Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагт товлогдсон.
Гэвч шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны 16.00 цагт товлов.
Хэргийг сануулбал Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ.
Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч гэм буруугийн хурлыг тэдний зүгээс удаа дараа хойшлуулах хүсэлт гаргасаар байгаа юм.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
шүүх хурал болохын өмнө тэрийгээ ч энийгээ ч солилооигэдгийг хүлээж авахаа больж гэмт этгээдүүдэд хугацаа өгдөгөө болимоор юм. үхээгүй л бол солихыг хориглдог больёо
IIM SHUUHEER VAH VM BE,ARD TUMENII TOLOOLOL SHUUJ BAIVA,
ХЭРЭГ МАРГААНАА ТАСЛАЖ ЧАДДАГГҮЙ БОЛ ШҮҮХ ГЭЖ БАЙГААД ЯАХЫН
Олон хүний амь амьдралаар тоглосны ор гарч байгаа юм даа.Амьдралыг хүн хулхидаж үл чадна!!!