буцаагаад халдвартын эмнэлэг рүү явахад замын хөдөлгөөн зохион байгуулалтыг хий” гэж хэлсэн.

-Тэгэхээр "Хилчин" хотхон руу явж байхаас нь л замын хөдөлгөөнийг зохицуулж эхэлжээ дээ?

-Эргээд ХӨСҮТ-ээс над руу яриад “Манай машин баруун дөрвөн замаас баруун тийшээ явж байна. Маш их ачаалалтай байна” гэсэн. Ингээд М.Мөнгөнтулгатай утсаар холбож өгсөн. "Хилчин" хотхон ороод хүүхдээ аваад,  буцаад Халдвартын эмнэлэг явсан. Ойролцоогоор 13 минут орчим явсан байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр тэр хүүхэд 20-22 минутын дотор яаралтай тусламж авахгүй бол амь насаа алдах байсан. 

ахмад М.Мөнгөнтулга 

-ХӨСҮТ-ээс эргээд тантай холбогдсон уу?

-Хоёр,  гурван км газарт байдаг гэр рүүгээ явахад ачаалалтай үед 30-40 минут, бараг цаг гаруй явдаг шүү дээ. Бүх хөдөлгөөн зохион байгуулалтыг манай Замын хөдөлгөөний удирдлагын төв зохион байгуулсан. ХӨСҮТ-ээс над руу 22:44 минутад залгасан. “13 минутад амжиж ирсэн. Хүүхдээ эрчимт эмчилгээнд, сэхээн амьдруулах тасагтаа орууллаа. Гэр бүлийнхэн болон манай эмнэлгийнхний зүгээс танай хамт олонд талархал илэрхийлье. Энэ хүүг амжиж эмчилгээнд нь холбож өгч чадлаа” гээд ярьсан.  

-Гэрлэн дохиотой уулзваруудыг хянах байдлаар зохицуулдаг гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хотод нийтдээ 70 гаруй камер байдаг. Замын хөдөлгөөнтэй холбоотой. Үүнээс удирддаг гэрэл дохио, удирдахгүй гэрэл дохио байна.  Явган зорчигчийн гэрэл дохиог зарим газар удирддаггүй байгүй юу. Тэр цэгүүдэд цагдаагийн алба хаагчдыг биеэр нь зохицуулалт хийлгэдэг. "Хилчин" хотхоноос халдварт руу явахад төв замын бүх урсгалыг зүүн тийшээ татах эрчмийг нэмэгдүүлээд, бүх гарц дээр цагдаагийн алба хаагчид шүгэлдэж явуулаад, гэрэл дохиотой газар баруунаас зүүн тийш явж байгаа жолооч нарыг түрүүлж явуулаад ачааллыг нь багасгасан. Бид тухайн эмнэлгийн машиныг баруун дөрвөн замаас "Хилчин" хотхон руу очиж явна гэх үеэс л буцаад зүүн тийшээ явах хөдөлгөөн зохион байгуулалтыг нь хийж эхэлсэн. Өрхийн эмнэлгээс хүүхдээ аваад буцаад төв замаар зүүн эргээд явахаар ачааллыг нь эрт багасгачихсан учраас 13 минутад явж ирсэн. Яг тулгаж хэлсэн бол ачаалал багасгахад нэлээд хугацаа шаарддаг. Хүүхдийн амь нас аварлаа, аврагдлаа гэдэг сайхан мэдээ сонсоод манай хамт олон ч баяртай байна.

-Өмнө нь шуурхайгаар хөдөлгөөн зохицуулалт хийж байсан тохиолдол бий юу?

-Тийм  үе байлгүй яахав. Энэ тохиолдлын хувьд ХӨСҮТ-ийн эмч нар маш их сэтгэл гаргалаа. Өөрсдөө утсаар холбогдоод, нөхцөл байдлаа хэлээд, аль замаар явах вэ, яахав гээд ярьж байна. Надтай холбогдоод, тусламж гуйсан нь анхных. Манай тээврийн цагдаагийнхан бүх л үед эмнэлэг, гал команд, шуурхай үед цагдаагийн албаны автомашиныг шуурхай явуулах нөхцөл бололцоог хангаад ажилладаг. Өчигдрийн хүүхдийн тухайд дэмжлэг гэхээсээ илүү нэн яаралтай хөдөлгөөнийг нь зохион байгуулж өглөө. Хөндлөн замаар явж байгаа бүх том хөдөлгөөнүүдийг бүгдийг нь хаасан. Гурвалжингийн гүүр, 25, баруун дөрвөн зам гэх мэт.

