2020 оны 2-р сарын 17
9 цаг 03 минут

Х.Баттулга: Урд хөршид Цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, өвчин хяналтаас гарсан

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.

Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.

56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

56 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.220Зочин   • 2020, 3 сарын 7. 11 цаг 27 минут

МҮҮНЧИН ХҮРЭЛСҮХ ЭЦЭГ ЭХЭЭ ЯРИДАГГҮЙ МҮҮН ЭЦГИЙН ХҮҮХЭД . ЭНИЙГ ЗАЙЛУУЛЖ МОНГОЛ ХҮН ТАВИАЧ !!!

66.181.185.14Зочин   • 2020, 2 сарын 26. 21 цаг 35 минут

Ерөнхийлөгч зарлигдлаа Одоо биелүүлэлтийг нь ерөнхий сайд Хүрэлсүх хэрэгжүүлээд арга хэмжээгээ авна авч байна Замбараагүйгээс энэ өвчин эхэлбэл ерөнхийлөгч ерөнхий сайд засгийн газраа муулаад ч үр дүнд хүрэхгүй шүү Үхэл

66.181.185.14Зочин   • 2020, 2 сарын 26. 21 цаг 40 минут

Үхэл буюу Эрлэг номун хааны зарлигийг эсэргүүцээд ч сонсохгүй шүү

202.179.31.32Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 45 минут

Зөв зөв. Дэжинэ

66.244.123.104uuriin ajlaa unen zuv hiichi   • 2020, 2 сарын 19. 8 цаг 23 минут

Haa baisan hujaa erhem ta uuriin ulsaa hicheej dugne ulsiin tuluu ajil gej chamaig songoson

202.9.46.29Зочин   • 2020, 2 сарын 18. 21 цаг 45 минут

Хятад улсад бол коронавирусээр 2019 оны 12-р сард халдварласан өвчин гараад тэр нь цагаан сарын хөдөлгөөнөөс болж хүчтэй тархсан бол үнэн. Монгол улсад өвчлөл байж магадгүй гэж ойлгох юмуу хятад ба монголын нөхцөл байдал харьцуулан үзэхэд арай өөр шүү дээ

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 18. 17 цаг 34 минут

Яадаг ч байсан гэртээ таваг тариа идээ будаагаа засна. Айл хэсэхгүй аав ээж дээрээ очиж төрсөн гэртээ цагаан сарыг тэмдэглэнэ. Шинэ он шинэ жил гарч байхад хувхай хоосон сууж байх бас хэцүү. Айл хэсэхгүй байх хэрэгтэй. Найз нөхөд албан газрыг шинэлэхийг хоригло

182.160.39.236Зочин   • 2020, 2 сарын 18. 14 цаг 02 минут

мааааааааш зөв

103.229.121.103Зочин   • 2020, 2 сарын 18. 9 цаг 45 минут

Horison horioguich mongoliin ard tumeh tsagaan saraa hiine ta nar shinii 1 nii ogloo hartsgaagaarai.

103.229.121.35Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 42 минут

Хийнэ хийнэ. Энэ өвчин нь нуугдаж байгаад цагаан сараар гэнэт гараад ирэх юм шиг юм яриад байхийн.

202.9.46.121Зочин   • 2020, 2 сарын 17. 21 цаг 05 минут

Цагаан сарын үеээр шинийн 1 нээс шинийн 5 хүртэл Улаанбаатарт 6 дүүрэгт замын хөдөлгөөнийг бүрэн хориглож машингүй өдөр болгоод өгөач

103.229.123.41zochin   • 2020, 2 сарын 17. 22 цаг 07 минут

bitgii tenegt uuruu muruuruu yavgan yavahgui yu daa.

202.9.46.13Юра   • 2020, 2 сарын 17. 20 цаг 30 минут

ийм цаг дор дарга., цэрэг хэний ч бай үгийг өөлж суудаг тийм үе огт биш, Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж болох боломжтой аргаар л ажиллаж байна. Чимээгүй байхаар дуугарсангүй гэх, дуугархаар илүү юм хийж байгаа мэт хандаж элдвийн юм бичиж суудгаа боливол яаасаэ юм бэ.

