С.Чинзориг: Би сайд болсноосоо хойш "Капитал" банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй

ЕТГ-ын дарга асан З.Энхболд ажлаа өгөхөөр мэдэгдэх үеэрээ "Капитал" банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хурдан татаж аваагүй нь С.Чинзориг сайдын алдаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ХНХ-ын сайд С.Чинзориг энэ талаар тайлбар хийлээ. 

-ЕТГ-ын дарга асан З.Энхболд мэдээлэл хийхдээ таныг "Капитал" банкны байдал хүндэрснийг мэдсээр байж Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа тэр мэдээллийг харсан.  2008-2012 онд Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байрлуулсны хүүгээр орлогоор 47-хон тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олдог болсон.  Орлого ингэтлээ өссөн байхад тэр үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн юм ярьсан.  2008 оны үед арилжааны банкуудад мөнгө байршуулах нь эрсдэлтэй гэж үздэг байсан. Нийгмийн даатгалын сан хүүгийн орлого олно гэхээсээ өмнө эрсдэлгүй байх нь чухал. 

47 тэрбум байсан хүүгийн орлого 260 болж нэмэгдсэн гэдэг нь тийм ч сайхан юм биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс арилжааны банкуудад байршуулах мөнгө нь 6 дахин өссөнөөс л болсон хэрэг.   Хоёрдугаарт, "Капитал" банкны байдал хэцүүдэж байгааг мэдсээр байж С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй гэдэг асуудлыг яриад байгаа.  Намайг ХНХ-ын сайдаар томилогдож ирэхэд, арилжааны банкуудад нийтдээ 570-аад тэрбум төгрөг байршсан байсан.  Үүний 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь "Капитал" банкинд байсан.  Нийгмийн даатгалын сангийн тодорхой журмуудыг зөрчөөд, жижиг банкинд нийт мөнгөний 31 хувийг байршуулсан байсан нь эрсдэлд орох үндсэн нөхцөл болсон. 

З.Энхболд дарга С.Чинзориг сайд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс бол Нийгмийн даатгалын сан эрсдэлд орсон гэж ч ярьсан.  Тийм гэрээ байх нь байгаа. Гэрээг биелүүлэх нөхцөлгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө буцааж авна гэсэн заалт бий. Гэрээний зүйл, заалтаа дагаж мөрдөхийг Нийгмийн даатгалын сангаас "Капитал" банкинд удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч "Капитал" банк гэрээний заалтаа биелүүлээгүй.  Монголбанкинд ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл маргах журмаар "Капитал" банкны хөрөнгөнөөс барагдуулж өгөөч гэдэг хүсэлтийг НДЕГ-аас хүргүүлж байсан. Гэвч Монголбанк "Бидэнд энэ асуудалд оролцох эрх байхгүй" гэдэг хариуг өгч байсан юм билээ. Яагаад гэвэл гэрээг Монголбанктай хамааралгүйгээр хийсэн. Гэрээндээ ямар зүйл болбол үл маргах журмаар НДЕГ-ын мөнгийг гаргаж өгнө гэж заасан ч зөвхөн хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ. Тиймээс Монголбанкинд оролцох хуулийн зохицуулалт байхгүй гэсэн. Ингээд л өнөөдрийг хүрч байна.  

-Таныг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг "Капитал" банкинд байршуулсан гээд байсан даа?

-Тийм мэдээлэл гарсан. Намайг 2017 оны аравдугаар сард ХНХ-ын сайдаар томилогдож очиход, "Капитал" банктай холбоотой гэрээ нь дуусчихсан. 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдлийг "Капитал" банкны харилцах дансанд барьж байсан. Тус банкны байдал нэлээд хүндэрч байгаа учраас гэрээг сунгахгүй гэсэн байр суурьтайгаар 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. 

Гэтэл Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Капитал" банкны харилцах дансанд их хэмжээний мөнгө байгаа. Нийгмийн даатгалын сан мөнгөө авч чадахгүй байгаа бол ядаж хүүгийн орлого олох үүднээс мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ ав гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс 70 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж болгож, гэрээ байгуулсан.  Түүнээс биш шинээр мөнгө байршуулсан асуудал огт байхгүй. 

-"Капитал" банкнаас хохирлоо барагдуулах, мөнгөө олж авах ажлыг хийж байгаа биз дээ?