-“Замын цагдаа нар хөдөлгөөн албаар удаашруулж байна. Дарга нарын машиныг татаж байна” гэдэг шүүмжлэл их гардаг. Гэтэл ард нь ийм нэн шаардлагатай, аминд тулсан зүйлс болж байдаг байх нь тийм үү?

-Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань нэг гэрэл дохио удаан баригдаад байна, яагаад ингэв. Цагдаагийн алба хаагч ямар нэг шалтгаангүйгээр ачаалал үүсгэж, хөдөлгөөний хаагаад байна гэж их шүүмжилдэг. Үүний ард нөгөө л гал команд, эмнэлгийн шаардлагатай машинуудыг л хурдан шуурхай явуулах гэж зүтгэж байдаг. Ер нь бол хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу төрийн гурван өндөрлөг аль ч оронд хамгаалалттай явдаг. Түүнээс бусад дарга цэрэг, том машинуудыг түгжрэлгүй явуулах гээд хөдөлгөөнийг хаагаад байдаг асуудал байхгүй. Иргэд үүнийг зөвөөр ойлгоосой. Эцэст нь хэлэхэд, шаардлагатай үед хийж буй хөдөлгөөн зохион байгуулалтын үеэр шаардлага хүлээж авч, хурдан шуурхай хөдөлгөөнд оролцдог жолооч нартаа Тээврийн цагдаагийн албанаас талархал илэрхийлж байна.

 

 

 

99
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

99 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.62Зочин   • 2020, 2 сарын 15. 8 цаг 37 минут

Ээ дээ муу хүнтэй явах ч мөн хэцүү шүү

202.55.191.130Zochin   • 2020, 2 сарын 14. 11 цаг 11 минут

Bi gerel dohio udaashrahaar buhimddag . Gevch asuudliig oilgoloo. Mongol irgenii toloo baigaa toriin ta naraar baharhaj baina. Odoo buhimdahgui ee.

103.14.36.6Байгалмаа   • 2020, 2 сарын 14. 11 цаг 05 минут

Эмч болон замын цагдаагийнхандаа ажлын амжилт хүсье.

202.9.46.120Зочин   • 2020, 2 сарын 14. 10 цаг 39 минут

Би бас буруу ойлгоод цагдаа л зам хаагаад бна гэж бодож байжээ. Уучлаарай та бүхэнд ажлын амжилт хүсье. Эмч нарт ч бас амжилт.

202.21.114.206Зочин   • 2020, 2 сарын 14. 10 цаг 33 минут

Ямар сайхан гэрэл гэгээтэй мэдээ вэ. Нэг ч гэсэн хүн манай Монгол улсын том баялаг шүү. Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн болон Эмнэлгийн хамт олонд маш том баяр хүргэе. Үнэхээр их бахархаж байна.

66.181.191.219Зочин   • 2020, 2 сарын 14. 9 цаг 36 минут

saihan medee b.aa,bayarlalaa

122.201.31.110T1 survaljlagch   • 2020, 2 сарын 14. 9 цаг 32 минут

Saihan medeeg ballaad haychih yum . Neg ohin gej bicheed neg huu gej bicheed erguu huurev dee ajilaa hyanamgai hiigeech

64.119.21.13Зочин   • 2020, 2 сарын 14. 8 цаг 24 минут

MUNDAG SHUU BAUAR HURGIE

66.181.161.4Зочин   • 2020, 2 сарын 13. 22 цаг 01 минут

Baynzurhin emnelgiig iim bolgoh yumsan

202.21.108.158Зочин   • 2020, 2 сарын 13. 21 цаг 04 минут

Uneheer baharhaj bnaa.zamiin tsagdaagiin niit bie bureldehuund mundag ajillajee

93.1.117.152Зочин   • 2020, 2 сарын 13. 20 цаг 35 минут

😊😊😊😊😊

66.181.183.132Зочин   • 2020, 2 сарын 13. 20 цаг 16 минут

Баяр хүргэе бүх хүмүүст. Хүний сайхан сэтгэл ажилаа хариуцлага ёс суртахуунтай хийж байгаа.