66.181.178.46irgen   • 2020, 2 сарын 17. 20 цаг 14 минут

ene muu lalariig dahij songohgui yum shuu,jolooch nariin torguuliig neg udaa teglne gesn yasn muu gulug,enhboldne deer baij

202.170.66.101   • 2020, 2 сарын 18. 15 цаг 01 минут

zaaval torguulah albatai mu

178.20.142.182zochin   • 2020, 2 сарын 17. 18 цаг 24 минут

demziz bn mongolchuudaa ervvl mendee bod

192.82.74.74Албан хэрэг явуулах соёл   • 2020, 2 сарын 17. 17 цаг 55 минут

Вирус тарж хяналтаас гарсан нь уламжлалт баярын үетэй таарсантай холбоотой гэж дурдсанаас бус манай ерөнхийлөгч шиг шууд алдаа гэж томьёлж яриагүй.Тэгээд ч уламжлалт баярын хөдөлгөөн ** эхлэх цаг үетэй давхцаж учир битүүлэг урь өмнө байгаагаагүй өвчин гарсан нь аюул эрсдэл дагуулсан юм.Мэдэж байгаад хөл хөдөлгөөнөө хязгаарлаагүй юм биш.Мөнх тэнгэр даатгаад яахав дээ биднийгээ. Таныг мэдлэг оюун ухаанаа ард түмнийхээ төлөө зориулна гэж бид сонгосон болохоос эзэн биегүй тэнгэр гэгчид даатгана чинээ бодоогүй шүү

124.158.95.187Б.зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 42 минут

Уламжлалт Цагаан сараа нэг жил өргөн хэмжээнд тэмдэглэлгүй аюулт өвчнөөс сэргийлж болгоомжилох нь зөвөө.Дэмжиж байна.

192.82.74.74Албан хэрэг явуулах соёл   • 2020, 2 сарын 17. 17 цаг 40 минут

Үнэн бурангүй боловсролгүй ээ. Төрийн тэхгүүн байна даа онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг сануулж болноо доо.эртээ тэргүй үзвэр,үйлчилгээ оройн цэнгээний газрыг тодорхой хугацаанд хөл хорио тогтоочихсон. йэрлэг гэдэг нь"олон хүнтэй газраар хэсүүчлэх" гэх нь дэндүү бүдүүлэг илэрхийлэл. Хэсүүчлэх гэдэг үгийг ямар ч зорилгогүй дэл сул юм хайж олны газраар явахыг бичгийн хэлэнд ингэж илэрхийлдэг юм.

43.228.129.150Баяр   • 2020, 2 сарын 17. 16 цаг 40 минут

сайн байна,дэмжиж байна

202.21.118.174Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 15 минут

Дэмжиж байна. Ард олноороо дэмжицгээе

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 05 минут

Цагаан сар тэмдэглэн галзуурцгааж байж эрсдэлд орцгоов

192.82.74.74Албан хэрэг явуулах соёл   • 2020, 2 сарын 17. 15 цаг 44 минут

Хил залгаа улс болоод нилээд олон улсад бүртгэгдээд байгаа учир битүүлэг вирусын халдварыг тархаахгүй байх зорилгоор доторхой хугацаа зааж ухаалгаар хандаж хөл хорио тогтоох зариглаг гаргаж болох байлаа. Цагаан сар хийлгэхгүй гэж зарлиг гаргах хэрэг байсан уу гэдэг асуудал. Хэдийд хэний гаргасан зарлиг ,шийдвэрийг цуцлах гээд байгаа юм. Хөл хориог шаардлагатай үед хэдийд ч хэн ч гаргаж болно.Цагаан сартай давхцуулж хөл хорио тавьж болохгүй гэж хуулийн заалт байхгүй тул цагаан сарыг цуцлах гэх томьёлол нь боловсролгүй хүний үйлдэл

182.160.0.229Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 40 минут

za suungu hooloit erunhuuligch mini

150.129.140.38Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 19 минут

зөв зөв эрүүл энх байх л хамгийн чухал

192.82.74.74Юуман учир бий   • 2020, 2 сарын 17. 15 цаг 17 минут

Ерөнхийлагч минь эхлээд өөрийнхөө толгой дээрх тэмээг харчихаад дараа нь хүний толгой дээрхи өвсийг хар! Цагаан сараа тэмдэглсэнд буруу байгаа юм биш ээ. Яг энэ цаг үедтэй давхцаж учир мэдэгдэггүй өвчин дэгдсэнд байгаа юм. Урьд өмнө гарч байгаагүй юм илэрхэд хэн ч байсан учрыг олох гэж ямар нэг хэмжээгээр цаг нар хүч, хөдөлмөр зарах нь гарцаагүй.Харин ч хятад тулдаа эрт тодорхойллоо, Ямар бидэн шиг өмнөх ажлаа хийхийн оронд хэн нэгний алдааг онилж муучилахын төлөө аварлах н хэрэг үү? үнэхээр ичмээр.

