БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутан авчирсан албан хаагчид өнөөдөр тусгаарлалтаас гарлаа. Тодруулбал, Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авч ирсэн билээ.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан. Улмаар Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
mundag humuus
Эр зориг, эх оронч сэтгэл гаргасан та нараар бахархаж байна, түүх бүтээсээн.
Та нар баатрууд шүү .