90.129.212.66Буриад   • 2020, 2 сарын 13. 19 цаг 44 минут

Энэ хүүхэд ирээдүйд эх орондоо их хэрэгтэй хүн болно доо. Цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.

203.91.115.52БАЯР ХҮРГЬЕ   • 2020, 2 сарын 13. 19 цаг 28 минут

ийм сайхан үйлдэл, шийдвэр болгоныг 2 гар 2 хөлөө өргөөд 100% дэмжинэ. маш зөв шийдвэр гаргасан байна шүү. ийм үйлдэл хийж шийдвэр гаргаж зохион байгуулсан , ажилласан ажилтнуудыг жинхэнэ төрийн албан хаагч гэж хүлээн зөвшөөрье

64.119.22.16Зочин   • 2020, 2 сарын 13. 19 цаг 19 минут

Ямар сайхан мэдээ вэ

180.149.65.2Зочин   • 2020, 2 сарын 13. 18 цаг 06 минут

saihan medee bn

180.149.65.2Зочин   • 2020, 2 сарын 13. 18 цаг 04 минут

mundag

59.153.115.101Зочин   • 2020, 2 сарын 13. 17 цаг 55 минут

Ene ih mundag zaluu! Amjilt husie!

182.160.35.114melly   • 2020, 2 сарын 13. 16 цаг 05 минут

yostoi l toriin suld iveej dee

64.119.23.161Зочин   • 2020, 2 сарын 13. 16 цаг 03 минут

Аль, аль нь маш сайн байна шүү. Ажлын амжилт хүсье.

202.9.46.137Зочин   • 2020, 2 сарын 13. 14 цаг 59 минут

Баяр хүргэе.

182.160.37.116orkuud oilgov uu   • 2020, 2 сарын 13. 14 цаг 57 минут

ODOO TSAGDAA HUDULGUUN HORIHOOR SIGNALDAHAA BOLIOROO, HUNII AMI AVARCH BAIGAA GEJ OILGOORO ORKUUDAA

182.160.0.194Зочин   • 2020, 2 сарын 13. 14 цаг 42 минут

eo ymar goe medee be emch tsagdaa nartaa bayr hurgie ingej negdej ajilbal mash sain bna negch gesen sain medee bna

66.181.161.73Зочин   • 2020, 2 сарын 13. 14 цаг 23 минут

Mundag ymaa bayar hurgeye

66.181.176.155Die   • 2020, 2 сарын 13. 13 цаг 53 минут

Ийм үед үнэхээр сайхан мэдээ бна. Ийм тохиолдолд ингэж арга хэмжээ авч болох нь бна

43.242.241.247Сансар   • 2020, 2 сарын 13. 13 цаг 27 минут

Мундаг байна шүү

124.158.110.82Зочин   • 2020, 2 сарын 13. 13 цаг 15 минут

иймэрхүү сайн цагдаа нарыг алдаршуулж байх нь зөв

124.158.110.82Зочин   • 2020, 2 сарын 13. 13 цаг 10 минут

нэг нөхөр шөнө дунд шал согтуу утас андуурч залгаад, цагдаа найзтайгаа ярья гэж доромжилж, дарамтлаад. эхнэр хүүхэд айлгаад. цагдаа дотроо шалгалт хий

66.181.161.123Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 59 минут

Saihan medee bn tsagdaa emch nartaa ajiliin amjilt husie huu mini hurdan edgeerei

43.228.130.185Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 44 минут

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

103.14.38.10Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 23 минут

goyo medee ,setgel hudulj bnaa

202.21.100.210Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 02 минут

сайхан

59.153.112.174tsoogii   • 2020, 2 сарын 13. 11 цаг 54 минут

ХӨСҮТ эмнэлгийн эмч, сувилагч, тээврийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье ерөөе, хүү хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсье.

202.131.235.74Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 48 минут

Хүнлэг сайхан залуустаа баярлалаа гэж хүүхдийн эцэг эхийн өмнөөс хэлэе. Хэцүү бөгөөд сайхан албанд нь амжилт хүсэе.