192.82.74.74Цагаан сарын баярыг   • 2020, 2 сарын 17. 15 цаг 29 минут

Цагаан сарын баярыг хэн нэгэн хаан ч юм уу?ерөнхийлөгч зарилга гаргаж тэмдэглэх болсон гэх баимт бүрхэг, ард түмний уламжлалд баяр гэдгээр олон зуун жил тэмдэглж ирсэн тул хэн нэгэн зарилгаар цуцлахгүй ээ. Харин ямар нэг халдварт өвнийг тархаахгүй байх үүднээс хорио цээрийг зарилгаар тогтоож болно.Тэгээд ч бид хятадын алдааг шүү гэж ерөнхийлагчөөр сонгоогүй нь лавтай..Шүүу гэсэн шүүх боломж үгүй. Хуулиар оногдсон өмнөх ажилдаа сэтгэлээ чилээж байна уу?Харин Бусдбн алдаанаас сургамж авах нь шал өөр асуудал

64.119.20.211Зочин   • 2020, 2 сарын 17. 14 цаг 38 минут

Дэмжиж бна. Олон олон цагаан сарыг хийж , олон наадам үзэхийн тулд нэг цагаан сарыг өнжих хэрэгтэй

202.179.30.222Зочин   • 2020, 2 сарын 17. 14 цаг 30 минут

Эрхэм ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа уламжилалт баярыг нь ингэж дорд үзэж уриалага гаргаж болохгүй байх цагаан сараас болоод ийм болсон гэдгийг хятад улс өөрсдөө тайлбар хийгээгүй байхад төрийн өндөрлөгө боддоггүй үг хэллээ тэр туслахууд нь ямар я чадваргүй хүмүүс байнаа өмнөөс нь санаа зовох юм

192.82.74.74ерөнхийлөгч хэлэх үг биш   • 2020, 2 сарын 19. 17 цаг 55 минут

Яаг үнэн дээ. Бид хөрш орныхоо алдааг шүү гэж сонгоогүй. Шүүе гэсэн ч чадал,эрх мэдэл нь хүрэхгүйг ойлгохгүй, үг хэлэх завшаанаа ашиглж хэн нэгнийг өдөөн хатгах,тэр дундаа хөршөө "алдаа болсон" гэж шууд шүүх нь утгагүй. Хөршийн байдлаас харахад хөл хөдөлгөөнөө хязгаарлах зүйтэй гэх мэтээр арай боловсон маягаар илэрхийлж болноо доо..Ямар халаасны хулгайчид ярьж байгаа биш, Хүн олонтой газраар сэлгүүцэхгүй бай гэх нь дэндүү бүдүүлэг хэллэг. сэлгүүцэх гэж ямар ч зорилгогүй дэл сул юм хайж олон цугласан газраар явахыг илэрхийдэг тул харамсаж байна

150.129.140.179Иргэн   • 2020, 2 сарын 17. 13 цаг 08 минут

Зуд болоход нохои зовлон болоход лам,өөр юу юу ч болчихвоо шинжлэх ухаанч тал нь дээр шүү

182.160.37.135ahmadaa yalgavarlasan hun de   • 2020, 2 сарын 17. 12 цаг 35 минут

BI LAV ENE HUNIIG OGT HUNDLEHEE BOLISON, AHMADUUDIIN TAL HUVIIG BAYAN TSATGALAN, ZEEL ABAH SHAAARDLAGAGUI TANSAG GEJ UZEN, YALGAVARLAN GADUURHSAN, , UNDSEN HUULIIN HAMGIIN TOM ZAALT BOLOH HUNIIG YALGAVARLAN GADUURHAH GESEN ZUILIIG ZURCHSUN MONGOLIIN ANHNII ERUNHIILEGCH BOLSOND N HARAMSAJ BAINA,

202.179.25.31зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 40 минут

лам нар санаатайгаар энэ тахлыг тараах гэж байгаа юм биш үү.олон хүн үхвэл лам нар таргалж бажих болохоор тэд ингэж байх шиг байна.

202.179.25.31ИРГЭН   • 2020, 2 сарын 17. 11 цаг 19 минут

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.ЭНЭ ЛАМ НАР АЙЛ ХЭСНЭ НОМ УНШИНА ХҮЗҮҮНД НЬ ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ҮРЭЛ ЗҮҮЖ ӨГНӨ БИД ӨВЧИН ТУСАХГҮЙ ҮХЭХГҮЙ ГЭЭД ТӨРИЙН ХУУЛЬ ЖУРМЫГ САХИХГҮЙ ГЭЭД БАЙГАА НЬ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ?

