2020 оны 2-р сарын 19
8 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: “Манай хөдөөнийхөн цагаан сараа тэмдэглэнэ”

 

Нарантуул захын хөд хөдөлгөөн түм түжигнэж, бум бужигнаж байна гэх мэдээллийн сургаар манай сайтын сурвалжлах баг тус захыг зорилоо. Коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд цагаан сарыг хориглосон, олноороо цуглаж болохгүй, аав,  ээжийнхээ мэндийг ч мэдэж болохгүйдээ тулаад байгаа энэ цаг үед арван мянган хүн чөлөөтэй холхиж байдаг "Нарантуул" тэргүүтэй зах, худалдааны төвүүдийг уг нь хаавал хаачихмаар.  

Гэвч эдгээр наймаачдын аж амьдрал, иргэдийн хэрэгцээ шаардлага, улс орны эдийн засгийн асуудлуудаас болоод одоогоор зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй байгаа юм. Өчигдөр Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөх үеэрээ “Одоогоор бол Монгол Улсад нэг ч өвчлөл бүртгэгдээгүй байна. Бид аль болох цалин, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавиад явж байна. Хэрвээ бид эдийн засгийг тэр чигт нь царцаагаад зогсоочихвол үүнийгээ дагаад бүхий л байгууллага хүндрэлд орно гэсэн үг” хэмээн ярьсан.

Бодох нь ээ нээрээ ч үнэн. Өвчлөл бүртгэгдээгүй байхад хамаг юмаа хааж,  түгжихээсээ илүүтэй иргэд, худалдаачид маань хувь хувьдаа ариун цэврээ сайн сахиж, вирусын эсрэг хориг арга хэмжээгээ сайн авч байхад болох биз.

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарчихаад байхад л манайхан "Нарантуул" захад бужигнаастай. Гэхдээ жилийн жилд пиг дүүрч, зөрж өнгөрөх ч зайгүй болтлоо хахаж цацаж, "Нарантуул"-ын хашаанд түгжирдэгийг бодоход хамаагүй хүн нь цөөрсөн байх юм. "Нарантуул"-ын монгол дээл зардаг хэсгийг цагаан сарын үеэр ямар байдгийг монголчууд андахгүй дээ. Гэтэл энэ өдрүүдэд ганц хоёр хүн дээл сонирхох төдий байгааг харахад соньхон байв. Ямартай ч манайхан Ерөнхийлөгчийнхөө зарлигийг бодож, энэ удаадаа шинэ дээл хувцасаар гангалахаасаа татгалзсан бололтой.

“Юм зарж байна уу” гэж нэгнээсээ асууж, сурагласан хэдэн наймаачдаа харахад өрөвдөх ч шиг. Амьдрахын төлөө л энд хар хүйтэнд хөл гараа хөлдөөн зогсож байгаа тэдний худалдаа наймааны байдал тэр чигтээ зогсонги байдалд оржээ. Худалдан авагчид эрс цөөрсөн учраас эль хульхан. “Наймаа хэр байна” гэж асуух нь энэ цаг үед тун чиг зохимжгүй асуулт гэлтэй. Юм зарагдахгүй байгаа наймаачид ихэнх нь ширүүхэн харьцаатай, дуу султай байх юм. “Ашиг орлого ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Зураг битгий дараарай. Хүний мууд дуртай юм бэ” гэхчлэн сэтгүүлч бидэнд байнга тулгардаг сөрөг хандлагатай л тулгарч явлаа. Тиймээс худалдаа наймаа эрхлэгчидтэй яриа өрнүүлж, асуулт асуухыг урьтал болгосонгүй.

Тэнд жилийн жилд л цагаан сарын үеэр дэлгэн тавьдаг эрээнээс оруулж ирсэн хямд бэлэг сэлтийн бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөрөө өрөөстэй байлаа. Идээ шүүс засах цар таваг, дээл, малгай гээд л цагаан сартай холбоотой бүхэн л арай борлуулалт сайтай байгаа бололтой. Уг нь цагаан сар хориглочихоод байгаа байтал цагаан сарын гарын бэлэг сэлт, боов идээ, таваг цар худалдаж аваад байгаа иргэдийг харахад ерөөсөө л цагаан сарыг тэмдэглэх гээд байгаа нь тодорхой.

