2020 оны 2-р сарын 14
16 цаг 40 минут

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох боловч цаашдаа цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2020 оны 02  дугаар сарын 14-ний 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, цас багатай энгэр газраар 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгороор 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, цас багатай энгэр газраар 2-7 хэм, бусад нутгаар  7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 16-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ши Жиньпин: Эрхэм Ерөнхийлөгч та халдвар үүссэнээс хойш манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн1 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалаа1 цаг 32 минутын өмнөХяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна4 цаг 12 минутын өмнөБНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлав4 цаг 17 минутын өмнөХятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлалаа4 цаг 24 минутын өмнөШуурхай: БНСУ-аас 38 иргэн Япон улсын нислэгээр дамжин ирсэнийг ХӨСҮТ-д шилжүүллээ4 цаг 54 минутын өмнөГвардиола Аваргуудын лигийн плей-офф шатанд авсан хожлынхоо тоогоор рекорд тогтоолоо5 цаг 35 минутын өмнөТэрэлж, Налайх, Баруун түрүү гэсэн 8 чиглэлд орой 18:30-19:30 цагт автобус үйлчилнэ6 цаг 17 минутын өмнөМария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа6 цаг 36 минутын өмнөТокиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэн6 цаг 46 минутын өмнөГуравдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв6 цаг 56 минутын өмнөОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээжээ6 цаг 59 минутын өмнөБоксчид Амманд чуулж, олимпийн эрхийн төлөө тулалдана7 цаг 6 минутын өмнөАНУ коронавирусний тархалттай тэмцэх арга барилаа шинэчилнэ7 цаг 15 минутын өмнөХүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна7 цаг 23 минутын өмнө“Алхдаг” махчин загас7 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга Хятадад 14:45 цагт газардаж, айлчлал нь эхэллээ7 цаг 27 минутын өмнөЖ.Хиггинс аварга Ж.Трампд зургаа дараалан хожигдож байна7 цаг 35 минутын өмнөОлимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгож магадгүй7 цаг 45 минутын өмнөКоко кола хортой юу7 цаг 55 минутын өмнөБНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо7 цаг 57 минутын өмнөYG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна8 цаг 6 минутын өмнөЖин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө8 цаг 15 минутын өмнөПеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч8 цаг 19 минутын өмнөХаврын улиралд ямар бүдээгдэхүүн хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтой вэ8 цаг 25 минутын өмнө95 чиглэлд 700 автобус үйлчилгээнд явж байна8 цаг 28 минутын өмнө244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрчээ8 цаг 36 минутын өмнөДэлхийн ууган компаниуд Японд байдгийн учир8 цаг 45 минутын өмнөХан-Уул дүүргийн Онцгой комисс өргөтгөсөн шуурхай хурлаа онлайнаар хийж байна8 цаг 50 минутын өмнөДЭМБ: БНХАУ-д коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн8 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.