2020 оны 2-р сарын 18
8 цаг 20 минут

Аваргуудын лиг: Цомыг хамгаалагч "Ливерпүүл" Испанид "Атлетико"-гийн талбайд зочилно

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 оны улирал хасагдах шатны тоглолтуудаар эргэн ирлээ. Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 04:00 цагаас Испанийн "Атлетико Мадрид" клуб талбайдаа Английн "Ливерпүүл"-ийг хүлээж авч, эхний тоглолтоо хийнэ. Мөн Германы "Боруссия Дортмунд" клуб талбайдаа Францын "ПСЖ" багийг хүлээж авах юм.  

Энэ хоёр тоглолтоос онцлох нь аваргаа хамгаалагч "Ливерпүүл" клуб Испанид "Атлетико"-гийн талбайд зочлох "тулаан" юм.  Европын Хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсаар хоёр багийн аль нь хожих вэ гэсэн санал асуулга явуулж байгаа. Өчигдөр оройн 22:20 цагийн байдлаар саналаа өгсөн хүмүүсийн 73 хувь нь "Ливерпүүл"-ийг хожно гэжээ.  Мэдээж "Ливерпүүл" хожих магадлал арай илүү.  Тэгвэл шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө тулах хоёр багийн зарим статистик үзүүлэлтийг танилцуулъя.  

Хоёр баг сүүлийн 3 удаа хоорондоо тулахад "Атлетико Мадрид" 2 хожиж, "Ливерпүүл" нэгд нь өрсөлдөгчөө буулгаж авчээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Европа лигийн хагас шигшээд "Атлетико"-гийн талбайд тулахад Испанийн баг 1:0-ээр хожсон. Хариу тоглолтод 7 хоногийн дараа болоход "Ливерпүүл" өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан юм.  Гэхдээ финалд үлдсэн нь мэдээж "Атлетико". Хамгийн сүүлд 2017 он наймдугаар сард хоёр баг нөхөрсөг тоглолт хийж, үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Торгуулийн цохилт цохиход "Атлетико" 6:5-аар хожиж байлаа.  

Тус бүрийнхээ лигт мэдээж "Ливерпүүл" илт тасархай тоглолтыг үзүүлж байна. Сүүлийн 5 тоглолтынхоо дөрөвт нь хожиж, нэг тэнцсэн. Премьер лигт 3 хожсон бол лигийн цомд нэг хожиж, нэг тэнцсэн юм.  "Атлетико"-гийн хувьд сүүлийн 5 тоглолтдоо ердөө ганцхан хожиж, 2 тэнцэж, 2 хожигдсон. 

Хоёр багаас энэ тоглолтод оролцохгүй байж магадгүй хэд хэдэн тоглогч байгаа.  "Ливерпүүл"-ээс Натаниэль Клайн бэртэлтэй бол Шакири оролцох эсэх нь эргэлзээтэй байна.  "Атлетико"-гоос Киран Триппьер бэртэлтэй бол Хектор Эррера, Жоао Феликс, Диего Коста нар оролцохгүй байж магадгүй байгаа юм.  

Талбайн эзэн "Атлетико Мадрид"-тай холбоотой зарим статистик мэдээлэл

-"Атлетико Мадрид" 2014, 2016 оны Аваргуудын лигт финалдаж, хоёуланд нь "Реал Мадрид" клубт хожигдсон.  2018 оны Европа лигт Францын "Марсель" клубтэй финалд үлдэж, 3:0-ээр хожиж түрүүлсэн. 

-"Атлетико Мадрид" 2009-2010 оны оны улирлын Европа лигт "Ливерпүүл"-тэй учраа таарснаас хойш албан ёсны тэмцээнд дахиж тоглоогүй.  Тэрхүү тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцэж, "Атлетико" финалд шалгарсан. Улмаар финалд Английн "Фүлхэм" клубыг 2:1-ээр хожиж, түрүүлсэн билээ.

-"Атлетико Мадрид" Аваргуудын лигт 10 удаа оролцож байгаа бөгөөд түүнийхээ 8 удаад нь хасагдах шатанд шалгараад байна. 

Зочин баг "Ливерпүүл"-тэй холбоотой зарим статистик мэдээлэл

-"Ливерпүүл" Аваргуудын лигийн сүүлийн хоёр улиралд дараалан финалдаж, нэгд нь өрсөлдөгчөө хожин түрүүлсэн.

-Өнгөрсөн улиралд "Ливерпүүл" клуб "Атлетико Мадрид"-ын "Эстадио Метрополитано" цэнгэлдэхэд Аваргуудын лигийн финалын тоглолтоо "Тоттенхэм"-тэй хийж, хожсон. Тиймээс "Атлетико"-гийн эсрэг хийх эхний тоглолт тэдэнд хамгийн сайхан дурсамжийг сэдрээсэн "тулаан" байх нь. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.