Р.Саранцэцэг: Гуравдугаар сарын 1-ээс 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж эхэлнэ

Монголбанкнаас 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гуравдугаар сарын 1-ээс гүйлгээнээс татахаар болсон. Мөн цоо шинэ, өндөр нууцлал бүхий 20 мянгатын дэвсгэртийг үйлдвэрлэж, гүйлгээнд оруулахаар болоод байгаа юм. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгээс тодрууллаа. 

-2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор манай улс 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон байна.  Хамгийн эхнийх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэрт. Энэ нь хамгаалалт маш муутай. Тиймээс 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар хийх тохиолдол их гардаг. Цагдаад бүртгэгдсэн хуурамч мөнгөтэй холбоотой хэргүүдийн дийлэнх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг дууриалгасан байдаг. Хоёрдугаарт, цонхтой, холаграммтай 20 мянгатын дэвсгэртийг 2009 онд үйлдвэрлэсэн.  Арай сайжруулж, нууцлал нэмж, хамгаалалт сайтай болгож гаргасан. Гурав дахь нь, 2019 онд хэвлүүлснэ шинэ 20 мянгатын дэвсгэрт. Шинэ 20 мянгатын дэвсгэртийг бид 2019 онд хэвлүүлсэн. 2020 онд гүйлгээнд гаргаж байгаа нь арилжааны банкууд АТМ, мөнгө тоолох машиндаа шинэ дэвсгэртийг таниулах тохиргоог хийдэг. Тэгэхгүй бол машин танихгүй.  Банкууд бэлэн мөнгөний машиндаа тохиргоо хийхэд нэлээд урт хугацаа шаарддаг.  Өөрсдөө тохиргоо хийж чадахгүй. Машиныг авсан гадаадын компани руу хандаж, тэд ирж тохиргоо хийдэг.  Тиймээс тохиргоо хийхийн тулд 4-5 сарын хугацаа шаардлагатай болдог. Бид банкуудыг хүлээгээд 2019 ондоо багтаж гүйлгээнд гаргаж чадаагүй. 

-Одоо банкууд тохиргоогоо хийж байгаа юм уу. Хэзээ дуусах бол?

-Тохиргоогоо хийж байгаа гэж бидэнд мэдээлсэн. Удахгүй бэлэн болох байх. Ялангуяа орлого авдаг АТМ-д зайлшгүй таниулах шаардлагатай. Тийм учраас хугацаа орж байна. Түүнээс биш цагаан сарыг тааруулж шинэ 20 мянгатын дэвсгэртийг гаргаж байгаа юм биш шүү. Одоо 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон учраас хуурамчаар хийгээд байгаа 2006 оны мөнгийг гүйлгээнээс татчихъя гэж байгаа юм.  Гуравдугаар сарын 1-ээс эхлээд банкууд ялгаад, Монголбанкинд тушаана.  Гүйлгээнд хэрэглэхгүй гэсэн үг. Харин бизнес эрхлэгчид, наймаа арилжаа хийж буй хүмүүс, иргэд 2022 оны гуравдугаар сарын 1 хүртэл 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг чөлөөтэй солиулж болно. Арилжааны ямар ч банкинд солиулж болно гэдгийг хэлье. Мөн Монголбанкинд сольж өгнө. 

-Шинэ мөнгө хэвлэж, төсвийн мөнгө үрлээ гэсэн шүүмжлэл хэлэх хүмүүс байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Альч улсын төв банкинд мөнгөн тэмдэгт хэвлэх эрх байдаг. Мөнгөн тэмдэгт чинь нийтийн өмч. Нийтийн өмч найдвартай, хамгаалагдсан байх ёстой. Хэн дуртай нь хуурамчаар хэвлээд байж болохгүй. Тиймээс Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мөнгөн тэмдэгтийн найдвартай байдлыг хангах ёстой. Тэр утгаараа аймар үнэтэй боллоо, маш багаар хэвлэх ёстой гэх мэт зүйлд санаа тавих ёсгүй. Монгол Улсын мөнгөн тэмдэгт чанартай, нууцлал өндөртэй байх ёстой гэдэг утгаар нь үргэлж сайжруулж байгаа. Шинэ мөнгөн тэмдэгт хэвлүүлэхийн тулд төсвийн мөнгөнөөс зарцуулдаггүй. 

-Шинэ 20 мянгатын дэвсгэртийн гол гол шинэчлэл, ямар нууцлалтай болсон талаар мэдээлэл өгөөч?

-Бид хэд хэдэн чиглэлээр өөрчлөл оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд 3D хөдөлгөөнт, микро офтик туузыг хийж өгсөн.  100 ам.долларын дэвсгэрт байдаг даа. Тэр шинэ дэвсгэртэд цэнхэр тууз байдаг. Тэр тууз, шинэ 20 мянгатын микро офтиз тууз хоёрын технологи адилхан. Гэхдээ ам.долларынх 3 дахь үеийнх нь технологи. Шинэ 20 мянгатынх 4 дэх үеийнх нь байгаа. Тэгэхээр шинэ 20 мянгатын дэвсгэрт 100 ам.долларын дэвсгэртээс илүү нууцлалтай, найдвартай болсон гэсэн үг.  Түүнээс гадна, өнгө нь хувирдаг спарктай болсон. Таван мянгатын дэвсгэрттэй адилхан, 3D. Харах өнцгийг нь өөрчлөөд, нааш, цааш нь хөдөлгөвөл ногоон, шар хоёр цагариг байраа сольж хөдөлнө.  Энэ хоёр шинэчлэлийг дуурайж хийх ямар ч боломжгүй.  

