2020 оны 2-р сарын 20
15 цаг 00 минут

Ж.Эрдэнэбат: Т.Аюурсайхан гишүүн намайг өөрөө өргөдлөө өг гэсэн

Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хууль бусаар огцруулах саналыг дүүргийн ИТХ-ын нэр бүхий 18 гишүүн өргөн барьсан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  “Хурлын төлөөлөгч нараас Засаг даргыг огцруулах тухай саналыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд өргөн барьсан байна.  Энэ асуудлыг хуулийн зохицуулалтаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх ёстой байдаг. Манай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид  асуудлыг хэлэлцээд,  хурлын товыг гуравдугаар сарын 16-нд зарласан байсан.  Гэвч огцруулах санал өргөн барьсан  МАН-ын 18 гишүүн бүлгийн хуралдаан хийснийгээ ИТХ-ын хурал хийсэн мэт асуудалд хандаж,  нийслэл рүү хүргүүлсэн байна. Миний хувьд хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх ямарч үндэслэл, огцрох шалтгаан байхгүй.

Харин гол шалтгааныг дүүргийн намын хорооны даргаар дүрэм, журам зөрчиж сонгогдсон Т.Аюурсайхан гэж хүний үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Т.Аюурсайхан гишүүн намын даргаар өөрийгөө сонгуулснаас хойш сарын дараа Тамгын газрын дарга, зарим хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь   чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Харин би төрийн албаны хууль тогтоомжийг  зөрчинө  гэдэг тайлбарыг өгдөг байсан. Гэтэл намайг “Өгсөн үүрэг биелүүлсэнгүй,  чамтай хамтарч ажиллаж чадахгүй. Чи өөрөө өргөдлөө өг” гэсэн.  Удахгүй сонгууль болно. Сонгуулиар тойргийн хороог ахалдаг. Энэ утгаараа сонгуульд өөрөө сонгогдохын тулд төрийн албан тушаалтнуудыг сонирхож, өөрийн хүмүүсийг томилох үйл ажиллагаа  гэж харж байна” хэмээлээ.

Харин Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед засаг, захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж,   албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэж байгаа нь тун харамсалтай юм. Дүүргийн ИТХ-ын даргад нэр бүхий 16 гишүүн Засаг даргыг огцруулах санал барьсан. ИТХ-ын тэргүүлэгч долоон гишүүн байдаг. Бид ярилцаад гуравдугаар сарын 16-нд ИТХ-ыг хуралдуулах товыг гаргасан. Гэтэл МАН-ын 18 гишүүн  энэ шийдвэрийг хүлээхгүйгээр энэ  сарын 17-нд хуралдаж, дүүргийн ИТХ-ын даргыг огцруулсан гэдэг албан бус шийдвэр, шаардлагуудыг  өчигдөрөөс хойш тавих болсон.  

ИТХ-ын даргын албан өрөөнд дайрч орцгоож, урьд шөнө гэхэд л хэдэн төлөөлөгчид  өрөөнд хонож, албан тасалгааны эд хөрөнгийг буулгаж,  үүдэнд нь овоолсон байсан. Мөн намайг Засаг даргыг огцруулах хурлыг гурван сарын 16-нд биш нааш нь тат.  Өнөө, маргаашгүй хуралдахаар болгож,  Засаг даргыг огцруул гэдэг шаардлага тавиад байгаа. Дүүргийн ИТХ хуралдаагүй байхад зөвхөн МАН-ын бүлгийн 18 гишүүн гарын үсэг зурчихаад, чамайг огцруулсан, тамгаа өгч, өөрөөгөө сууллаж өгөх шаардлагыг өнөөдөр тавьж байна. Бид Хууль хяналтын байгууллагад өчигдрөөс хойш бүх шатанд нь албан тоот өгч, цагдаа дуудаж ажиллаж байна” хэмээлээ.

Т.Эрдэнэчимэг

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.251Зочин   • 2020, 2 сарын 22. 17 цаг 58 минут

Гошигноод байлгүй төрийн албыг өг та хоёр мөн ч олон хүнийг бас ларамтлаж өргөдлийг хүчээр өгүүлж ажилгүй болгоо биздээ эрлэнэбатаа одоо чиний ээлж чинь за хохь чинэ

202.179.27.193Зочин   • 2020, 2 сарын 21. 6 цаг 30 минут

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг буюу... Үнэн ялна. Битгий бууж өгөөрэй. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэр болж байх шив дээ. Аюурсайхан гэж хий хэнхэглэж шударга ёс царайлсан хуншгүй эр байдаг. Чингэлтэйд юу хийснийг нь хэн ч мэдэхгүй, Юу ч хийгээгүй, луйвар, хор хутгах, попорч топордохоос өөр чадваргүй амьтан.

