Германы Бундес лигийн 22 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг"-ийг нээж "Боруссия Дортмунд" клуб талбайдаа "Айнтрахт"-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 42 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирэв. Гэхдээ хоёр ч багийн тоглолтоос тэдний байраа хадгалах эсэх нь шалтгаалах юм.
Тоглолтын 33 дахь минутад Пишчек гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 49 дэх минутад Санчо энэ улирлын Бундес лигийн 13 дахь гоолоо оруулсан. Түүний араас 54 дэх минутад Холанд ээлжит нэг гоолоо оруулж, Геррейру 74 дэх минутад гүйцээжээ.
Сэтгэгдэл бичих