-"Капитал" банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийг иргэдийн хадгаламжтай адилхан хэмжээнд авах ёстой гэж үзэж, НДЕГ-аас шүүхэд хандсан. Харин  "Капитал" банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төрийн мөнгөтэй адилтгаж үзнэ гээд төлбөр барагдуулах дарааллыг хойгуур тогтоочихоод байгаа юм.  Бид бол иргэдийн мөнгөн хадгаламжтай адилтгаж авч үз гэсэн байр сууринаас хандсан. Эхлээд байршуулахдаа ч мөнгөн хадгаламж хэлбэрээр хадгалуулсан. Хэрвээ шүүхийн шийдвэр манай талд гарвал төлбөр төлөх дараалал урагшлах боломж бүрдэнэ.  Захиргааны шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.  

-Цагаан сараас өмнө ахмадуудад тэтгэврийн зээл авах боломж бүрдэх үү. Хүү нь хэд байх бол?

-Хүүг би урьдчилж хэлэх боломжгүй. Энэ чинь арилжааны банкны бүтээгдэхүүн учраас Засгийн газар оролцох эрхгүй. Өмнө нь бид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бага хувийн хүүтэй байршуулаад, буцаагаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч байсан. Энэ аргыг үргэлжлүүлэн хэрэглэх үү. Эсвэл арилжааны банкууд өөрсдийнхөө журмаар зээлийн бүтээгдэхүүнээ гаргах уу гэдгийг ирэх долоо хоногийн даваа гарагаас шийднэ. Мөн зээл олгох асуудлыг ч бид арилжааны банкуудтай ярилцаж, шийдэх гэж байгаа. 

 

44
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

44 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.177Mongol   • 2 сарын 21. 19 цаг 12 минут

Bank irgen 2 n hoorond gereegeer zohitsuulagdah hariltsaand tur zasag oroltsoh shaardlaga gui shuu de sayhan l zeel chuluuluh n zuv banknii zeeliin Huug tur zasag togtoono geed l huurtsugluud baisan said ovoo hursen deeree buuh shinjtei buruugaa oilgoj ehelsen bololtoi.

202.55.188.81Зочин   • 2 сарын 19. 0 цаг 03 минут

Энэ авилгал аваад буцаан таталт хийгээгүй нь тодорхой байна.Шийтгэлээ хүлээж шоронд хат.

139.5.218.128Зочин   • 2 сарын 18. 19 цаг 27 минут

Чинзориг сайд бх чадваргүйгээ ойлгохгүй юмаа. Байдал эвгүйтлээ гэхэд л сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Би нэгч мөнгө тийш нь байрлуулаагүй гээд шал хөндлөн юм яриад биеэ өмөөрөөд.

182.160.33.202Зочин   • 2 сарын 18. 20 цаг 55 минут

unen

66.181.178.80Зочин   • 2 сарын 16. 0 цаг 16 минут

Чинзориг сайд сайн ажилласан НДСийн мөнгийг хэн луйвардав Ундармаа юу Баяртсайхан зүгээр халагдаад явж болохгүй

66.181.178.80Зочин   • 2 сарын 16. 0 цаг 13 минут

Нийгмийн даатгалын сангийн мөнгө алга болж байдаг иргэд ч юу ч хэлэхгүй Ер нь яагаад байна аа иргэд минь сэрээч ээ шаардъя олж авъя

66.181.178.80Зочин   • 2 сарын 16. 0 цаг 10 минут

Үүнтэй холбоо хамаарал бүхий нөхдүүдийг нам нь зөрчлөөр нь нэр дэвшүүлэхгүй хасах Гишүүнээс түдгэлзүүлж шалгуулах бх гэж харж байга бх Хэрвээ ингэж чадахгүй бол нам нь сонгуулийн мөнгөө үүгээр босгожээ гэж ард иргэд үзэх биз тэр нам лав сонгуульд ялахгүй бхо

66.181.178.80Зочин   • 2 сарын 16. 0 цаг 06 минут

Эргэж төлүүлдэг яаралтай хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллагатай болмоор Их өртэй хулгайч луйварчдаараа төлүүл ээ

66.181.178.80Зочин   • 2 сарын 16. 0 цаг 03 минут

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Төрийн банкинд байршуулаад өсгөхгүй юмаа гэхэд хадгалаад байж байвал Ер нь дэндлээ шүү арай хэтэрхий юм хэчнээн удаа ингэдэг юм бүх буруутай этгээдүүдийг хорьж байцааж төлүүлэх хурдан

66.181.178.80Зочин   • 2 сарын 15. 23 цаг 56 минут

нийгмийн даатгалын сангийн мөнгийг монгол төрийн банкинд байршуулбал зүгээр бхо хувийн банкинд байршуулахаа болимоор байна аа

66.181.160.60Хотол түмэн иандтугай   • 2 сарын 15. 12 цаг 54 минут

Муу гэмгүй царайлсан **** хуцарай хол очиж. Бүх баримт чин цагаан дээр хараар байгаа юм билээ шүү. Өвөрхөнгөйнхаан зайлуулаарай наад новшоо...........

