Танай эмнэлэгт хэдэн төрлийн тарилга хийж байна вэ. Тэдгээрийн ялгааг тайлбарлахгүй юу?
Манай эмнэлэгт ботокс, филлер, нүүрний цасан цагаан тарилга, хуйхны тарилга гэсэн дөрвөн төрлийн тарилга хийж байна. Ботоксийг дух, хөмсөг хоорондын үрчлээ, хамрын хөндлөн болон нүдний цацраг үрчлээнд хийдэг. Энэ тарилгыг хийхэд 10 минут зарцуулдаг. Хийлгэснээс хойш 3-10 хоногийн дотор үрчлээ татагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, булчингийн үйл ажиллагааг сулласнаар үрчлээ тэнийж эхэлдэг. Тарилга маань 6 сараас нэг жилийн хугацаанд үйлчилдэг. Үйлчилгээ нь гараахаараа өмнө ямар байсан тэр хэвэндээ орно гэсэн үг. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Жирэмсэн болон хөхүүл хүнд хийж болдоггүй, 20-иос дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн хийлгэх боломжтой.
Хувь хүн ч юм уу зарим гоо сайхны газар ямар ч бичиг баримт, баталгаагүй тарилгууд хийдэг тохиолдол бий. Танайх эдгээр тарилгыг хаанаас оруулж ирдэг вэ?
Манайх Өмнөд Солонгосын “SCL” групптэй хамтарч ажиллан, тарилгануудаа албан ёсоор оруулж ирдэг. Тарилга хийлгэж буй хүмүүстээ тариагаа харуулж, баталгаат хугацаатай нь танилцуулж бүрэн бүтэн байдлыг нь баталгаажуулж байж хийдэг юм. Бүх тарилгыг хийхэд 10-15 минут болдог. Ер нь тариа хийсний дараа шууд үр дүн нь гарч эхэлдэг болохоор тариа хийхээс өмнөх зураг, дараах зургийг нь харьцуулж харуулдаг.
Тарилга нь дасал болдог уу? Үйлчилгээ нь гарахаар дахиж хийлгүүлэх шаардлагатай юу?
Дасал болдоггүй. Цаанаасаа дасал болж, хийлгэхээс өөр аргагүйд хүргэдэггүй. Тухайн хүний өөрийнх нь сонирхлоос л шалтгаална. Дахиж хийлгэж ч болно, хийлгэхгүй байхад ч зүгээр.
Хүмүүсийн дунд тарилгын үйлчилгээ нь гарахдаа илүү их үрчлээтэй болдог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
Хүмүүсийн дунд тийм яриа байдаг ч худал. Тарилга хийлгэхээс өмнө ямар байсан тэр хэмжээндээ л байна гэсэн үг.
Тарилга хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст зөвлөгөө өгнө үү. Шийдэж чадахгүй эргэлзэж байгаа хүмүүс ч байж магадгүй.
Хүмүүс ихэвчлэн нас тогтсон хойноо тарилга хийлгэдэг. Нэгэнт гүн суусан үрчлээ бүр мөсөн арилдаггүй, ботокс хийлгэсэн ч зураас үлддэг л дээ. Тэгэхээр гүн үрчлээ суухаас нь өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй. Эдгээр тарилгыг 20 наснаас хийж эхэлдэг учраас урьдчилан сэргийлэх үүднээс аль болох эрт хийлгэсэн нь зүгээр. Хүмүүс хамраа өндөрлүүлэх, муруйг нь засуулахдаа мэс засал хийлгэх үү, филлер тариулах уу гэж эргэлздэг. Цаг хугацааны хувьд л ялгаатай. Мэс засал хийлгэхэд насан туршийн өөрчлөлт орно, эдгэрэх хугацаа нь ч урт. Харин филлер тарилга хийлгэхэд 10-15 минут зарцуулаад л үр дүнгээ харна. Эдгэхийг нь хүлээх, өвдөх зүйл байхгүй. Хоёр жилийн хугацаанд шимигдэхэд нь дахин нэмүүлээд байж болно. Тарилгууд мэдээ алдуулагчтай учраас тарихад өвддөггүй.
Сошиал сүлжээгээр гоо сайхны тарилга хийдэг хувь хүн, албан байгууллагуудын мэдээлэл харагдаж л байдаг. Танай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
Манай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн, арьс гоо заслын эмч нар ажилладаг. Хамгийн гол нь эдгээр тарилгыг мэргэжлийн хүмүүс тарьж, хүмүүст үйлчлэх ёстой. Энгийн нэг гоо сайханч юм уу, сайн мэдэхгүй, мэргэжлийн бус хүн таривал буруу газар нь хатгах, судас бөглөх, хөмсгийг нь дээр доор харагдуулахаар тарих зэрэг алдаа гаргаж, үйлчлүүлэгчдийг хохироодог. Тиймээс зохих ёсны эмнэлэгт нь мэргэжлийн эмч нараар албан ёсны бичиг баримттай тарилгууд хийлгэх нь чухал.
Хаяг : УБ хот , Модны-2 , Гантийн 40-А байр
Утас : 8870-0909 , 7607-4713
Сэтгэгдэл бичих