2020 оны 2-р сарын 13
12 цаг 10 минут

Б.Жавхлан гишүүн ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэв үү

ЖДҮХС-гаас 2018 онд аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг нэр бүхий улстөрчид хамаарал бүхий компаниуддаа олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй дуулиан өнөөг хүртэл тасраагүй байгаа. Прокурорын байгууллагад ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 13 гишүүний хэрэг хянагдаж байгаа ч тэдний дээр энэ парламентаас хэд хэдэн хүн нэмэгдэх нь тодорхой болоод байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ хүмүүсийн хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан жагсаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Б.Жавхлан гишүүн өөрийн хамаарал бүхий компаниудад тэрбум гаруй төгрөгийн зээл олгуулсан нь үнэн. Тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нартай найз нөхөр, албан тушаалын харилцаагаа ашиглан дээрх зээлийг ногоон гэрлээр шийдүүлсэн” гэсэн юм. ЖДҮДС-гийн зээлийн асуудлыг хэвлэлийнхэн олон нийтэд анх дэлгэж байх үед буюу өдгөөгөөс 16 сарын өмнө Б.Жавхлан гишүүний нэр гарч байсан ч “Үндэслэл нь хангалттай нотлогдоогүй” шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Гэвч энэ удаад түүнийг эх сурвалж, хууль хяналтын байгууллагынхан хөдлөшгүй баримтаар хуулийн хаалга татуулах  хэмжээнд хүрчээ. 

Түүнийг ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд цацах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан өмнө нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд “…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа “Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан юм байна. Миний хувьд 2010-2015 онд “Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Пример инвестмент групп” компанитай би ямар ч холбоогүй” гэж байлаа.

Ийн ярьсны хүчинд 2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас “Пример инвестмент групп” ХХК руу “Зээл олгов” гэсэн тайлбартайгаар 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд “Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлсэн нь ч гэрчийн мэдүүлэг болоод баримтаар нотлогджээ. 

Гэвч дээрх компаниудад зээл олгуулахын тулд Б.Жавхлан гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нар руу хамаарал бүхий компаниуддаа зээл гаргуулахыг утсаар захисан тухай эх сурвалжууд болон гэрчүүд хуулийн байгууллагад мэдээлсэн байна. Энэ нь ч баримтаар нотлогдоод байгаа бололтой. Ийн ярьсны хүчинд 2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас “Пример инвестмент групп” ХХК руу “Зээл олгов” гэсэн тайлбартайгаар 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд “Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлсэн нь ч гэрчийн мэдүүлэг болоод баримтаар нотлогджээ. 

Өөр нэгэн ноцтой баримт нь Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан байна. Өөрөөр хэлбэл, түүний зээл ногоон гэрлээр бүтсэн шалтгаан нь ч дээрх томилгоотой холбоотой байх магадлалтай юм. Үүний дээр Б.Жавхлан гишүүний зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой “Жетте майнинг” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, барилгын чиглэлээр дагнадаг “Пример инвестмент групп” ХХК нь арьс, ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан нь ч олон нийтийг хардахад хүргээд байгаа юм. Түүнчлэн тэрбээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр “…Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “…Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ” хэмээн өмөөрч байлаа. 

Юутай ч жил гаруйн өмнө “Би ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй. Надтай холбоотой компани нэг ч аж ахуйн нэгж зээл аваагүй” хэмээн мэдэгдэж асан УИХ-ын гишүүн Б.Жавхланг АТГ болоод бусад хууль, хяналтынхан шалгаж эхэлсэн бололтой. 

Б.Жавхлан нь Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Түүнийг өмнө нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө зувчуулсан, бодлогын алдаа гаргасан, авлига авсан байж болзошгүй зэрэг хэд хэдэн асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч тэрбээр уснаас хуурай гарч байсан нэгэн билээ.  Энэ талаар эргэн сануулбал, тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар нарыг 2012-2016 онд Чингэс бондоос нийт 5.6 их наяд төгрөг буюу 2.3 тэрбум ам.долларыг Үнэ тогтворжуулах болон Орон сууцны хөтөлбөрт дур мэдэн зарцуулж, зувчуулсан, мөн бусад байдлаар улсад нийт 14 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байлаа. 

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Б.Жавхлан ард түмний боломжийг ингэж л эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “хулгайлжээ”. ЖДҮХС-аас зээл авсан гэдэг нь хөдлөшгүй баримтаар тогтоогдчихсон гэх мэдээллийг эх сурвалж онцолж байлаа. Хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн талаар  гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримт, зээл гаргуулахын тулд холбогдсон гар утасны бичлэг, мессэж зэрэг нь байгаа гэнэ. Удахгүй энэ талаарх ноцтой баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэх аж. Ийнхүү Б.Жавхлан гишүүний хууль бус үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан  хөдлөшгүй  баримтаар тодорхой болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. 

