2020 оны 2-р сарын 17
11 цаг 20 минут

Д.Энхбаяр: Монгол хүний арьс бүх төрлийн будаг, шивээсний үйлчилгээ авахад тохиромжтой

Гарын ур дүй, нүдний баримжаа туршлагадаа үндэслэн охид бүсгүйчүүдийн хүссэн төрхийг бүрдүүлж өгдөг шивээсчдийг чухам ямар мэргэжил эзэмшсэн хүмүүс болохыг сонирхон асуудаг байв. Үнэндээ уншигч та ч гэсэн тэднийг анагаахын чиглэлээр номын дуу сонссон уу, эсвэл уран зургийн анги төгссөн зураач уу хэмээн асууж байсан удаатай болов уу. Миний бие ч гэсэн та бүхний адил сонирхолдоо хөтлөгдөн нүүр ам, гоо сайхны мэс заслын “Гоёл медикал” эмнэлгийг зорилоо. Хүмүүсийн ам сайтай байдаг энэ эмнэлгийн гоо сайхны шивээсчнийг Д.Энхбаяр гэдэг. Уран зургийн ангид суралцсан тэрбээр сонирхолдоо хөтлөгдөн анагаахын чиглэлээр сурчээ. Одоо тэр хүссэн ажлаа хийж, “Гоёл медикал” эмнэлгийн хамт олны нэг төлөөлөл болоод байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Европ, ази хүний нүүрний ерөнхий хэлбэр харилцан адилгүй. Арьсны хувьд ч ялгаатай тал олон болов уу. Нүүр, нүдний хэлбэр, хэмжээ ямар байхаас гоо сайхны үйлчилгээ авахад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс шивээсийг хэрхэн хийдэг, ямар онцлогтой талаар асууж ярилцлагаа эхэлье?

-Шивээс бол урлаг юм. Орчин цагт урлагийн энэ төрлийг олон талаар хөгжүүлж байна. Шивээсийг арьс махны завсар, өнгөн хэсэгт нь хийдэг. Онцлогийн хувьд, монгол хүний арьс бүх төрлийн будаг, шивээсний үйлчилгээ авахад тохиромжтой гэж үздэг. Манай орон эрс тэс уур амьсгалтай, хүмүүсийн арьс нь хөрслөг. Энэ нь шивээсний будаг хүлээж авахад дөхөм болгодог юм. Хүн бүр дахин давтагдашгүй. Эмзэг, мэдрэмтгий  арьстайгаас гадна ямар ч будгийг хүлээж авдаггүй онцлогтой хүмүүс бий. Тиймээс  эдгээр онцлогт тохируулан будаг болон шивээс хийх шаардлагатай болдог.

-Та хөмсөг, контур болон уруулын шивээс хийдэг. Танай эмнэлгээр үйлчлүүлэгчид эдгээрээс аль үйлчилгээг нь түлхүү авч байна вэ?

-Хөмсөг шивүүлэхдээ 6D омбре, үстэй мэт 6D гэх мэт илүү төрөлхийн мэт харагдуулдаг шивээсийг хийлгэж байна. Мөн манай эмнэлэг үйлчлүүлэгчдэд уусгалттай шивээс хийлгэхийг санал болгодог. Учир нь, хүн бүр харилцан адилгүй шүү дээ. Тиймээс шивээс хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчдэд эхлээд зөвлөгөө өгдөг. Тэдэнтэй ярилцаж, ямар дүр төрхтэй болохыг сонссоны үндсэн дээр шивээс хийдэг юм. Бид сайн чанарын будгаар сүүлийн үеийн шивээсний машин хэрэглэдэг. Энэ нь ч үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авдаг.

-Хөмсгийг давтан шивдэг. Харамсалтай нь манай зарим хүн давтан шивээсээ хийлгээгүйгээс хүссэн үр дүнгээ мэдэрч чаддаггүй. Ер нь хөмсөгний давтан шивээсийг заавал хийлгэх шаардлагатай юу?

