Италийн Лигийн цомын хагас шигшээ шатны эхний тоглолт боллоо. "Интер" клуб талбайдаа "Наполи"-г хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтод "Наполи" өрсөлдөгчөө 0:1-ээр хожиж, финалд үлдэхэд нэг алхам ойртлоо.
Тоглолтын 57 дахь минутад Фабиан Руис гоолдож, багтаа ялалт авчирсан юм. Хариу тоглолт "Наполи" клубын талбайд болно. Тэрхүү тоглолтод "Наполи" тэнцэхэд л финалд үлдэх боломжтой. Тэгвэл хагас шигшээн нөгөө тоглолт өнөө шөнө "Милан" болон "Ювентус" клубын хооронд болно.
Сэтгэгдэл бичих