Өчигдөр Зуун айл орчимд ноцтой зам тээврийн осол гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарсан талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тиймээс жолооч та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хаана л машин онхолдоно, хаана л машин мөргөлдөнө, хаана л хулгайд өртөнө "Приус"
Согтуугаар машин барьсан хүнийг анх удаа байсан ч хамаагүй жолоо барих эрхийг нь БҮРМӨСӨН хасах хэрэгтэй.
Priuschin
sogtuu mashin barij baigaa hun bol sanaatai gemt hereg mun
орой болгон төдөн согтууг илрүүллээ гэх юм .зүгээр бүртгээд мэдээлээд байнуу.таслаад хориод байдаг бол өдийд зам дээр машин харагдахгүй л байхаар боллоо