2020 оны 2-р сарын 14
11 цаг 55 минут

Д.Нарангэрэл: Коронавирусын сэжигтэй тохиолдлыг нэг удаа шинжлэх боломжтой гэж үзэж байна

 

-ЭДГЭРСЭН ХҮН 1194 ТОХИОЛДЛООР НЭМЭГДЖЭЭ-

ЭМЯ-наас цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн байдлаар 3977 тохиолдол шинээр нэмэгдсэн, нас баралт 120, эдгэрсэн 1194 тохиолдлоор нэмэгдсэн мэдээлэлтэй байна. БНХАУ-д цөөхөн тохиолдолд коронавирус эхний шинжилгээгээр илрээгүй, хэд хоногийн дараа илэрсэн тохиолдол гарсан гэж мэдээлэл байгаа. Тиймээс бид ДЭМБ-ынхаа удирдамжийн дагуу өвчтөнүүдийг нэг удаа шинжлэх боломжтой гэж одоохондоо үзэж байна. Уханиас ирсэн оюутнуудад давтан шинжилгээ хийсэн байгаа.” Гэв.

-ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ, АДУУНЫ МАХ, ААРЦ ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА-

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ХХААХҮ-ийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр гарсан хил хаах шийдвэртэй холбоотойгоор хүнс болон бараа бүтээгдэхүүний импорт зогсохгүй байгаа. Гэхдээ БНХАУ-д шувууны томуу гарсан учраас тахианы мах, өндгийг түр хугацаагаар импортлохыг хязгаарласан .

Цаашид Монгол Улс хүнсний, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байгаа. “Хүнсний хомсдол үүснэ. Худалдааны төвүүд хаагдана” гэсэн худал мэдээлэл яваад байгаа. Ямар ч зах, дэлгүүр хаагдахгүй. Хэвийн үйл ажиллагаа явуулна. Дотоодынхоо хангамжийг сайжруулахаар ажиллаж байна. Махны экспортын хувьд дотоодынхоо хомсдлоос сэргийлэхийн тулд махны экспортдоо тодорхой хязгаарлалт хийсэн. Улаанбуудай, гурил хангалтай байгаа.

Бөөнөөр нь хүнс худалдаж авах шаардлага байхгүй. Цаашид ч хүнсний хомдол үүсэхгүй. Өдөр тутмынхаа хэрэгцээт шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн авч , ялангуяа адууны мах, аарцыг өргөнөөр хэрэглэхийг зөвлөж байна.” Гэв.  

-ЕСӨН ХҮН ТУСГААРЛАГДАН, ХЯНАГДАЖ БАЙНА-

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.02.12-нд тусаарлагдсан Дорнотод 1, Баян-Өлгийд 1, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо Бээжин Улаанбаатарын онгоцоор БНХАУ-ын Хунан мужид сурдаг зургаан оюутан ирж тусгаарлагдан хянагдаж байна. ХӨСҮТ-д одоо найман хүн тусгаарлагдаж байна. Архангайд нэг хүн байгаа. Нийт 9 хүн хянагдаж байна.

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээ хийсэн. Сөрөг гарсан. Хянах 14 хоног нь дууссан учраас маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн. Эмчийн хяналтад ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж хянаж байсан.” Гэв.  

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.252Zochin   • 2020, 2 сарын 15. 9 цаг 35 минут

Юу ганц удаа вэ?Хятадад шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг шинжилгээ сөрөг гарсан ч өвчилсөн гэж үзэж эхэлсэн гээд байхад.

182.160.35.122BANKNII HUUG ZOGSOO   • 2020, 2 сарын 14. 19 цаг 25 минут

BANKNUUD IPOTEKIIN ZEELIIN HUUGEE TUR ZOGSOOMOOR BAINAA, TAIVAN BOLHOOR SUNGAAD TULUUD YAVNA BIZ, ODOO BUH UM HAAGDAAD ORLOGOGUI BID YAH VE, ZASGIIN GAZAR BANKTAI YARIACHEEE, ARD TUMNEE BODMOOR BAINAAA

192.82.76.101Зочин   • 2020, 2 сарын 14. 18 цаг 07 минут

ter tenemeliig davtan shinjileerei

202.131.247.170монгол хүн   • 2020, 2 сарын 14. 18 цаг 03 минут

хятадад корона вирусын нууц үеийг 24 хоног ба түүнээс илүү удаан хугацаанд нууц үе нь үргэлжилж байна, шинжилгээг 6-7 удаа хийж илэрч байна гээд хөгжилтэй орнууд хэлээд бичээд байна. Манайхан үүнийг анхаарч нягтлах хэрэгтэй. 14 хоногийн хорто цээрийг ядаж 24-30 хоног болгох хэрэгтэй байна.

