2020 оны 2-р сарын 13
8 цаг 10 минут

Сонгууль яах вэ, ээлжит бус чуулганаа хуралдуулж, төсвийн зарлагаа тана

Дэлхий нийт шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх, энэ өвчинтэй холбоотойгоор гарч буй эдийн засгийн уналтыг давж гарахын эсрэг эрчимтэй ажиллаж, шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Харин манай иргэд, дарга, сайдууд л “Сүх далайтал үхэр амар”-ын үлгэрийг хүүрнэж сууна.  Монголын хууль гурав хоног гэгчээр эхэндээ амны хаалтаа сайн зүүж, бүр хоол хүнсээ хүртэл цуглуулж бужигнасан хүмүүс вирусийн дэгдэлт улам ихэсч буй үед амар амгалан байдал рүү шилжиж байх шиг. Гишүүд, дарга нар чуулган завсарласан учраас хөдөө явж, тойргоо “услах”, сонгогчдоо тойлох ажилдаа оров.  Эдийн засаг яаж хүндрэх, төсвийн орлого тасалдах талаар бодож байгаа дарга, сайд, гишүүн байгаач юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.

2020 оны төсвийг УИХ 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Төсвийг орлогыг 2019 оныхоос 1.8 их наядаар нэмэгдүүлж, 11.7 их наяд байхаар хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн.  Харин зарлагыг 2.3 их наядаар нэмэгдүүлж,  13.8 их наяд руу аваачсан юм. Үндсэндээ сонгуулийн жил хөдөө гадаагүй баахан байшин барилга барьж, юунд ч хамаагүй үрэн таран хийхээр төлөвлөсөн мөнгө гээд хэлчихээд үнэнээс зөрөхгүй л байх.  Төсвийн гол орлогоо нүүрс, зэснээс олохоор төсөөлсөн. 2020 онд 42 сая тонн нүүрс экспортолж, татварын орлогоос 1.4.  Харин зэсийн үнэ тонн тутамдаа 5991 ам.доллар байна гэж төсөөлж, 1.1 их наяд төгрөгийг зөвхөн зэсийн борлуулалтаас олохоор байлаа. Гэвч энэ өөдрөг төсөөлөл үлээхэд унах сүрлэн байшин болоод хувирчихлаа. 

Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэйгээр Монгол Улс хилээ хаачихлаа. Нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоов.  Хэрвээ өвчний дэгдэлт тэр үед буурахгүй байвал цаашид ямар шийдвэр гаргахыг тааж мэдэх юм алга.  Нөгөө талаар Хятадын тал  Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа  гэсэн мэдээлэл бий. Гашуунсухайтын боомтоор өдөртөө 1000 машин нүүрс ачиж гардаг байсан бол 100 болтлоо буурсан гэдгийг ч албаныхан хэлж байсан. Одоо бүр зогсоочихоор өнөөх 42 сая тоннын мөрөөдөл утаа болж байна.  2019 онд 42 сая тонныг гаргахаар төсөөлсөн ч 36 л хүрсэн. Тэгвэл энэ жил энэ тоо бүр ч буурах шинжтэй болчихлоо. Тэгэхээр нүүрсний орлогоос 1.4 их наядыг улсын төсөвт оруулна гэдэг худлаа.

Зэсийн үнэ сүүлийн 14 хоногийн хугацаанд тасралтгүй буурсаар, тонн 5641 ам.доллар болоод байна.  Хамгийн ноцтой нь цаашид ч буурах нигуур байгааг эдийн засагчид хэлж буй. Учир нь дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн дийлэнх хэсэг нь Хятадаас хамаардаг. Хэрвээ Хятадад коронавирусийн дэгдэлт үргэлжилсээр байвал зэсийн үнэ унах нь хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгомжтой.  Ингээд л зэсээс олох 1.1 их наяд төгрөгийн орлого хэчнээн хувиар буурах нь тодорхойгүй болчихоод байна. Ямар ч байсан төсөөлөлд хүрэхгүй нь ойлгомжтой.    “Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс, нүүрс эзэлдэг. Энэ утгаараа зэсийн үнийн уналт төсөв болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлж. Ердөө л энэ үг төсвөө эргэж харах шаардлага байгааг сануулсан сануулга.