122.201.22.38Зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 09 минут

Яг зев тэмдэхлэхгуй байх хэрэгтэй. Гэвч хэлээд ойлгохгуй гарууд олон тул цэрэг цагдаа гаргаж зам хаахыг хусье. Цагаан сар хийж буй айлын мэдээллийг авч хариуцлага тооцоорой. Чанга гарт дуртай улс ш дээ. Зеелен байвал угэнд орохгуй. Ер нь энэ уед хедеений хумуус гэртээ харьвал аминд чинь сайн нигууртай, цэвэр агаарт малынхаа хажууд хоол ундтай! Готын бид ядаж цеехуулээ байвал терийн уйлчилгээг хуртээмжтэй хуртэнэ, аль аль талдаа ашигтай, энэ вирус дарагдхаар буцаад холилдох л байлгуй, таануус минь нутаг руугаа ЯВАА!

202.21.118.174Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 19 минут

энэ мулгуу хүмүүс юм ойлгохгүй ээ шал усан тэнэгүүд өвчин тахал гэдгийг юман чинээ тоохгүй байна даа

192.82.78.126Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 15 минут

битгий хуцоо чи Женкогоо дагуулаад Баянхонгорлуугаа зайл

124.158.113.3Зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 27 минут

Yaaag unen

150.129.141.122зочин   • 2020, 2 сарын 17. 10 цаг 44 минут

Зээл ,аваагүй ,хохьчин ,гэж ,муйхарласан ухаан ,дутуу ,Еранхийлөгчийн ,үгэнд ,үнэмшихэд ,бэрх. Одоо ,цалингийн ,зээл, оюутны ,төлбөрийг ,бас ,алагчилж ,шийдээд ,үзээрэй. Одоо бас ,ялгаварлаж ,доод ,тэтгэвэоийг ,нэмнэ ,гэх. Тэтгэвэрийн ,зөрүү ,гэдэг ,шал ,өөр, төрийн ,буруу ,ажиллагааны ,гай юм. Сайн ,судал. Зөвхөн ,амлалтаа ,биелүүлэх ,гэж ,эх ,орноо ,бүү ,хохироо. Дахиж ,сонгохгүйг , хохирогчид ,мэднэ ээ.

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 17. 12 цаг 48 минут

яг үнэнийг хэлэхэд зээл аваад та эх орондоо хэрэгтэй зүйл хийсэн үү, өөрийнхөө хувь амьдралд л зориулсан тэрийг заавал төрөөс хаалгах албатай юу өөрийн амьдралыг зохицуулаад амьдрах нь хувь хүний асуудал зээл авсан аваагүй гээд төрөөс заавал халамж хүртэх албатай мэт ярих нь инээдтэй хатуухан хэлэхэд өтөлсөн хойноо үр хүүхэддээ болон бусдад гай болохгүйгээр амьдрах хөрөнгөө ** насандаа цуглуулж чадаагүй бол тэр хүний арчаагүйнх өөр хэн ч буруугүй.

202.179.25.31ИРГЭН   • 2020, 2 сарын 17. 11 цаг 22 минут

БАЯРЛАЖ ДЭМЖИЖ ЯВДАГ МАНАН-ГИЙНХААС ОЛОН ИРГЭД БИЙ ШҮҮ.МАНАН МОНГОЛООР ЯАЖ ТОГЛОСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ МАРТАХ Ч ҮГҮЙ.ХАРИН ТЭДНИЙГ СОНГОХ НЬ БҮҮ ХЭЛ ЦААЗЛАХ ӨДӨР ИРНЭ.ГЭР БҮЛТЭЙ НЬ.ТӨР ХИЙХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ХИЙНЭ.МАЛ АА.

192.82.74.74ерөнхийлөгч хэлэх үг биш   • 2020, 2 сарын 19. 18 цаг 01 минут

Өнөөдөр би насны хишигээ авахаар чингэлтийн дүүрэг дах төрийн банкид очлоо. Тэнд булган шүүб өмссөн хижээл авгай тэтгэвийн зээл сураглаад явж байна. Тэтгэврийн зээлээ тэглүүлчихсэн сайхан л яваа бололтой дараагий зээл авах бололтой. Ингэж лд ахуй амьдарлаа сайжруулдаг юм байна. Булган шүүбтэй хөгшин зээлээ тэглүүлчилсэн тул машигн авахаар зээл авах биз,

103.14.38.134Зочин   • 2020, 2 сарын 17. 10 цаг 39 минут

Судалгаагуй материалаар шоу хийж болохгуй, ялангуяа, терийн толгой. Улс терийн алдаа хийж байна даа. Негее зевлехууд нь юу хийдэг улс вэ!!!

