2020 оны 2-р сарын 20
14 цаг 41 минут

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний систем 2018 онд 23, 2019 онд 11 тэрбумын алдагдалтай ажилласан

Эрчим хүчний яам 2019 онд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ 2020 онд юу хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өнгөрсөн жилийг бид ухаалаг эрчим хүчийг дэмжих жил болгож зарласан. Тэгвэл 2020 онд эрчим хүчний байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх жил болгож зарлаж байгаа. Эрчим хүчний ухаалаг систем бий болгож, энэ салбарын инженер техникийн ажилчдаа хөгжүүлснээр бид Эрчим хүчний системийг найдвартай, тогтвортой, бие даасан болгох суурь ажлыг хийх юм байна.  

Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний хэмжээнд аваар гарч байх үед тодорхой арга хэмжээ авдаг системтэй байсан. Тэгвэл ухаалаг систем бий болсноор аваараас урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ингэснээр найдвартай үйл ажиллагааг хангах боломжтой болох юм.  Ухаалаг систем нэвтэрснээр хэмнэлттэй, үр ашигтай болно гэсэн үг.  Өнөөдөр ухаалаг системтэй станцуудад, тухайлбал, усан цахилгаан станцид ердөө ганцхан хүн л ажилладаг. Гэтэл манайд болохоор 500, 600-гаараа ажиллаж байна. Яагаад гэвэл автоматжуулалт шинэ технологи нэвтрүүлсэн станцуудын хэмжээнд хүрээгүй. Тиймээс өнгөрсөн жил бид автоматжуулалтын суурийг тавьсан. 

Одоо ирэх жилүүдэд бид инженер, техникийн ажилчдаа сургана. Тэднийг сургах, ажлын байрны орчинг сайжруулах чиглэлд ажиллана.  Бид ухаалаг эрчим хүчний системтэй болж, автоматжуулалтыг нэвтрүүлж чадвал 5 жилийн дараа 1000-аад хүн ажиллаж байгаа станцид 200, 300 ажилтан л ажилладаг болно. Ийм тогтолцоог бий болгоно. Зарим дэд станцуудад хүн ажиллаж байгаа бол хүнгүй болгож, автоматаар хянадаг, ажилладаг байхаар зорьж байна. 

Эрчим хүчний салбарт  аттестатчилал хийнэ. Сонгууилар эрчим хүчний салбарт мэргэжлийн бус хүмүүсийг даргаар томилох гэх мэт зүйлс гарсан нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж үзсэн. Цаашид ийм зүйл гаргахгүйн төлөө энэ ажлын байранд ийм л мэргэжлийн хүн ажиллана гэдэг холбогдох дүрэм, журмыг бий болгож өгнө.  Өнөөдөр эрчим хүчгүйгээр ямарваа нэг салбарыг хөгжүүлэх тухай ярих боломжгүй. Тиймээс хамгийн гол суурь болсон дэд бүтцээ бид маш сайн хөгжүүлэх ёстой" хэмээлээ. Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадвартай болгох талаар ярилаа. Одоогоор энэ салбарын хүний нөөц хэдий хэмжээнд байгаа юм бэ?

-Тооны хувьд хэтэрхий их хүнтэй, данхайчихсан.  Бараг л 200 хүн ажиллаж болохоор станцид 500, 600, бүр 1000 хүн ажиллаад байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Өөрчлөхийн тулд иж бүрэн автомат системийг нэвтрүүлж, өндөр технологи оруулж ирье гэж байгаа. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүнээ бэлтгэх ёстой. Тиймээс инжиенер техникийн ажилчдаа бэлтгэх ээд байгаа юм. Хүнээ энэ чиглэлээр сургана.  Мөн өндөр боловсрол эзэмшсэн хүмүүстээ ажиллах боломж олгоё гэж байгаа юм. 

-Энэ салбарт мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юм уу. Байгаа бол хэдэн хүн байна?

-Цөөнгүй хэдэн ажиллаж байсныг бид солиод, жигдрүүлсэн. Удирдлагын түвшинд шүү дээ. Түүнээс биш инженерийн орон тоонд эдийн засагч аваачаад арай тавьчихаагүй л дээ. Янз бүрийн шинэ ажлын орон тоо бий болгож, хүнээ шахсан зүйл бий. Бид үе шаттайгаар өөрчилж, бүтцийн өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа. 

