2020 оны 2-р сарын 20
8 цаг 40 минут

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно

Нийслэлийн замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг боловсронгуй, үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн ая тухтай зорчих бололцоог нэмэгдүүлэх зорилгоор Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, техникийн ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэн, боловсруулж, батлуулж, ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү журам, стандартыг батлан хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, иргэдийн ая тухтай зорчих боломж нэмэгдэнэ.  Мөн нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээг нэг стандартын дагуу нэгдсэн зохион байгуулалттай болгож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын шаардлагад нийцсэн зогсоол бий болгох явдал юм.

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 550 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй үүний 400 орчим мянга нь нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог.  Харин 130 мянган автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна.

Зогсоолын хүрэлцээ маш муу, тэр дундаа хотын төвд байрлах төрийн үйлчилгээний байгууллагуудын ойролцоо зогсоол олддоггүйгээс үүдэн бага тойруу орчмын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Түүнчлэн зогсоолгүй газар автомашинаа тавиад ачуулах нь иргэдийг нэлээд бухимдуулдаг.

Улаанбаатар хотод хэдхэн жилийн өмнө жилд 50 мянган автомашин бүртгэгддэг байсан бол энэ жил 100 мянга орчимд хүрсэн. Эндээс энэ тоо цаашид нэмэгдсээр байх нь харагдаж байна.  "Ub traffic" болон google mup-аас Улаанбаатар хотын түгжрэлийг харахад,  оройн цагаар хотын автозамын маршрут бүхэлдээ улайчихсан байгаа. Энэ нь хөдөлгөөн зохицуулах боломжгүй  гэсэн дүгнэлтэд хүргээд байна.  Түгжрэлээс гарах бодит алхам бол одооноос хотын төвийн бүсүүдийн зогсоолын асуудлыг бүрэн шийдэж,  бүх зогсоолыг төлбөртэй болгох, зогсоолын ухаалаг системийг бий болгох явдал. Зогсоолын асуудал дээр эрс шийдвэр гаргахгүй бол түгжрэлийн үндсэн нэг шалтгаан, иргэдийг бухимдуулсан маргааны сэжүүр болоод буй. Наад зах нь байгууллагын зогсоолуудыг ажилчдын биш иргэдийн зогсоол болгохын тулд цагийн төлбөртэй болгох хэрэгтэйг хэлэх хүн олон байна.

Авто зогсоолын асуудлыг шийдээд түгжрэлээ  30 хүртэл хувиар бууруулсан орнууд байна. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар төвийн бүс буюу А бүсэд зөвшөөрөлтэй 3800 орчим,  зөвшөөрөлгүй 5700,  ямар ч хяналтгүй 7200 орчим автомашины зогсоол байдаг.  Мэргэжилтний судалгаагаар цаашид 15600 автомашины зогсоолтой болох боломжтой. Замын хөдөлгөөний түгжрэлийн өөр нэг шалтгаан бол зогсоолын гачигдал. Зогсоолын боломжит хувилбаруудыг судалж тогтоон ашиглахгүй байгаа болон зогсоолын менежмент хангалтгүйгээс албан газар байгууллагууд өөрийн өөрийн орон зайг хамгаалан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодон бие даасан зогсоолын орон зайг нийтийн эрх ашгийг үл хамааран бий болгодог байдал ихээхэн нөлөөлж байна.   

Их тойрууд төрийн 286 байгууллагын 28993 алба хаагч ажилладгаас 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар зорчдог байна. Тэд хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог. Хорооллын зогсоолын 60 хувь нь тухайн зогсоол орчмын байгууллага, компаний ажилчдын буюу лангуу түрээслэгчдийнх. Харин 10 хувь нь эздүүдийнх, 5 хувь нь  худалдаа эрхлэгч хүмүүсийн эзэмшлийнх болж хувирдаг. Үлдсэн нь үйлчлүүлэхээр ирэх иргэдийнх. Төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолын 70 хувь нь үйлчлүүлэгч иргэдэд зориулагдсан байх ёстой. Тэд зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд машинаа орхиж,  түгжрэлд нэмэр болно эсвэл автомашинаа ачуулна. Хэрэв үйлчлүүлэгчдэд зогсоолыг чөлөөлж өгвөл хөдөлгөөний хэт их ачаалал 30 хувиар буурна гэсэн судалгаа байна.

Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэдгээрийн орчин дахь  замын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт  хангалтгүй,  хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Үүний нэг жишээ бол Нарны замын баруун талаас “Нарантуул” худалдааны төвийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөний ачааллын байдал. 2003 онд 4 зурвастай болгож өргөтгөсөн бөгөөд 2007 онд өдөрт 26600  тээврийн хэрэгсэл зорчиж байсан.

