Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр хулгана жилийн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болсон гэх мэдээлэл зарим сайтаар гарсан юм.
Харин цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэж байна. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгуулагад айл, иргэдийг дроноор хянах тухай ямар ч удирдамж, заавар ирээгүй." хэмээлээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед хөдөлгөөнийг хорьж хязгаарлах горимын саналтай бна
Тэртээ тэргүй бараг өдөр болгон очиж уулздаг Аав Ээжтэйгээ цагаан сараар очиж золгохгүй байна гэж юу байхав. Бусад хүмүүстэй золгохоо харин энэ жилдээ харзанасан нь дээр биздээ.
Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон тохиолдолд дроноор хянаж болно шүү дээ.
Orkuud uursduu ulger zi=ohiogood oorsdoo itgeed l
Dronoor hyana gesen saitiig olj zurchliin huuliar torgoh heregtei.
Хажуугаар нь худлаа мэдээлэл түгээж иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэхээ болимоор байна шүү
Тийм байлгүй дээ, ард олноо айлгаж, чичлэж, торгож, хорьж биш ухааруулж, сэнхрүүлж, үлгэрлэж удирдаасай
ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЯМАР ӨВӨР МОНГОЛД БАЙГАА БИШ
Хөгшин эхтэйгээ очиж золгохоо Засгаар заалгахгүй дроноор хянуулахгүй шүү
Render urchin haldaav