Германы "Боруссия Дортмунд" клубт хүчин зүтгэж байгаа Англи хөлбөмбөгч Жейдон Санчог сонирхож буй шилдэг багуудын тоо нэмэгдсээр байна. "Манчестер Сити", "Манчестер Юнайтед", "Челси", "Реал Мадрид", "Барселона"-гаас гадна "Ливерпүүл" энэ улирлын төгсгөлд 19 настай тоглогчийг авахаар сонирхож байгаа юм.
Мерсисайдын баг аль хэдийнэ түүнийг авах хүсэлтээ Германы багт хүргүүлж, санал тавьсан талаар Daily Mail мэдээлэв. Түүнийг "Ливерпүүл" авах магадлал ч өндөр гэж тус сайт мэдээлж байна. Учир нь "Улаанууд"-ын дасгалжуулагч Юрген Клопп хуучин баг "Боруссия Дортмунд"-тай сайн харилцаатай нь нөлөөлнө гэж үзжээ. Санчо Германы багтай 2022 он хүртэл гэрээтэй. Гэрээг цуцлахад дор хаяж 100 сая фунт стерлинг шаардлагатай ч гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл бичих