2020 оны 2-р сарын 20
12 цаг 40 минут

Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22 тоот “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0.017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах үйл ажиллагаанд сав, баглаа, боодлын зориулалтаар ашиглаж байсан үйлдлийг илрүүлж, 3 төрлийн үнэлгээтэй, 3 төрлийн хэмжээс бүхий /10, 50, 100 төгрөгийн/ 1935 ширхэг, нийт 74500 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.91Зочин   • 2020, 2 сарын 20. 21 цаг 59 минут

Элэг аваад хаячих юмаа. Зүгээр цалин авахаасаа бас зовдог байх нь . Хоригловол бүрмөсөн хорь, чадахгүй бол битгий нимгэн , зузаан гэж чацга царайлаад бай л даа

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 20. 14 цаг 55 минут

Уутнаас гадна доторхи бүтээгдэхүүнүүдийг шалгаж чадахгүй чадваргүй МХЕГ сул цалин авч хий хөөсөрдөг мэдлэг чадваргүй нөхдүүдээр төрийн алба дүүрсэн.Химийн хорт бодис орсон идэж уух барааг яах вэ тэд илэрүүлж чадахгүй тул иргэд хордож эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа нь нууц биш хавдар туссан өвчилсөн хүмүүс хохиролоо МХЕГ-,ЭМЯ,ШӨХТГ -т гарган нөхөн олговор,эмчилгээний зардалуудаа нэхэмжлэн хохиролоо барагдуулаарай

202.179.26.219Зочин   • 2020, 2 сарын 20. 13 цаг 16 минут

их ажил хийждээ манай нам дагасан хулгайч нар, цаасан уут гялгар уут 2-н алинд нь илүү бактери үржихэв, хэрэглэх цаасан уут нь ер нь хаанаас ямар бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн эд байхав, хятадуудын баастай цаасаар хийсэн уут химийн уут 2-н нэгийг сонго гэвэл гялгар уутыг сонгоно. МАН-ы аугаа бодлого нь энэдээ амьдрах гэж зүтгэж байгаа иргэдийн амьжиргааг үгүй хийж, нийтээр нь ажилгүй архичин болгох, үхэж хэвт АН МАН-г сонгоод далдаганаж гүйгээд байдаг эргүүнүүд энэ лалруудынхаа тарьсан гайг үүрэх юмуу.

43.242.243.52иргэн   • 2020, 2 сарын 20. 12 цаг 47 минут

наад уутнууд чинь хятдаас орж ирж байгаа шүү. Бүгдийг нь хурааж авч устгах хэрэгтэй. Буцаад л наймаачид хачин нимгэн хальсан уутаа өгөөд эхэлсэн ш дээ

66.181.169.116Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 42 минут

Мөн их олон уут олжээ. Баяр хүргэе! Ха, ха, ха...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.