2020 оны 2-р сарын 24
9 цаг 00 минут

Б.Сарантуяа: “Goyol beauty” салон үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг

Сар шинийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд охид бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч эхэлдэг. Тиймээс бид “Goyol beauty” салоны гоо сайханч Б.Сарантуяатай уулзаж цөөн хором ярилцлаа. “Goyol beauty” салон нь Монголын гоо сайхны салбарт чанартай үйлчилгээ, ур чадвараараа жишиг тогтоогоод байгаа юм.

-“Goyol beauty” салонд ажиллаад хэр удаж байна вэ?

-Гоо сайханчаар ажиллаад 6 жил. “Goyol beauty” салонд ажиллаж эхлээд гурван жил болж байна. 

-Танай салоны бусад гоо сайхны салоноос ялгарах онцлог давуу тал нь юу вэ. Хүмүүс яагаад танайхыг сонгодог гэж бодож байна?

-Манай салоны гол давуу тал туршлагатай олон жил ажилласан боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг. 

-Өвлийн улиралд бидний арьс маш их арчилгааг шаарддаг. Хэрхэн яаж зөв арчлах талаар зөвлөгөө өгөөч?

-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дйилэнх нь арьс хуурайшилттай. Чийгшил дутагдсан байдаг. Тиймээс ядаж л сардаа нэг удаа гоо сайханд ороод гүн цэвэрлэгээ хийлгээд массаж хийлгэж чийгшүүлж байх нь хамгийн чухал. Гэрийн нөхцөлд хэдий сайн арчилсан ч гүнд нь хүртэл чийгшүүлж чаддаггүй.

-Танай дээр гэхэд маш олон төрлийн массаж хийгддэг юм байна. Аль массаж нь ямар насны хүмүүст тохиромжтой байдаг вэ?

-Манайх найман төрлийн массажны үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, чийгшүүлэх, арьс чангалах,  цайруулах, хүчилтөрөгчтэй гэх мэт олон төрлийн массаж хийж байгаа. Тухайн хүний арьсны онцлогоос хамаараад тохирох массажыг нь хийдэг.  

-Батганы эмчилгээ бас хийгдэг юм байна. Хэр үр дүнтэй вэ?

-Гурван удаа орж байж нэг курс болдог. Хоёр хоногийн зайтай гурван удаа ордог. Маш өндөр үр дүнтэй.

-Сүүлийн үед "Carbon Peel" хийлгэх хүсэлтэй бүсгүйчүүд танайхыг зорих нь нэмэгдсэн гэсэн. Энэ нь ямар үйлчилгээ вэ?

-Усан суурьтай нано технологийн лазер гэж ойлгож болно. "Carbon Peel" хийлгэснээр арьсыг гэмтээхгүйгээр сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, нүхжилтийг агшааж нүүрний өнгө сэргээх, арьсны гүн рүү нэвтэрч бохирдлыг гадагшлуулж цайруулах гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй. Өнөөдрийн байдлаар бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа, хамгийн өндөр үр дүнтэй үйлчилгээ.

-Хэдэн удаа орж байж нэг курс болох вэ?

-3-5 хоногийн зайтай 7 удаа орно. Одоогоор 7 удаагийн оролт нь 50 хувь хямдарсан байгаа.

-Шууд ажилдаа явах боломжтой юу?

-Шууд ажилдаа явж болно.

-Өөр ямар ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Булган сормуус, торгон сормуус, үсэн сормуус гээд гурван төрлийн сормуусыг суулгаж байгаа. Мөн гар, хөл, суга, бикини вакс хийдэг.

-Гурван төрлийн сормуус нь хоорондоо ямар ялгаатай юм бэ. Хэдээс хэдэн насны хүмүүс аль сормуусыг нь сонгож хийлгэвэл зүгээр байдаг юм бол?

-Сормууснууд хоорондоо ширхэгээрээ ялгаатай. Булган сормуус нь бусдыгаа бодвол бүдүүн ширхэгтэй, торгон сормуус нь яг хүн үс шиг нарийн ширхэгтэй. Харин үсэн сормуус нь бүр нарийн ширхэгтэй байдаг. Тэр ч утгаараа нас тогтсон хүмүүс булган сормуусыг түлхүү хийлгэдэг. Тухайн хүний нүдийг харж байгаад аль сормуус илүү тохирохыг нь санал болгодог.

" Goyol beauty " салон ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр

УТАС: 77170505, 9907-6546, 8877-5907, 8619-1985

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.