Цагаан сараа хорьчихоод “бэлгээ бэлдэж болно” гэж байгаа юм шиг захаар нэг сар шинэтэй холбоотой бараа бүтээгдэхүүн дэлгэчихээр энэ ард түмэн чинь самгардаад, хоёрдоод байгаа юм биш үү. Нарантуулын энэ бэлэг сэлт зардаг хэсгийн худалдаа наймааг ядаж цагаан сар өнгөртөл хорьчихож болоогүй юм байх даа.

Харваас хөдөөнөөс ирсэн байрын дээл хувцастай настайвтар ах эхнэрийн хамт гарын бэлгүүд худалдаж авч байхтай таарлаа. Тэрбээр “Манай хөдөөнийхөн цагаан сараа тэмдэглэнэ ээ. Муугийн ёс биш Монголын ёс шүү дээ” хэмээн шулуухан хэлчихээд эргэчихэв. Өөр нэгэн эмээ “Идээ тавгаа засаагүй, юу юу ч үгүй сууж байхад ах дүү, хамаатан садан ороод ирвэл яах юм бэ. Тэгж ч ёсоо алдахгүй. Ядаж идээ тавгаа засаад сууж байна аа” хэмээгээд ааруул, чихэр худалдан авч байхтай таарлаа.

Ингээд бодохоор манайханд цагаан сар тэмдэглэхгүй гэсэн бодолтой хүн нэгээхэн ч алга. Ах дүү,  хамаатнууд ороод ирэх вий дээ гэж болгоомжлон айл бүр идээ тавгаа засч, бууз,  хуушаараа базааж буй нь тодорхой. Хөдөөнийхөн бол бүр золголтоо хийгээд, ах дүүгээрээ орж гарахаа хүнээр заалгахгүй гэх янзтай.

Хэдэн зуун наймаачдын эрх ашиг, эдийн засагтай холбоотой учраас Нарантуулыг хаах хэрэгтэй гэж бичиж чадахгүй нь энэ удаа. Гэхдээ энэ олон мянган хүн өдөр тутам эргэлдэж байгаа энэ том захын наймаачид болон худалдан авагч иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийн тусын тулд ядаж маск зүүж үү, хариуцлагатай байдал нь хэр байна вэ гэдгийг ч ажиглалаа. Маск зүүсэн нь дийлэнх байна. Гэхдээ зарим нь маскныхаа үүргийг ойлгоогүй гэлтэй. Өвчнөөс сэргийлэх гэж зүүж байгаагаа мартсан уу эрүүндээ тэгнэчихсэн, нэг чихэндээ зүүгээд унжуулчихсан, эсвэл хамраа ил гаргаад амаа хаачихсан гэх мэт. Харин амны хаалтгүй явж буй хүмүүс нь ёстой л тэнгэрлэг гэхээс өөр юу гэх вэ. Иргэний үүргээ биелүүлж, эрсдлээс өөрсдийгөө хамгаалахгүй байгаа тэдгээр иргэдээ торгодог хүмүүс нь очиж торгоорой.

42
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

42 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.153d   • 2020, 2 сарын 19. 12 цаг 40 минут

buunuuruu buuz hiigeed yasan bilee,,huduuniihun darhlaa saitai..haniad tomuu hatgalgaanii virus teesench medegdehgvi bj bolno..tgd ahmad nastanguudtai zolgolt hiiheer bie sul.darhlaa muu hvn shuudl avnashdee..busdiigaa bodmoor yum aav eej,nyalhsaa bodmoor yumdaa

66.181.161.79Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 59 минут

Сэтгүүлч зөв л асуудал хөндсөн байна шүү дээ. Хориог сунгасан нь маш зөв алхам болсон шүү

103.212.118.216Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 57 минут

Нарантуулаа түр хаах хэрэгтэй ,Өвчин гарвал Сайхансамбуу нэг төгрөгч гаргахгүй хүндээ.Лангууны авгай нар болон захаар явж бгааа хүмүүсийн ихэнх нь маскгүй явж байна шүү.Сурвалжлагын зураг дээр ч гэсэн харалдаа бүгд маскгүй явж байнаа.Баялаг-Ундараа ,Задгай зах дээр ямарч санамж, сэрэмжлүүлэг алга байнаа.Зах дээр урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сурталчилгаа огт алга бна даа.Захын захиргаа,НМХГ,Цагдаагийн тасаг юу хийж бнаа .Эдгээр байгууллагын хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй.Зөрчлийн хуулийг НТ-ын цагдаагийн хэсэг огт хэрэгжүүлэхгүй бнада

