Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хил хаасантай холбоотойгоор БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ зохион байгуулахаар болсон. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Урьдчилсан байдлаар 400 орчим иргэн маань БНХАУ-д байгаа. Гэхдээ иргэдийг авчрах ажлыг өөрсдийнх нь хүсэлт дээр үндэслэж зохион байгуулна. Мөн Эрээн орчимд эх орондоо ирэхээр төлөвлөж байсан 50 иргэн галт тэрэгний тасалбар захиалаад байсан байна.
Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хил хааснаас хойш БНХАУ-аас орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана. Монгол Улсын иргэн нэг эмэгтэй БНХАУ-д шинэ коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаад БНСУ-д очоод алга болсон гэх мэдээлэл гарсан. Бид уг мэдээллийг нягталсан. БНСУ дахь Элчин сайдын яам болон тухайн улсын холбогдох албаныхантай холбогдож тодруулахад тийм тохиолдол гараагүйг хэлсэн" гэв.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
odoo hyataduudiig bol bur yamarch hundetgeh shaltgaan ntr bhgui oruulj irj bolohgui mongolchuudaa yadiin bgaan 14 honog hangaltgui ee neg sar 24 honogoos deesh tusgaarlaj shinjilgee avah heregtei shuu hul horoi togtooh yum bol duusaa shuu odoonoos hyamraad ehelj bh shig bna hul horoi togtoovol tegeed duusaa