2020 оны 2-р сарын 17
16 цаг 02 минут

Тайванийн талд мэдээлэл дамжуулсан тагнуулынхны ялыг хэвээр үлдээлээ

 

Тайванийн тусгай албаныханд мэдээлэл дамжуулсан, манай улсад сууж тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон Д.Амгалан, А.Мөнхнаран, Ван Чен Хун нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцлээ. 2018 оны аравдугаар сарын 2-нд ТЕГ-ын ажилтнууд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд Тайванийн иргэн Ван Чен Хуны түрээсэлдэг орон сууцанд нэгжлэг хийж, баривчилсан нь тухайн өдрөө олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсныг уншигчид санаж буй.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял оногдуулсан юм.

Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял оногдуулсан. Мөн Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.116Зочин   • 2020, 2 сарын 18. 9 цаг 37 минут

Бас л бөх зүрх шүү айдаггүй юм байхдаа Мөнгө л алах юм л даа

103.80.211.242Зочин   • 2020, 2 сарын 18. 9 цаг 04 минут

Эх орноосоо урваж дээ,

59.153.113.17Зочин   • 2020, 2 сарын 18. 8 цаг 56 минут

Хийхгүй хэрэг ч алга доо

202.21.100.210Зочин   • 2020, 2 сарын 18. 7 цаг 32 минут

Эх орноосоо урвасан бол цаазлаачээ

103.212.118.71Зочин   • 2020, 2 сарын 18. 6 цаг 55 минут

tsaazlaach mu urbarchdiig Saihanbileg bayr bayrtsogt elbegdorj nariig mon urbagchaar tootsoj yllaach urbagch eh orniihoo esreg ajilsan muu sdakuud

202.9.40.54Зочин   • 2020, 2 сарын 17. 22 цаг 03 минут

Хятадад үйлчилдэг мафихныг яах юм бүр төр барьж байна

202.126.89.18Zochin   • 2020, 2 сарын 17. 21 цаг 41 минут

Tagnuuluud bnaa bn

139.5.217.142ЭХ орноосоо урвагч   • 2020, 2 сарын 17. 20 цаг 55 минут

Күэ мөн хачин юм үзэх гэж?,?!! Тагнуул ч өөрөө урваж гадны тагнуул эх орноо худалдахаар одоо яах болж бнаа???? Тэгвэл татан буулгах энэ газраа.Саяхан бас том бн иргэнийг бүлэг тагнуулчид дээрэмдсэн гэсэн ёстой бүлэг дээрэмчид хөөгөөд оруулчихсан юм уу?

202.126.89.162Урвагчдаас илүүтэй авлигачид   • 2020, 2 сарын 17. 19 цаг 37 минут

Авлигачидаа тэр дундаа МАН-ын архаг авлигачдыг шийтгээч ээ. АТГ бол худлаа ажил хийсэн дүр эсгэж жижиг жараахайтай хөөцөлддөг газар.

202.131.234.194111   • 2020, 2 сарын 17. 18 цаг 15 минут

Урвагч болоод улсын мөнгө ихээр завшсан хулгайчуудыг шууд цаазалдаг хуультай байх хэрэгтэй бас хар тамхичидыг, оруулж ирдэг сүлжээг илрүүлэн цаазалдаг байх хэрэгтэй байна

202.9.46.132Зочин   • 2020, 2 сарын 17. 18 цаг 12 минут

АН-ын Батчимэгийн туслах Тайваньд тагнуул хийж урвасан хэргээр шоронд сууж байгаа. МАН-ын Цахилгааны хүү бас гадаадад урваж, Монголын эсрэг тагнуул хийсэн гэж ял эдэлсэн. Иймэрхүү урвагч нарыг Монголоос хөөж явуулах хэрэгтэй. Сайханбилэг, Элбэгдорж, Бадамжунай, Намбарын Энхтуяа гээд л гадагшаа зугтсан гэмт хэрэгтнүүдийг авчирч ялыг нь эдлүүлэх ёстой.

202.9.40.43mgl   • 2020, 2 сарын 17. 17 цаг 09 минут

urvagch nariig tsaazaar avah heregtei.

122.201.31.219Зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 05 минут

Үр хүүхдүүд нь нэг насаараа урвагчдын хүүхдүүд гэж дуудуулах сайхан юм байх даа ?

202.9.40.107Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 52 минут

Урвагчдыг цаазалж бусдад дохио өгөх хэрэгтэй. Тэдний толгойг илэхийг Элбэгдорж л санаачилав. тэр бас урвагч.

31.165.46.95erka   • 2020, 2 сарын 17. 16 цаг 47 минут

urvagchdiig urshuuj ul bolno.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.