Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Дээрх таван жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаанууд болж, манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг шигшээд шалгарч, 50 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:30 минутаас эхэлнэ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Virus teej irj gai bolovoo busad n ch yahav
Вирус тээж ирж гай болохгүй л бол яахав дээ, хорио цээрээс болоод зарим улсууд оролцохгүй чанаргүй л ААШТ болж байх шиг, уг нь ийм дэмий юманд явж эрсдэл үүсгэхгүй байж болох л баймаар
Сайн байна амжилт ямар сувагаар узэх вэ хэлээ ч