Харин2012 онд өдөрт 37,500 тээврийн хэрэгсэл зорчиж замын хөдөлгөөний эрчим эрс  ихэссэн ажээ. “Нарантуул” худалдааны төвийн гаднах зогсоолын 70 хувийг тухайн байгууллагад ажилладаг лангуу түрээслэгчид өөрсдөө “эзэлчихээд" байгаа тухай албаны эх сурвалжийн мэдээ бий. Тэгэхээр "Нарантуул" дээр автомашин хахаж цацах нь аргагүй.  Энэ нь нэг талдаа зогсоолын тухай биеэ даасан хууль  байхгүйтэй шууд холбоотой юм.

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.114Төгсөө   • 2020, 2 сарын 20. 18 цаг 51 минут

Зөв зүйтэй. Гэхдээ эхний 30-40минут нь үнэгүй байх хэрэгтэй

202.9.46.10зочин   • 2020, 2 сарын 20. 14 цаг 12 минут

хиих ym олдоггү ym бхда сонгуулаар буух л ажилаа хииж бн да

202.179.26.13Зочин   • 2020, 2 сарын 20. 14 цаг 09 минут

Зөв зөв Ямарч газар очиж үйлчилгээ авах гэхээр байгуулагын ажилчид нь зогсоолоо дүүрэгчихээд зогсоол олодохгүй байх юм

192.82.65.224Зочин   • 2020, 2 сарын 20. 13 цаг 20 минут

За болидоо байшингаа замтайгаа нийлүүлж барьчаад жаахан хэдэн зогссоолын үнийг нэмнэ ч гэх шиг больж үз

202.179.26.219Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 55 минут

даргын зогсоол гээд соци нийгмийн үед байдаг байсан шиг юмтай болох нь дээ, тэр төрийн хулгайчын зогсоол нэртэй болох биз

202.126.89.108Zochin   • 2020, 2 сарын 20. 12 цаг 16 минут

Temertei bolgon heregtei

202.126.89.108Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 15 минут

Temertei bolgon heregtei

103.50.206.40Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 52 минут

Хуцна биз МАН-ыхан 4 сараас төлбөртэй болго болго 6 сард та нарыг зайлуулчнаа

58.109.161.167Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 49 минут

mashin baitugai yavgan hun yavahad hetsuu baina urgutguluud tulgaad barichihsan

58.109.161.167Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 47 минут

Gadaadiin tom hotuudad buh baiguullaga, ih deed surguulid uursdiin humuusiinhee mashiniig tulburtei taviuldag yum bn

64.119.20.149Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 14 минут

soliorood baigaarai horoololiin dundah zogsooliig deeremdeed uzeerei. ter tsagt irgediin uur hilen gej yu baidgiig medrenee ene ih tatvariin daramttai niigem tesrehed tun oirhon baigaa

202.9.46.150Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 47 минут

Чи өөрөө солиор яадаг муу өвчтөй хог вэ? Тэгээд тэсрээч пизда минь сүрдүүлдэг дарамталдаг хэсэг газарыг зөвшөөрөлгүй өмчилж аваад хаалт босгон төлбөртөй зогсоол гээчийг бий болгон мөнгө хураадаг чи өөрөө хэн бэ? юу вэ? Тэгвэл чам мэт хувалз хачгуудыг устгахад ард олон дуртай байна

103.57.92.212Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 12 минут

Toriin alban haagchid oorsdoo mashintaigaa ireed baiguullagiinhaa zogsool deer mashinaa tavina. Uilchluuleh gj ochihoor zogsool ni bituu. Deerees 1 alba haagchaa manaachaar tavina. Eniigee bolimoor yum

103.229.120.114зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 04 минут

Хотын ,нягтрал ,нэрээр ,өндөр ,байшингуудад ,газар ,өгч ,зогсоол,ногоон ,байгууламжуудыг ,устгасан ,хүн ,,нь их ,хуралд ,суучихаад ,халдашгүй ,эрх ,насаараа ,эдлэж ,шоронд ,орохгүй ,гээд ,явж л ,байна. Гэмтэн ,газарын ,намййчингаа ,бариа чээ.

182.160.0.91turiin umch   • 2020, 2 сарын 20. 10 цаг 49 минут

zarim baiguulgaa yarmagruu nuulgeechee

66.181.185.33Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 45 минут

Маш зөв шиийдвэр.

103.57.93.114Zochin   • 2020, 2 сарын 20. 9 цаг 43 минут

Za tegeed Tor iin alba ni humuus ni unegui taviad duurgeh biz. Mayanga tolbor avdag bgaad yahav dee

202.55.191.130Уншигч   • 2020, 2 сарын 20. 9 цаг 41 минут

Зөв. Тэгээд зогсоолгүй газар машин тавигсдыг сайн журамлах хэрэгтэй.