103.50.207.152Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 47 минут

Төрийн байгууллагууд ингэж уялдаа холбоотой, түргэн шуурхай ажиллавал бид чирэгдэлгүй, хүндрэлгүй, ажиллаж, олон хүнд тус болж чадна шүү дээ. Баярлалаа та бүхэндээ. Ажилд нь өндөр амжилт хүсье

202.179.25.242Иргэн   • 2020, 2 сарын 13. 11 цаг 45 минут

Цагдаа шүгэлдээд зогсоогоод, эсвэл гэрлэн дохио удаан өөрчлөгдөхгүй зэрэгт иймэрхүү тохиолдол болжээ гээд хүлээцтэй хандаж сурцгаая. Хүү хурдан эдгээрэй. Та бүхний ажилд амжилт хүсье.

202.126.89.216баатар   • 2020, 2 сарын 13. 11 цаг 41 минут

хүнлэг залууст их баярлалаа, та бүхнийг төрийн сүлд ивээж яваг

202.126.89.6ud   • 2020, 2 сарын 13. 11 цаг 33 минут

Tsagdaa, emch nartaa hundetgen talarhaj baina.buur setgel hudulluu, iim sain zohion baiguulalt setgel geed martah ug mash ih.

202.126.89.62Мөнхтуяа   • 2020, 2 сарын 13. 11 цаг 30 минут

Хүүгийн ээж аавын зүгээс бодоод уйлчихлаа. Эмч нартаа цагдаа нартаа яасан их баярлаа бол. Дандаа л муу хэлүүлж бдг хүмүүс шүү дээ зайлуул. Маш их баярлалаа. Хөөрхий 3 охины мэдээг уншаад гуниглаж уйлсан бол азтай хүүгийн мэдээг уншаад баярлаж уйллаа. Хаа газар сэтгэлтэй хүмүүс л ажлыг нугалдаг шүү.

202.21.118.250зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 30 минут

Ямар гоё юм бэ, ийм хүнлэг харилцаа залуусын дунд их байх болжээ, маш сайн байна. Настайчуудаас маань түгээмэл амиа хичээсэн байдал их харагддагийн. Манай ахмадууд их бүдүүлэг шүү бүх зүйлд дайраад л өөрийгөө л болж байвал болоо гэсэн үзэл бодолтой

202.21.118.250Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 16 минут

Yag unen

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 27 минут

Цагдаагийн ахмад Мөнгөнтулга бол ажлаа хийхээс гадна сэтгэл сайтай, хүнлэг залуу байгаа юм.

64.119.16.92Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 22 минут

монголчууд ийм л мундаг хүнлэг сэтгэлтээ хүмүүс шүү

122.201.24.91Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 13 минут

Amjilt husie

202.70.34.38Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 12 минут

Бүгдэнд нь амжилт хүсье. Баяр хүргэе ээ.

66.181.165.26Зочин   • 2020, 2 сарын 13. 11 цаг 02 минут

ёстой мундаг

203.91.118.182Баярласан иргэн   • 2020, 2 сарын 13. 11 цаг 00 минут

Төрийн байгууллагын уялдаа холбоо ийм л байх хэрэгтэй. Цаашид хамтран ажиллаж олон олон хүний амь насыг авраарай. Баярлалаа. Амжилт

103.80.210.56Иргэн   • 2020, 2 сарын 13. 10 цаг 54 минут

Бүгдэд нь баяр хүргэеее. Монгол хүний чанараа гэж энэ дээ

192.82.77.173Зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 39 минут

bid ug n iim l tusach ard tvmen shvvdee

202.131.245.226зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 33 минут

бүгдэд нь баяр хүргэж,ажлын өндөр амжилт хүсье

202.179.24.68Цэнд   • 2020, 2 сарын 13. 10 цаг 31 минут

Юуны өмнө хөөрхөн , бяцхан хүүхдийн амийг аварсан төрийн цагдаа нар болон тус эмнэлгийн хамт олонд аз жаргал, индээ байсал, ажлын амжилт хүсье. Манайхан өдрөөс өдөрт бие биенээ гэсэн сэтгэл, хүн хүндээ туслах, байярлуулах гэсэн хүлэ нь улам л лдэлгэрч нэмэгдээд байх вюм. Иргэн миний магнай тэнэгэр байна. Бид бие биенээсээ өө харахаа больж, хэрүүл тэмцэлээ шүүрдэн хаяж, бие биенээ хайрлаж сурья. Сайхан ерөөл түгэн дэлгэрэх болтугай. Бид эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай.

