2020 оны 2-р сарын 18
8 цаг 30 минут

Гүнтийн даваанд байнгын ажиллагаатай хяналтын цэг байгууллаа

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар- Гүнтийн даваанд шалган нэвтрүүлэх хяналтын цэг үйл ажиллагаа  явуулахад бэлэн боллоо. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан шалган нэвтрүүлэх байгууламж юм. Уг хяналтын цэг ашиглалтанд орсноор хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үед үүсдэг асуудлуудыг  шуурхай шийдвэрлэж,  зам тээврийн осол, хулгайгаар түүхий нүүрс, мод зөөвөрлөх, гарал үүслийн бичиггүй зэрлэг ан амьтан болон малын мах арьс шир хотруу оруулах зэрэг олон зөрчилд хяналт тавих боломжтой болжээ. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Хишигбаатар тэргүүтэй албаны хүмүүс энэхүү шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө тасалгаагаар тохижуулсан бөгөөд ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм байна. Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн аж. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат "Улаанбаатар хотын хойд чиглэл рүү иргэд ихээр зорчиж, замын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гүнтэд хяналтын пост байгуулаад байна. Энэхүү хяналтын пост мэргэжлийн байгууллагуудын хяналт явуулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.  Энэ замаар өдөртөө 300-400 тээврийн хэрэгсэл зорчиж, энэхүү постоор нэвтэрч байна. Зуны улиралд нэлээд өндөр ачааллыг авдаг. Энэ цэгт байнгын үйл ажиллагаа явуулж, хяналт тавьснаар байгаль орчны эсрэг зөрчил багасах боломжтой" хэмээлээ. 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Хишигбаатар "Энэхүү постод Чингэлтэй дүүргийн хяналтын байгууллагууд хамтарч ажиллана. Үүний нэг нь манай Мэргэжлийн хяналтын газар байгаа.  Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хот руу орж байгаа түүхий нүүрс, хууль бус бараа, бүтээгдэхүүнд хяналт тавина" хэмээн ярилаа.  

Харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Сугаржав "Энэ хяналтын цэг ашиглалтад орсноор цагдаагийн байгууллагын зүгээс  замын хөдөлгөөнд оролцогчдод 24 цагийн хяналт тавих боломжтой болж байна. Энэ хяналтын цэгт замын цагдаа, байгаль орчны чиглэлээр хяналт тавих албан хаагчид ажиллана. Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавих чиглэлээр ч ажиллана" хэмээн ярьсан юм. 

Албаны хүмүүс Гүнтийн давааны хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн  алба хаагчид болон өрхийн эмнэлгийн эмч нар хотоос гарах болон орох хөдөлгөөнд хяналт тавин автомашины ачаа, тээшийг шалгаж, жолооч нарын халууныг тусгай багажаар шалган ажиллаж байлаа. 

Т.Эрдэнчимэг 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.31ИРГЭН   • 2020, 2 сарын 18. 10 цаг 31 минут

ЭНЭ ХЯНАЛТЫН ЧУХАЛ ЦЭГИЙГ ДАВААНЫХАА ОРОЙ ДЭЭР 2 ТИЙШЭЭ САЙН ХАРАГДАХ ӨНДӨРЛӨГ ЦЭГТ БАЙГУУЛАХ БАЙСАН ЮМ ДАА.ОДОО БАЙГАА НЬ АЙЛУУДАД ДЭНДҮҮ ОЙРТСОН МӨН ДАВЖ ИРСЭН МАШИН ПОСТ ХҮРЭХГҮЙГЭЭР АЙЛУУД ДУНДУУР ОРООД ЗОГСОЖ АНГИЙН МАХАА ДАМЖУУЛДАГ БОЛОМЖТОЙ ЗЭРГИЙГ САЙН ТООЦСОНГҮЙ Л ХИЙЛЭЭ ДЭЭ.ХАЙРАН ХӨРӨНГӨ.ДАРААГЫН ЗАСАГ НААДАХЫГ ЧИНЬ ЗАРЧИХААД ЗӨВ ОНОВЧТОЙ ГАЗАРТ НЬ ШИЛЖҮҮЛЭХ БОЛНО.

98.253.30.34Military post   • 2020, 2 сарын 18. 10 цаг 24 минут

Hot ruu ordog gardag bvh zamuud n tsagdaa tsereg bolson eren neg Iraq Afghanistan maygiin bolgoj bgam bna.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.