ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан 2020 оны хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг БСШУСЯ-наас гаргажээ.
Суралцагч нартаа илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦ хэлбэрээр явуулна.
-Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/
- Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлнэ.
-Та хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.
Сэтгэгдэл бичих