202.126.89.6zochin   • 2020, 2 сарын 13. 11 цаг 35 минут

Tsendiin bichseniig demjij baina.tiim shuu

207.244.89.90zochin   • 2020, 2 сарын 13. 12 цаг 22 минут

demjij bna

202.179.31.72зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 28 минут

Хамтарч цаг үеэ олж зөв оношлож зөв зохицуулалт хийж хүүгийн амийг аварсан Замын цагдаагийн болон ХӨСҮТ- ийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Их сайхан мэдээ.

202.21.109.120монгол хүн   • 2020, 2 сарын 13. 10 цаг 21 минут

ГЯЛАЙЛАА, сайхан мэдээ бн

202.55.191.194Иргэн   • 2020, 2 сарын 13. 10 цаг 18 минут

Цаг хугацаатай уралдан шуурхай арга хэмжээ авч бяцхан хүүгийн амийг аварсан Өрхийн эмнэлэг, СХД-ийн хүүхдийн эмнэлэг, ХӨСҮТ, Тээврийн цагдаагийн албаныханд баяр хүргэж, сайн сайхныг хүсье. Мундаг зохицуулалт хийжээ. Амжилт.

202.9.46.245Зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 14 минут

tom emnelguudiin emch mundag setgel zutgeltei, handlaga saitai yum bnlee. duurgiihen l gj neg ih zan, hund surtliin tuil yum shig sanagddiishd

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 11 минут

мундаг сайн бна амжилт

202.126.89.231Зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 10 минут

Тээврийн цагдаагийн алба ХӨСҮТ та бүгдэд талархая. Үнэхээр сайхан мэдээ байна.

66.181.168.81нараа   • 2020, 2 сарын 13. 10 цаг 07 минут

Сайхан мэдээ байна. Ажилд нь амжилт хүсье

49.0.147.33зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 58 минут

улс орноо та нар минь үнэхээр хөгжүүлж чадаж буйгаа харууллаа.сайн санааны үзүүрт тос .байлдааны гавьяаны одонгоор шагнаасай

66.181.161.107зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 55 минут

хүний амь, тэр дундаа энэ хорвоог таньж чадаагүй тэр бяцхан үрийг аварна гэдэг үнэхээр сайхан. баяр хүргье. амьд үлдсэн байна гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс гарлаа. ус хувьтай эр байж ээ. оролцсон бүх хүнд талархая.

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 54 минут

Янзтай

202.131.227.174зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 51 минут

Үүргээ сайн биелүүлсэн хүмүүст талархаж байна.

66.181.169.108zochin   • 2020, 2 сарын 13. 9 цаг 50 минут

Uneheer saihan medee bna byatshan urd ni eruul enhiig husiy.

103.80.210.120зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 49 минут

Сайн байна.Азтай хүүд эрүүл энхийг хүсье.Ус уух тавилан гэж бас байдаг.Энэ ярилцлага өгсөн залуу анх Чингэлтэйд зохицуулагч байсан.Ярих чадвартай, ажлаа мэддэг байрын хүү харагддаг байсан.Удирдлага нь олж харсан байна билээ.Амжилт хүсье.

202.5.205.3irgen   • 2020, 2 сарын 13. 9 цаг 49 минут

эмч, тээврийн цагдаагийн албаныханд ажлын амжилт, сайн сайхныг хүсье, үнэхээр сайхан мэдээ байна,

103.10.22.23Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 48 минут

Түгшүүртэй энэ үед гэрэл гэгээ түгээсэн сайхан мэдээ байна.Нягт хамтарч идэвхтэй,үр дүнтэй шуурхай ажиллаж нэг нялх үрийн амь насыг аварсан бүх хүмүүст талархаж байна.Та нарын миньхүсэл бүхэн биелэх болтугай.Бид эвтэй байвал ямар ч бэрхшээлийг давж чадна шүү Монголчууд аа

124.158.93.130зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 48 минут

цагдаа, эмч нартаа маш их баярлалаа, жирийн иргэний амь насыг аварахад хүчин зүтгэсэн та нар минь мундаг шүү, эвтэй бол хүчтэй шүү монголчуудаа

203.91.118.182зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 43 минут

Уг нь бид нар чинь ийм их чадвартай ийм сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ,биднийг жаахан эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлээр удирдаад явхын бол ч дорхноо л сэвхийгээд л босоод ирэх юм байгаан ш дээ, тиймээ хүмүүсээ...