202.131.247.170монгол хүн   • 2020, 2 сарын 14. 18 цаг 00 минут

бидний монголчууд эмийн ургамалаар хооллодог таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж цэвэр цэнгэг агаартай сайхан эх орондоо эрх дураар амьдарч байгаа болохоор дархлаа сайтай, яс сайтай, баргийн муу өвчин холуур тойрч байна. Энэ сайхан цус генийг бордооны усан ногоо, өт хорхой хулгана, сарьсан багваахай иддэг өмхий хятадтай сууж, монгол цусыг бохирдуулахаа болих хэрэгтэй байна

66.181.169.108эрүүл байя   • 2020, 2 сарын 14. 17 цаг 11 минут

Бид чинь махыг түлхүү иддэг, дандаа сайн чанарын юм хэрэглэдэг учраас дархлаа сайтай байгаа юм байна гэсэн бодол төрж байна. Бидний ген бас мундаг юм байна. Энэ генээ хадгалаад бие биеэ хайрлаад хүндлээд амьдарвал сайхан болно доо. Бүгдээрээ эрүүл л байхыг хүсье.

31.164.60.21Unshigch   • 2020, 2 сарын 14. 15 цаг 43 минут

Uhani hotoos tatsan hymyysee busad ulsuud tom hot ruu avchralgyi uuland baidag, hotoos hol baidag amralt suvilliin gazar esvel tsergiin emnelgyyded karantiilsen. Shulga luivarchin sarangerel sanaataigaar ulaanbaatart avchirch haldvartiin emnelegt bairluulsan

43.242.242.178аанаа   • 2020, 2 сарын 14. 15 цаг 33 минут

хятадад 4 удаа оношлоод халдвар авсан эсэхийг тодорхойлж бгаа гээд тавьсан байсан ш дээ

192.82.65.76Зочин   • 2020, 2 сарын 14. 15 цаг 11 минут

Ганц удаагийн оношилгоо найдваргүй 7 хэмжиж нэг огтлох нь зөв шүү. хяналтандаа байлгаж байгаад баараггүй болох үед гаргасан нь дээр. Наадуул дотор нь нууц халдвар байж байгаад тарчихвал манайхан шиг замбараагүй улсад ЭМ сайдынхаа толгойг бариад өгсөн ч нэмэргүй болохын бол яана.

122.201.21.202зочин   • 2020, 2 сарын 14. 14 цаг 57 минут

Зарим ,,газар ,,4 удаа ,,шинжилж ,байж илнрсэн ,,гэх ,юм. Өтгөнөөр ,мэдсэн ч ,гэх ,шиг. Хариуцлага ,их ,өндөр ,шүү.Сайн ,ажиллаж ,байгааг ,,бүгд ,харж байгаа.

64.119.17.241zochin   • 2020, 2 сарын 14. 13 цаг 18 минут

nuuts ue 24 honog gesen.dahiad 10 honog tusgaarlaad 3 dah udaagaa dawtan shinjilgee hiij bj gargaa.ene tusgaarlasan ulsuudaa 24 honog tusgaarlaad 3-4 udaagiin dawtan shinjilgee ogsnii daraa sorog garsan tohioldold gargaachee.baaraggui ni deeree.

103.14.38.10Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 13 минут

za sain medee bainaa,bayarlalaa ta buhniihee ajild amjilt,eruul enkhiig husii

66.181.166.134Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 08 минут

31 oyutniig dahin 10 honog hyanaj baij gargah heregtei. Neg udaagiin shnjilgee naidvargui ee.

202.126.89.141Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 04 минут

татвар төлөгчдийн мөнгийг болон эмнэлэг .онцгой төрийн албан хаагчдийн хүч хөдөлмөр дэмий үрж буй хариуцлагагүй нөхөдөд санхүү сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй байнаа.

66.181.181.33Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 04 минут

хятад шиг дийлдэхгүй олон хүнтэй биш хэдэхэн хүнээ эрхбиш хянаж байгаа гэж найдая

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.