66.181.181.233Зочин   • 2020, 2 сарын 17. 10 цаг 33 минут

Хөгшин хүнийг зээл авсан аваагүй гэж ялгасан ****.Энэ тэтгэврийн зээл хөнгөлсөн чинь Долоон буудлын Должин эмээг баярлуулаагүй шүү

203.91.115.39У   • 2020, 2 сарын 17. 10 цаг 32 минут

ЁРӨНХИЙЛӨГӨӨ ДЭМЖИЖГЭЭЁ. УРИАЛГЫГ НЬ ХҮЛЭЭН АВЬЯ.

202.21.118.174Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 20 минут

дэмжиж байна

203.91.115.51Зочин   • 2020, 2 сарын 17. 10 цаг 32 минут

Зээлгүй гэж төрдөө ялгаварлан гадуурхагдсан 194 мянган ахмаддаа үндсэн хуулинд заагдсан эрхий нь эдлүүлж адил тэгш байглийн баялгаас нь 6 саяын хишиг хэзээ хүртээх вэ

202.126.88.42Зочин   • 2020, 2 сарын 17. 10 цаг 27 минут

Bravo

202.131.239.170878   • 2020, 2 сарын 17. 9 цаг 53 минут

ok

103.80.211.14Зочин   • 2020, 2 сарын 17. 9 цаг 22 минут

zarlig gargachaad hoinoos n urialga heleed baihaar demii de

124.158.113.3Зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 30 минут

Harin tiim, buurunhiileed hayalaa

122.201.22.38Зочин   • 2020, 2 сарын 17. 11 цаг 10 минут

Тийм шуу

66.181.161.43Зочин   • 2020, 2 сарын 17. 9 цаг 14 минут

Энэ бол хөгшчүүдэд бодитойгоор очсон.Маш том арга хэмжээ бэлэг, нийгмийн халамж болсоон, үнэхээр хөгшчүүд баяртай байгаа, гэхдээ барьцах асуудал дээд цэгтээ хүрсэн нь их муухай. Ер нь нэг юмыг онлож хэлхэд тэтгэвэрийн доод хэмжээг 500 болгох нь зөв юм шиг боловч цэргийн дарга, хурандаа, генерал цолтой хүнтэй цэвэрлэгчийн болон бага алба хашиж байсан хүний тэтгэвэрийг харьцуулан ярьж дүгнэж жишиж болохгүй ээ.Бас 1990 д онд өөрсдөө ажилаа орхин сайн дураараа гарч наймаанд явж байсан хүмүүс эргэж түүнийгээ бодож үзэх хэрэгтэй шүү.

192.82.74.74Өөрийгаа авч яваа нь бруу юу   • 2020, 2 сарын 17. 15 цаг 02 минут

Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдоод янз бүрийн лсанаа дэвшүүлж байгааг буруусгахгүй ч алив асуудлын агуулгаар нь хандах нь голч ухаан гэдэгтэй санал зөрөх хүнгүй бизээ. Учир иймээс тэтгэврийн зээлийг тэглэчихлээ гээд үхэн хатан барьцаад байгаа юм огтоос бишээ. Хамаг учир ашиглаагүй уурхайн байдгийг хэдийд ч юм эргэлтэд оруулж мөнгө босгож төлнө гэх нь угаасаа утгагүй. Байгалын баялаг нь бүх ард түмний өмч,тэгш хүртэхийг үндсэн хуулиандаа тодорхой заасан тул зээл авсан, аваагүй гэж ялгавартай хандахгүй байх эрх зүйн үндэс бүрэн байна

192.82.74.74ерөнхийлөгч хэлэх үг биш   • 2020, 2 сарын 19. 18 цаг 05 минут

Наад нөхөр чинь тэгж агуулага,логик дараал гэж мэдэхгүй,ыболовсрол байхгүй хар ухаанаар шоу хийж цаг нөхцөөж байгаа

192.82.78.126Зочин   • 2020, 2 сарын 17. 9 цаг 11 минут

битгий шаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.