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 43 минут

сайхан мэдээ байна

202.9.40.134зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 42 минут

Баярлалаа.

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 35 минут

Сайхан мэдээ байна.

202.131.243.186Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 25 минут

БААТАР болох нь ч юу юм бэ хийх ажлаа хийж ингэж ажиллах ёстой ИРГЭН хүний ч үүрэг сайн байна ажлаа өшөө сайн хийцгээ залуусаа

202.21.117.130Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 19 минут

samsaa sharhirlaa.saihan medee

66.181.165.92зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 19 минут

Ehn tsagiin egel baataruud ta naraaraa baharhaj bna

202.72.245.123Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 17 минут

Мундаг хүмүүст бүгдэд нь ажлын амжилт хүсье. Сайн хамт ололн байна

43.228.131.45Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 10 минут

Сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээ байна. Та нартаа баяр хүргэе. Ажилаа онц сайн хийжээ.

66.181.189.101Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 08 минут

Цагдаагийхан болон эмч нартаа.баярлалаа Мундаг шүү

202.70.34.98Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 59 минут

Нулимс гарлаа их баярлалаа.

192.82.66.172Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 59 минут

Жинхэнэ багаар ажилж хүний амь аварчээ.Мундаг юмаа,сэтгэл байхад ийм л байгаа юм.Залуусдаа эмч нартаа баярлалаа.Амжилт

66.181.181.97Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 50 минут

Сайн бн аижилт

202.126.89.212Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 50 минут

Сайхан гар нийлэн ажиллажээ амжилт арвин их байгээ

202.9.40.139Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 49 минут

Баярлалаа. Залуусдаа гэснээс замын цагдаа нээх хөөрхөн харагддаг болцийн ш дээ.

66.181.161.13зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 48 минут

Та бүхэндээ баярлалаа.Төрийн алба болон хүн ийм байх естой.

192.82.64.215Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 45 минут

нулимс гарлаа. өөрийн эрхгүй

124.158.109.62Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 33 минут

Баярлалаа

66.181.185.150Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 32 минут

Хийх ёстой ажлаа хийе гэвэл болдог л юм байна талархая

192.82.66.151Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 32 минут

Мундаг цагдаагийнхан эмнэдэгийнхэн.,Монголчууд ийм сайхан сэтгэлтэй учир бүх асуудал байнга сайханаар шийдэгддэг.Энэ асуудлыг мундаг шийдсэн цагдаа,эмнэлэгийн ажилтан албан хаагч нартаа баярлалаа.

203.91.115.50Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 30 минут

хөөрхий минь бид чинь цөөхүүлэхнээ шүү дзз ашгүйдээ

103.111.68.3zochin   • 2020, 2 сарын 13. 8 цаг 28 минут

mundag bna bayr hurgey

66.181.181.105Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 26 минут

hiih yostoi zuilee hiisen. iim umaar ongirdoggui um.uulzvaraa zohitsuulj surchaad daraa n ongirtsgoo. hurelsukhee uulzvaraa zohitsuulj suraagui tsagdaatai zamiin tsagdaagiin dargiig ajlaa hiij chadaj bna gej bodoj bna uu

203.91.115.51Зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 13 минут

Эвий дээ хөөрхий

66.181.161.107зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 53 минут

чи минь энэ хорвоог яажшуухан туулж дуусгана даа

182.160.0.39Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 25 минут

bayar khurgye Saikhan medee bnaa

202.21.100.210Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 21 минут

gegeetei saixan medee bna

192.82.64.157Доржоо   • 2020, 2 сарын 13. 8 цаг 15 минут

Баяр хүргэе. Эмч, тээврийн цагдаагийн хамт олонд амжилт хүсье. Би 7 настай байхдаа дээрхи өвчинг бас тусаж байсан бөгөөд маш яаралтай эмнэлэг орж л амь аврагдсан учраас маш сайн ойлгож байна. Хүүхдэд болон гэр бүлд нь аз жаргал хүсье.

202.70.34.98Зочин   • 2020, 2 сарын 13. 8 цаг 07 минут

Төрийн минь сүлд өршөө урт насалаарай азтай хүүд

202.21.109.35Зочин   • 2020, 2 сарын 15. 22 цаг 22 минут

Uneheer haa haanaa setgel gargaj tyrgen shuurhai ajillajee ta buhendee ene ger buliin omnoo BAYRlAlAA gej heliy

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.