Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ГССҮТ-ийн эмч нар “Нэг дэлхий- Нэг хүч” уриан дор Ухань хотод халдвартай тэмцэж байгаа, өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа эмч нартаа нэг өдрийнхөө цалинг хандивлаж, сэтгэл санаагаар дэмжих уриалга гаргасан талаар мэдээллээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгаа. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.
Үргэлжлүүлэн “COVID-19” халдварын эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судалгаа 2000 гаруй хүнд хийгдэж байгаа. Үүнээс 15 судалгаа нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэгдсэн вирусын эсрэг эмийг Хятадын зах зээлд борлуулж болно гэсэн зөвшөөрөл авсан. Гэхдээ шууд зах зээлд нийлүүлж болохгүй гэж үзэж 70 хүнд туршиж үзэж байна.
Мөн өчигдөр 19 цагт бүх Хятадын Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс Ли Ю гэдэг эрдэмтэн мэдээлэл хийсэн. Хятадын ургамлын жимснээс хандалсан идээшмэлийг онош нь батлагдсан 700 тохиолдолд хэрэглэж үзээд 214 тохиолдол нь үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлсэн. 214 тохиолдлоос 80,6 хувьд нь ханиалгах шинж тэмдэг бүрэн арилсан. 112 өвчтөн буюу 94,6 хувьд биеийн халуун хэвийн болсон гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс Хятадын уламжлал анагаах ухааны үндэсний хороо болон Өрнөдийн анагаах ухааны эмчилгээний хорооноос уламлжлалт эмийг анаагаах ухаанд хэрэглэж байгаа вирусын эсрэг эмтэй хавсруулан эмчилгээ, оношлогооны бүхий л үе шатанд хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн үүдэл эсийг ашиглан виурсын эсрэг эм гаргаж авах боломжийг судалж байгаа.” Гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.02.17-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д хандаж байгаа. Эмчийн үзлэгээр тусгаарлах уу, зөвлөгөө өгөөд буцаах уу гэдгийг зохион байгуулж байна. Голдуу томуугийн халдвартай иргэд ирж байна. Эмнэлэг олон төрлийн халдвар цугладаг газар учраас эмнэлгээр их явахгүй байх нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.” Гэв.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ene ***** yavch mongol hun bish ee. Tuuhii zagas shuu
хахаха салмонелла л илрэхээс биш юу гэж корона илрэх вэ дээ сэтгуулчийг солиочээ нудний булай
Монгол хүн мөн үү
Энд тэндгүй хэсч түүхий ч гэнэ үү загас идсэн гэх хүмүүсийг оруулахгүй байвал яасийм бэ? Тэр юу ч хамаагүй иддэг газраа аварга загасны хоол болвол таарна
Bygdeeree ahmadyydaasaa asyy ochihgyi bsan n hen hedee uvchingyi bval zunduul zolgono shdee
Saihan medee bn
turj vxej baigaa yum shig tvvxii zagas gudraad baixdaa yadag mal we,.
Өвчин холуур байгаад баяртай байна. Манай албаныхан ч сайн ажиллаж байна. Одоо настангууд маань эхэлж ураилаад баяраар биечлэн ирэх хэрэггүй гэдгийг залуустай хэлмээр байна. Настангууд өөрсдөө эхлээд хэлчихвэл их амар юм байна лээ шүү. Утсаар харилцаж болно шүү дээ. Очиж байгаа айлдаа ч хүндрэл учруулахгүй шүү