-Импортын эрчим хүчийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 19 хувийг импортоор авч байна.  Гол хэрэглээ Оюутолгойд л байгаа. Өнгөрсөн жил бид "Оюутолгой"-н удирдлагуудтай уулзаж, цахилгаан станц барихаар тохиролцсон. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод, өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй л байна. ТЭЗҮ гараагүй. Хэдэн санал л ирсэн. Ийм ийм хувилбар байна, алийг нь авах вэ л гэсэн. Огт ярьж байгаагүй хувилбар буюу сэргээгдэх эрчим хүчээр хангая ч гэж байх шиг.  Аль болох зайлсхийсэн, хүлээж авах боломжгүй саналуудыг л тавьж байгаа.  Өнөөдөр бүрэн автомат, хамгийн үр ашигтай станцын 1мВт-ын үнэ 1 сая евро л байна. Гэтэл тэд 3 дахин өндөр үнээр станц барих тухай санал болгож байгаа.  Ийм саналыг бид хүлээж авах боломжгүй. 300 мВт-ын станц барихад 300 сая евро л шаардлагатай. Гэтэл тэд тэрбум еврогийн тухай ярьж байгаа.  

-Олигтой ахиц гараагүй гэж ойлгож болох уу?

-Ахиц гараагүй. "Оюутолгой" компанийнхан арга саам хийсэн, Засгийн газрыг аргалсан байдалтай л явж байгаа. Тэр чинь ч удааширлаа, энэ чинь удаан байна гэх мэтээр шалтаг тоочиж,  бүтээлч санаачилгаар хандахгүй байна. 

-Эрчим хүчний систем ямар хэмжээний алдагдалтай байгаа вэ?

-Эрчим хүчний систем бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлээ хийж чадахгүй байгаа. 2018 онд эрчим хүчний систем 23 тэрбумын алдагдалтай ажилласан. 2019 онд урьдчилсан гүйцэтгэл харахад, 11 тэрбумын алдагдалтай гарах гэж байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа олж байгаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Нөхөж чадахгүй байгаа учраас техник шинэчлэлдээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Инфляцийн өсөлттэй уялдуулаад бид үнээ нэмнэ гэвэл бүгд л үнэ нэмлээ гээд хашхираад унана шүү дээ. Өнгөрсөн жил үнэ бага зэрэг нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станц орсонтой холбоотой байсан. 90 гаруй мВт-ын нар, салхины эрчим хүч орсон. Энэ хэмжээгээр л цахилгааны үнэ бага зэрэг нэмэгдсэн.

Гэтэл ам.долларын ханш 2700 давчихлаа. Бид тэр хэмжээгээр хохирлоо амсаад л явж байгаа. Гаднаас маш их тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ авч байна. Түлш, шатахуун ч авдаг. Гэтэл ам.долларын өсөлтийг дагуулж үнээ нэмэхгүй байгаа учраас алдагдал, хохирол амсаад л явна.   

-

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.242Tomorhyag   • 2020, 2 сарын 23. 16 цаг 33 минут

Erchim huchnii salbart mergrjilgui Hobsgolii hon duurchihsen . Aldagdaliin gogtsoo n ene.

202.9.46.242Tomorhyag   • 2020, 2 сарын 23. 16 цаг 29 минут

Dabaasuren chi muu ajillajee

202.131.243.190Zochin   • 2020, 2 сарын 21. 8 цаг 08 минут

Nuursee dotoodoosoo avch bgaa sh dee. 90-eed onoos hoish l erchim huchnii salbariig demjij iheehen horongo oruulalt hiisen sanagdah yum. ter ni haaguur ni orchihood aldagdal yariad bdag bnaa. Bodlogoo zov bolovsruulj chadahgui bgaa darga naraa zailuulaach dee. Ard irgediin heregledeg, yalanguya oron suutsand amidardag irgediin tsahilgaanii tolbor bainga l nemegdej irsen sh dee. saidaa. Oron suutsand amidardag irgedee mongo oloh heregsel gej haraad bgaan bish shuu. oor hemneltiin bodlogo yavuulaach. Eroolgui sav shig l idej uuh yum

202.21.100.210Зочин   • 2020, 2 сарын 21. 7 цаг 42 минут

өнөөдөрийн байдлаар наад ухаалаг систем чинь параметр хянахаас өөр ** шидгүй эд л дэээ удирдана гэж бүүр байхгүй шүү зөвлөхүүд нь хэлж өгдөггүй юм байхдаа кккк сайхан шаах юм дааа