Үндэсний шуудан

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.153Зочин   • 2020, 3 сарын 1. 8 цаг 14 минут

UGUR HAR MALNUUDAAA!!!! UCH TUCHNUUN ZUUN TERBUMAAR N ZUGEER AVTSAN BAINA GEED BAIHAD YUUU CH HELEHGUI MURTLUU YUM HIIJ BAIGAA KOMPANID ZEEL AVHAD N TUSLAHAAR BUUN YUM BOLOOD BAIHIIMAA ZEEL CHINE HUUTEIGEE TULUGDDUG YUM SHUU DEE HAR HULSNII MALNUUDAAA. EH ORNOO ZARAAD GADAADAD ZUGTAATSAN ELBEGDORJ TERGUUTEI LALARIIN HULGAICHUUDIIG EHLEED OLJ IRJ HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI

202.9.46.155Зочин   • 2020, 2 сарын 29. 21 цаг 24 минут

их хурлын гишүүд тангарга өргөх хэрэг байна уу? худлаа ярина гэмт этгээдийг хамгаалана Батзориг бол эрүүгийн хэрэг хүлээлгэх гол гэмтэн этгээд байна яагаад хамгаалаад байна ЖДҮ- чидийг бүгдэд нь эрүү үүсгээч яст мэлхий шиг АТГ-хэн

103.212.119.157Зочин   • 2020, 2 сарын 16. 2 цаг 07 минут

Жду Гээд ямар хариуцлага хулээх биш

139.5.216.125zika   • 2020, 2 сарын 15. 17 цаг 00 минут

Kitchen all JIDU mon uu? Uul uurhain olon litsenz bolon ezemshil oroltsoo ikhtei khun dee, ee dee shalgahad sikh yum garna daa...

66.181.177.150azaa   • 2020, 2 сарын 14. 23 цаг 00 минут

луйварчин хурдан зайлуулайх хэрэгтэй бна НОТЛОГДЖЭЭ

202.55.188.82Зочин   • 2020, 2 сарын 13. 21 цаг 15 минут

Ажрахгүй цаадуул чинь. Хүрэлсүхийг хар л даа. Улаан цайм гардуулчихаад одоо бараг Хэнтийд гарчихсан юм шиг даналзаж тангаргаа өргөх нь холгүй явж байгаа биз дээ? Цаадуул нь ч мэдээж сонгоод явуулна л даа. Хүрэлсүхтэйгээ бас л нэг ойролцоо юмнууд байгаа шүү дээ. Арвин, Бат-эрдэнэ, Бандааш нарын зүйлгүүдийг торохгүй гаргаж байсан энэ аймаг одоо Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарыг ч бас ногоон гэрлээр ёслоод өнгөрүүлнэ.

66.181.179.118Зочин   • 2020, 2 сарын 15. 21 цаг 35 минут

Ми овогтынхон сандралдаад байна уу даа

202.9.46.220Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 11 минут

АМАА ТАТ. ХЭНТИЙЧYYД БИДНИЙГ ДОРОМЖЛОХГУЙ ШYY. ЕЕРИЙГЕЕ ЭХЛЭЭД ХИЧЭЭЖ СУР

202.9.46.170Зочин   • 2020, 2 сарын 15. 19 цаг 44 минут

songood yavuulj bgaa ayumnuud ni dandaa neg hugiingaruud bgaad bgaa bolohooor uneheeer ergelzdeg shuu hentiichuud mini.

122.201.21.191Зочин   • 2020, 2 сарын 13. 17 цаг 49 минут

Энэ гэж нэг долир юм намын нэр унагаж байна шуу хурдан зайлуулах хэрэгтэй дээ

222.110.147.29aaaaaaaaaaaaaaaaaa   • 2020, 2 сарын 13. 17 цаг 14 минут

muu lalar

64.119.19.162Зочин   • 2020, 2 сарын 13. 15 цаг 42 минут

Энэ ардын намд хулгай хийж албан тушаалд хунээ тавиагуй хун байхгуй шуу дээ дээр нь жду гээс хулгай хийнэ иймд энэ намд дахин буу итгэл огч сонгож болохгуй шуу ард тумэн минь шинэчлэл хийе

202.179.25.82үнэн л бна даа   • 2020, 2 сарын 13. 14 цаг 21 минут

энэ нөхөр Сумъяа сайд 2 гишүүн болохоосоо өмнө угаасаа ЖДҮ хусдаг бсан шүү дээ. Санд ажилдаг бүсгүйтэй учиртай бсан түүгээрээ дамжуулж зээл авдаг бсан гэсэн дээ

66.181.161.77бо   • 2020, 2 сарын 13. 13 цаг 47 минут

одоо ч жангаа идэх хугацаа нь ойртож байна даа

202.9.46.179Зочин   • 2020, 2 сарын 13. 13 цаг 35 минут

Гол нь хохиролоо яаж тооцож төлүүлэх вэ.Ийм явдал дахиж гаргуулахгүйн тулд бүх хөрөнгийг нь хураа

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 50 минут

Нээх худлаа бүлт бүлт шаасан гарууд, боломж, мэдээлэлд ойрхон, өндөр албан тушаалаа ашиглаад явах юм. Ер нь 76 хүн баахан ашиг сонирхолтой байхаар, нэг хүний засаглалтай байсан нь дээр бишүү. Халдашгүй эрх гэдгийг устгамаар байнаа

192.82.73.137зочин   • 2020, 2 сарын 13. 12 цаг 39 минут

жавхлан та херенгее хураалгаад шоронд 15 жил тавтай морилно уу.

64.119.25.145иргэн   • 2020, 2 сарын 13. 12 цаг 28 минут

УИ Луйварчид Монголоо хөгжүүлж хүн ардынхаа амьдралыг дээшлэхгүй зөвхөн өөрсдөө баяжиж хөрөнгөжөөд байгаагийн нэг илрэл, хөрөнгө мөнгөөр зодож сонгогдоод, иргэд хууртаж саналаа өгөөд...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.