2020 оны 2-р сарын 17
16 цаг 11 минут

Хил даван зугтсан С.Төмөрбат шүүгчээс бусад нь ХОМ-ээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан чиг үүргийн дагуу АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас /УИХ-ын гишүүн-1, Монгол банкны дэд ерөнхийлөгч-1, Ерөнхий консул-1, Ерөнхийлөгчийн зөвлөх-1, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт 7  албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна/ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 283 албан тушаалтан мэдүүлсэн байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41685 албан тушаалтан /цахимаар 37527, цаасаар 4158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан. Харин 1 мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.  

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сарын 26-нд  17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасны орой С.Төмөрбат гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ руу хил давсан байдаг. Тэрбээр Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. Одоо тэрбээр АНУ-д саатуулагдаад байгаа билээ. 

2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан нийт албан тушаалтны тоо өмнөх оноос 304-өөр нэмэгдсэн бөгөөд энэ нь Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, ШШГЕГ, ОБЕГ-ын зарим албан хаагчдын ангилал, зэрэглэл өөрчлөгдөж мэдүүлэг гаргах жагсаалтад орсон, мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275, 276 дугаар тогтоолуудаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбоотой.  

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3  дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд нь тайлан мэдээгээ албажуулж АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээг гаргана. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэ оны 2 дугаар улиралд багтаан албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах болно.

 

 

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.134Зочин   • 2020, 2 сарын 18. 8 цаг 30 минут

Хөдөлмөрлөхгүй зүгээр сууж байгаад хууль бус аргаар мөнгөтэй болж байгаа луйварчид хэзээ ч мөнгөнөөс таашаал сэтгэл ханамж авч чадахгүй. Харин өөрийн оюун ухаан хүч хөдөлмөр хичээл зүтгэлээр мөнгө олсон хүн их таашаал сэтгэл ханамж хүч энерги авдаг.

202.179.31.242Зочин   • 2020, 2 сарын 18. 8 цаг 09 минут

талийгаач эх нь мөнгөөр гавьяат аваа биз энийгээ хэргээс мултлах гэж амиа хорлосон юм биш үү

202.9.46.87Төмөрөө   • 2020, 2 сарын 18. 8 цаг 02 минут

Илэрсэн нь баагий болохоос шүүхчид бүх шатанд авилгад идэгдсэн шүү. Жишээлбэл бүгд ямар нэг хэмжээгээр ах дүү хамаатаныхаа эр дээр үл хөдлөх,мөнгөн хөрөнгө,компани,хувьцаа их хэмжээгээр эзэмшиж байгаа нь нууц биш болсон.Бүгдий нь адилхан орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага тооцож,улсын орлогод хураах ёстой .

202.9.46.134Зочин   • 2020, 2 сарын 18. 7 цаг 58 минут

Хулгайч шүүгчидтэй, хулгайч эрх баригчидтай монгол хөөрхий

192.119.164.88Зочин   • 2020, 2 сарын 18. 0 цаг 09 минут

дүү нь тагнуул ажиллаж байсан балиар хар тамхичин хуягаа

192.82.75.204Зочин   • 2020, 2 сарын 17. 22 цаг 22 минут

Eej n bol aimaar abgai bjee yr hyyhde shyygch bolgood uuruu yheed en n hil dabj zygtaaf kino s aimaar amidral bn aa

192.82.75.204Зочин   • 2020, 2 сарын 17. 22 цаг 20 минут

En myy hog hdden jil amidrah blloo yr hyyhed gj bgaa l bh daa yhdeg eej n absan heden hayst yhlee hyleek hebtfeg bhdaa esbel ajil hiudiim bolyu

192.82.75.204Dyrak   • 2020, 2 сарын 17. 22 цаг 18 минут

Eejee yhyylcheed i gej amidrah gj dee shn bgam bh daa ynheer shyygch ym bol byryy baibal byruygaa hyleej amidran da chadsangyi de heden jil amifran aa hyylich hyn hyylich eejtei ingej bgam chin mongol bol sunsun oron boljee

202.9.40.54Зочин   • 2020, 2 сарын 17. 22 цаг 06 минут

одоохондоо зугатаад байж бай луйварчдын төр удахгүй байлгүй дээ гар хөл нь удахгүй тасрана тэгэхээр нь учраа ол

202.126.89.18Zochin   • 2020, 2 сарын 17. 21 цаг 36 минут

Ard ni toglodog hvvheldei ni hen be Xurz elbegdorj dorligjav AH

202.131.246.179kkk   • 2020, 2 сарын 17. 20 цаг 36 минут

Гавьяат хуульч ийм байгаа юм чинь гавьяатгүй дуракууд нь самарч байгаа биз.

202.131.247.170Зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 40 минут

Ийм ч гэр бүл байх гэж дээ...Ээж эхлээд хүүхдээ сургаад ...одоо яахын энэ хүний үр монголд ирэх үү. монголын иргэн биш болох уу

122.201.22.71Зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 40 минут

Энэ төр луйварчдад их элэгтэй ээлтэй төр дөө. Ард түмнээ баруун зүүнгүй баалаад торгоод байх юм даа

202.179.26.140nugelten   • 2020, 2 сарын 17. 17 цаг 01 минут

ur xuuxed n daa bolwuu

202.9.40.70Иргэн   • 2020, 2 сарын 17. 16 цаг 59 минут

Бvр гаршсан дээрэмчин. хулгайч гэр бvл бололтой. Монголын Хууль яаж завхарсаны тод. жишээ одоо нутаггvй болсон тvvнийг чирээд ирсэн нь дээр

122.201.31.219Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 56 минут

АНУ д хауснуудтай болсон гээд л мэдүүлэх байсан биз .

66.181.167.53БОДЛЫН ХУЛГАЙЧ   • 2020, 2 сарын 17. 16 цаг 33 минут

ЭНЭ НОВШИЙГ ОЛЖ ИРЭХГҮЙ ЮМ УУ. МАНАЙ ТӨР, ХУУЛЬ ҮНЭХЭЭР ЭНЭРЭНГҮЙ ШҮҮ ККККК

202.21.117.34х   • 2020, 2 сарын 17. 16 цаг 20 минут

новшийн шуналтай хулгайч шүүгч дээр нь ээж нь боож үхдэг шаацан

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.