202.179.31.8Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 33 минут

Албан газруудын гаднах зогсоолыг гадны ажилгүй хүмүүст өгч төлбөртөй болгох хэрэгтэй энэ бол түгжрэлийг бууруулах зөв арга шүү.

49.0.147.33зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 29 минут

сонгуулийн өмнө засч болохгүй шийдвэрүүд гаргах вийдээ.ажил хийсэн нэр хэмээсэн ард иргэдийн халаас хоосолсон ёс төдий юм хийх вийдээ.өмнө нь яалаадаа машины татвар гээд бөөн юм болоо биздээ.иргэдийн төлөөлөл ч баталж л байдаг мөн хэцүү сэтгэхүйтэй дарга нар байнаа байна

192.82.75.203УУЛ   • 2020, 2 сарын 20. 9 цаг 21 минут

Байрны хажуу талын эзэнгүй замбараагүй зогсоолыг эзэмшиж төлбөртэй зогсоол болгоё гэхээр өгдөггүй юм билээ. Би нэг газрыг зогсоол болгохоор 2016 оноос хойш хөөцөлдөж байна

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 19 минут

Бүх зогсоол төдбөртэй болбол мөнгө төлж машинаа тавихгүй 1-р эгнээ хаа таарсан газраа машин унаагаа тавьж түгжрэл улам ихсэнэ иймд бүх зогсоолыг төлбөргүй болгон,харин 1-р эгнээ болон зам дээр тавьбал шууд ачдаг механизмд бүрэн шилжих хэрэгтэй

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 07 минут

Хотыг хот шиг хот болгох дарга гарахгүй л байна даа. Энд тэндгүй эрээвэр хураавар өндөр байшин баригдсанаар гоё болдоггүй юм аа Цэгцтэй цэвэрхэн байвал хүн ам нь тайван амьдарч байвал гоё хот гэж нэрлэнэ.

122.201.31.188Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 06 минут

ТӨВИЙН ЗАМЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГО .

64.119.23.190Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 00 минут

Төрийн байгууллагуудын хашааны зогсоолыг бүгдийг журамлаачээ. Харуул тавьчихаад тэр зогсоолд иашинаа оруулсан иргэнийг ажилчдын машины зогсоолд машинаа тавилаа хэмээн хэламаар доромжлох, хөөж туух, тухайн байгууллагад орж уулзах ажилтайгаа учирлаад байхад, өмнүүр хэрэх мөрлөх, заамдах түлхэх цохих хувцас урах зэрэг авир гаргаж асуудал үүсгээд байна. Энэ асуудлыг яаралтай цэгцлээчээ. Энэ байдал улсын татвар, нийслэлийн татварын газрын зогсоол дээр болсон үйлдэл. Хотын стресс дээр жин дарж буй том асуудал шүү.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 57 минут

Зам барьна газрыг нь худалдаж авна . Ээ бурхан минь ингэхээр улс хөгжихгүй байна.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 56 минут

Нийслэл хотын ойролцоо газрыг ард иргэд мэдээгүй байхад Хотын дарга нар өөрсдөө газраа танил талдаа өгдөг. Бүх газраа эзэнтэй болгосоны дараа тэнд тийм орон сууц цогцолбор хороолол барьна гэж ард иргэдэд мэдээлдэг. Сонирхоод очиход аль хэдийн эзэнтэй болсон байдаг. Харамсалтай үнэхээр харамсалтай авсан хүмүүс нь юу ч барихгүй буцаагаад зардаг энэ бол төрийн албан хаагчдийн тогтсон бизнес

202.179.25.40Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 55 минут

Угаасаа байхгүй шүү дээ. Үнэ нэмэх гэж байгаа юу хулгайчид, сонгуулийн мөнгө олох гэж

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 53 минут

Замд тулгаж байшин барьж байгаа хүмүүс чинь танай намыг санхүүжүүлдэг бизнес эрхлэгч нэртэй луйварчид байна. Улсын нийслэлийн нүүр царайг яагаад бодож болдоггүй юм бэ

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 52 минут

Нийгэмд чтглэсэн асуудлыг шийдэхдээ бүгдийн татвар төлбөрөөр зохицуулах юм. Өөр арга байхгүй юу. Замаа өргөсгө Хот төлөвлөлтийн бодлогоо зөв болго. Хятад улсад замын хажуугаар 4 эгнээ мод тарьсан байдаг. Манайх ганцхан эгнээ модтой. Цаана явган хүний зам байхгүй тулгаад байшин барьсан байдаг.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.