202.9.46.218Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 52 минут

ОРЧИН ҮЕТЭИГЭЭ ХӨЛ НИИЛҮҮЛЖ АЛХААЧ ОРКУУДАА ... ӨВЧИН ТУСЧИХВАЛ ЯАЖ ЦАРАИ АЛДАЖ ГУИЖ ТҮҮЖ БАИХ БОЛ .... УХАМСАР УХААН БОДОЛ ГЭЖ БАИНА УУ

58.109.161.167zochin   • 2020, 2 сарын 19. 11 цаг 12 минут

muu er daind gegcheer bayar gj mun ch ih huuruh yum daa Gadaadiinhan ene hristosiin bayaraa ugui mun tseverhen temdegleh yum Tegej unaa mashin, uuts idee, deel huvtsaaraa uraldaj bgaa hun alga

202.126.88.32Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 09 минут

Зах хаасан бол зүгээр байж

58.109.161.167zochin   • 2020, 2 сарын 19. 11 цаг 07 минут

manaihan ch alivaad oroitoj amaa baridag hoino Hotiinhniig huduu yavuulah hereggui Hyatadiig sonsoogui yum bh daa Henegguichuud

103.229.122.62Бараа худалдан авагч   • 2020, 2 сарын 19. 10 цаг 59 минут

Нэгэнт л төр, Засгийн шийдвэр гарсан бол захыг ч хаах хэрэгтэй. 1 сар тэвчих хэрэгтэй шүү дээ. Монгол хүн харангадаад үхэхгүй шүү дээ. Өвчилснөөс л хэдэн хувь дээр. аймгууд хөдөлгөөнийг хориглосон нь маш зөв шийдвэр. Улаанбаатарт хамгийн эрсдэлтэй хүмүүс чинь наад зах дээр бараа борлуулж байгаа хүмүүс шүү дээ.

192.82.74.159Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 59 минут

Gertee idee undaagaa bazaaj yvaa biz.Tavag zasalgui yahav dee.Hilee haachaad surguuliudiinhaa karintiig zogsoovol taarna.

59.153.113.153Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 54 минут

yadaj mask zvvhiig shaardaachee,

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 38 минут

Хүчгүй төр захирагддаггүй мэдлэг боловсролгүй хэнэггүй хэдэн хөдөөний оркууд ковид-19 тахал вирусын талаар юу ч мэддэггүй ойлгодоггүй нь харамсалтай

192.82.70.165УБ хотын унаган иргэн   • 2020, 2 сарын 19. 10 цаг 18 минут

УБ руу орох урсгалыг 3-15 хүртэл зогсоох хэрэгтэй. Хотоос гарах үед нь орох хөдөлгөөнийг ийм хугацаагаар хориглосон тул зөвшөөрсөн гэдгийг нь баримтжуулаад гаргах, мөн энэ хугацаанаас хойш орж ирсэн ч тодорхой хугацаанд тусгаарлах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Бид эрүүл энх амьдармаар байна шүү!

139.5.219.93Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 13 минут

Хилээ хэдэн сар хуу хаачихаад сургууль сургалтын байгууллагуудаа нээлдээ Хятад япон солонгос гонконг гэсэн азийн орнуудтай хил нислэгээ хэдэн сар хаахад болно ш дээ бөөсөнд хутга гэчээр короногоос илүү чадавхигүй төрийн удирдлага гай болоод бна одоо Япон Солонгостой агаарын хилээ шууд хаа тэнд эрчтэй дэлгэрч бна энд мянга карантилсан ч тэндээс чирээд ороод ирвл яах бэ

202.70.34.70Ард   • 2020, 2 сарын 19. 10 цаг 06 минут

ХЯТАДЫН 60 САЯ ХҮНТЭЙ ХУБЭЙ МУЖ ХӨЛ ХОРИОД БОЛООД Л БАЙНА. ТЭГЖ БАЙЖ ӨВЧИН ХОЛУУР ӨНГӨРНӨ.