103.229.122.226зочин   • 2 сарын 15. 17 цаг 49 минут

Бүү хүн доромжил гүтгэ Энгийн ойлгомжтой л тайлбарласан байна шүү дээ Хэний захиалгаар ийм юм бичээд байна вэ Эрх мэдэл мөнгөний төлөө тэмцэл хэзээ ч хүмүүсийг дайсагнуулдаг эвлэрүүлдэггүй гэдэг үнэхээр үнэн юм аа

202.9.46.120Зочин   • 2 сарын 15. 12 цаг 40 минут

Та НД ийн хөрөнгийг арвижуулах хамгаалах үүрэгтэй хүн шүү яагаад энэ үүргээ үл ойшооно вэ Дандаа л биеэ хамгаалах юм Монголын бүх иргэд таныг буруутай юм бна гэдгийг одоо сайн мэдэж авсан Та ямар шалтгаанаар Капитал банкнаас НД ийн мөнгөө татаж аваагүй юм бэ Эаны наад албан тушаал чинь мэдээлэлд хамгийн ойр бхад банкны байдал муудаад захын иргэн хадгаламжаа татаад бхад та энэ бдлыг мэдэхгүй бна гэж бхгүй шдэ Яагаад яагаад яагаад НД ийн мөнгийг татаагүй юм бэ???????

202.126.89.51Зочин   • 2 сарын 15. 11 цаг 14 минут

Ямбыг нь эдэлсэн хүн ялыг нь үүрнэ гэж, банк муудаж байрад та хамгаалах үүрэгтэй байсан шүү дээ

202.9.40.159Зочин   • 2 сарын 15. 10 цаг 31 минут

Энэ малыг ахиж бүү сонго

103.229.122.226зочин   • 2 сарын 15. 17 цаг 53 минут

Хүн бүү доромжил Энгийн ойлгомжтой тайлбарласан байна аа

211.36.140.190Зочин   • 2 сарын 15. 8 цаг 44 минут

Би эмнэлэгт байсан.тэр үед ажил ийм болсон байсан. Ямар хайнга хүйтэн хөндий байнаа. Дээр байгаа гарууд сайхан хусах юмаа

202.126.88.222Зочин   • 2 сарын 15. 8 цаг 34 минут

Sanaatai tataj avaagui, avah bolomj zunduu bsan bhad... bi tegeegui geed uuriiguu umuuruud bhiin...

202.21.109.155Зочин   • 2 сарын 15. 0 цаг 52 минут

MAH buzaruud bugd hulgailj idsen gee biz de.Hurelsuh Miee 2 hurtel eneees ashig avsan biz dee

66.181.177.157Зочин   • 2 сарын 14. 22 цаг 08 минут

Tataj avahgui uhsenee hiij baisiin. Chinii buruu

64.119.16.180Zochin   • 2 сарын 14. 21 цаг 41 минут

Tegeed chutgur ochood baarshuulchsan uu .

178.85.140.24Зочин   • 2 сарын 14. 17 цаг 19 минут

Betgii.huz.ene.metiin.hulgaich.naraas.bolood.MGLuls.yaduu.baigaa.yum.

103.229.122.226Зочин   • 2 сарын 14. 20 цаг 45 минут

Юу хулгайлчаав Битгий хүн доромжил Энгийн ойлгомжтой тайлбарласан байна Хэний захиалгаар чи энэ хүн рүү дайраад байна вэ

202.126.89.153Зочин   • 2 сарын 14. 16 цаг 22 минут

Нам нь Ундармаагаа мэднэ.Улаан энхтүвшин чинзориг эд нар бол Хүүкийн суганы үс,намын боолууд.Нам нь Ундармаагаа жийвэл эд нар шууд нулимаад эхэлнэ,өмөөрвөл энэ мэтээр баахан юм ярьж сунжруулна.

