2020 оны 2-р сарын 19
8 цаг 20 минут

Д.Дулмаа: Цусны нөөц 50 хувиар буурах эрсдэл үүсэж болзошгүй байна

Баянгол дүүргийн МоАХ-ны  зөвлөлийн 80 гаруй гишүүн өчигдөр Баянзүрх дүүргийн  цус цуглуулах төвд 28 литр цус бэлэглэлээ.  Баянгол дүүргийн Монголын ардчилсан холбооны дэргэдэх залуучуудын холбооны зөвлөлийн гишүүд  нийгмийн хариуцлагыг ухамсарлан энэхүү аяныг анх удаа зохион байгуулсан нь энэ.  Энэхүү аян  Баянзүрх дүүргийн цус сэлбэх төвд өглөөний 10:00 цагт эхэлсэн юм. Манай сурвалжлах багийг очиход,  эмнэлэгт цусаа өгөхөөр цугласан  улбар шар фудволк, амны хаалтаар жигдэрсэн 30 гаруй хүн ирсэн байв. Тэдний зарим нь цусаа өгөх гэж дараалал үүсгэн зогсож байгаа харагдлаа. Цусаа өгөөд дөнгөж гарч ирсэн болов уу гэлтэй  тав, зургаан залуу тусгайлан бэлдсэн халуун кофе, цай уух хэсэгт сууж байв.

Тэдний өмссөн ижил өнгийн хувцас нь МоАХ-ын гишүүд мөн болох нь андашгүй. Бүх гишүүд цусаа өгч дууссаны дараа нийгмийн ажилтан Д.Дулмаа бүгдийг нь “Амьдрал бэлэглэе” гэсэн уриа бичсэн томоос том зүрхтэй зурагт хуудасны урд суулгав. Цагаан халаадтай,  жижигхэн биетэй эмч халуун цусаа харамлалгүй бэлэглэсэн залуусд талархасан сэтгэлээ илэрхийллээ. Дараа нь  цусаа өгсөн хүн 24 цагийн дотор анхаарах ёстой хэд хэдэн санамжыг ойлгомжтой тайлбарлаж өгөв. Залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өнөөдөр цусаа бэлэглэсэн нь өөр олон хүнийг уриалсан үйлдэл байлаа. Гэвч  Нийслэлийн хэмжээнд шинэкорона  вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж,  нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг томоохон  нэгжүүдийг түр хаасан. Үүнтэй холбоотой цус цуглуулах төвийн үйл ажиллагаа доголдож, цусны нөөц багассан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан юм.  

Тэгвэл  хоёрдугаар сарын дунд үеийн нөхцөл байдлын талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нийгмийн ажилтан Д.Дулмаагаас тодрууллаа. Тэрбээр  “Цусны нөөцийн хомсдол үүсээгүй, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Харин цусны нөөц 50 хувиар буурах эрсдэл үүсэж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ нь  нэгдүгээр  сарын 27-оос гуравдугаар сарын 2-ыг хүртэл их,  дээд сургуулиудад хөл хорио тогтоосонтой холбоотой.  Манай байгууллагын хувьд хоёрдугаар сар хамгийн онцлог.  Учир нь хоёрдугаар сард явуулын төлөвлөгөөг их,  дээд сургуулиудаар явж биелүүлнэ гэж тооцоолсон байсан. Гэвч  энэ бүх төлөвлөгөө биелэхгүй хэмжээнд хүрээд байна. Тиймээс бид  ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд цусаа хандивлах  уриалга гарган ажиллаж байна. Өнөөдөр манай цус сэлбэлтийн төвд  Монголын ардчилсан холбооны залуучууд цусаа өгсөн нь бидний уриалгыг дэмжин хамтран ажиллалаа  гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарын бүх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед цус  цуглуулалтыг улам идэвхжүүлж, явуулын цус сэлбэлтийг ажлыг хийж  байна” хэмээлээ.  

Та 30 минутын хугацаанд 350 мл цус хандивлаж донор болсноор гурван хүний  амийг аврах боломжтой байдаг. Тэгвэл МоАХ-ны залуучууд цусаа өгснөөр 300 хүнд амьдрал бэлэглэж байгаа юм.  Тэдний төлөөлөл болгож   Монголын Ардчилсан холбооны Баянгол дүүргийн зөвлөлийн гишүүн Б.Нямгаваагийн сэтгэгдлийг сонссон юм.   Тэрбээр  “Өнөөдөр залуучууд зөв зүг рүү нэгнээ хөтлөх хэрэгтэй. Нэг хүн цусаа өгөхөд цаана нь 4-5 хүний амь нас аврагдаж байдаг. Тиймээс Баянгол дүүргийн залуучуудын  зөвлөлөөс энэхүү аяныг эхлүүлсэн.  Цаашид зөвхөн Баянгол гэлтгүй бусад дүүргийн залуусыг цусаа идэвхтэй бэлэглэхийг уриалж байна” хэмээлээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, нэгдсэн холбоод болон ард иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж цусаа хандивлахыг уриалга болгожээ.  Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах гурван төв ажилладаг. Уншигч та улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд зүүн хойд талд Баянзүрх цус цуглуулах төв, нэгдүгээр эмнэлгийн залгаа Сүхбаатар цус цуглуулах төв, “Дүнжингарав” худалдааны цэгт байрлах Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнд байрлах “Дүнжингарав” цус цуглуулах төвд очин цусаа өгөх боломжтой.

 Т.Эрдэнэчимэг 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 52 минут

Армийнхан,цагдаа,онцгой,төрийн хувийн байгууллагуудаар явж цусны нөөцөө нэмэгдүүл тэнгэрээс ороод ирнэ гээд битгий хоосон мөрөөдөөд суу энэ цусны төвийхөн ажлаа хий бод сэтгэ яв гарц олон байгааг олж харцгаа

103.26.195.229Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 33 минут

чамаар заалгахгүй явуулын баг нь олон жил байгууллагуудаар явж ирсэн

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 27 минут

Ажилтай болохоор цусаа өгч чадахгүй байна л даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.