Корона вирусийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Юнител групп ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэрээс нь ажиллуулж эхэллээ.
Жирэмсэн, нялх хүүхэдтэй зэрэг хүндэтгэх шалтгаантай ажилтнууд бүтэн цагаар гэрээсээ ажиллаж, бусад ажилтнууд өдөр, өдрөөр ээлжлэн гэрээсээ ажиллах горимд шилжээд байна. Гэвч улс орныг хамарсан онцгой байдлын үед харилцаа холбооны үйл ажиллагаа доголдолгүй, найдвартай байх нэн чухал тул үйлчилгээний салбарын ажилтнууд болон техникийн инженерүүд хэвийн горимоор ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая.
Онцгой нөхцөл байдалтай уялдуулан дээрх шийдлийг компани дотооддоо мөрдөж эхэлснээр дижитал технологийн тусламжтай бүх төрлийн хурал, уулзалтыг онлайнаар хийж үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Иймээс бусад бизнесийн байгууллагуудыг ч дээрх ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Коронавирусийн тархалттай холбогдуулан Юнител групп нийгэм, олон нийтэд чиглэсэн уриалга, санал санаачлагыг идэвхтэй дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал бүх төрлийн төлбөр тооцоог Дижитал хэлбэрээр шийдэхэд уриалсан “Гэрээсээ шийдье, Гарахгүйгээр зохицуулъя” , технологийн дэвшил ашиглан алсын зайнаас шинэлэхэд уриалсан “Шинэлэг Шинэлье” хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлээд байна.
Иргэд та бүхэн өөрсдийн эрүүл мэндээ анхаарч холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргаж буй зөвлөмж, зааврыг сахин эрүүл мэндээ хамгаалаарай Юнител группийн зүгээс уриалж байна.