66.181.161.40Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 57 минут

Тахал нүүрэлчээд байхад баяр тэмдэглэж идэж ууж хэсэж тэнэхээ хэнээрч заалгахгүй гээд байдаг ямар хачин юм бэ энэ хүмүүс

202.179.25.230Орк   • 2020, 2 сарын 19. 9 цаг 47 минут

Цагаан сар тэмдэглэж байна гэж айл амьтан хэсэж дарвагнаж байж өвчин тусаад эргээд ард түмэнд тараагаад бас төрийн мөнгөөр эмчлүүлнэ гэж дарвайна ОРКуудаа

202.179.24.8Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 42 минут

алнаасаа дор сэтгэхүйтэй буруу турхирсан сэтгүүлч ухаантай пизда байна лаа

202.9.46.134Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 54 минут

Ядуу сэтгэхүйтэй

45.67.96.229Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 40 минут

Тэмбуу гээч тахал нь монголд аймар бгаа гэсэн, одоо цагаан сараар ковид-19 алдлаа л даа. Цагаан сарын дараа хот руу орох замаа 21 хоног хаагаад ганц удаа тер бдагыг харуулчуул Женко г дараагын сонгуульд дэмжлээ, нээрээ шуу ккк бур нэг эзэнгуй улс шиг замбараагуй тэнэг юмаа. Таны зарлигыг тоохгуй бн эрхэм Еренхийлегч ее!

202.179.31.101ОРК   • 2020, 2 сарын 19. 9 цаг 39 минут

нутгаа сахиж үлдсэн хэдэн хүнээ ОРК гэнэ. УБ-ынхан өөрсдөө хаанаас гаралтай хэнсэн юм бол? Суурьшсан хятадуудын удам уу, адилхан л хөдөөнөөс очсон оркуудын л удам байх. баруун зүүн аймгаар нь ялгана, хот хөдөөгөөр нь ялгана. цөөхөн монголд наад өвчнөөс чинь илүү гайтай зүйл энэ. УБ-т тэмдэглэхгүй байж болно. нэг хүн нь найтаахад нөгөө нь ханиад хүрэх шигүү газар. угаасаа хил гаалиар орж ирдэггүй юм бол манай хөдөөний цэвэр салхинд вирус нь байтугай муухан амьтан ч тогтохгүй орчинд амьдардаг бид муугийн ёс биш монголын ёсоо дагахаа л дагана

202.55.188.39Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 59 минут

ийм л тэнэг бгаа юм даа.нэг хэсэг ДОХ монгол хүнд тусахгүй л гэж ярьдаг бсн оркууд шүү дээ

202.179.25.230Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 48 минут

өвчин тусвал битгий төврүү яваарай ухаантай ОРК ооо

45.67.96.229Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 45 минут

Хотынхон гэж суурин соёлд иргэншсэн иргэдийг хэлдэг юм, ОРК минь. Чам шиг юм хотоор шагайх хэрэггуй хэзээ ч соёлжихгуй. Зарим чинь хотод ирж суурьшаад сайхан амьдарч бгаа, тэд бол ухамсартай хэсэг нь.

202.179.24.8Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 38 минут

iim olon niitiin esreg yum niitelj turhirch baigaa setguulchded arga hemjee avaach ee

45.67.96.229Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 31 минут

Яг ингэнээ эд нар хэхэ. Хот руу ордог хеделгеенийг цагаан сарын дараа хааж буян болоорой Еренхийлегч ее!

66.181.161.35zochin   • 2020, 2 сарын 19. 10 цаг 08 минут

zov bna. demjij bnaa

66.181.161.4м   • 2020, 2 сарын 19. 9 цаг 28 минут

Цус ойртолтын хамгийн эхний түгээмэл шинж амиа хичээх,дараагийнх нь цагаан сар мэт баярыг тэмдэглэж баян тарган мэт харагдах,хөөрөх дон гэж байгаа.Дээр үед цагаан сар тэмдэглэхийн тулд одоогийнхоор бол ломбарданд гэрээ тавьчихаад дараа нь оронгүй хоцорч байсан юм гэсэн шүү.