103.10.23.143рррррр   • 2020, 2 сарын 20. 23 цаг 48 минут

нүүрсээ доллараар авдаг болоо юү

103.10.23.143ххххх   • 2020, 2 сарын 20. 23 цаг 45 минут

доллар өссөн бидний буруу юү эрчим хүчний дарга нарынхаа тансаг хэрэглээг хас

202.9.40.151Зочин   • 2020, 2 сарын 20. 22 цаг 18 минут

Энэ ёстой нэг дампуу нөхөр шүү сайд хийгээд алдагдалаа бууруулж ажиллах үүрэгтэй одоо ингэж ярих нь тэнэг хүний үг яана даа. Хоол идсэн тогоо руугаа нулимсан монгол хүн байдаггүй юм даа. Одоо ийм улс болих хэрэгтэй. Урвана, бас худлаа ярина,хэрээс хэтэрсэн одоо боль

202.21.108.151Зочин   • 2020, 2 сарын 20. 21 цаг 12 минут

Цахилгааны үнэ жил өсөөд байдаг энэ жил бүр маш өндөр огцом өслөө Сайд та муу ажиллаж байна гэсэн үг мэргэжилийг бус улс төрийн томилгоо хийсэний гай Даваасүрэн та тэр Хөвсгөлдөө амьдарал даа

202.9.40.156Зочин   • 2020, 2 сарын 20. 21 цаг 00 минут

За шаана биз 10 хувь гуай!!!

202.9.40.68Зочин   • 2020, 2 сарын 20. 19 цаг 39 минут

хулгайгаар үнийг нь өсгөчихсөн юм чинь аргагүй шүү дээ

202.179.26.144Huuhu   • 2020, 2 сарын 20. 19 цаг 35 минут

Ajilla HII chadahgui bol ogtsor yu aldagdal ve. Chinii muugiinh

66.181.185.174Зочин   • 2020, 2 сарын 20. 19 цаг 14 минут

тогны мөнгөө цаг тухайд нь төлдөг НОМЫН ДАГУУ ХҮМҮҮСТ ХАМААГҮЙ... НӨГӨӨ НЭГ ЯДУУ ГЭЧИХЭЭД АРХИЧИН БДГ..БАС УЛСЫН ТЭТЭГЭМЖ АВДАГ АЙЛУУД ЧИНЬ ТӨЛДӨГҮЙ БХ...ТИЙМ ХҮМҮҮСТЭЭ МОНГОЛ ЯАГААД ИХ ХЙАРТЙА БДГ ВЭ.. АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ АРИУН ЦАГААНААР ЯВАА ИРГЭДЭЭ ХАРДАГҮЙ ГЭЭС ТЭДНИЙГ ЧИНЬ гэмт хэрэгтэнүүд чинь алах л юм ярих юм бна тэ

202.55.188.81Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 57 минут

Энэ салбарт ажилладаг хүмүүсийг их л баян юмуу гэж хардийшд. Харин яаж гэдгийн мэдэхгүй.

202.9.46.11зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 50 минут

Улс төрчид, дарга нар шахаа хийхээ болиод, баруун, зүүн, төвийн бүсүүдийн нэр дээрээ барилдуулдаг бөхчүүдээ болиулаачээ. Тэгвэл та нар юун алдагдал ашигтай ажиллана.

202.9.46.184Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 49 минут

Цахилгааныхны залийг Даваасүрэн яаж мэдэхэвдээ.Тэдний цалинг хар шагналыг хар авилгыг хар

202.9.46.184Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 47 минут

Яахаараа алдагдалтай ажилдаг юм бол. Манайх тэрэлжид жижиг аж ахуйтай 83000 төгрөг тоолуураар гүйсэн байахд элдэв юм нэмсээр байгаа ашигласан төлөх ёстой мөнгөнөөс 3 дахин илүү мөнгё авчихдаг юм шүүдээ тэгээд алдагдалтай......

64.119.24.4зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 46 минут

Энэ нөхөр татвар төлөгчдийн мөнгийг Хөвсгөл руу, тойрогтоо их хувиарлуулж хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээр хийгээд байгаа мэтээр тойргийнхоо сонгогчдын тархийг угаадаг аргатай юм байна лээ. Уг нь Хөвсгөл аймаг, аж ахуйн нэгжүүд нь улсын төсөвт хэр хэмжээний орлого төвлөрүүлж байгаа вэ гэдгийг нь бас тооцож байвал арай шударга байх байсан болов уу....

