2020 оны 2-р сарын 18
9 цаг 55 минут

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ.

Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн, цас зуд багатай, цөөн айл зэргэлдээ аймаг, сумдын нутагт отор хийж яваа юм байна. Аймаг, сумын удирдлагууд малчдаа дэмжиж, байнга анхаарал хандуулж байдагт нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол мал, малчин хоёр бол Монголын баялаг юм. Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн хүндэлж, жил бүр Аварга малчдыг тодруулдаг сайхан уламжлалтай. УИХ-ын гишүүд нутаг ус, тойргоосоо тодорсон Улсын аваргуудад биеэр очиж хүндлэл үзүүлэн, шагналыг нь гардуулдаг. Энэ жилийн хувьд цаг зуурын хүндрэл үүссэнтэй холбоотойгоор очиж амжихгүй нь. Төрийнхөө шийдвэрийг иргэн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тиймээс та нартайгаа технологийн дэвшлийг ашиглан, онлайнаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм.

Хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилт, бэрхшээлийг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр Монгол Улсад корона вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэрэмж илүүдэхгүй. Хүнсний бараа болон эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг багасгах, чөлөөлөх асуудлаар дөнгөж сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар төлөвлөж байна.

Та бүхэн маань өргөн дэлгэр золгуутаас аль болох татгалзаж, гар утас, дүрст холбоогоор ахмадууд, ахан дүүстэйгээ золгож, монгол ёс заншлаараа мөр зүгээ гаргаж, уул ус, хангай дэлхийдээ сүслэн залбирч, сайхан шинэлээрэй. Ахмадууддаа хүндрэл төвөг учруулалгүй, асран хамгаалахад илүү сайн анхаараарай. Ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Та бүхэндээ болон Та бүхний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо баяр хүргэж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Удахгүй цаг сайхан болж, хорио хязгаарлалт тавигдсаны дараа учран золгохын ерөөл тавья гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Улаанбаатар хотоос 600-1000 км-ийн алс байгаа малчидтайгаа цахимаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. 2019 он Баянхонгор аймгийн малчин түмний хувьд амжит бүтээл дүүрэн жил байлаа. Манай аймаг малаа таван төрөл дээр нь өсгөж, нийт малын тоогоороо улсад VI байрт орж, тэмээний тоогоороо II-т, ямаагаараа улсад тэргүүллээ. Арван нэгэн хүн Улсын аварга малчин, саальчин боллоо. Малынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг, уйгагүй хөдөлмөрч Та нараараа бид бахархаж байна. Та бүхэн бол нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялгийг бүтээгчид. Тиймээс Сар шинийн босгон дээр амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.

Энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Ж.Ганзориг, Баянлиг сумын малчин С.Банди, Баян-Өндөр сумын малчин З.Батцоодол, Бууцагаан сумын малчин Б.Магвансүрэн, Галуут сумын малчин Х.Амгаабазар, Гурванбулаг сумын малчин Д.Цэндсүрэн, Заг сумын малчин Б.Лувсанбат, Өлзийт сумын малчин Б.Бат-Олдох, Хүрээмарал сумын малчин А.Батдэлгэр, С.Сумъяабазар нар Улсын аварга малчин, Өлзийт сумын саальчин С.Оюунчимэг Улсын аварга саальчин болсон юм.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.36Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 44 минут

Төрийн ордонд нэмнээтэй хүн орж болдог юм уу уг нь нэмнээ нөмрөхөөр хүйтэн болоогүй л байна даа

64.119.17.126zochin   • 2020, 2 сарын 18. 13 цаг 35 минут

ZANDANSHATAR ajlaa hkiij chadahkgyi baij yu gej songuulia khiigeed baigaa um Tsaana chini ard tumen chini hkestuudej bna YUN tsagaan sar buu ebchleesei bilee gej ....

202.179.31.36Зочин   • 2020, 2 сарын 18. 11 цаг 10 минут

ЗУСАГ дарга батжаргал нарсандаа очиж жангаа цусал

64.119.16.112Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 46 минут

ene darga bish zugeer l utsan huuheldee.yarlj baigaa zuil ni rseejilsen oor hunii ug

202.179.31.36Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 41 минут

Инээдтэй агаад өрөвдөлтэй харагдаж бна Та 2ыг дахин сонгохгүй ээ за

103.26.195.17зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 32 минут

УИХ-ын ,дарга ,малчидаа ,зээл ,авсан ,аваагүйгээр ,ялгаварлачихаад ,юу ,бодож ,очно ,оо. Долигноод ,нэмэргүй ,болсон ,доо. Нэг ,айлд ,чихэр ,горьдсон ,хоёр ,хүүхэд ,орж ирэхэд ,нэгэнд ,нь ,өгөөд ,нөгөөдөхийг ,зүгээр ,хөөгөөд ,гаргасантай ,яг ,адил. Малчид ,яах ,бол. Олон ,хүн ,санал ,өгөхгүй.

98.253.30.34Kkk   • 2020, 2 сарын 18. 10 цаг 27 минут

Songuuli boloh geed yaj ch bgaad hamaagui neg nogoo songoson heddee haragdchih geed l orovdmoor ch iymuu daa.

202.179.31.36Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 25 минут

Сонгууль дөхөөд хайр зарлах гээд бүр ядчих юмаа

192.82.74.204Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 05 минут

Олныг хамарсан арга хэмжээг хориглосон бусуу. Их хурлын дарга нь хүмүүсийг олноор нь камерийн цуглуцлж шоу хийсэн байна. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ ав

66.181.176.167Зочин   • 2020, 2 сарын 18. 10 цаг 02 минут

hahaha pizda yumaa ene pizda nar hoshin shog togloj ard tumniig tarhidaj hanahgui yumaa gehdee odoo humuus ***** bish bolson ta nar hetsuuhen l togsoh hulgaich nar

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.