-Хөмсгөө шивүүлж байгаа хүн давтандаа заавал орох ёстой. Үүний дүнд тухайн хүн хүссэн үр дүндээ хүрнэ шүү дээ. Түүнээс биш эхний шивэлтээр бүх зүйлийг төгс болно гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь давтан шивээсээр тухайн шивээсчний 100 хувийн гүйцэтгэлийг харж болно. Эхний шивээсээр будаг нь хэр тохирч байна, тухайн үйлчлүүлэгчийн арьс нь яаж хүлээн авч байдгийг хардаг. Мөн шивээс хийлгэж байгаа хүмүүс хүссэн үр дүндээ хүрэхэд цаг хугацаа шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Шивээс хийснээс хойш 14 хоногоос нэг сарын дотор үр дүн нь харагдана. Гоо сайхны шивээс нэг удаа хийлгээд үргэлж анхныхаараа байна гэж үгүй. Цаг хугацааны хувьд дээд тал нь гурван жил хадгалагдах ёстой. Учир нь, хүний арьс тодорхой хугацаанд гуужиж, төлждөг. Үүнийг дагаад шивээс ч өөрчлөгддөг. Хүмүүс шивээсийг анх хийлгэсэн шигээ тод байвал сайн гэж үздэг. Харамсалтай нь, энэ өрөөсгөл ойлголт юм. Тодорхой хугацааны дараа өмнө нь хийлгэсэн шивээсийг тодруулах шаардлага зайлшгүй үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ямар тохиолдолд гоо сайхны шивээс хийлгэхийг хориглодог вэ?

-Согтууруулах ундаа эсвэл халуун ногоотой хоол хүнс хэрэглэсэн бол шивээс хийлгэхийг хориглодог. Мөн будагч бодисноос харшилдаг, арьс нь ямарваа нэгэн зүйлийг шууд хүлээж авдаг эмзэг, мэдрэмтгий бол шивээс хийхээс татгалздаг. Тиймээс шивээс хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчээс асууж тодруулж, дээрх зүйлийг мэдсэний дараа шивээс хийх эсэхээ шийддэг. Түүнээс биш хүссэн хүн бүрт шивээс хийдэг гэж ойлгож болохгүй.

-Шивээс хийлгэх ямар ч шаардлагагүй хүн танд хандаж байв уу. Тийм тохиолдол гарвал ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай эмнэлэг гоо сайхны эмнэлэг учраас тухайн үйлчлүүлэгчийн хүссэн төрхийг бүрдүүлж өгөхийг би хувьдаа чухалчилдаг. Намайг зорьж шивээс хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчийг буцааж байсан тохиолдол цөөн. Үнэхээр гоё хөмсөгтэй, шивээс хийлгэх шаардлагагүй хүмүүст чин сэтгэлээр зөвлөдөг. Шивүүлэхийн оронд өөрийн нүүр, нүдний хэлбэрт тохируулж хөмсгөө засуулах хэрэгтэй гэж хэлдэг юм. Ер нь шивээсийг хөмсгийг зөв хэлбэртэй болгохын тулд хийдэг. Охид бүсгүйчүүд маань хөмсгөө зөв хэлбэртэй болгож сайхан харагдахын тулд өглөө бүр толины өмнө цаг хугацаагаа зарцуулдаг. Тиймээс тэдний цагийг хэмнэж, хөрөнгө мөнгийг нь хэрэггүй зүйлд үрэгдүүлэхээс сэргийлэх зорилгоор шивээс хийдэг гэж ойлгож болно. Хамгийн гол нь хүмүүст хүссэн үр дүнг нь мэдрүүлэх нь чухал. Нүүр гараа угаасан ч гоё хөмсөгтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид хичээдэг.

-Та шивээс хийхдээ ямар будаг ашигладаг вэ. Хаанахын будаг илүү чанартай, тогтоц сайтай байдаг юм бэ?

