2020 оны 2-р сарын 17
11 цаг 50 минут

О.Ариунтуяа: "Ковид-19"-ийн нууц үе 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээллээ өглөө. 

 ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэлэхдээ "2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71269, нас баралт 1773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтөнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна. Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон. " гэв. 
 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “21 аймаг, нийслэлд шуурхай штабууд байгуулагдсан. Бүх аймаг, орон нутгийн засаг захиргаа ажлын тусгай горимд шилжээд ажиллаж байна. Гамшгаас хамгаалах  252 албадыг 24 цагийн горимд шилжүүлээд, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна. 546 мэргэжийн ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгслийг дайчлаад, 462 төлөвлөгөөнд тодотгол хийгээд ажил жигдрээд явж байна.

Төв, орон нутгий 68 телевизээр урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг явуулж байна. Мөн 93 зах худалдааны төвийн үзель, 89 сайтаар дамжуулан ард иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж байна. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье.

Цагаан сартай холбоотой зар сурталчилгааг нийт 68 телевизээр дамжуулж байсныг зогсоосон. Нэг хоёр мэдээлэл ирж байгаа. Газар дээр нь зогсоогоод явж байгааг мэдэгдэж байна. Улсын болон орон нутгийн хөрөнгийг дайчилна гэсэн заалт байгаа. Өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад коронавирусын эсрэг үйл ажиллагаанд зарцуулаад эхэлсэн. Харамсалтай нь Баянхонгор, Дархан-Уул, Дунговь, Увс, Ховд, Сүхбатар аймгуудын мэдээлэл ирээгүй байна. Аймаг орон нутгийн онцгой комиссын дарга, Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлээд байна.” Гэв.

 ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга хэлэхдээ “Шаардлагатай эм  эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, оношлуур худалдан авахад шаардагдах 4,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэсэн. Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас маск, хувийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгалын бодис зэргийг бусад хэрэгцээтэй газруудад хүргэж өгөөч гэсэн сайхан сэтгэлийн хандив өргөж байгаа. ЭМЯ хүлээж аваад хэрэгцээтэй газруудад хуваарилаад явж байгаа.

Польш улсад ажиллаж амьдарч байгаа иргэд амны хаалт хандивласныг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон орон нутгийн эмнэлгүүдэд хүргүүлсэн.

Гадуур янз бүрийн мэдээлэл явж байна. Коронавирусыг эмчлэх вакцин, олон төрлийн эм гарлаа гэсэн хуурамч мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байгаа. ДЭМБ-аас зөвлөж байгаа вирусын өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байна. Олон улсын эрдэмтэд ажиллаж байна. Сүүлийн мэдээллээр Америкийн компанийн гаргасан вирусын эсрэг эмийн талаар яригдаж байна. Энэ эм анх эбола вирустэй тэмцэхэд зориулагдаж гарсан эм. Үүнийг Хятадын Засгийн газраас коронавирустэй халдвартай хүмүүст эмнэлзүйн туршилт хийхээр зөвшөөрлийг нь авсан. Туршилт хоёрдугаар сарын 06-нд эхэлсэн. Туршилтад 18 нас хүрсэн 452 өвчтөнийг хамруулж судалгаа хийж байна. Дөрөвдүгээр сарын 03-нд судалгааны үр д үн гарна гэсэн хариулт өгч байгаа. Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэхэд олон улс бас хамтарч байна. Тухайлбал Америкийн коронавирусын эрсэг вакцин гаргаж авахаар судалгаа хийж байна. Зун гэхэд эмнэлзүйн анхан шатны судалгаа дуусч, хүн дээр хийгдэх туршилт эхэлнэ. Ингэхээр 18 сарын дараанаас энэ вакцин худалдаанд гарна гэсэн урьдчилсан төлөв байдал байна. БНХАУ болон ОХУ-ын эмнэлзүйн удирдамжид янз бүрийн вирусын эрсэг эм  туршаад явж байгаа тохиолдол бий.

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

83.20.243.139Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 54 минут

Pooh ene badral gemt heregten azlaa hiiz bgaamuu

43.228.131.45Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 21 минут

хятадад 42 хоногийн дараа илэрсэн тохиолдол бүртгэгдсэн. ОРТ тв гээр гарсан.

103.57.95.20Зочин   • 2020, 2 сарын 18. 9 цаг 39 минут

Tiim blood tarhalt n hyrdtai bg yum bn

77.38.148.28Зочин   • 2020, 2 сарын 17. 21 цаг 32 минут

21 хоног гээд л байсан даа

202.179.24.11зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 56 минут

Энэ чиний баталгаатай гэж зарлаад байгаа хугацаа манай нөхцөлд таарч байгаа юмуу Болгоомжлолыг сарниулах хэрэггүй болвуу.

139.5.218.226Монгол   • 2020, 2 сарын 17. 18 цаг 24 минут

Энэ бүсгүй ДЭМБ -ын мэдээллийг л хэлж байна. Итгэх эсэх таны хэрэг. Өөрөө л мэдэхтүн.

202.70.33.242Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 19 минут

fm radiogoor tsagaan sartai holbootoi zar surtalchilgaa yaj bna lee shuu.Negent zogsoosniih bugdiig n horih heregtei bnaa

139.5.219.162Зочин   • 2020, 2 сарын 17. 12 цаг 58 минут

Urlagiin zarim neg xvmvvs gadaadaar aylaj zugaalaxaa tsaximaar tabiad baigaag boliulax arga xemjee abaach.

202.179.25.31ЗОЧИН   • 2020, 2 сарын 17. 11 цаг 56 минут

ЛАМ НАРААС ТУСЛАМЖ АВЧ ТЭР ҮРЛЭЭР ХАМГААЛАХ ЮМ БИШ ҮҮ.ГАНДАН ХИЙД ЯМАРЧ ТАХЛЫГ НОМЫН ХҮЧЭЭР УСТГАДАГ УЧИР ОЛНООРОО ЦУГЛАЖ НОМОО УНШУУЛАХАД АЙХ АЮУЛГҮЙ ХАМГААЛАХ ҮРЭЛЭЭ ЗҮҮЧИХВЭЛ ЯМАРЧ ӨВЧИН ТУСАЖ ҮХЭХГҮЙ ГЭЭД БАЙХАД ТЭНЭГ САРАА САЙД ТООХГҮЙ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЗҮГЭЭР ҮРЭЭД БАЙХААР ГАНДАНД ӨГӨӨД ЛАМ НАРААР ЭМЧ НАРАА СОЛЬ.

139.5.218.226Монгол   • 2020, 2 сарын 17. 18 цаг 25 минут

Хэ хэ хэ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.