УИХ-ын дарга Г.Занданшатар "Бөмбөгөр" худалдааны төв болон тэр орчмын эмийн сангуудаар орж, нөхцөл байдал ямар байгаатай танилцлаа. Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Өргөн хэрэглээний бараа, хүнс, мах, амны хаалтны үнэ нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байна. Цаашид ямар байдлаар зохицуулалт хийх боломжтой вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн хороо, бусад холбогдох байгууллагуудын судлаачдыг явуулж, бүх захууд, супермаркетуудад судалгаа хийлгэсэн. Супермаркетуудад үнийн өсөлт харьцангуй гайгүй байна. Харин бөөний худалдаанд үнийн өсөлт гарсан байсан. Нөгөө талаас зохиомол эрэлт үүсгэж, хүмүүс бөөн бөөнөөр нь бараа, бүтээгдэхүүн авч, түүнийг дагаж үнэ өсөж буй тохиолдол гарсан. Тиймээс бид ХХААХҮ-ийн яамтай ярьж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Түүнээс гадна, иргэд тайван амгалан, ухамсартай байж сорилт бэрхшээлийг давж гарна. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээл. Энэ үед нэг нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн ухамсартай сэтгэлгээ хамгийн чухал байна. Маск харагдвал бөөнөөр нь авч дараад. Мах, гурил бөөн бөөнөөр нь аваад байх нь зохиомол хомсдол үүсгэж, дагаад эрэлт бий болгож байна. Ингэснээр үнэ нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс иргэд ухамсартай байгаа ч ээ. Хомсдол бий болохгүй ээ. Гадаад, дотоод нийлүүлэлтийг зохицуулж байгаа. Хангамж хүрэлцээтэй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Маск, ариутгалын бодисын хүрэлцээтэй тодорхой хэмжээнд танилцлаа. Үнэ өссөн зүйл ажиллагдаж байна. Тиймээс бид үйлдвэрлэгчидтэй хатуу гэрээ байгуулж, амны хаалтны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаас нь зохицуулалт хийнэ. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг хүчээ нэгтгэхийг уриалж байна. Тэгж байж энэ өвчний хүнд үеийг гарз хохиролгүй давж гарна.
-Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байхад л иргэд сайн хүлээж авч, хэрэгжүүлэхгүй байх шиг?
-Цагаан сараар зүг мөрөө гаргаж, сүүгээ өргөж шинэлэлгүй яахав. Гэхдээ айл хэсэж, золголт хийхгүй байх нь зөв. Бид үлгэр жишээ үзүүлж, шинэлнэ. 104 настай хамаатны маань эмээ байдаг. Би энэ жил очиж золгож чадахгүй нь гэдгээ хэлсэн. Бид иргэддээ үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тиймээс цахимаар золгоно. Золголтын мөнгөө цахимаар шилжүүлнэ. Монголбанк, Банкуудын холбооны удирдлагуудтай уулзаж, чиглэл өгсөн. Цагаан сарын өдрүүдэд хийж буй цахим гүйлгээнээс шимтгэл авахгүй байхаар зохицуулж байна. Тиймээс цагаан сараар ухаалаг, цахим хэлбэрээр тэмдэглэцгээе гэж уриалаж байна аа.
Сар шинэ гэдэг олон зуун жилээр монголчуудын тэмдэглэж ирсэн баяр. Гэхдээ одоо орчин нөхцөл өөрчлөгдсөн байна. Цагаан сарыг цуцалж байгаа юм биш, өнжиж байна гээд ойлгочих. Заавал айл хэсээд, ахмад настнуудаа хүндрүүлэхээ больё оо. Энэ айхтар өвчин чинь ахмад настнуудад илүү аюултай байна гэдэг мэдээллийг эрүүл мэндийн чиглэлийнхэн өгөөд байна. Тиймээс ахмадууддаа очиж золгохгүй байгаа нь харин ч хүндэлж, хайрлаж байгаа хэрэг. Тийм учраас цагаан сарыг айл хэсэж биш, ухаалгаар, цахимаар тэмдэглэе гэж дахин уриалъя.
-Нүүрсний экспорт зогсохоор эдийн засаг хүндэрч магадгүй. Тиймээс яаралтай ээлжит бус чуулган зарлаж, төсвөө тодотгох ёстой гэж эдийн засагчид яриад байна. Энэ талаар төр засгийнхан ярьж байгаа юу?
-Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлж болохгүй ээ. Элдэв юм ярьж, нийгмийн сэтгэл зүйг хямраах хэрэггүй гэж зарим эдийн засагчдад зөвлөмөөр байна. Бидэнд олон улсын түвшинд ярилцаж байгаа зүйл байгаа. БНХАУ-ын удирдлагуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Элчин сайдтай уулзаж, ярилцсан. БНХАУ-ын Элчин сайдад бид хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлийг богино хугацаанд давж туулна гэдэгт Монголын ард түмэн итгэж байгааг хэлсэн.
БНХАУ-ын Элчин сайд ч гэсэн "Нэг ч монгол хүн битгий өвдөөсэй гэж Хятадын ард түмэн залбирч байна. Урьд өмнө нь байгаагүй маш сайхан сэтгэгдлийг цахим сүлжээндээ илэрхийлж байгаа. Богино хугацаанд энэхүү өвчлөлийг дарж, эмчлэхээр ажиллаж байна. Эмчлэх эмийг бүтээх ажлыг эхлүүлсэн" хэмээн хэлсэн. Тийм учраас бид эдийн засгийн алдагдлыг нөхөх, импортоо багасгах зэргээр хичээж, төлөвлөж ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох ажлуудыг хийж байгаа.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж иргэд банкны хүүг нэг, хоёр сараар царцаагаач гэсэн хүсэлтийг их гаргах боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Олон ахмадууд талархлаа илэрхийлж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь цаг үеэ олж гэж хэлсэн. Харин захад орж ирээд бид талхны үнээ тэд болго гэж хэлж болохгүй. Түүнтэй адил зээлийг хүүг тэг, ингэ гэж хэлэх боломжгүй. Гэхдээ бид бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа.
-Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг танаж болохгүй юу. 56 суманд соёлын төв барихааас эхлээд маш их үр ашиггүй хөрөнгө оруулалт байна гээд байгаа шүү дээ?
-Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт гэдгийг хэн, яаж хэмжээд байгаа юм бэ. Хөдөө амьдарч байгаа өч төчнөөн монгол хүн байна. Хөдөөдөө соёлтой, гэгээрэлтэй, соёл урлагтай, амьдрах орчин нөхцөл сайтай болж байж хот руу шавдаг нь багасна. Хотод тойрог нэмье, хөрөнгө оруулалт хийе гээд л яриад байх юм. Тэгвэл сайхан нөхцлөө дагаж хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болно. Улаанбаатарт л бүх хүмүүс шаваад байна. Тиймээс хөдөөд сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх нь төрийн бодлого байх ёстой.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
2 хил хаавал бид будаа. Тэгснээс Овчинтэй хилээ 20 хоног хаасан нь дээр. 20 хоногын дараа Буцаагаад л нээчиш д. овчин нам болчино
Цагаан сараа хийнэ шүү дээ зөвхөн айл хэсэхгүйгээр хүмүүсийг хүндрүүлэхгүйгээр өөрийн гэрийнхэнтэйгээ л золголтоо хийнэ дээ
Монголд өвчин гарсан биш Цагаан сараа хийдгээрээ л хийнэ.
Монголчуудын ихэнх нь тэнэг мулгуу архичин болчихсон Эрх чөлөө ярьсан согтуу холчүү санаагаа ариусгана гэж үгүй Ёр нь Фёодал хамжлагын үёийн ташууртаа л таарсан хүмүүс олон болжээ
Vher vhreeree l bh wm daa
одоо ч эрээний хужаанууд сайхан дампуурна даа..
Зарим хүмүүс цагаан сар хийх гээд бнаа хамгийн бүдүүлэг
Good ID
Женкогийн дугарсан авиа болгоныг давтанаа өөрийн толгой байхгүй
Ахмадуудаа ,ялгаварлаж ,чадсан ,хүмүүс ,бусдыг ,бодох уу, Хэрэлдэхээс .өөр ,юмгүй ,нөхөр ,байна ,даа. Үг ,гээхгүй ,юм аа. Чадах ,үүргээ ,чадахгүй ,Үг ,олдохгүй ,юм ,даа.
SAINDAACH BISH HAHA SANHUUD NI HEREGTEI
HUURHII ENE JIL HARIN SANHUU HETSUU HUMUUST SAIKHAN YUM BOLOH SHIG BOLLOO NUGUUDUUL NI VIRUS GSEN NERIIDLEER TSAGAAN SAR HIIHGUI SANHUUD NI AMAR BH SHIG BNA
Сэтгэцийн өвчтэй удирдагчидтай, сэтгэцийн өвчтэй ард түмэнтэй улс хөгжихгүй.
Дэмижи байна