-Манай эмнэлэг Америкийн Bio Tech брэндийн будгийг ашигладаг. Учир нь, энэ будаг байгалийн гаралтайгаас гадна харшил өгдөггүйгээрээ давуу талтай. Монгол хүний арьсанд бүрэн нийцсэн будаг гэж би боддог. Энэ брэндийн будгаар хөмсгөө шивүүлсэн хүний  өнгө нь хувирч асуудал үүсгэдэггүйгээрээ онцлогтой. Манай эмнэлэг америк, солонгос хоёр төрлийн будгаар шивдэг. Үнийн харилцан адилгүй ч америк будгаар шивээс хийлгэхийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог юм.

-Үйлчлүүлэгчийнхээ хөмсөгний хэлбэрийг гаргахдаа юуг нь илүү анхаардаг вэ?

-Тухайн хүний царай, нүдний харцанд тохирсон зөв хэлбэрээр хөмсгийг нь зурж харуулдаг. Тэр нь үйлчлүүлэгчид таалагдвал шивээс хийдэг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн санал бодлыг асуусны үндсэн дээр хөмсгийг нь шивдэг гэсэн үг.

-Аливаа шивээсийг хэдэн наснаас эхлэн хийлгэх боломжтой вэ?

-16-аас дээш насныхан бүх төрлийн шивээсийг хийлгэх боломжтой. Ийм насанд хөмсөгний зөв хэлбэрийг гаргахад тохиромжтой байдаг.

-Нүдний контур шивүүлэх хүсэлтэй ч эмээдэг хүн олон бий. Контур шивүүлэхэд сөрөг үр дагавар илэрдэг үү?

-Олонх үйлчлүүлэгч “Контур шивүүлэхэд нүдний хараанд нөлөөлдөг үү” гэж асуудаг. Контур шивүүлэхэд нүдэнд ямар ч сөрөг нөлөөгүй. Нулимсны сүвнээс хойш аньсган дундуур салстын контур гэж манай эмнэлэг шивдэг. Тухайн хүний нулимс нь гоожиж, нүд нь загатнадаг, өмнө нь нүдний болор солиулах мэс ажилбар хийлгэж байсан бол контур шивүүлэхийг зөвшөөрдөггүй. Мөн зовхи  нь унжсан, аньсага нь ил харагдахгүй нөхцөлд контур шивдэггүй. Контурын шивээсийг нүдийг тод харагдуулах зорилгоор хийдэг.  

-Уруулын контур шивээсийг хэрхэн хийдэг талаараа мэдээлэл өгнө үү?

-Уруулын хэлбэрийг тодотгохын тулд энэ шивээсийг хийдэг. Уруулын уусгалттай шивээс нь хүрээнээс дотогшоо ууссан маягаар шивдэг. Битүү шивээс нь уруулаа будсан мэт харагддаг. Ер нь гоо сайхны бүх шивээс тухайн хүний царайнд зохицсон, энгийн үед ч будаагүй мэт харагддаг байх ёстой.

Аливаа гоо сайхны үйлчилгээ хийлгэхдээ сонголтоо зөв хийгээрэй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлье. Зөв газраа сонговол үйлчлүүлэгч хүссэн үр дүндээ хүрч чадна. Мэргэжлийн бус хүмүүст хандсаны улмаас хөмсгөө буруу шивүүлсэн, өнгө нь хувирсан тохиолдол олон байдаг. Тийм хүмүүс ч манай эмнэлэг ханддаг. Тиймээс л хүмүүст  сонголтоо зөв хийх нь чухал гэж хэлмээр байна.

-Шивээс хийлгэсний дараа энгэсэг хүргэж болохгүй гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Гоо сайхны шивээс хийлгэсний дараа крем, пудр аль болох хүргэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл, пудр, крем найрлагандаа өө дарагч агуулсан байдаг. Үүнээс шалтгаалан  шивээсний өнгийг хувиргах гээд байдаг эрсдэлтэй. Шивээс хийлгэсний дараа тав нь долоо хоногийн дотор унадаг. Тиймээс энэ хугацаанд саун, массажанд орж болохгүй. Тавыг нь бохир гараар оролдож, хуулж авахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

      Хаяг : ТБД-АНдуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр / Богд-Ар хороололын голын замын Цагаан гандангийн чанх ард талд Гоёл Beauty /
Утас : 9907-6546 , 8877-5907 , 8619-1985

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.