202.179.27.193Зочин   • 2020, 2 сарын 21. 6 цаг 17 минут

ЭНДЭЭС МАН ЯМАР БОЛСОН НЬ ХАРАГДАЖ БАЙНА. АЮУРСАЙХАН ГЭЖ УВАЙГҮЙ ****. ШУДАРГЫН ДҮРД ТОГЛОГЧ. ОДОО БҮР УЛАЙРЧ БАЙНА. ЧИНГЭЛТЭЙГЭЭС СОНГОГДООД ЮУ ХИЙСНИЙГ АРД ИРГЭДЭЭС НЬ АСУУХ ХЭРЭГТЭЙ. ИЙМЭРХҮҮ ЮМНУУД ШИРЭЭ САНДАЛ ДАРГА ЦЭРГИЙН ЦҮНХ БАРЬЖ ГҮЙГЧИД. ОДОО ТҮҮНИЙГ ДАГАЖ ДАЛДАГНАГЧИД ШИРЭЭ САНДАЛ АХИХ ГЭЭД ҮХЭЖ ХАТАЖ БАЙНА. ЭРДЭНЭБАТЫН ХУВЬД ЧИНГЭЛТЭЙД ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААРАА Л АЖИЛЛАСАН. ЭЛДЭВ ААШ АЯГГҮЙ, БОЛЖ Л ӨГВӨЛ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГЭЖ АЖИЛЛАСАН НЬ ЭНЭ ХУГАЦААНД ХАРАГДЛАА. ИХ ДАЛЬЖИГНАВАЛ АЮУРСАЙХАН ЧИНГЭЛТЭЙГЭЭС ЮУН СОНГОГДОХ НЬ БҮҮ ХЭЛ АРЧИГДАНА

182.160.39.7Зочин   • 2020, 2 сарын 20. 20 цаг 44 минут

Эрдэнэбаттай олон жил хамт ажилласан дүн нуруутай хүнлэг сайн залуу энэ Аюурсайханыг гайгүй юм байх гэж бодсон чинь юу вэ? Тэгвэл чи их хуралд нэр дэвшээд амжилт олохгүй дээ

202.9.46.33Чосин   • 2020, 2 сарын 20. 20 цаг 44 минут

Ёстой тэнэг дүүргийн төлөөлөгч нартай дандаа цүнх баригч.МАН.ийн

64.119.22.179Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 31 минут

Энэ Аюурсайхан муу хүн шүү. Албан тушаалын төлбб авгайгаа ч зарж мэдэх хүн байгаа юм.

203.91.112.133Зочин   • 2020, 2 сарын 20. 18 цаг 15 минут

Сонгуулийн хугацаа дуусах дөхөж байхад халаа сэлгээ хийхээ болимоор юмаа. МАН-ыхаан. Ард түмний сонголтыг утга учиргүй болгоод байна. Сая тэр Говь-Алтайд болсон хэрэг ч гэсэн хөөрхий охины ажлыг авах гэж зовоосон байж магадгүй

122.201.21.13зочин   • 2020, 2 сарын 20. 17 цаг 17 минут

Аюурсайхан гэдэг нөхөр сайн даварч байнаа

203.169.50.111уншигч   • 2020, 2 сарын 20. 16 цаг 08 минут

Ж.Эрдэнэбат өөрийгөө рекламдаж гүйгээд байдаггүй, мөрөөрөө ажлаа хийдэг хүн. Монгол улсын хөдөлмөрийн баатар Жамсран гэж сум нэгдлийн даргаар олон жил ажилласан ажилсаг, шударга хүний үр удам юмсан. Шударга дүр эсгэсэн Аюурсайхан гэгч замаа засах гэж түүнийг зайлуулах зорилго тавижээ янз нь

202.9.46.35иргэн   • 2020, 2 сарын 20. 16 цаг 07 минут

УИХ-ын гишүүд заавал аль нэг дүүргийн намын дарга байх ёстой хууль хаана байнаа,хар царайлсан Аюурсайхан бас чингэлтэйг үймүүлээд эхэллээ ,эд нар мөнхийн суудалд суусан гэж эндүүрээ юу,СХД-ийг сумьяабазар,нямбаатар 2 хуваагаад авчихсан амины аж ахуй нэгж шиг загнаж байна больцгоо,74хулгайч,луйварчдаа.

202.179.24.237Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 31 минут

Бат-Эрдэнийг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар хуулийн дагуу ямар ч маргаангүйгээр огцруулсан. Энэ луйварчин Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хулгай луйвараар авч Чингэлтэйн ард иргэдийг олон жил дарамталлаа. Харин энэ хүний ажилласан хугацааны луйвар, хулгайг сайн шалгавал эрүү үүсгэхүйц байгаа гэдгийг олон түмэн ихээхэн ярьдаг шалгалт заавал оруулах шаардлагатай шүү. Зүгээр тавиад явуулчихаж огтхон ч болохгүй

182.160.2.87Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 12 минут

Зөв шүүдээ.Хуурамч дипломтой гэмт этгээд нөхөр Бат-Эрдэнийг огцруулах ёстой.

103.10.22.23Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 10 минут

өө булайнууд аа гэж,сандал ширэээ булаацалдаад л

139.5.218.226Зочин   • 2020, 2 сарын 20. 19 цаг 22 минут

Таминь ээ, энэ МАН-ыг энэ жилийн сонгуулиар төрөөс салгаж, дотоод хэрүүл цуугианаа нэг тийш болгож, цэвэрших боломж олгоод харъя. Тэгэхгүй бол төрийн дээд, дунд шатыг бузарлаж гүйцэх нь шиг байна шүү. Бодоцгооё. Тэгэх үү?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.