Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж, бүртгүүлэх үүрэгтэй. Тэгвэл энэхүү хуулийн хугацаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагийн 00:00 цагт дууслаа.
ХАСХОМ бүрдүүлэлтийн прогррам хаахад, улсын хэмжээнд 41685 албан тушаалтан 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Нэг хүн ХОМ-ээ бүртгүүлээгүй бол АТГ-т шууд мэдүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 283 албан тушаалтан бүгд ХОМ-ээ өгсөн байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Албан ,тушаалд ,нугасгүй ,дуртай ,байна аа ,Яагаад....