Манай улсад сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдэж нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөний хэт их ачаалал, түгжрэл ихээр үүсэх болсон. Хотын иргэдийн
49 хувь нь хувийн авто машинаар,
39 хувь нь нийтийн тээврээр,
7 хувь нь явганаар,
2.7 хувь нь таксигаар,
0.7 хувь нь унадаг дугуй, мопедоор,
0.5 хувь нь ажилчдын автобусаар,
1.1 хувь нь бусад хэлбэрээр зорчдог байна. Хөдөлгөөнд оролцсон зорилгын хувьд нийт зорчилтын 52 хувь нь ажил, гэртээ очих, 25 хувь нь сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авах, 6 хувь нь бизнесийн болон бусад шалтгаанаар, 3 хувь нь чөлөөт цагаа өнгөрүүлэх, 5 хувь нь хүн хүргэж өгөх ба бусад шалтгаанаар хөдөлгөөнд оролцдог.
Тэгвэл Улаанбаатар хотод өдөрт 430 мянга орчим тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог бол хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 25 хувь нь зогсоол хайж 15-20 минутад 300-500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулж хөдөлгөөнд саад учруулдаг байна. Энэ нь түгжрэлд нөлөөлж байгаа томоохон шалтгаануудын нэг юм.
Зогсоолуудын өнөөгийн байдал:
- Зогсоолын багтаамж хүрэлцээгүй
- Зогсоолын сэлгэлт байхгүй
- Тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй
- Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал хангагдаагүй
- Орчны тохижилт, цэвэрлэгээ, арчлалт хийгддэггүй
- Тусгай дуут дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн зогсох талбайг шийдвэрлээгүй /галын, эмнэлгийн, шуурхай алба, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан, унадаг дугуй болон цахилгаан тээврийн хэрэгслийн зогсоол гэх мэт/
- Хяналтын камер, тасалбар олгох, төлбөр төлөх төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмж шаардлага хангахгүй
- Зохион байгуулалт, зогсоолд тавих хяналт сул зэрэг дутагдалтай талууд их байна.
Нийслэл хотод Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинээр батлан 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан мөрдөж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг боловсронгуй, үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн ая тухтай зорчих бололцоог нэмэгдүүлэх зорилгоор Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, техникийн ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэн боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Үргэлжлэл бий.
25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зогсоолыг үнэ төлбөргүй гээд байсан яасан бүх байгуулгууд орох гарах дээр хаалт хийгээд мөнгө аваад бнаа үүнийг хэн хянаж хэн шалгах ёстой юм бэ. хэрээс хэтэрч бна. Шудрага өрсөлдөөнийхөн хаана бна Магнай гаас хойш Ийм байгуулга бдаг юмуу ,Арай хэрээс хэтэрч бгаа зүйл чинь энэ бна.Дүүжэн гүүрч гэсэн хийх хтэй.
Үгүй ээ, энэ хуучин олон жил болсон 2000,2001, 2002 оны бараг 20 жилтэй машин явж л байнаа.Тэднийг хөдөө гаргах хэрэгтэй. Мөн энэ хориг тавьсан 1 сарын хугацаанд маш том судалгаа болж харагдсан. Тэнэхлээр аль болох сондгой тэгшээр нь буюу 3 хоногоор ээлжлэн явуулдаг болгох хэрэгтэй юм байна.
suudliin abto mashiniig urdchilgaa tulbur avsan nertei barag unegui shaham olgodogiiig hyazgaalah heregtei bna
Манай улсад эрчүүд нь приусээр халтуур хийдэг охид хүүхнүүд нь биеэ үнэлдэг л ажилтай, харин ахимаг насныхан нь хятадын барааг борлуулж өгөн бусдыгаа шулдаг ажилтай, өөр чадах юм түй ч байдхгүй. Улс төрч нэртэй зальтангууд нь гадныхантай хүч хавсран улсаа хувааж иддэг. БОДИТ БАЙДАЛ ЕРДӨӨЛ ЭНЭ
За бараг үнэн дээ
hodoo garuudig garga,tegvel tugjrel buurna
МОНГОЛ УЛСЫН ХОТ ХӨДӨӨНИЙ БҮХ АЖИЛГҮЙЧҮҮД "ПРИУС"-ээр халтуур хийдэг л ажилтай бөгөөд тэдэнд түгжрээд зогсож байх угаасаа л бараг зугаатай учир нь тэртэй тэргүй өөр ажилгүй бас түлш зарахгүй юм чинь. Иймээс тэднийг журамлаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй
Tugjee tugjee geed l tulga toirood ugleed bh ym shiidey gevel naadah chin hamgiin amarhan beejin buh zahaa hotoosoo gargaad shine uujim tohilog zah bariad ugtsun bna yadaj uhaan ni hurehgui bol huulbarlaach ee
Приусийг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуул. Ямар ч зорилгогүй тэнэж явдаг мулгуунууд
harin tiim
Ажилгуйчууд хувийн такси хийж байна. Хедеенеес ирж таксиддаг хэдэн мянган хун байна шуу дээ.
sul mungu olchih sanaatai yumnuud l ...
төв хэсэгт олон давхар зогсоол барьж байж л түгжрэл багасна.өөр гарц бүү хай. мөн ч олон удаа бичлээ.
hamgiin ***** sanaa. Zah toriin baigullagaa hotoos garga
Achihiin orond mashin ih zogsdog 1-r egneenuudiig kamerjuulj torgoh ni ur duntei oron nutgiin mashin ih nemegdej tugjreld nermees bolj bn
Zolbinguud torguulia tulluu yu, 6-9 saya tugrugiin torguulia tululgui yavj bna gev
Хар хэрээ хэвээрээ байна
төвөөс гадагшлах бодлого бариачээ.ингэж байж дараа дараагийн ажлаа хийнэ.өмнө нь тогос шиг гоёод хөхөө шиг донгодоод
Хотын төвдөө хүний хөдөлгөөн ихтэй бүх төрийн байгууллагууд, эмнэлэг, их дээд сургуулиуд, захуудаа байгуулчихаар бүгд хотын бүх захаас төв үрүүгээ чиглэж түгжрэл үүсэх нь аргагүй. Төрийн байгууллагуудыг дүүрэг дүүрэгт нь тарааж, шаардлагагүй давхардсан газар хэлтсээ татан буулгаж, их дээд сургууль, барааны захуудаа хотын зах уруугаа гаргавал түгжрэл багасна. Өөр хэдэн мянган арга хэмжээ авсан ч түгжрэл багасахгүй.
Хөдөөний номертой хүмүүс ихээр ирж халтуур хийж байна явуулахгүй байх,явбал орлогын татвараа нийслэлд өгөх ажлыг ЗТЯ,ТЦГ, Авто замын газар,тэдгээр жолооч нарыг их хотын соёлд суралцуулах ажлыг төр захиргааны байгууллагуудаас ажил хэрэг болгож эмх цэгцтэй болгох эсвэл хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй
ORK tolgoi,gar 2-iin l hhideg ajil nertei tugjrel dee.
Гудамж бүрд хэд хэдэн хүн ажиллуулаад зөвшөөрөлгүй зогссон автомашиныг торгоод байж болдоггүй юм уу. Төлбөртэй зогсоол юу болсон бэ?
бодлогоор нягтрал үүсгээд түгжрэл үүсгээд байхад машинтай хүнийг өөлөөд яахав дээ.
Зарим зогсоолыг дугаарын хязгаарлалттай болгомоор байна.
Чи яах гэж бодлогоор түгжрэл үүсгэх гэдэг байна нөхөөр