66.181.190.239irgen   • 2 сарын 14. 16 цаг 00 минут

Ai medehgyi uy ch hiigeegyi uym shig tsarai gargachaad evgyi gardaa ene

103.26.193.234Буд   • 2 сарын 14. 15 цаг 39 минут

Дуугуй хуний доодохь нойтон гэж энэ нохор сайд байхдаа зогсоох эрх байса шуу дээ юу ч хийгээгуй одоо болохоор юм ярихаа болье чи бол жду нд аас монго хулгайлсан хулгайч шуу дээ

103.229.122.226Зочин   • 2 сарын 14. 20 цаг 56 минут

Энгийн маш ойлгомжтой тайлбарлажээ Гэтэл зарим хүмүүс хэний захиалгаар мушгаж гүтгээд байна вэ

122.201.31.27zochin   • 2 сарын 14. 15 цаг 31 минут

Ene nuhur yu yarij yu helehee medehgui baigaa bololtoi bankind bairshuulsan mungiig ersdelgui gargaj avah ni chinii uureg hen kapital bankind bairshuulsan ni sonin bish uurt chini erih medel irchiheed baihad yaagaad bieluulsengui ve gedeg asuudal uuseed bn mongol bank buh bankuudiin guilgeeg hyanah uuregtei tiim bolohoor mongol banktai geree hiigeegui uchraas mungu uguhgui bn gej bitgii hudal yari ene mongol banknii tusgai erih

202.179.31.96Зочин   • 2 сарын 14. 15 цаг 20 минут

ЭНЭ ТЭНЭГ ЮУ ХУЦААД БНААВВ ЧАМАЙГ УЛСЫН МӨНГИЙГ ХУВИЙН БАНКНААС ЯАГААД АВААГҮЙ ВЭЭЭ ГЭЭД БНА.

108.61.213.115вируус   • 2 сарын 14. 15 цаг 16 минут

зика ***** хүн чи ялноо

103.26.194.83Зочин   • 2 сарын 14. 14 цаг 46 минут

Ажлаа мэдэхгүй мануухай сайд гэж энэ Чинзоригийг л хэлэх байх. Банк нь эрсдэлд орж байхад мөнгөө татаж авахгүй зориуд алдсан гэж шууд ойлгогдож байна.

122.201.21.202зочин   • 2 сарын 14. 14 цаг 45 минут

Ахмадуудын ,нэрийг ,барьж ,залуу ,хүмүүст ,зээл ,тэглэсэн. 307000 ахмадын 192000 буюу 70 хувь нь хохирч үлдсэнийг хийсэн, хүн ,нь ,энэ ,хүн ,мөн. Хадгаламжаа ,авах цаг хугацаа бүтэн 2 жил байжээ. Сэтгэлгүй, богино ,ухаантай ,байж ,УИХ-ын ,гишүүн ,болно ,гэж ,зүтгээд ,байдаг.

103.229.122.226Зочин   • 2 сарын 14. 20 цаг 59 минут

Зээл тэглэх асуудлыг үүнээс илүү оновчтой шийдэх боломжгүй

66.181.161.72Бор   • 2 сарын 14. 14 цаг 45 минут

МАН-ы гарууд нэг иймэрхүү мэдэн будилсан юм ярьдагаа болих хэрэгтэй капитал банкны эзэн Ундармаа гэж танай намын УИХ-ын гишүүн байгаа З.Энхболд үнэн нэлсэн харин та мэдэн будилаад байх юм Ман-ы гарууд ннэг иймэрхүү юм ярихаас ард түмний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй шүү дээ одоо тэгээд хувилдаанаа АН руу чихэх санаатай та бүхний дунд хүчиндэгч ЖДҮ чинь тендержин концессчин 60 тэрбум гээд бүх бузар булай бүхэн байгаа дээр нь НДСанг хоосруулагч Ундармаа, Чинзориг гээд хөвөрч байна даа

139.5.218.163Зочин   • 2 сарын 14. 14 цаг 43 минут

шаагаад бай баримт гарч ирсэнийг хэвлэлээр ил болсон зайлаад өг

66.181.161.13Өөрийн нутаг минь   • 2 сарын 14. 14 цаг 41 минут

Юу ч гэж хуцсан бүх үйлдэл чинь тодорхой юм билээ. МАНгаруудын бүлгийн гишүүн бас арьсаа хамгаална л гэнэ шүү. Өвөрхөнгөйгаас зүгээр л савраа тат. Тэртэй тэргүй чи ниснэ.......

