2020 оны 2-р сарын 19
15 цаг 38 минут

Ё.Баатарбилэг: Сургуулиуд дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хугацааг сунгахаар болсон билээ. Тэгвэл Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэл боловсролын байгууллагын үйл ажиллагааг хориглосонтой холбоотойгоор хичээлийг телевизээр болон онлайн хэлбэрээр зааж байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтраад нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллалаа. 18 телевизийн сувгаар 12 анги болон цэцэрлэгийн хичээлийг заасан. 402 удаагийн 6650 цагийн 40 төрлийн хичээлийг 170 багш заасан.  Хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулахад тусалсан хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье. 

Эцэг, эхчүүд, багш, сурагчдын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд нэлээд сайжирч, зүгширч байна. Багш нар яаж хичээлээ заах уу, эцэг, эхчүүд яаж хяналт тавих гэдэг нь илүүтэй зүгширч, хамтын ажиллагаа сайжирсан гэж үзэж байна. Казах, Тува хэлээр хичээлийг хөрвүүлж, орон нутгийн болон үндэсний телевизээр гаргасан. Бүх хичээлийг дохионы хэлээр орчуулж байгаа гэдгийг бас хэлье.  Энэ бүхэнтэй холбоотой гарч буй зардлыг сайдын багцаас өгч байгаа. Багш нар авах ёстой цалин мөнгө, нэмэгдлээ авч байна. 

Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг дахин дөрвөн долоо хоногоор хориглохоор боллоо. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийнэ. Тухайлбал, хичээл тарах, элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх хугацааг хойшлуулахгүй гэж шийдсэн.  Мөн гуравдугаар улиралд 7 хоног амрах ёстой байсан. Тэгвэл хавар хүүхдүүдийг амраахгүй байхаар шийдлээ. Үндсэндээ гуравдугаар сар дуустал хөл хориотой байх учраас дөрөв, тавдугаар сард амралтгүй хичээллэнэ. Мөн дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Үндсэндээ 8 долоо хоногт хичээллэх юм. Төгсөлтийн шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлнэ.  Энэ маягаар 4 долоо хоногийн хичээлийг нөхөх боломжтой гэж үзэж байна. 

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг заана. Цагаан сарын өдрүүдэд иргэний боловсрол, ёс зүйтэй холбоотой хичээлийг өдөр болгон заахаар бэлтгэж байна.  Цэцэрлэгийн болон ЕБС-ийн 1-5 ангийн сурагчид зургадугаар сарын 1-ээс.  6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс амарна.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ий өдрүүдэд зохион байгуулна.  Их, дээд сургуулийн элсэлтийг  зургадугаар сарын 15 гэхэд дуусгасан байхаар төлөвлөж байна. Их, дээд сургуулиуд ч гэсэн зургадугаар сарын эхээр амарсан байхаар төлөвлөж байгаа. 

Спорттой холбоотой бүхий л үйл ажиллагааг цуцалсан. Гуравдугаар сард болох байсан олон улсын хоёр тэмцээнийг цуцалсан. Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрх авах оноо цуглуулах тэмцээнд оролцохоос бусад тэмцээнд тамирчдыг оролцуулахыг хориглосон. Соёл урлагийн байгуулагууд дотоод үйл ажиллагаагаа явуулж байна. Шинжлэх ухааны байгууллагууд мөн адил. Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдынхаа өдрийн ажлын цагийг 5 болгож бууруулсан. Тодорхой хэмжээнд цалинтай чөлөө олгох чиглэлийг барьж ажиллаж байна. 

Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээний төсөв хэмнэгдэж байгаа. Энэ хэмнэлтийг зөвхөн салбартаа, тухайлбал багш нарын илүү цагийн хөлсөнд. Дээрээс нь, зөвхөн тухайн байгууллагад шаардлагатай ариутгал, халдваргүйтлийн бодис авахад зарцуулах ёстой. Үүнээс өөр зүйлд зарцуулж болохгүй. Тэгвэл Төсвийн хууль зөрчсөн болно шүү гэдгийг сануулъя" хэмээлээ. 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.143Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 40 минут

Erguu mal

66.181.161.126Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 29 минут

Ingej balchir ursee setgel sanaanii hund daramtand oruulah hereg ya bn.Ingesneer asuudal shiidegdehgui dee oor garts hai durak mini.

103.212.116.58Зочин   • 2020, 2 сарын 20. 6 цаг 36 минут

Бурхан минь энэ сайдад ухаан хайрла

103.212.116.58Зочин   • 2020, 2 сарын 20. 6 цаг 35 минут

burhan min ene saidad uhaan hairla

182.160.33.249Зочин   • 2020, 2 сарын 19. 23 цаг 30 минут

Дулааны улиралд хүүхэд нозоорч ядардаг үед хагас сайнд хичээллүүлж шийтгэхийн оронд 2 долоо хоног сунгаад хичээллэхэд яагаад болдоггүй юм.Бүтэн 8 долоо хоног буюу 40 өдрийн хичээл тасалдсаныг 8-хан хагас сайнд хичээллээд бусад 32 өдрийнхийг телевизээр заасан болж луйвардаж байна.Эрх баригчид сонгуулиа бодоод боловсролын үйл ажиллагааг 2-рт тавьж байна.Монголын боловсрол дампуурлын туйлд хүрлээ.

182.160.2.210Зочин   • 2020, 2 сарын 19. 18 цаг 57 минут

Хаврын улиралд Нийслэл,дүүргээс багш сурагдчдын дунд ач холбогдолгүй уралдаан тэмцээн шоу олноор зохион байгуулж хичээл сургалтаас хөндийрүүлдэг явдлыг сайдын тушаалаар хориглох хэрэгтэй.Сонгуулийн шоунд намуудын шахалтаар багш,оюутнуудаар суудал дүүргүүлдгийг болиулах хэрэгтэй. Бүтэн улирал хагасын хичээл хаачихаад одоо орхигдсон хичээлээ чанартай нөхөхөд анхаармаар байна шүү сайдаа.

203.91.119.42Зочин   • 2020, 2 сарын 19. 17 цаг 38 минут

ERXEM xvndet said ta xuviin surguuli bolox mvis iin bagsh nariin tsaling olguulj ogno vv ene BOLOVSROLIIN salbariin tom asuudal shv nutag nuga baij bolno olon xvmvvsiin erx ashigiig bodoltsoj uzne vv?

202.9.40.184Зочин   • 2020, 2 сарын 19. 16 цаг 03 минут

tegexgvi bol estoi balarch bnaa ene bagachuud sursan ymgvi

203.91.119.42Зочин   • 2020, 2 сарын 19. 15 цаг 46 минут

SAIDAA xuviin surguuliudiin bagsh nar tsalingui bna xuviin surguuliin bagsh nariig business xiij mongo oltsgoo bi taniirg tejeej chadaxgui gesen bxiin ta ene nutgiinxaa xvnii surguuliin bagsh nariin erxiig xamgaalj chadaxgui bol bid jagsax bolnoo

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.