Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 5 цаг 20 минутын орчим хяналт шалгалт хийжээ. Ингэхэд иргэн И.Б нь 5555 УБЧ улсын дугаартай Ланд 200 маркын авто машинаар Зэрлэг гахайн толгой 1ш, Чонын толгой 1ш, Чонын гуя 1ш, Чонын 1 кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлэн өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зэрлэг ан амьтан гахай шувууны мах дураараа агнаж зараад худалдаж авч идээд байвал хятад шиг л болно шүү. Хятад эмнэлэг сайнтай , хүн хүч сайнтай, хөрөнгө мөнгө ихтэй, бас дэг журам сайнтай болохоор ямарч байсан даваад гарна. Олон юм чинь үлдэнэ. Манайх бол ч бүгд үхэж дуусах байх шүү
Зэгсний ,гахай ,юм ,шигээ. Буу ,байгаагүй ,юм ,уу.