45.67.96.229Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 34 минут

Хаха тийм уу

192.82.72.45Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 50 минут

Xaxa

64.119.19.167Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 27 минут

томчууд нь зарлиг гаргасан болхоор өвчин дэгдвэл нөхөн төлбөр гэж нэхэх эрхгүй болсон, одоо яахав өөрсдөөс нь болсон болно. гадаадад байга монголчууд эндэх хүмүүсийг хараад толгой сэгсэрч бн даа

202.55.188.39Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 21 минут

оркуудад юу ч хэлээд нэмэргүй

49.0.137.164Hariuzlaga NEH   • 2020, 2 сарын 19. 9 цаг 18 минут

Zasag tor ni buh shatandaa Zagaan sariig tewcheed temdeglehgui ongorooyoo geed baihad ene odooyun ESREG zuil surtalchilaad baigaa yum bee !! Bolij UZ iim yum bichij niitelj baigaa humuusiig hariuzlaga TOOZOO !

203.91.115.521   • 2020, 2 сарын 19. 9 цаг 14 минут

хахаха манай хөдөөнийхөн цагаан сараа тэмдэглэнэ гэж гарчиг өгч байгаа сэтгүүлчээ хот хөдөөний ялгаа хийж суух сайхан байна уу?

103.50.207.150Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 11 минут

Яагаад ийм сурвалжлага нийтэлдэг юм бэ? Гарчигаас нь эхлээд хүмүүсийг цагаан сараар айл хэсэх сэдэл төрүүлж байгаа юм шиг. Хүн бүр хариуцлагатай байхыг уриалах ёстой баймаар,

64.119.27.75Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 10 минут

МАЛЧИД АА ГЭЖ...

172.104.102.125Zochin   • 2020, 2 сарын 19. 9 цаг 00 минут

tsagaan sariig buu temdegle gej heleegui. harin orh geriinhee hureend temdelgeleed ail hesehgui gaduur boonooroo yavahgui tuhai l yarij bichij bna. Manaih ersdel ondortei bused bgaa. Tsagaan sar geheer l bi mongol hun gej dovchignodogoo bolibol yaasiin. Tsagaan sar temdeglesengui, ail hunaraar hessengui geed Mongol bish bolchihgui sh dee. Eronhiilogch, zasgiin gazar shiidee gargasan. Odoo hyanaltaa saijruulah ni zuid niitsne. Jaahan zahirgaadalt er ni heregtei

202.9.46.218Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 58 минут

АРД НИИТЭЭРЭЭ ӨВЧИН ЗОВЛОНГҮИ ҮХЭЛ ХАГАЦАЛГҮИ ЭНЭ БЭРХ ҮЕИИГ ДАВЧИХВАЛ ДАРАА НЬ ХЭЗЭЭ Ч ЗОЛГУУТ ХИИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ОЛОН ТҮМЭЭН .......ЕР НЬ ЮУ НҮҮРЭЛЧИХЭЭД БАИГААГ ОИЛГОЖ БАИГАА ХҮН БАИНА УУ

202.21.105.186Zochin   • 2020, 2 сарын 19. 8 цаг 57 минут

Yamar ersdel garch bolzoshguig medekhgui ***** khumuus baikh yumaa.

175.192.225.164Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 12 минут

Сэтгүүлч Б.Бурмаа багахан шиг л тэнэгтэж үзээрэй. Вирус илрээд ирвэл чамайг юу гэж бичиж суухыг харъя. Эргүү хүүр вэ ?

192.82.68.184Zochin   • 2020, 2 сарын 19. 8 цаг 09 минут

Tv9 uur garsan solongosiin haniad gdg kinog buh uzeh hrdtei uvchin ymr hurdan haldaj yu boldogiig ter kino heleed ugnu yun tsagaan sar beeee eruul baival olon bayr uznee erunhiilugchiin urialgiig demj

66.181.161.40Гэрэл   • 2020, 2 сарын 19. 8 цаг 08 минут

Тэнэгийн дотор уужим гэдэгдээ юу хэлэх вэ.хөдөөний оркуудыг яанадаа

202.55.188.92Zochin   • 2020, 2 сарын 19. 12 цаг 02 минут

Ger gertee l baimaar baina daraa udur gej baina shuu dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.