 Зөвхөн гадаад нөхцөл байдлаас гадна, дотооддоо үзвэр, үйлчилгээний газруудыг хаачихаар тэндээс орж ирэх татварын орлого ч бас буурна.  Яг хэдий хэмжээгээр буурах, төсвийн орлого ямар хэмжээгээр багасах талаар нарийн тодорхой тоог одоохондоо гаргаагүй байгаа гэж Монголбанкны эдийн засагчид ярьж байна. Гэхдээ төсөөлөл бол гарчихсан юм билээ. Ирэх долоо хоногоос тодорхой болох юм гэсэн. Мөн Үндэсний статистикийн хорооноос нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахад их зүйл тодорхой болно.

Харин одоо нэг л зүйл тодорхой байгаа нь төсвийн орлого илт буурах нь хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгомжтой. Тиймээс сонгуульд биш төсвийн тодотгол яаралтай хийхэд анхаарал хандуулмаар байна аа, гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа. Өөр хэн байдаг юм, холбогдох албан тушаалтнууд аа. “Би Сангийн сайд байгаа цагт төсөвт тодотгол хийхгүй” гэж томорсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гуай нэгийг бодож, хоёрыг тунгааж байна уу. Эсвэл сонгуулиа л бодоод, тойргоо услаад явна уу.  Одоо сонгууль бодож байх цаг биш ээ. Та нарыг сонгох, сонгохгүй одоо иргэдэд чухал биш. Аюултай тахлаас эрүүл саруул, энх мэнд тойрч гарах нь чухал байна. Тиймээс том жийп унаж, хөдөө гадаагаар тэнэж, төсвийн мөнгийг шатахуун тосондоо үрж байхаар эргэж ирээд, ээлжит бус чуулганаа хуралдуул. Төсвийн зардлаа тана, сонгуульд зориулсан мөнгөө татаж ав.

Эдийн засагч Б.Лхагважав “Нэгдүгээр сар, хоёрдугаар сарын дунд үеэс эдийн засгийн бүх үзүүлэлт 25-30 гаруй хувиар унасан байна. Гуравдугаар сард бүр ч унана. Тиймээс эхний ээлжид УИХ ээлжит бус чуулганаа маш яаралтай зарлаж 2020 оны төсөвт тодотгол хийх ёстой. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихсан. Үүнийгээ буцаах хэрэгтэй. Мөн сонгуульд зориулсан төсвөө бүгдийг нь татах хэрэгтэй. Гуравдугаар сард экспорт тэг зогсолттой болно. Импорт ч мөн ялгаагүй. Энэ үед нөөцийн эдийн засгийн асуудал сөхөгдөнө. Ийм яамдууд бэлэн байх, ээлжит бус чуулганыг хуралдуулах, эдийн засагтай холбоотой байгууллагууд онцгой комисс ажиллуулах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Энэ мэт үнэн үг хэлж байгаа эдийн засагчдынхаа үгэнд орж үз, дарга нар минь. 

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх ажилд улс орнууд илүү их төсөв мөнгө зарцуулах хэрэгтэй байна гэсэн зөвлөмж өгсөн. Сонгуульд зарцуулах, "цацах"-аар төлөвлөсөн мөнгөө татаж аваад, аюулт тахлаас сэргийлэх ажилд зарцуулаач. Ядаж иргэдээ амны хаалтаар хангах хэрэгтэй байна. 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.237Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 31 минут

Төрийн албаны ажил хийдэггүй, хийдүүлдэг, ажил хийе ч гэсэн мэдлэг чадвараар маруухан, авилгачин, шахааны хүнд сурталтнуудаа төрөөс зайлуулж төсвөө танаачээ. Үүнийг дариухан хийж байж эдийн засгийн хүнд байдлаас бас өрнөөсөө сална. Эрдэмтэн мэргэд гээд их л ярих юм энэ талаар нэг ч дуугарах хүн алга. Хамгийн чухал юмаа ярихгүй, хийхгүй болохоор улс эх орон минь яаж өөдлөх вэ?

66.181.161.48Миний эх орон мандаг   • 2020, 2 сарын 13. 12 цаг 04 минут

МАНгарууд хөөсөрсөн хоосон тоогоо орон нутгаас татаж ав..... Тэртэй тэргүй дууссан хулгайчууд.....................

202.70.34.70иргэн   • 2020, 2 сарын 13. 10 цаг 26 минут

Хэрэгтэй хэрэггүй баахан байшин энд тэнд барихаа болих хэрэгтэй. БҮгдийг нь зогсоогоод нэг үзье. Энэ том шалгуур болж байна шүү. Магадгүй бидэнд өөрөөр амьдрах боломж олгож байгаа ч юм бил үү.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.