103.229.122.226зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 41 минут

Монголд болж байгаа хүндрэл бүр энэ ардчилагч гэсэн хуурамч нэртэй хулгайчууд түүний холсний бичээчдийг баярлуулах юм аа Хараалаа бичээд бархич шаагилдаад л Харин өөрсдөө юу чаддаг билээ Улсын хөрөнгө идэж уух Улсыг 20 гаруй тэрбум доллорын өрөнд оруулах г м

64.119.24.4зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 40 минут

3-р цахилгаан станцад хууль бусаар Комфорт импекс компанийг шахаад шууд мөнгө гаргуулж авчихсан үйлдэл нь алдагдал уу ашиг хийх гэсэн оролдлого уу? Хууль бус тендер болон байгуулсан гэрээ нь мэдээллийн сайтуудаар яваад байсан даа...

66.181.190.235Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 17 минут

За пязда минь хэдэн нүүрсний уурхайн хажууд цахилгаан станц бариад тогоо үнэгүй хэрэглээд илүүдлийг нь экспортлож мөнгө олох тухай бодышөө, түүхий нүүрснээс 500 дахин их ашиг хийшөө

64.119.20.252Зочин   • 2020, 2 сарын 20. 17 цаг 29 минут

Естой жинэхэнэ улс тор болгосон мэргэжлийн чадваргуй хумуусийг даргаар тавьж алдагдалд оруулсан хун шуу дээ одоо болохоор орон тоо цомгож алдагдал бууруулана гэж солиотой юм яриад явж байна шуу дээ арай байна энэ нохорыг зайлуулах естой самарч байна

49.0.137.164   • 2020, 2 сарын 20. 16 цаг 53 минут

энэ яам урьд урьдны яамны үйл ажиллагаанаас илүү бнаа алдагдлыг тогтмол бууруулсан

202.126.89.101Зочин   • 2020, 2 сарын 20. 16 цаг 35 минут

Энэнээс өөр эрчим хүчний хүн удирдсан бол илүү байх байсан.Энэ байсан баыгаагүй ажил явдагаараа явна.4 жил Оюутолгойтой ч учраа олсонгүй юу ч хийсэнгүй.Оюутолгойн станцын гэрээгээ муулж сонгуулиа хийж эхэлжээ.

49.0.137.164Amjilt   • 2020, 2 сарын 20. 16 цаг 24 минут

Dawaasuren said tuunii Yam sain ajillaj baigaa gej uzdeg sh dee ! ymarch baisan Gal alduulahguigeer ul baram zaashid ulam l saijirna gej naidaj b na ! AMJILT

66.181.161.17Зочин   • 2020, 2 сарын 20. 16 цаг 03 минут

та бүгд дураараа дургиж байхад алдагдал байлгүй дор хаяхад компани болгон нэг бөх ивээн тэтгэнэ

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 48 минут

Энэ салбарт ажиллаж байсан болон байгаа нийт ажилчин албан хаагч нар улс орон зах зээлд шилжиж хөл толгойгоогоо алдаж байх үеэс одоог хүртэл монгол улсын гал голомтыг ямарч сайд дарга улс төрчидгүйгээр орчин нөхцөл цалин хөлсөө чамлалгүй аваад ирсэн юм урьд зууны үеийн технологи тоног төхөөрөмжтэй станцын ажиллах хүчний тоог дэлхийн сүүлийн үеийн станцтай харьцуулж яриад байх юм . Шинэ станц барьж байж шинэ технологи нэвтрүүлэнэ үү гэхээс хуучин юмыг яаж ч өөрчлөөд уг дэлхийн жишигт хүргэдэг түүх байхгүй ээ

202.72.245.122ч   • 2020, 2 сарын 20. 15 цаг 44 минут

Эрчим хүчийг хамгийн бага бүтээмжтэй ашиглаж буй улс бол монгол, Нэг цахилгаан үйлдвэрлээд нэмүү өртөг бүтээж буй байдал

192.82.78.191Irgen   • 2020, 2 сарын 20. 15 цаг 31 минут

Neg ih shanalgaatai tsarai gargachaad l yavaad baih uym bytej baigaa uym bainauu

192.82.68.126Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 09 минут

hutsdag haltar ve.said bolood sain ajilah yum hutsaad baisan

192.82.68.38Зочин   • 2020, 2 сарын 20. 14 цаг 50 минут

Еne odoo uy yarina be? Abtomatjuulaltiin suuri tavisan gene uu?! TETs chini ter chigeeree abtomat sistemeer tonoglogdson baidag shuu dde?!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.