2020 оны 2-р сарын 19
15 цаг 31 минут

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч  буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзлаа.

Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж,  халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллаж байгааг дуулгалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил хэлэхдээ “Өнгөрсөн шөнийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж, шинэ төрлийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  5000 гаруй  зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх хоёр өрхийн дуудлага ирж яаралтай түргэн тусламжийг өгч ажилласан. Газар дээр нь очиж албаныхан шалгалт хийхэд иргэд яндангаа хөөлж, үнсээ аваагүй, угаар мэдрэгчийг байрнаас нь хөдөлгөсөн зэрэг зөрчлүүд илэрсэн. Сайжруулсан түлшний хувьд үйлдвэрээс  өдөрт 3000-5000 тонн түлш үйлдвэрлэж байгаа, барьцалдуулагч бодис урдаас өдөр бүрт 100-200 тонн ирж байгаа” хэмээн хэллээ. Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг өрх бүрт тарааж, мэдээлэл өгсөн ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хөнгөн хэлбэрийн хордлогын дуудлага тасрахгүй байгааг  мөн мэдээлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг  иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг  нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-н албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авч ажиллах бөгөөд хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах талаар нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян энэ үеэр мэдээлэв. Түүнчлэн цаашид түр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутаг  болон нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа учраас нарийвчилсан судалгаа гаргаж албажуулаад, стандартын дагуу цахим системд холбож, бүртгэжүүлэх ажлыг хэрэгжүүлбэл цаашид гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах өндөр ач холбогдолтой талаар хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломж нөхцлийг сайжруулахын тулд  Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад хяналтын пост байгуулах байршлаа тодорхой болгоод, судалгаа гаргаж  өгөхийг үүрэг болголоо.

Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн байршуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар  нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогийн байдлаар түр замыг нээсэн байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг хийж аюулгүй байдлыг хангах 170 гаруй тэмдэглэгээг тавьсан байгаа. Замын ажлыг үргэлжлүүлэхэд нийслэлийн зүгээс хамааралтай бүх ажлын бэлтгэл хангагдсан” хэмээн хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.