Мөн 20 мянгатын дэвсгэртийн хоёр талд ташаа зураасуудыг хийж өгсөн. Товгор зураас. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан таних тэмдэг. Өмнө нь манайд ийм таних тэмдэгтэй мөнгөн дэвсгэрт байгаагүй. Бид 50 болон 20 мянгатын дэвсгэрт дээр шинээр оруулж өгсөн.  Ард талд нь гялгар өлзий хийг оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд ийм шинэчлэл хийсэн. Гэхдээ хамгаалалтын элементийг 4 түвшинд хуваадаг. Бид зөвхөн нэгдүгээр түвшний элэементийн талаар л дурьдаж байна.  Машинд зориулсан элемент, багажны тусламжтай таньж болохоор гээд.

2006 оны 20 мянгатын дэвсгэртийг яагаад хуурамчаар хийгээд байна гэхээр иргэд хараад л шууд таних  нууцлал багатайгаас болж Тиймээс хүмүүс шууд хараад л таньж болохоор нууцлал оруулж өгье гээд ийм хоёр зүйл оруулж өгсөн. Хамгаалалтын элемент гэвэл ийм.  Түүнээс гадна, жижиг засваруудыг оруулж өгсөн. Чингис хааны зургийг засахыг зөвлөсөн, шаардсан захиа, албан бичиг манайд их ирдэг байсан. Би ч өөрөө тэр захиаг ирэхээс өмнө анзаардаггүй байсан. Духны үс тасарсан. Үсний хөхлөг нь цагариган ээмэг шиг харагддаг. Соёмбоны галын дөл нь яргуй цэцэг шиг харагддаг гэх мэтээр шүүмжилсэн санал ирүүлж байсан. Тэр болгоныг бид шинэ 20 мянгатын дэвсгэрт дээр засаж өгсөн. 

50 төгрөгийн шинэ дэвсгэртийг хийхдээ ард талд нь байдаг морины зургийг өөрчилсөн. Хүмүүс "Ямар амьтан нь мэдэгдэхгүй нэг амьтны бөгсөн бие байдаг. Билэг дэмбэрэлгүй" гээд шүүмжилж байсан.  Тиймээс түүнийг нь засаж, хэвлэсэн.  Мөн хоёр ширхэг налуу зураас оруулж өгсөн. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан. Түүнээс гадна, спарк буюу өнгөө сольдог хоёр цагариг оруулсан. 2019 онд 50 төгрөг, 20 мянгатын дэвсгэртээ хэвлэхдээ хамгаалалтын элементүүдийг энэ мэтээр оруулж өгсөн юм.  

 

 
 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

58.122.62.159тунгалаг   • 2 сарын 23. 19 цаг 33 минут

би гадаадад байгаа энд ирэхдээ 20.000тѳгрѳгийг 5ш аваад ирсэн 6сард буцна мѳнгѳѳ яах вэ

81.221.148.213иргэн БАТ   • 2 сарын 17. 17 цаг 20 минут

монгол банк төгрөгийг дуртай цагтаа хэвлэн гаргаж .ам доллартай харьцах чанараа алдаж бна дэлхий дээр хамгийн чанахгүй мөнгө бол ТӨГРӨГ боллоо Энэ нь иргэдийн ядуурлын нэг шалтгаан юм өөрсдөө мөнгөө хэвлэж бусдаас өндөр цалин авдаг муу хүмүүс гэж хэлж болно Монгол улс алт.мөнгө. зэс газрын ховор элёмёнт.нёфть.кокс .нүүрс.цэвэр цэнгэг ус. Уран дэлхийд ховордсон амьтад..Төмөр. мод.бүгдийг экспортанд гаргаж бна Гэтэл Монгол БАНК төгрөгийнхээ хөрвөх чадвараа жорлонд хаёсантай адил болгожээ Баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шимийг үгүйсгэж бна

81.221.148.213Зочин   • 2 сарын 17. 17 цаг 25 минут

мөнгө хуурамчаар үйлдэх зааварчлага өгч байгаа юи уу

81.221.148.213Зочин   • 2 сарын 17. 17 цаг 23 минут

монгол орны урсгаш ахин хөгжихэд чөдөр тушаа болсон байгууллага мөн

64.119.20.49Р.Үнэнбат   • 2 сарын 15. 19 цаг 54 минут

Энэ буруу үйлдэл бүхнийг татвар төлөгчдийн мөнгөөр цайруулах ёстой юу. Хариуцлага гэж байх уу.