103.229.122.226Зочин   • 2 сарын 14. 21 цаг 05 минут

сонгуулийн хар сурталчилгаа гүтгэлэг гүжирдлэг ч эхэллээ дээ

202.179.22.110Зочин   • 2 сарын 14. 14 цаг 29 минут

чи хууль дүрэм журмаа унш. гоожуураа. чи хаан биш. олс өмнө чин мөнхийн өлгөөтэй байдгийг өглөө босохдоо

103.14.38.10Зочин   • 2 сарын 14. 14 цаг 29 минут

Tiim sh de,evgui dohio medegdenguut tatah baisan.Signal bol hangalttai baisan baina lee Chinzorig hergeer tataj avaagui ni yamar uchirtai yum bol?

203.98.76.9Зочин   • 2 сарын 14. 14 цаг 29 минут

Ингэж мэдэн будилж арьсаа хамгаалахгүй. Капитал банк дампуурлаа гэж зарлахаас өмнө мөнгөө татах боломж байсан л байгаа шүү дээ. Тэр үед нь гэрээ мартсан байсан бол нэг эргэж харах л байж дээ

66.181.181.47иргэн   • 2 сарын 14. 14 цаг 28 минут

ямар тойруу, үлгэр шиг ярьдаг сайд гуай вэ.

103.229.122.226Зочин   • 2 сарын 14. 21 цаг 07 минут

сонгуулийн гүжирлэг гүтгэлэг ч эхэллээ дээ

66.181.191.70Зочин   • 2 сарын 14. 14 цаг 28 минут

Дээр үед банкинд ажиллаж байхад зээлийн баталгааг улирал бүр шалгаж хадгаламжийн эрсдлийг маш нарийн тооцож арга хэмжээ авдаг байсансан

66.181.180.143Зочин   • 2 сарын 14. 14 цаг 20 минут

Танай яам тэр банктай хийсэн гэрээн дээр Эрсдэлийн шинж мэдэгдмэгц үл маргах журмаар мөнгөө татах эрхтэй гэж байсаар байхад яагаад татахгүй байсаар алдчихав чамтай л холбоотой юм билээ шдэ .

Шинэ мэдээ

Ши Жиньпин: Эрхэм Ерөнхийлөгч та халдвар үүссэнээс хойш манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн2 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалаа2 цаг 56 минутын өмнөХяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна5 цаг 36 минутын өмнөБНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлав5 цаг 41 минутын өмнөХятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлалаа5 цаг 48 минутын өмнөШуурхай: БНСУ-аас 38 иргэн Япон улсын нислэгээр дамжин ирсэнийг ХӨСҮТ-д шилжүүллээ6 цаг 18 минутын өмнөГвардиола Аваргуудын лигийн плей-офф шатанд авсан хожлынхоо тоогоор рекорд тогтоолоо6 цаг 59 минутын өмнөТэрэлж, Налайх, Баруун түрүү гэсэн 8 чиглэлд орой 18:30-19:30 цагт автобус үйлчилнэ7 цаг 41 минутын өмнөМария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа8 цагийн өмнөТокиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэн8 цаг 10 минутын өмнөГуравдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв8 цаг 20 минутын өмнөОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээжээ8 цаг 23 минутын өмнөБоксчид Амманд чуулж, олимпийн эрхийн төлөө тулалдана8 цаг 30 минутын өмнөАНУ коронавирусний тархалттай тэмцэх арга барилаа шинэчилнэ8 цаг 39 минутын өмнөХүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна8 цаг 47 минутын өмнө“Алхдаг” махчин загас8 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга Хятадад 14:45 цагт газардаж, айлчлал нь эхэллээ8 цаг 51 минутын өмнөЖ.Хиггинс аварга Ж.Трампд зургаа дараалан хожигдож байна8 цаг 59 минутын өмнөОлимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгож магадгүй9 цаг 9 минутын өмнөКоко кола хортой юу9 цаг 19 минутын өмнөБНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо9 цаг 21 минутын өмнөYG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна9 цаг 30 минутын өмнөЖин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө9 цаг 39 минутын өмнөПеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч9 цаг 43 минутын өмнөХаврын улиралд ямар бүдээгдэхүүн хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтой вэ9 цаг 49 минутын өмнө95 чиглэлд 700 автобус үйлчилгээнд явж байна9 цаг 52 минутын өмнө244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрчээ10 цагийн өмнөДэлхийн ууган компаниуд Японд байдгийн учир2 сар 27. 15:50Хан-Уул дүүргийн Онцгой комисс өргөтгөсөн шуурхай хурлаа онлайнаар хийж байна2 сар 27. 15:45ДЭМБ: БНХАУ-д коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн2 сар 27. 15:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.