192.82.76.19zochin   • 2 сарын 15. 11 цаг 46 минут

төрийн алба санаа муутай эхнэр нөхрүүдээр дүүрэх нь ээ.

122.201.21.202зочин   • 2 сарын 14. 16 цаг 10 минут

2006 онд шинээр,, хэвлүүлсэн,, хүмүүст,, хариуцлага,,тооц ,Зарлага төсвөөс биш ,гэсэн ,төрөөс ,гарч ,байна. Мөнгө ,үйлдвэрлэж ,тараасанаас ,төг ,,ханш и ,унана.

202.55.191.194Зочин   • 2 сарын 14. 15 цаг 01 минут

Ингэж хамаагүй мөнгөний нууцлалыг дэлгэж болдог л юм байх да болохгүй л баймаар юм. 50 төгрөгтэй адилхан 100 төгрөгний ар талд бас морины зураг нь яг адилхан байна. 100 төгрөг засаагүй л юм байх да

202.55.191.194Зочин   • 2 сарын 14. 11 цаг 10 минут

Мөнгөний нууцлалыг ийм байдлаар нууцлалыг хамаагүй дэлгэрэнгүй ярьж болохгүй ард иргэдэд нууцлалын талаар товч бөгөөд сайн ойлголт өгөх зөв тэгэхдээ нууцлалаа зааварчилгаа юм шиг ингэж хийгээрэй гэсэн юм шиг ярьж болохгүй

202.70.33.242z   • 2 сарын 14. 10 цаг 57 минут

bitgiii hudlaa shaal daa mongo hevlej tetgevriin zeeliig darj bgaa sh dee. belen mongo niiluulegdej bgaaa.

64.119.20.49Зочин   • 2 сарын 15. 19 цаг 56 минут

Үнэн байх шүү.

180.149.93.14Зочин   • 2 сарын 14. 9 цаг 30 минут

Эхнэр нөхрөөрөө Монголын төрийг самарч байгаа танай гэр бүл үйл лайгаа эдлэх өдөр ирэх биз

202.179.31.42Зочин   • 2 сарын 14. 12 цаг 37 минут

Энэ хэн гээчийн авгай юм бэ

202.21.100.210жалайр зоригоо   • 2 сарын 14. 8 цаг 44 минут

Ингээд нууцлалаа бичээд байж болдымуу

Шинэ мэдээ

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр улс жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчиллээ5 минут 22 секундын өмнөГвардиола Аваргуудын лигийн плей-офф шатанд авсан хожлынхоо тоогоор рекорд тогтоолоо18 минут 32 секундын өмнөТэрэлж, Налайх, Баруун түрүү гэсэн 8 чиглэлд орой 18:30-19:30 цагт автобус үйлчилнэ1 цаг 1 минутын өмнөМария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа1 цаг 20 минутын өмнөокиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэн1 цаг 30 минутын өмнөГуравдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв1 цаг 40 минутын өмнөОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээжээ1 цаг 43 минутын өмнөБоксчид Амманд чуулж, олимпийн эрхийн төлөө тулалдана1 цаг 50 минутын өмнөАНУ коронавирусний тархалттай тэмцэх арга барилаа шинэчилнэ2 цагийн өмнөХүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна2 цаг 7 минутын өмнө“Алхдаг” махчин загас2 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга Хятадад 14:45 цагт газардаж, айлчлал нь эхэллээ2 цаг 11 минутын өмнөЖ.Хиггинс аварга Ж.Трампд зургаа дараалан хожигдож байна2 цаг 20 минутын өмнөОлимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгож магадгүй2 цаг 30 минутын өмнөКоко кола хортой юу2 цаг 39 минутын өмнөБНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо2 цаг 41 минутын өмнөYG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна2 цаг 50 минутын өмнөЖин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө2 цаг 59 минутын өмнөПеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч3 цаг 3 минутын өмнөХаврын улиралд ямар бүдээгдэхүүн хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтой вэ3 цаг 9 минутын өмнө95 чиглэлд 700 автобус үйлчилгээнд явж байна3 цаг 13 минутын өмнө244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрчээ3 цаг 20 минутын өмнөДэлхийн ууган компаниуд Японд байдгийн учир3 цаг 30 минутын өмнөХан-Уул дүүргийн Онцгой комисс өргөтгөсөн шуурхай хурлаа онлайнаар хийж байна3 цаг 35 минутын өмнөДЭМБ: БНХАУ-д коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн3 цаг 39 минутын өмнөЗохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу3 цаг 49 минутын өмнөБидний биеийн дархлаа тогтоолцоо ВИРУСИЙН ЭСРЭГ хэрхэн тэмцдэг вэ4 цагийн өмнөТивийн иж бүрэн медалийн цуглуулгатай анхны эрэгтэй бөх Д.Хүдэрбулга4 цаг 10 минутын өмнө400 гаруй хүнтэй нислэг үйлдсэн онгоцны үйлчлэгч коронавирусийн халдвар авсан байжээ4 цаг 14 минутын өмнө“Microsoft” компанийн улирлын орлого буурч магадгүй байна4 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.